niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:32 UTC Эх: https://news.mn/r/2894948/ 76e2c6a7985207c2… ← niitlelch.mn руу буцах

Нийгэм, дэд бүтцийн хуулийн төслийг эргүүлэн татна

Нийгэм, дэд бүтцийн хуулийн төслийг эргүүлэн татна

Нийгэм, дэд бүтцийн хуулийн төслийг эргүүлэн татна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны аравдугаар сарын 23-нд болж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо.

Засгийн газраас Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг 7 жил тутам хянах эрхийн хүрээнд төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж Монголын талын хүртэх ногдол ашгийг 2027 оны төсвийн жилд авч эхлэх, мөн Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Энэ арга хэмжээний үр дүнд Оюу толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож, уг орлогын 2 их наяд төгрөгөөр нэн тэргүүнд эрчим хүч, боловсролын салбарын шинэчлэлд хөрөнгө оруулж, үлдсэн хувийг боомтын шинэчлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл, байгаль орчин болон зам тээвэр зэрэг салбарт хөрөнгө оруулахаар Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан.

Ногдол ашгийн орлогоос дээр дурдсаны дагуу нийгмийн тулгамдсан асуудлуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр хуваарилаад үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн нэг болох Хуримтлалын санд хуваарилахаар хуулийн төсөлд мөн тусгасан. Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар дамжуулан ард иргэдээсээ нээлттэй асуусан.

Санал асуулгад 95,621 хүн оролцож 55,173 иргэн нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24,479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгөөд байна.

Харин хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82,077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь, нийгмийн дэд бүтцийг 49.8 хувь, аж үйлдвэрийг 22.6 хувь, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгожээ.

Иргэдийн ирүүлсэн дээрх саналыг харгалзан үзэж Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-24 64.119.16.9

та нараар юм хийлгэх гэхээр айдаг болжээ Монголын ард түмэн чинь.бага хийгээд хийсэн нэрийн дор идэж залгилаад ер дийлдэхээ байсан байна бүр хийгээгүй байж залгиж гудардан хэн ч хариуцлага хүлээдэггүй ийм төр засаг аар яах юм хамгийн хэрэггүй энэ бол маш хортой хорлонтой үйл шүү

Avatar

Нэргүй 2026-10-24 64.119.16.9

засс тэгээ тэг ба үсээ чангална гэчхээд өөрсдөө болохоор улам их төсөвлөж иддэг нь худлаа биш шүү

Avatar

Нэргүй 2026-10-24 103.212.162.73

дэд бүтэцийг чинь хулгайлаад идцэн авилгачид хулгайчууд чинь танай МАНгарууд шдээ .. тэр МАНгаруудаа сэгсэрээд хөрөнгийн хураагад дэд бүтэц , 6-р станцын үлгэрээ ярилда.. ялзарсан хулгайч луйварчидын үүр уурхай МАНгарууд

Avatar

МАНгарууд-н хөрөнгийг хураа 2026-10-24 103.212.162.73

дэд бүтэцийг чинь хулгайлаад идцэн авилгачид хулгайчууд чинь танай МАНгарууд шдээ .. тэр МАНгаруудаа сэгсэрээд хөрөнгийн хураагад дэд бүтэц , 6-р станцын үлгэрээ ярилда.. ялзарсан хулгайч луйварчидын үүр уурхай МАНгарууд

Avatar

сонгогч 2026-10-24 202.9.47.104

ХУРИМТЛАЛЫН САН ГЭЖ БАЙХГҮЙ…..ТЭР БОЛ ЗҮГЭЭР Л ХИЙ ҮЗЭГДЭЛ……ТЭНД ОДОО МӨНГӨ БАЙХГҮЙ, ЦААШИД Ч ЮУ Ч ТИЙШЭЭ ОРОХГҮЙ….ОРВОЛ ХУЛГАЙЧУУД ИДЧИХНЭ………ИЙМ ҮЛГЭР ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ ???????????

Avatar

Хий үзэгдэл хулгайчуудад хэрэгтэй 2026-10-24 202.9.46.8

Хулгайчдын намд хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-10-24 64.119.16.122

BOOB XXMOOR TAASHAALTAI SEXSDEED TSAG SHAAX ERTEI BOOB DOLOOJ ALNI SEXSY AUSDI BIEE UNELEI VANXANDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж