"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
"УРЬДЧИЛАН ТООЦООЛООГҮЙ ОСОЛ, ГЭМТЭЛ ГАРВАЛ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ"

-Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэглээний хангалтын хувьд бусдаас хараат байгаа асуудлын талаар олон жил ярьж байна. Сүүлийн жилүүдэд хараат байдлаа бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ. Тухайлбал, энэ өвөл эрчим хүчний чадлын дутагдлаа ямар эх үүсвэрүүдээс хангахаар төлөвлөсөн бэ?
–Монгол Улсын цахилгаан эрчим хүчний систем дотоодын үйлдвэрлэлээрээ нийт хэрэглээгээ бүрэн хангах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Цахилгаан эрчим хүчний системийн хувьд энэ өвөл хамгийн хүндрэлтэй жилүүдийн нэг байх төлөвтэй байна. Бид бүх эх үүсвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан ч дор хаяж 150 МВт-ын чадлын дутагдал үүснэ. Тиймээс энэ дутагдлыг ямар эх үүсвэрээр нөхөх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон.
Бид эхний ээлжинд БНХАУ-аас 80 МВт-ын цахилгаан эрчим хүч авахаар тооцоолж, техникийн бэлэн байдлыг хангасан. Та бүхэн энэ талаар сонссон байх. Хятадын Өмнөд бүсийн эрчим хүчний систем буюу Өвөр Монголын эрчим хүчний системээс Тавантолгойн дэд станц хүртэлх техникийн бэлэн байдлыг хангаж, туршилтын ажлуудыг бүрэн дуусгасан. Одоогоор 50 МВт-ын ачаалалтай ажиллаж байна. Өвөл ид хүйтрэх үеийн тооцоогоор импортын хэмжээ 80 МВт-аас давах боломжтой. Өөрөөр хэлбэл, дутагдал үүсэхээр байгаа 150 МВт-ын чадлын 80 МВт орчмыг БНХАУ-аас импортлох эрчим хүчээр нөхөх бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Харин үлдсэн 70 МВт орчмын чадлын дутагдлыг Сэлэнгэ аймагт “Райд Монголиа” компанийн барьж байгаа 70 МВт-ын дулааны цахилгаан станцаас нөхөхөөр төлөвлөсөн.
Уг станцын цахилгаан эрчим хүчийг аравдугаар сард хүлээн авахаар тооцож байсан ч ажил бага зэрэг хойшилсон. Одоо арваннэгдүгээр сарын 15 гэхэд эхний 35 МВт-ын блокийг системд залгахаар ажиллаж байна. Эхний 35 МВт-ын блокийг залгасны дараа одоо байгаа батарейн хуримтлуурын системүүдтэйгээ уялдуулан ажиллуулна. Харин үлдсэн 35 МВт-ын блокийг оны өмнө хүлээн авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системийн оргил ачааллыг энэ жил 1956 МВт орчим байхаар тооцсон. Энэ хэмжээний оргил ачаалал арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сард ажиглагдах төлөвтэй байгаа. Тиймээс шинэ эх үүсвэрүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулах нь маш чухал байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"НОГДОЛ АШГААР САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ЗУРАГ, ТӨСӨВГҮЙ БАЙНА"

-УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа. Төсвийн тодотголоос “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт төсөвлөсөн зардлыг хассан. Таны зүгээс Боловсролын яам төсвийн тодотгол батлаагүй байхад 40 тэрбумыг хууль зөрчиж, зарцуулсан гэдэг асуудлыг хөндсөн. Төсвийн тодотголоор бодитой хэмнэлт хийж чадав уу?
-Бодитой хэмнэлт хийж чадсангүй. Бид наадмаас хойш Засгийн газарт төсвөө тодотго гэсэн шаардлага тавьсан. Үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадварыг үгүй хийж байгаа энэ үед төр эрс шийдэмгий зардлаа танаж, алдагдлаа бууруулах ёстой байв. Гэтэл тодотголоор нийт зардлыг нэг их наяд, урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Алдагдлаа нэг их наядаас хоёр их наяд болгочихлоо. Энэ алдагдлыг яаж нөхөх вэ. Мэдээж шинээр зээл авна, өр нэмнэ. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж, татварын орлогын тасалдлыг хаахаар тусгасан. Засгийн газар өөрийн зардлыг бууруулахын оронд нэмж өр тавьж, төсвийн цоорхойгоо нүүрсний орлогоор санхүүжүүлэхээр боллоо.
Миний хувьд 603.9 тэрбум төгрөгийн зардал бууруулах 14 санал гаргасан. Ердөө хоёр нь дэмжигдэж, 19 тэрбумыг хасуулсан. Томилолт, зочны зардлаас 4.8 тэрбум, байрны түрээсээс 14.2 тэрбум төгрөг тус тус хэмнэх боломж байсан ч харамсалтай нь хэмнэхийг хүссэнгүй.
“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн тухайд тодруулж хэлэхэд, Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй асуудал хөндөгдсөн учраас зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ санал дэмжигдээд явтал салбарын яам нь аль хэдийн 107 аж ахуйн нэгжтэй 40 орчим тэрбум төгрөгийн дүнтэй түрээсийн гэрээ байгуулчихсан болж таарав. Төсвийн тодотгол батлагдаагүй байхад ямар үндэслэлээр шийдвэр гаргасныг лавлаж асуухад яамны Төрийн нарийн бичгийн дарга “Тодотгол батлагдчих байх гэж найдсан” гэж тайлбарласан. Төсөв батлагдана гэж найдаад төрийн өмнөөс гэрээ байгуулж болдог юм уу.
Энэ асуудлыг Лхагва гаригт Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэх санал гаргасан. Гэрээ байгуулсан үндэслэл, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох ёстой. Хүүхдүүдийн суралцах нөхцөлийг ч хамтад нь шийдэх хэрэгтэй. Томчуудын гаргасан шийдвэрийн үр дагаврыг хүүхдүүд үүрч болохгүй. Салбарын яам ч гэсэн өөрсдийн алдааг хүүхдийн эрхээр хаацайлж, УИХ руу давшлах нь ёс зүйгүй үйлдэл юм.
Төсвийн тодотголоос авах зүйл бол ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмсэн шийдвэр байлаа. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл хэрэгтэй. Гол нь энэ нэмэгдлийнхээ үр дүнг хамгаалахын тулд төр өөрийн үр ашиггүй зардлыг танаж, үнийн өсөлтийг хазаарлах ёстой байв. Тэтгэвэр нэмсэн нь Засгийн газрын бусад зардлын өсөлтийг зөвтгөхгүй. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"НӨМРӨГИЙН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ"

-Хариуцлага ногдуулахын өмнө Байгаль, орчны сайдын тушаалаар хүмүүсээ томилж 30 хоногийн дотор тухайн бүс нутгийн нүүрстөрөгчийн алдагдал болон бусад экологи, эдийн засгийн үнэлгээг гаргах ёстой. Болж өгвөл маш богино хугацаанд хохирлын хэмжээг гаргах нь чухал. Тэгээд цаашдаа яах вэ гэхээр, хохирлын үнэлгээг зогсоож болохгүй. Учир нь түймэрт өртсөн газарт нар, салхины нөлөөгөөр ургамал, нүүрстөрөгчийн алдагдал гэх мэт бусад хохирол нэмэгдээд л байдаг. Тухайлбал, Нөмрөгийн дархан цаазат газар нь бороо, хур тунадас арай ахиу ордог газар учраас хөрсөөрөө нүүрстөрөгчөө алдаад л байна гэсэн үг. Тэгэхээр экологийн олон талын хамтарсан баг судалгаагаа аль болох эрт эхлээд удаан хугацаанд судлах нь зүйтэй. Ой тэр дундаа тусгай хамгаалалттай газар нутгийн ойн менежмент гэж байна. Тэр нь яадаг вэ гэвэл, Монголд хүний хөл, техникийн мөр хүргэж, халдаж болохгүй онгон дагшин бүс гэж бий. Тэр бүсийг зөвхөн ажиглах байдлаар хамгаалдаг, ажиглалтын бүс гэж байна. Ажиглалтын бүсээс гадагш хамгаалалтын бүс гэж байна. Хамгаалалтын бүсэд харин ойн аж ахуйн зарим үйл ажиллагааг явуулж болно. Хамгаалалтын бүсээс гадагш тусгаарлалтын бүс гэж байгаа. Тэнд аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Тодруулбал, байгалийн сайхнаа үзүүлж, аялал жуулчлалаа хөгжүүлж үүнийг дагаад орон нутгийн иргэдээ ажилтай орлоготой байлгаж болдог.
Цаашид шинжлэх ухааны болон олон салбаруудын хавсарсан экологийн судалгааг Нөмрөгийн сав газарт зайлшгүй хийх шаардлагатай. Нөмрөгийн сав газар өөрөө маш их онцлогтой газар нутаг. Тодруулж хэлбэл, далайн чийглэг уур амьсгалтай. Хойноосоо сэрүүн бүсийн уур амьсгал, урд талаасаа төв Азийн хуурай хээрийн уур амьсгал дөхөж ирсэн ийм зааг бүс нутаг.
Товчхондоо, Монгол орны бүх ойн хэв шинжээс арай өөр хэв шинж тэнд бий. Хэв шинж нь адилхан байлаа гэхэд дэд хэв шинж, өндрийн бүс бүслүүр, хөрсний бүтэц, хур тунадасны хэмжээ зэрэг нь өөр байж болно.
Доктор Б.Оюунцэцэг, Н.Батхүү нар тус газарт ойн ургамалжилтын судалгааг бол маш сайн хийсэн. Харин ой, татмын ойн талаар судалгаа мэдээлэл маш хомс. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"БИ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ДУГУЙЧДЫН ШИНЭ РЕКОРД ТОГТООХЫГ ХҮСДЭГ"

– Намайг Гансүхийн Ариунхүслэн гэдэг. Би одоо 17 настай, Цэлмэг Дижитал Интернэшнл сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Дугуйн спортоор хичээллээд гурван жил болж байна.
– Дугуйн спортод хэрхэн хөл тавьсан бэ? Анхнаасаа тамирчин болно гэж боддог байсан уу?
– Манай клубын багш Нямлхагва анх ажлынхаа хамт олныг эрүүл байцгаая гэж уриалан дуудсан юм билээ. Тэгээд хүмүүсийг дугуйгаар жийлгэж эхэлсэн. Тухайн үед манай ээж ээлжийн амралтаа авч таараад багшийг дагаад дугуй жийдэг байсан юм. Харин ажилдаа орох болоод жийхээ больчихсон.
Тэгтэл багш маань ээжид “Ууганаа, чи охиноо гоё уриалаач. Охин чинь бас хөөрхөн жийдэг юм байна лээ шүү дээ. Хамтдаа жийгээд эрүүл байя л даа” гэж хэлсэн юм билээ. Ингээд би Сэлэнгэ аймагт байхдаа дугуйгаар хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш дугуйн спортод улам дурлаж, илүү түлхүү, мэргэжлийн түвшинд хичээллэх болсон доо.
–Сагсан бөмбөг, волейбол зэрэг олон төрлийн спортоор хичээллэх боломж байсан ч яагаад дугуйг сонгосон юм бэ?
–Би наймдугаар ангид байхдаа Сэлэнгэд сурдаг байлаа. Хавар хичээлийн жил дуусахын алдад сагсан бөмбөг, волейбол, дугуй, математикийн сонгон гээд дөрвөн зүйлд зэрэг явдаг байсан. Тэгэхээр долоо хоногт ерөөсөө амждаггүй байлаа.
Тэгээд сагсан бөмбөг, волейболыг ихэнх хүүхэд тоглодог, ерөнхийдөө сурчихсан байхад яах вэ гэж бодсон. Харин дугуй бол тийм ч түгээмэл биш, бусдаас арай өөр спорт. Тиймээс “Үүгээр нэг хичээллээд үзье. Чадахгүй бол тэр биз” гээд анх туршиж үзсэн юм.
Гэтэл үнэхээр чадаж байсан. Тэгээд улам урам орж, өөрийгөө хөгжүүлж, сайжирсаар өнөөдрийн түвшинд хүрсэн дээ.
–Гурван жилийн хугацаанд сонирхогчоосоо улсын аварга, залуучуудын олимпын наадамд оролцох тамирчин болтлоо өсөж дэвжихэд хамгийн их урам өгсөн зүйл юу байв?
–2026 он миний хувьд ид оргил үе минь байсан гэж боддог. Өмнө нь улсын аварга болж үзээгүй байтал энэ жил улсын аварга болж, хоёр, гурван төрөлд түрүүлж үзсэн. Урьд нь огт хүрч байгаагүй амжилтад хүрсэн болохоор өөрөөрөө үнэхээр их бахархсан.
–Дакар 2026 залуучуудын олимпын наадамд оролцох эрхээ авснаа мэдэх мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
–“Ариунхүслэн, чи сонгогдсон шүү. Чи явах болсон шүү” гэж хэлэхэд нь би бүр “Юу, би юу?” гээд өөртөө итгэж өгөхгүй байсан. Тэгээд сонгогдсон юм чинь одоо хичээж, эх орноо төлөөлөөд явна гэж өөртөө зорилго тавьсан.
Мэдээж надад маш том үүрэг, хариуцлага ирж байгаа. Тэр итгэлийг алдахгүй байхын тулд маш их хичээнэ. Цаашдаа бэлтгэлээ улам чанаржуулж, эх орноо төлөөлөн сайн оролцохыг хүсэж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,605.46





















































гэрэлтсар 2026-10-24 103.168.34.39
Ардын намд Л.Оюун-Эрдэнэ малын шургалуулсан хулгайчууд улс орныг их самарч байна аа. Зардлаа багасгахгүй. Байнга л энд тэндгүй хурал цуглаан хийж мөнгө үрэх юм аа муу ардын намын арчаагүй малнууд?
ylcuun 2026-10-24 202.126.91.99
iH
y 2026-10-24 202.126.91.99
Hagl
yi bolo, EVdzxy+K 2026-10-24 202.126.91.99
– kapty bzkp
Нэргүй 2026-10-24 64.119.20.184
SEXSEER XUCHINDEX ER XUNI ANUSN NUX XELEERE DOLOOJ TAWILT XNE80955877
Жинхэнэ 2026-10-24 122.201.31.148
эх орныг чинь япончууд галдан шатааж байна Бүгдийг нь хөөж зайлуул.Бид нэг ялж чадсан ахиж чаднаа
Нэргүй 2026-10-24 64.119.20.184
SAWI80955877
- tsebep ; 2026-10-24 202.126.91.99
tapgalaltad capmuc
Нэргүй 2026-10-24 188.162.248.237
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсыг бар болгоно гэж байгуулагдсан Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!??!!!??!!!!!!!
xadgalyylj xylgaildg stor, kyptky achaanet; 2026-10-24 202.126.91.99
Habchin; chun cypgyylid xadgalylj tsynx xylgailtcan yum chin yaaxin picda muni gecen.
canonxy # + 2026-10-24 202.126.91.99
– debtepHET bolyyl yaxab @ 1 – ?
бат 2026-10-24 202.9.40.98
Одоо параламентийн засаглалтай болоод улс хөгжсөнгүй Монгол улсын онцлог ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц үлдлээ энэ үед улс хөгжнөө
Нэргүй 2026-10-24 202.126.90.100
Битгий мэдрэлтээд бай
Нэргүй 2026-10-24 64.119.16.122
DYYDLGN SEXSEER TAICHNA SEXSDMEER UILCHLEED BOOW DYRAAR XXMOOR BOOW DOLOOJ ALNI SEXSYG ANUSDI80955877