niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:33 UTC Эх: https://news.mn/r/2894936/ 580d61313cf1e83b… ← niitlelch.mn руу буцах

Хот, орон нутаг руу 389,000 литр шатахуун хүргэнэ

Хот, орон нутаг руу 389,000 литр шатахуун хүргэнэ

Хот, орон нутаг руу 389,000 литр шатахуун хүргэнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх "Шатахууны шуурхай штаб"-ын зохицуулалт, хяналтын дор Шунхлай ХХК шатахууны хангамжийг тогтвортой байлгах, борлуулалтыг тасралтгүй хангах зорилгоор ачилтын ажлыг шуурхай гүйцэтгэж байна. Тодруулбал, өнөөдрийн /2026.10.23/ байдлаар тус компани өөрийн нөөцийн агуулахдаа 3 вагон буюу нийт 220,000 литр шатахууныг шинээр буулгаад байна. Хүлээн авсан шатахууныг хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэхээр Улаанбаатар хот болон орон нутгийн бүсүүд рүү ачих ажил дараах бүтцийн дагуу хийгдэж байна. Орон нутгийн хэрэглэгчдийг шатахуунаар тасралтгүй хангах урамшуулалт тээвэрлэлтийн хүрээнд Хангайн болон Говийн бүс рүү нийт 13 автомашинаар тээвэрлэлт эхлээд байна.

ХАНГАЙН БҮС:

  • Энгийн Аи-92 шатахуун: Зургаан ширхэг автомашинаар 53,000 литр
  • Евро-92 шатахуун: Зургаан ширхэг автомашинаар 50,000 литр

ГОВИЙН БҮС:

  • Энгийн Аи-92 шатахуун: Долоон ширхэг автомашинаар 52,000 литр
  • Евро-92 шатахуун: Хоёр ширхэг автомашинаар 36,000 литр

      Нийслэл хотын хэмжээнд байрлах Шунхлай ШТС-уудын нөөцийг зузаатгах зорилгоор хот доторх ачилтыг мөн өндөр ачаалалтай гүйцэтгэж байна.

      • Энгийн Аи-92 шатахуун: Нийт 13 ширхэг автомашинаар 98,000 литр
      • Евро-92 шатахуун: Нийт 12 ширхэг автомашинаар 100,000 литр

      Шатахууны шуурхай штаб болон тус компаниас ачилт, түгээлтийн үйл ажиллагааг хуваарийн дагуу шуурхай зохион байгуулж байгаа тул иргэдийг шатахуунаар тасалдалгүй, хүртээмжтэй хангахад онцгойлон анхаарч байгааг мэдэгдлээ.

      Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
      0
      ЗөвЗөв
      0
      ХахаХаха
      0
      ХөөрхөнХөөрхөн
      0
      ГайхмаарГайхмаар
      0
      ХарамсалтайХарамсалтай
      0
      ТэнэглэлТэнэглэл
      0
      БурууБуруу
      Баярлалаа!

      Холбоотой мэдээ

      3 сэтгэгдэл

      Avatar

      Бидний Араншин 2026-10-23 202.126.88.118

      Монголчуудын нэг сонин зан нь Өөрсдөө Бүх Хуулийг Зөрчиж болдог тэгсэн мөртлөө тэр Хуулиа Гадаадуудаас ер нь Өөрөөсөө БУС Өрөөлөөс л Шаардана дандааа……..

      Avatar

      Нэргүй 2026-10-23 202.133.76.56

      Сэлэнгэ дархандаа ядаж түрүүлж буулгаад хангамж хийгээд байвал зөөвөргүй амар баймаар

      Avatar

      Нэргүй 2026-10-23 103.242.47.254

      зөө зөө хаана ч үгүй юм байнаа тэгвэл мовш гэж

      NewsMN Гар утасны хувилбар Татах
      NEWS.mn

      Мэдээллийн эх сурвалж