niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:30 UTC Эх: https://news.mn/r/2895309/ abac4fcdb2454930… ← niitlelch.mn руу буцах

Сонгуулийн шуурганд МАНАН өртөж, хэрүүлийн МАНАН-д иргэд төөрч байна

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сонгуулийн шуурганд МАНАН өртөж, хэрүүлийн МАНАН-д иргэд төөрч байна

Сонгуулийн шуурганд МАНАН өртөж, хэрүүлийн МАНАН-д иргэд төөрч байна

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 оны зургадугаар сард болохоор товлогдсон ч одоогоор улс төрийн намууд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаагүй байна. Гэсэн хэдий ч 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог болсон тул одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвших эрхгүй бөгөөд улс төрийн хүрээнд боломжит горилогчдын нэрс хэдийн идэвхтэй яригдаж эхлээд байгаа юм.

Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналж эхэлсэн улстөрчид нам дотроо болоод, бүлэглэл дундаа толхилцсоор удаж байна.

Хамгийн хоржоонтой нь цагтаа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааг ахалж байсан  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж  байсан Х.Нямбаатар одоо өөрөө “шувуу” болчихсон “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг хөрөнгө орлогоо нотолсон эхний өдөр эх орондоо очно” гэж хилийн чанадаас мэдэгдээд байна.

Х.Нямбаатарыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлуулах хүсэлт хүргүүлээд буй юм.

“Хууль засагладаггүй хүн засагладаг дэглэм тогтож, шударга бусын хонгилоор чирдэг тогтолцоо тогтсон” гэдгийг Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр тодотгов. Түүний үнэн эсвэл худлаа ярьсан эсэхийг холбогдох байгууллагууд нь тогтоох биз. Гагцхүү өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төр, засгийн бодлогыг тодорхойлж, баялгийн хуваарилалт дээр эзэн суусан МАН-ынхан, ашиг сонирхолоо нэгтгэж, түрийвчээ түнтийлгэж, эх орноо тоносон хулгайчид гэдэг нь тодорхой боллоо.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр парламентад суудалтай болсон улс төрийн 5 нам, эвсэл тус бүрээс нэг нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд сойх хуулийн боломж бүрдсэн. Тиймээс УИХ-д суудалтай намууд дотор тэр дундаа МАН, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдийн дунд цусгүй тулаан эхлээд буй.

МАН-аас Ерөнхийлөгчий сунгаанд Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр,УИХ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд асан Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд асан С.Амарсайхан гэх мэт хэд хэдэн нэрс хөвөрч байсан.

Шадар сайд асан С.Амарсайханы хувьд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөн цагаас Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох тоглогчдын нэрсээс албан ёсоор нэр нь хасагдсан. Харин олон нийтийн дунд явуулсан судалгаагаар овоо дээгүүр бичигдсэн Г.Занданшатарын рейтинг түүний дэмий нүүдлүүдээс болж сүүлийн сард огцом унасан бол УИХ-ын дарга С.Бямбацогтын рейтинг өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Сонгуулийн шуурганд МАНАН өртөж, хэрүүлийн МАНАН-д иргэд төөрч байна. Түлш шатахууны дараалалд туйлдсан иргэд, үнийн өсөлтөд сөхөрч, өрийн дарамтанд орсоор байна. Гэтэл сүүлийн жил гаруй хугацаанд үргэлжилж буй МАН-ынханы эрх мэдлийн төлөөх хэрүүл, тэмцэл сүүлдээ намын тогооноосоо хальж бусад салбарууд руу ч үсэрхийлсээр байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нам доторх байр суурь нь ганхаагүй, бат бөх байгаагаас харахад Ерөнхийлөгчийн сонгуульд түүний үйл хэрэг, үзэл баримтлалыг үргэлжлүүлэх дараагийн  “Х” нэр дэвших магадлал өндөр байна.

Ардчилсан намынханы хувьд арчаатай байдаг бол МАН-д итгэх ард түмний итгэл суларсан энэ үед Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал бий. Харамсалтай  нь, хүзүү, сэрээрээ МАН-тай хэлхэлдсэн тэдэнд иргэд нэг л итгэж өгөхгүй байна.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Х.Тэмүүжин гэх мэт хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлэх сураг дуулдаж буй.

Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Н.Алтанхуягийн рейтинг бусдыгаа бодвол өндөр байгаа гэх боловч түүнд шүүхээр ороох болсоор удсан.

Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байх шалгууртай. УИХ-д суудалтай аль ч нам, эвсэл 2027 оны хавар албан ёсны сунгаагаа явуулж нэр дэвшигчээ эцэслэн тодруулах эрхтэй. Бүх зүйл цаг хугацаатай. Харин цаг нь болоогүй зүйлд хэт их ач холбогдол өгөөд жоомоо алах гээд байшингаа шатаачихгүй байхад улс төрийн намууд анхаарч улс орныхоо эдийн засаг, хөгжил дэвшилд анхаарч ажиллах нэн шаардлага тулгараад байна.

Хүн ам цөөтэй, газар нутаг өргөн уудам Монгол Улсын хувьд сонгуулиас сонгуулийн хооронд эдийн засаг нь элгээрээ хэвтдэг харамсалтай дүр зураг тогтсон гэдгийг эдийн засаг, улс төр судлаачид онцолсоор ирсэн. Хачирхалтай нь, алдаатай бодлогоо засч залруулахын оронд өмнөх алдаагаа давтсаар, үргэлжлүүлсээр байна. Тухайлбал, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж 2027 оны төсвийн төслийг 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар оруулж ирсэн нь эдийн засагт ихээхэн хохирол дагуулна гэдгийг олон хүн сануулж байгаа ч нүдгүй, чихгүй, харалган төрийнхөнд хамаа ч алга. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-26 64.119.20.184

SESEER XUCHIN XNE SHAALGN DYRN SEXSEER ODOOJ SEXSY TANILTSI 80955877

Avatar

Нэргүй 2026-10-26 64.119.16.189

Хүн судлаач монголчууд аа, ядуу нь баяныгаа судалдаг юм.

Avatar

Нэргүй 2026-10-26 202.9.41.58

АН-ынхан хэзээдээ МАН-аас Ерөнхийлөгч болсон хүнд сайн болчихов оо. Саяхан Элбэгдорж ирээд явснаас хойш Элбэгдоржийн сайт ерөнхийлөгчид хайртай болчихсон юм бишүү. Өмнө нь шүүмжлээд л байдаг байсан. АН-аас ерөнхийлөгч сонгогдох юм бол Орос улс бидэнд бензин шатахуунаа өгөхгүй хил гаалиа чангалаад бөөн юм болох нь дамжиггүй. Хятад ч бас таатаа хандахгүй нь ойлгомжтой. Хэрхэхийг Монголчууд өөрсдөө мэдэж дээ.

Avatar

Зочин 2026-10-26 64.119.21.117

За даа ИАН-аас бол Занданшатар, АН-аас бол Бидон Ганбаа нь арай тулхтай улс юм даа.

Avatar

Зочин 2026-10-26 103.145.234.36

Дайн самуунтай байхад АН эрх мэдэл, намын өчүүхэн эрх ашгийн төлөө төр засгаа самрах ганцхан зорилготой. Энэ нам улс орон, ард иргэдээ бодож байна уу? Ийм нам Монгол улсад хэрэгтэй юу? Ер нь АН ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй нам.

Avatar

Улсаа Хорлох Уралдаанд Оролцогсод 2026-10-26 202.126.89.120

хамаг гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж Оюу толгой мэт Хэрэгтэй Төслүүдээ Консервацид оруулчихаад тгэд оронд нь "Эрчим Хүчээ Экспортлоно, Гэр хороололоо Хйи Газаар халаана бүлээцүүлнэ…." гэж элийрэх Дурачокуудаар Төр Засгаа бариулна……Үр Дүн нь Эдийн засаг нь шалаар нэг, улсаа хорлогчид

Avatar

Нэргүй 2026-10-26 64.119.20.184

TOMSGN DOLOOMOOR SHAALGAAD UNEGUIGEER DYYDLGR UILCHLEX URN SHINEGENE AMSI80955877

Avatar

Нэргүй 2026-10-26 138.252.29.50

АН аас дандаа УВСаас байна шүү. Хүмүүс минь Төв халхчуудаас хүн сонгоорой

Avatar

Нэргүй 2026-10-26 66.181.191.220

хэ эд нараас Eрөнхий болвол монгол улам улам хурдтай доройтох нигууртай дордсон дээрээ улам доройтох байхоо

Avatar

Нэргүй 2026-10-26 202.70.38.250

Утга уянгын юмс яриж үг толгой холбох яахвээ ….нэг л их зүйр цэцэн үгс…Улс орны Эдийн Засаг Сүйрлээ

Avatar

Зочин 2026-10-26 103.145.234.36

Харин тийм. АН-ын хувьд улс орон хэзээч чухал байгаагүй. Ер нь улсынхаа эсрэг, хөгжлийн эсрэг ажилладаг нам. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө идэж хагартлаа баяждаг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй.

Avatar

ALNI SEKSEER VANXANI 2026-10-26 64.119.20.184

SAWI80955877

Avatar

Нэргүй 2026-10-26 202.179.11.230

н**ш юмаа. Ингээд МАНАН-гаас дэвшүүлж байгаа дотор нь хэрэгтэй хүн нэг ч алга.

Avatar

хүннү 2026-10-26 122.201.21.136

Сонгогчид бид одоогоор АН дотор л эргэлдэх юм байна. МАН-аас сонгох хүн нэг ч алга. ХҮН бүтэхгүй. Эвслээс хэнийг дэвшүүлэх юм бол?

Avatar

Нэргүй 2026-10-26 103.212.116.220

АН-ыг ялбал урд хойдох хаб гээд хуваагаад залгичихна. МАН-тайгаа байсан нь өлзийтэй:

Avatar

Зочин 2026-10-26 103.145.234.36

АН-ынхан л бүхнийг харлуулах ажил хийж байна. АН ажиллаж байсан бол юу нь хөгжил өдийд цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй харин хэдэн удирдлагууд нь хагартлаа баяжсан байгаа. АН ямарч гүйцэтгэлгүй, үр дүнгүй, асар их зээл авч улсыг өрөнд оруулахдаа л их сайн. Ийм л нам…

Avatar

Зочин 2026-10-26 103.57.94.82

ПАА ДАН МАНАНГИЙН ХУЛГАЙЧИД… ЗАНДАНШАТАР, ХЛТАНХУЯГ ГЭСЭН 2 ХҮН Л БАЙНА ДАА… БУСАД НЬ ТӨРД ШИГДЭЖ, ТӨРӨӨС ТӨРСӨН ШИМЭГЧ АВИЛГАЧ ХУЛГАЙЧИД БАЙНА…

Avatar

Нэргүй 2026-10-26 210.148.94.144

Kanadaas huugduud ireesei ene neg luivarchin

Avatar

Зочин 2026-10-26 103.168.34.15

Одоо хулгайчуудыг гаргаж ирэхийн тулд явуулдаг сонгуулиас иргэд бүгдээрээ татгалзах хэрэгтэй шдээ.

Avatar

Нэргүй 2026-10-26 64.119.20.184

SEXSEER SADARTLA SHAALTSI UNEGUI VANXANDAX BOOW XXI BOOW DOLPOJ ALNI SRXSYGEER ANUSDAAD ONGONOO TSOOLLYYLI XANGI XUCHINDUULEED80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж