Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онлох үйл явдал, шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр орон сууцад орох гээд залилангийн хохирогч болсон иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэр алхмуудыг танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн газрыг дүйцүүлэн авч төрөөс барьж буй орон сууцуудаас байр олгох асуудлыг үе шаттай чиглэл өгнө. Энэ хүрээнд 787 иргэдийн асуудал яригдана гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдэгдсэн.
Тэрбээр энэ тухай "Орон сууцны залилангаас сэргийлэх үүднээс барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл төрд байгаа бүх мэдээллийг ил тод байршуулахаар болсныг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ хүрээнд өнөөдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа. Уг хуулийг яаравчилсан горимоор мэдүүлж, ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Улсын хэмжээнд 2178 дуусаагүй орон сууц байгаа. Мэдээлэл ил тод биш байгаагийн улмаас орон сууцны захиалгын залилан гарч байна. Үүнээс гадна зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, гурвалсан гэрээний хүрээнд газрыг нь дахин төлөвлөлд оруулсан гэсэн зэрэг асуудал бий. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байсан ч эхэлсэн бүх барилгын мэдээллийг нэгтгэсэн “Баталгаат байр” цахим платформыг нэврүүлэхээр УБЕГ-аас ажиллаж байна. Энэ нь И-Монголиа системд байрлах бөгөөд арваннэгдүгээр сарын 15-н гэхэд ашиглалтад орно.
Өөр нэг асуудал бол төрийн оролцоотой буюу дахин төлөвлөлтийн бодлогын хүрээнд иргэд хохирсон. Гурвалсан гэрээ байгуулаад иргэдийн газрыг авчихсан, гэтэл орон сууцны компани нь барилгаа барьдаггүй, дуусдаггүй иргэд түрээсийн байранд амьдарч байна. Иймээс ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хохирсон иргэдтэй холбоотой шийдвэрийн төсөл оруулна. Энэ хүрээнд дараах ажлыг төлөвлөж байна:
- Нэгт. НЗДТГ, ХББОСЯ дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн газрыг дүйцүүлэн авч төрөөс барьж буй орон сууцуудаас байр олгох асуудлыг үе шаттай чиглэл өгнө. Энэ хүрээнд 787 иргэдийн асуудал яригдана.
- Хоёрт. Тодорхой зөвшөөрөлгүй боловч нэгэнт баригдсан орон сууцууд төрөөс харнаг санхүүжилть гаргаж, инженерийн шугам сүлжээнд холбох
- Гуравт. Огт зөвшөөрөлгүй хууль зөрчиж баригдсан барилгуудыг дутуу баримтаа нөхөн бүрдүүлэх боломж бололцоог судална" гэсэн юм.
ББСБ-ЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын зээлийн хүү болон зээлийн үйлчилгээтэй холбоотой нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах чиглэлээр авах арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргалаа.
Иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас барьцаатай буюу уламжлалт зээл авахад зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байгаа бол технологид суурилсан, аппликейшнээр дамжуулан зээл олгодог байгууллагууд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17.1-т заасан зөвлөлөөс тогтоосон сарын 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээлийг иргэдэд олгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтаар илэрсэн. Үүнтэй холбогдуулан иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн нөхцөлийг ил тод хариуцлагатай болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өнөөдрөөс /2026.10.21/ ББСБ-уудын сарын зээлийн хүүг дээрх зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүний дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Мөн иргэд нэгэн зэрэг олон зээлтэй болох, зээлийн давхардал үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай бүрд холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхаар болов.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу!
Э.СОДНОМПИЛЖЭЭ “АЙЧИ НАГОЯА-2026” АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ

Айчи Нагоя-2026 Азийн V пара наадам энэ сарын 18-нд Япон улсын Айчи–Нагоя хотод нээлтээ хийсэн. Энэ удаагийн наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 гишүүн орны 2,590 тамирчин спортын 19 төрлөөр 489 багц медалийн төлөө өрсөлдөж8 өчигдөр /2026.10.24/ өндөрлөлөө. Азийн пара наадамд Монгол Улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөж, нийт 10 медаль хүртлээ. Улмаар медалийн чансаагаар 13 дугаар байрт жагсаж байна.
Алтан медал
– У.Сүрэнжав — Пара таеквондо, эмэгтэйчүүдийн 52 кг
– Г.Болор-Эрдэнэ — Пара таеквондо, эрэгтэйчүүдийн 63 кг
– Л.Туруунаа — Пара жүдо, эмэгтэйчүүдийн 70 кг
– Э.Содномпилжээ — Пара пауэрлифтинг, эрэгтэйчүүдийн 107 кг-ын жин. 246 кг өргөж түрүүлсэн.
Мөнгөн медаль
– Т.Сувд-Эрдэнэ — Пара жүдо, эмэгтэйчүүдийн 52 кг
– Г.Ган-Эрдэнэ — Пара хөнгөн атлетик, эрэгтэйчүүдийн F40 ангиллын бөөрөнцөг түлхэлт. 10.30 метр түлхсэн
Хүрэл медаль
– Х.Темирбек — Пара таеквондо, эрэгтэйчүүдийн 58 кг.
– Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ — Байт харваа, эмэгтэйчүүдийн рекурв хосын төрөл. Ираны багийг 6:2-оор ялсан байна.
3,605.46





















































Нэргүй 2026-10-25 202.179.11.230
Ажил хийж чадддаг нэг ч сайд дарга Монголд алга. Хулгай л хийнэ.
Нэргүй 2026-10-25 64.119.20.184
ANUSDAAD VANXANDI BIEE UNELELN80955877
Нэргүй 2026-10-25 64.119.20.184
SEXSEER UNEGUI TOGLI BOOB XXOOD BOOW DOLOOGD AUSDAAD ALNI SEXSY ZYGAATSAAD XUCHINDI TOMSGN DOLOOMR URN SHINEGENE AMSI80955877
Иргэн 2026-10-25 59.153.115.98
Барилгын компаниуд мөнгийг нь авчаад байрны ордер өгөөгүй байж ББСБ-д барьцаанд өгөөд, мөнгөө аваад залилан хийдэг нь илбэг