Өнөөгийн Монголын нийгэмд хэний эрх хамгийн ихээр зөрчигдөж, хэн хамгийн ихээр мартагдан орхигдож байна вэ гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэрлэхээс өөр аргагүй юм. Хамгийн сүүлийн үеийн статистикаас харахад Монгол Улсад 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Тэдний 32 хувь буюу 34.3 мянга нь нийслэлд, үлдсэн 68 хувь буюу 73.5 мянга нь орон нутагт аж төрж байгаа юм. Саяхан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан тэднийг нийт хүн амын 13 хувийг эзэлж байгаа тухай мэдэгдсэн нь энэ асуудал ямар хэмжээнд хүрснийг, хэдий олон хүний хувь заяа нийгмийн халамж, анхаарлын гадна үлдэж буйг сануулсан хэрэг байв.
Төр засгаас 2026 оны Төсвийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулиар 25-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж бүрийг нийт ажлын байрныхаа дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулахыг үүрэг болгосон. Хууль эрх зүйн хувьд харааны, сонсголын, хэл ярианы, хөдөлгөөний, оюун ухааны, сэтгэцийн, хавсарсан бэрхшээлтэй болон эрхтэн тогтолцооны урт хугацааны эмгэгтэй, одой иргэд гээд хэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэхийг тодорхой заасан байдаг ч бодит амьдрал дээр эдгээр хууль, тогтоомж нь цаасан дээрх тунхаг төдий хэвээр байна.
Тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх, эрхийг нь хамгаалах чиг үүрэг бүхий 48 холбоо, төрийн бус байгууллага, төвүүд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Төрөөс ч, олон улсын байгууллагуудаас ч тэдний нэр дээр санхүүжилт, төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг боловч бодит үр дүн нь эздэдээ хүрдэг үү гэвэл эргэлзээтэй.
Эдгээр байгууллагуудын зарим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж, тэднээр дамжуулан ашиг хийж буй бизнесийн бүлэглэл болсон гэхэд хилсдэхгүй.
Учир нь орон нутаг болон нийслэлд амьдарч буй иргэдийн тоо харилцан адилгүй, хүрэх тусламж нь ялгавартай байгаагаас гадна тэдэнд олдож буй ажил тун ховор. Өнөөдөр хөдөлмөрийн насны 89.6 мянган иргэн байгаагаас ердөө 18.1 хувь буюу 16.2 мянга орчим нь л ажил хөдөлмөр эрхэлж байна. Үлдсэн 80 гаруй хувь нь нийгмийн харилцаанаас бүрэн тусгаарлагдаж, дөрвөн хананы дунд амьдарсаар байна. Ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа тэр олон мянган иргэд гэртээ эцэг эх, асран хамгаалагчийнхаа хараа хяналтад 24 цагийн турш амьдарч байна. Төрөөс өгч буй хэдэн төгрөг нь тэдний эм тариа, живх, наад захын хэрэгцээнд ч хүрэлцдэггүй.
Үнэндээ хэн ч гэрт нь очоод тэр хүмүүсийг арчлахад ямар их хөдөлмөр, сэтгэл зүйн дарамт, санхүүгийн хүндрэл гардаг болохыг өөрийн биеэр мэдэрч үзээгүй.
"Ус амсаж үзсэн хүн л усны амтыг мэднэ" гэгчээр зөвхөн эцэг эхчүүд нь л энэ хүнд асуудалтай өдөр бүр нүүр тулж, нуруугаа авхуулж байна. Дарга нар, холбооны удирдлагууд баяр ёслол эсвэл сонгуулийн үеэр хэсэг шуугиж, зураг татуулаад таг болдог. Гэтэл хүүхдээ, ханиа, аав ээжийгээ 24 цагаар харан суугаа тэр асран хамгаалагчдад төв талбай дээр гарч ирээд жагсах, асуудлаа ярих ч цаг зав байдаггүй. Тэдний хүнд суртал, нийгмийн үл тоомсорлол дунд чимээгүйхэн нулимсаа арчин суугаа үл үзэгдэх хөдөлмөрийг хэн, хэзээ үнэлэх вэ?
"ТӨРӨӨС НЭГ Ч ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ, ДЭМЖЛЭГ АВАЛГҮЙГЭЭР ЭНЭ ОЛОН ЖИЛИЙГ ЗҮТГЭЖ ДАВЛАА"
Нийгмийн халамж, төр засгийн шийдвэр бодит амьдралаас хэр зөрүүтэй байдгийг "Оюунлаг" төвийн менежер Ш.Оюунбатын амьдрал бэлхнээ гэрчилж байна. Тэрбээр энэ талаар хэлэхдээ, "Өнөөдөр төрөөс олгож буй асаргааны тэтгэмж, халамжийн мөнгө амьжиргаанд хэрхэвч хүрэлцэхгүй байна. Шатахууны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байхад төр засаг биднийг "энэ хэдэн төгрөгөөрөө бүхнийг болгоод амьдар" гэж тулгаж байгаа мэт шийдвэр гаргадаг. Бидний хэрэгцээ, амьдрах зардал жирийн иргэдийнхээс тэс өөр гэдгийг эрх баригчид илүү сайн ойлгох хэрэгтэй. Миний хувьд 27 насандаа ослын улмаас харааны бэрхшээлтэй болсон. Тухайн үед надад ердөө 72 мянган төгрөгийн халамж тогтоож байв. Улсад 3.5 жил ажилласан учраас хувь тэнцүүлсэн тэтгэвэр рүү шилжсэн ч өнөөдөр тэтгэврийн зээлээс зээлийн хооронд амьдарч байна.
Зээлээ суутгуулаад яг гар дээрээ ердөө 140 мянга гаруйхан төгрөг авдаг.
Төрөөс үзүүлж буй дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, санхүүжилт нь эзэндээ, яг хүрэх ёстой хүндээ хүрч чаддаггүй. Үүний захын нэг жишээг би өөрийн биеэр туулсан. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн тендерт хоёр удаа оролцоод хоёуланд нь унасан. Шалтгааныг нь сонсоод үнэхээр гайхсан. Учир нь "Галын хорынхоо зургийг дарж явуулаагүй байна" гэдэг ганцхан шалтгаанаар хассан байв. Энэ мэт шалтаг тоочиж, цаасан дээрх хүнд суртлаар хасдаг хэрнээ цаагуураа танил талаа ашигласан хүмүүст тендерийг өгчихдөг нь нууц биш. Эхнэр бид хоёр хоёулаа харааны бэрхшээлтэй. Эхнэр маань 100 хувь, би 90 хувийн хараагүй. Бид хоёр хараагаа алдсанаас хойш өөрсдтэйгөө ижил хувь заяатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахыг хүсэж, зээл аван байж зуслан нээсэн. Олон жилийн турш зуслангаа дандаа үнэ төлбөргүй ажиллуулж ирсэн ч сүүлийн жилүүдэд санхүүгийн хүндрэлээс болоод арга буюу төлбөр авч эхэлсэн.
Төрөөс жирийн хүүхдийн зуслангуудад квот тогтоож, мөнгө олгодог хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг статус байхгүй гэх шалтгаанаар хасчихдаг.
Төрөөс нэг ч төгрөгийн хөнгөлөлт, дэмжлэг авалгүйгээр энэ олон жилийг зүтгэж давлаа. Бидэнд наад зах нь ТҮЦ машинаас бичиг баримт авахад хүртэл харааны хувьд ямар ч хүртээмжгүй, бэрхшээлтэй байдаг. Дээрээс нь төрийн албан хаагчид бидэнтэй яг л хүн биш юм шиг харьцаж ирсэн. Төрийн албаныханд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах, тэднийг яаж ойлгох талын сургалт, семинарыг хангалттай сайн орж, хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй байна" гэлээ.
Тэднийг нийтийн тээвэрт суулгаад, эсвэл гудамж талбайгаар дагуулаад явахад маш хүндрэлтэй. Гэхдээ энд нэг зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүс өөрсдөө нийгэмд хүндрэл учруулаад байгаа юм биш, харин манай нийгэм өөрөө тэдэнд хүндрэл учруулж байгаа юм. Учир нь стандарт хангаагүй зам талбай, налуу шатгүй барилга байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг суулгах нөхцөлгүй автобус унаа нь эрүүл, жирийн хүмүүс явахад хүртэл тээг болдог. Ийм байхад бусдаас цаг тутамд тусламж хүлээж, бусдын гар харан суудаг тэдэнд амьдрал ямар хүнд байх нь ойлгомжтой.
Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн халамж авдаг, "өрөвдөх ёстой" хүмүүс мэтээр харж ирсэн сэтгэлгээгээ өөрчлөх цаг болжээ. Тэдэнд бэлэн мөнгө, халамжаас илүүтэй бусдын адил гудамжаар чөлөөтэй алхах зам, ажиллаж амьдрах тэгш боломж, хүртээмжтэй орчин хэрэгтэй байна. Нийгмийн дэд бүтэц, хандлага өөрчлөгдөхгүй бол 100 мянга гаруй иргэн маань дөрвөн хананы цаана, асран хамгаалагчдынхаа хамт "нийгмийн хоригдол" хэвээр үлдсээр байх болно.
3,605.46





















































Нэргүй 2026-10-26 202.126.91.141
"Соц үеийн хараагүйчүүдийн концертыг санаж, өнөөгийн тэргэнцэртэй залуусдаа зориулав"
СЭТГЭЛИЙГ ГЭРЛЭЭР ХОРВООГ ДУЛААЛЦУУЛНА
Шүлгийг: С. Лхагважав
/Гүн ухааны чиглэлээр/
/Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулав/
Ус амсаж үзсэн хүн л усны амтыг мэддэг шиг,
Унаж, босож туулсан нь л амьдрлын үнийг мэднэ.
Хөлийн алхаа нь дутуу ч сэтгэлээрээ дэлхийн тойрч,
Хүслийн жигүүр нь дутахгүй тэнгэрийн уудамд дүүлнэ.
Харах нүд нь хаалттай ч зүрхээрээ хорвоог тольдож,
Харанхуйг гэрэлтүүлэх ухаан тэдний с
Нэргүй 2026-10-26 64.119.20.184
SEXSEER UNEGUI SEKSEER VANXANI SEXSDEX BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEKSDEX ANUSDAAD SEKSY DEWSGER BOLI80955877
Настан 2026-10-26 64.119.21.1
Хүрэлсүх бол таавчиггүй хүнийг хайрлана,хамгаална.Хөгжлийн бэрхшээлтэй бол тоохгүй.
Нэргүй 2026-10-26 202.179.11.230
унэн үнэн, тэд үнэхээр хэцүү байдалд байгаа. эрүүл бид ингэж барьц алдаж байхад тэд яаж болдог юм бүү мэд.
Нэргүй 2026-10-26 202.126.90.242
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог олон жил удирдаж, их зүйл хийсэн, холбо огоо НҮБ-ын олон улсын байгууллагад эл сүүлсэн туршлагатай ажилтныг сэгсэрч хаяад өөрийн садангийн Саранчулууныг УИХ-д жагсаалтаар оруулсан хүн бол МА Н-ын удам дамжсан гүнж-сарлагийн үнээ Ариунзаяа !