Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Финландын Үндэсний музейд зочилж, Монголын түүх, соёлтой холбоотой үзмэрүүдийг үзэж сонирхлоо.
Уг музейд Финландын нэрт хэл шинжээч Густаф Йон Рамстедтийн 20 дугаар зууны үеийн монголчуудын талаарх судалгааны бүтээлүүд болон Ногоон дарь эх, Цагаан дарь эхийн баримлууд хадгалагддаг.
Густаф Йон Рамстедт 1900, 1909 онд тус тус Монгол Улсад ажиллаж, археологич Сакари Пялси-гийн хамт чулуун дээрх эртний бичээснүүдийг судалсан. Мөн аман зохиол, дуу хөгжмийг тэмдэглэн авч, буддын шашны 60 гаруй шашны танка зураг цуглуулсан байдаг.
Финландын Үндэсний музей чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх Финландын түүхийг харуулсан эд өлгийн зүйлс, соёлын түүхийн үзмэртэй бөгөөд Соёл, боловсролын яамны Өвийн агентлагийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг байна.

3,605.46





















































Нэргүй 2026-10-24 103.57.92.94
davaa sainzorig ntr atsaa hiij bgam bee
М.Амар настан. 2026-10-24 64.119.21.1
Улс орон,ард түмний амьдрал хүнд байхад баахан тойрон хүрээлэгч,хамсаатанаа дагуулж гадаад руу арайл их тэнэх юм.Нийгэмд шударга ёс алдагдаж олны амьдрал ахуй доройтож үймээн самуун үүсэж болох нөхцөл байдал улам нэмэгдэж байна.Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэсэн,Хүрэлсүх 2 хуваачихсан.Намаасаа татгалзсан гэдэг хоосон үг.