niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:04 UTC Эх: https://news.mn/r/2895349/ 982e4a61f1861103… ← niitlelch.mn руу буцах

МАН: 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танана

МАН: 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танана

МАН: 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танана
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.10.26/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээлэл сонслоо. Дэд хорооноос УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу зөвлөмж гаргасныг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Засгийн газар иргэдээс санал авсны үндсэнд Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр хийх хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт өөрчлөлтүүд орно. Зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсныг танилцуулав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-26 59.153.114.217

Болтугай

Avatar

Нэргүй 2026-10-26 64.119.20.191

hud shaamparuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж