niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:33 UTC Эх: https://news.mn/r/2894858/ 31fbc7f54a3e3f1f… ← niitlelch.mn руу буцах

"Иргэдэд бэлэн мөнгөөр тараах хувилбарыг сонговол хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай"

"Иргэдэд бэлэн мөнгөөр тараах хувилбарыг сонговол хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай"

"Иргэдэд бэлэн мөнгөөр тараах хувилбарыг сонговол хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай"

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Ерөнхий сайд Н.УЧРАЛ:

-Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон. Энэ бол зүй ёсны шаардлага юм.

Хэлэлцээрээр ногдол ашгийн асуудлаар тохиролцоонд хүрсэн учраас үүнийг УИХ-аар албажуулж, хуулиар эцэслэн баталгаажуулах ёстой гэж үзсэн.

УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд “Оюу толгой” компаниас орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулахаар тусгасан. Харин үлдсэн хоёр их наяд төгрөгөөр олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадаагүй эрчим хүч, дулааны дэд бүтцийн асуудлыг шийдэхээр төлөвлөсөн.

Тухайлбал, Дулааны цахилгаан станц-6-г ДЦС-3-ын хажууд барьж байгуулах, төслийн санхүүжилтийн 30-50 хувийг “Оюу толгой” компанийн ногдол ашгаас гаргах санал боловсруулсан. Мөн төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох өгөөжийг “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай адил зарчмаар иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх хувилбарыг дэвшүүлсэн.

Боловсролын салбарт ч хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулах, нүүрс болон бусад түлшээр ажилладаг уурын зуухтай сургуулиудыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, ногоон сургуулийн дэд бүтцийг шийдэх зэрэг төслүүдийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Гэвч УИХ-ын зургаан байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хэлэлцүүлгийн дараа нийт 235 санал гарсан. Эдгээр саналын зарим нь Засгийн газрын анхны бодлого, төлөвлөгөөтэй нийцэхгүй, төсвийн төслийн үндсэн агуулгыг өөрчлөхөөр байсан. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийн асуудлаар хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрсний дараа УИХ-аар албажуулах шатанд олон тооны нэмэлт санал гарсан нь Засгийн газрын бодлоготой зөрчилдсөн гэж үзэж байна. Иймээс өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авч байна.

Үүнтэй холбоотойгоор E-Mongolia системээр явуулсан иргэдийн санал асуулгын дүнг харсан. Нийт 106 мянган иргэн санал өгснөөс 57 хувь нь Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулахыг дэмжсэн бол 27 хувь нь хуримтлалын санд хадгалах санал өгсөн байна. Харин төслийн санхүүжилтийг юунд зарцуулах талаар асуухад 50.5 хувь нь эрчим хүчний салбарыг сонгожээ. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэдийн саналыг хүндэтгэж, ногдол ашгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах хувилбарыг сонгон, хуулийн төслийг татан авч байна. Энэ нь ногдол ашиг авах асуудлыг орхигдуулж байгаа гэсэн үг огт биш. Ногдол ашиг авах асуудлаар харилцан тохиролцсон. Одоо ногдол ашгийн хэмжээг эцэслэн тохирч, орж ирэх хөрөнгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэн, түүгээр дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна.

Харин хоёр их наяд төгрөгөөр эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх төлөвлөгөө энэ удаад хэрэгжихгүй болж байна. УИХ-ын гишүүдийн тойрог, сум, аймагтаа хэрэгжүүлэхээр санал болгосон бусад төслүүд ч анхны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нөхцөл болсон. Иргэдийн хувьд 2030 оноос эхлэн хуульд заасан нөхцөлийн дагуу хуримтлалаа ашиглах эрх үүсэх асуудал бий.

Тиймээс ногдол ашгийг шууд бэлэн мөнгөөр авах боломжийг бүрдүүлэхийн тулд Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудал ч хөндөгдөж байна.

Одоогийн хуулийн хүрээнд иргэдээс санал авахдаа ногдол ашгийг шууд дансанд нь шилжүүлэх эсэхийг асуух боломжгүй. Хуулиар үндсэндээ хоёр сонголт байгаа. Нэгдүгээрт, хөрөнгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах. Хоёрдугаарт, хуримтлалын санд хадгалах.

Эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглана гэдэг нь хуримтлагдсан хөрөнгийг тухайн зориулалтаар нь зарцуулах боломж бүрдүүлнэ гэсэн үг. Тухайлбал, орон сууцны санхүүжилтийн хүрээнд хуримтлалын хөрөнгийн тодорхой хэсгийг ипотекийн зээлд ашиглаж, эргэн төлөлтөөр дамжуулан хөрөнгийг эргэлтэд оруулж болно. Үүнтэй адил боловсролын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, эм, эмчилгээний зардалд зориулан ашиглах эрх зүйн зохицуулалт бий болгох боломжтой.

Ингэхдээ хөрөнгийг зөвхөн тухайн зориулалтаар ашиглах нөхцөл тавьж, тодорхой хугацаанд ашиглах эрхийг нээх замаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх, инфляц нэмэгдүүлэх эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Хэрэв ногдол ашгийг иргэдэд шууд бэлэн мөнгөөр тараах хувилбарыг сонговол хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Засгийн газрын хувьд ногдол ашгийн асуудлыг албажуулж, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэхийн зэрэгцээ Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.

"НОГДОЛ АШГИЙГ 17 ЖИЛИЙН ДАРАА АВЧРАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ЗАСГИЙН ГАЗАР НЬ МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР"

Ногдол ашгийг 17 жилийн дараа авчрах асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газар нь манай Засгийн газар. Харин хөрөнгийг хэрхэн зарцуулахыг УИХ шийдэх учиртай. Гэтэл анх өргөн мэдүүлсэн төсөлд олон тооны өөрчлөлт оруулах санал гарч, Засгийн газрын бодлогоос өөр чиглэл рүү хэлбийх нөхцөл үүссэн. Тиймээс Засгийн газар бодлоготойгоо нийцэхгүй гэж үзэн хуулийн төслийг татан авч, Баялгийн сангийн тухай хуулийн дагуу хөрөнгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх хувилбарыг сонголоо.

Гэхдээ энэ нөхцөл байдал хэлэлцээрийн стратегид сөргөөр нөлөөлөх талтай. Монгол Улс хуультай орон учраас ногдол ашгийн хэмжээг УИХ-аар баталгаажуулж чадсан бол цаашдын хэлэлцээрт тодорхой дүнгээр шаардлага тавих боломжтой байлаа. Өөрөөр хэлбэл, “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага ийм хэмжээний ногдол ашиг авахаар шийдвэрлэсэн” гэж хэлэлцээрийн ширээний ард тавих боломж бүрдэх байсан.

Одоо талууд санхүүгийн загвар, тооцоололд үндэслэн хэлэлцээр хийж байгаа бөгөөд Сангийн яамны зүгээс гурван их наяд төгрөгөөс өндөр дүнгээр тохиролцох шахалт үзүүлж байгаа. Нөгөө тал ч өөрийн байр сууринаас дүнг бууруулахыг зорих нь ойлгомжтой. Харин гурван их наяд төгрөгийг УИХ-аар хуульчлан баталгаажуулсан бол энэ нь хэлэлцээрт баримтлах бодитой, хатуу суурь болох байлаа.

Гурван их наяд төгрөг гэдэг нь гэнэт гаргаж ирсэн тоо биш. Хоёр талын санхүүгийн тооцоолол, харилцан тохиролцож болох боломжит хэмжээнд үндэслэн санал болгосон дүн юм. Хэт өндөр ч биш, хэт бага ч биш гэж үзэн төсөлд тусгасан.

Гэсэн ч нэг чухал зүйл бий. “Оюу толгой”-н ногдол ашгийг 17 жилийн турш авч чадаагүй, 2037 оноос нааш энэ асуудлыг хөндөх боломжгүй байсан нөхцөлд ногдол ашиг авах шинэ боломж, гарцыг нээж чадсан нь чухал үйл явдал юм. Цаашид жил бүр энэ асуудлаар хэлэлцээр хийж, ногдол ашгийн хэмжээг ярилцах замаар Монгол Улс болон ирээдүй хойч үедээ баялгийн өгөөжийг хүртээх боломж бүрдэж байна.

Энэ боломжийг нээсэн үед нь зөв зохистой ашиглаж, шийдвэрээ нэг мөр болгосон бол эрчим хүчний тулгамдсан асуудлыг шийдэхэд ихээхэн ач холбогдолтой байх байлаа. Харамсалтай нь, одоогийн нөхцөлд “Оюу толгой”-н ногдол ашгаар эрчим хүчний асуудлаа шийдэх төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

Дорж 2026-10-23 202.126.89.29

тараах мөнгө нь бхйхгүй ээ. учрал минь Рио тинто гийн ам мэхэнд унаад байгаагаа мэдэж байна уу, мангараа

Avatar

Н.Учиралд иргэдийнх хэлэх үг 2026-10-23 59.153.113.144

хууль гаргах шаардлатай бол гаргаач дээ. Та нар өөрсөдийнхөө эрх ашигт нийцүүлж хуульийг ямар хурдан боловсруулаад баталдаг л биздээ. ккк иргэдийнхээ амьдарлын чанарт бага ч болов нэмэр хандив болох хууль боловсруулах болохоор толой чинь манараад гар нь нэг бадаарай хөдөлж өгөхгүй байна уу?

Avatar

Zochin 2026-10-23 202.131.225.197

Ноогдол ашгийг иргэдэд тараахдаа Эрднэс 5 толгойн хувьцааг мөнгөн дүнд нь тааруулан олгоод тэр мөнгөөр нь төслүүдээ санхүүжүүлээд явхад иргэдэд ч улсад ч ашигтай бус уу? Иргэдийн ноогдол ашиг ихсэнэ. Төр төслүүдээ санхүүжүүлэх мөнгөтэй болно
Тэрнээс шууд л дээрэмдээд авчих нь арай дэндүү санагдах юм

Avatar

ХУУЛЬЧ 2026-10-23 202.9.46.255

,,,, МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ,,,,ТҮҮНИЙ СУУРЬ ОЙЛГОТ ЭРЧИМ ХҮЧ,,БЕНЗИН ДИЗЕЛЬ ОНГОЦНЫ ТҮЛШ БОЛОВСРУУЛАХ ,,ХИЙН ОЛБОРЛОЖ, БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ХӨГЖИЛӨӨС ТАТГАЛЗАЖ ,,ГАДНААС ЗЭЭЛ АВЧ ХӨГЖҮҮЛЭХ ЮМ БАЙЛГҮЙДЭЭ.,,,,ШИНЭ ӨР ҮҮСГЭЖ ,ТЭР САЛБАРТ МОНГОЛЧУУДЫН ШИНЭ АЖЛЫН БАЙРЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙГААД ХАРАМСАНА.,,,,,1990 ОНООС ЭХЛЭЛТЭЙ МАН-АН БУДАНТАЙ ОН ЖИЛҮҮД ЦААШ ХЯЗГААРГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ ДЭЭ.,,,буянаараа болог,

Avatar

Zochin 2026-10-23 202.9.47.12

uchraliig ogtsruul

Avatar

НИТХ бол өөрөө ГАЗРЫН ЭЗЭН !!!! 2026-10-23 202.126.88.118

НИТХ-ын Төлөөлөгч Г.БАТСАЙХАН нь Аав Эгч дүүгийхээ нэрээр Газар зарж Иргэдийг ЗАЛИЛЖ явна !!!! МАСК-ийн ГЭРЭЛЦЭЦЭГИЙН Нөхөр .

Avatar

Нэргүй 2026-10-23 64.119.20.170

Saudi Arabia, Qatar, Norway geh met uls ornuudiin zasgiin gazruud gazar doorh bayalagaas ( gazryn tos, hii ) olson ashgaasaa shuud ard irgeddee belen mungun helbereer olgodog yum bilee. Mongold yaagaad bolohgui gej? Bolohgui gej yamar huulind zaasan baigaa bilee?

Avatar

Өг 2026-10-23 202.9.46.8

Хуулиа өөрчил Үгүй бол дахиж сонгогдоно оо гонжийн жоо шүү хулгайчуудаа!!

Avatar

Нэргүй 2026-10-23 66.181.191.130

өгөх юмыг ньөг. ард олны өмч шүү газрын хэвлийн баялаг чинь

Avatar

ХУУЛЬЧ 2026-10-23 202.9.46.255

Өөрөө бий болгоогүй байгалаас заяасан баялаг яам бидний өмч байх дээ . ТҮҮНИЙГ ӨМЧ БОЛГОХЫН ТУЛД БАЯЛАГЫГ ОЛБОРЛОЖ ХҮН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АРГААР АШИГЛАХ ГЭЖ БӨӨН ЗАРДАЛ ГАРЧ БАЙЖ ТЭР БАЯЛАГ ӨМЧ БОЛДОГЫГ ЯАЖ ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД ОЙЛГОХ ВЭ ДЭЭ.,,,,, ТЭДНИЙГ АХМАД ҮЕ ХЭТ БЭЛЭНЧИЛЖ СУРГАСАН БОЛОХООР АРГАГҮЙ ДЭЭ .,,,БУЯНААРАА БОЛОГ ТЭНГҮҮДИЙН ОРОНД ТЭНЭГЭЭР АМЬДРАНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Буян орших 2026-10-23 66.181.187.154

Эцэг өвөгдийн амины үнэтэй баялага тиймээс үр хүүхэд нь эзэмших ёстой хөдөлмөр шингээнгүй бол үнэгүй байдаг гэдэг марксын томьёолол шүү дээ

Avatar

иргэн 2026-10-23 59.153.84.210

анхнаасаа санал асуулга явуулж иргэдийн толгойг эргүүлэх хэрэггүй бсан юм, хуульд заасны дагуу БАялгын сангийн хуулийн дагуу л зориулалтаар нь явуулах ёстой шүү дээ

Avatar

сонгогч 2026-10-23 202.9.47.104

40 их наядын хулгай, төрөөс төрүүлсэн тэрбумтангуудын хулгайлсан мөнгө, Оюутолгойг харийнханд авлигаар өгсөн их мөнгөөрөө станцуудаа барьцгаа….. Бид хувалзуудыг 36 жил тэжээлээ, одоо болъёо…..ногдол ашгийг иргэддээ 1 удаагийн хууль гарган гарт нь өг…эрх баригчид өөрсдөдөө 1 удаагийн хууль гаргаж ашигладаг шигээ….ЗГ хийх ёстой үүрэгт ажлаа л хийж бгаа болохоос гавьяа байгуулсан юм шиг ярихаасаа ич…. Харин ч Оюутолгойг нам зогсоож, хуучин гэрээг хүчингүй болгож цоо шинийг хийх ёстой

Avatar

May justice prevail in Mongolia. May God bless Mongolia! 🇲🇳 🙏 2026-10-23 66.181.161.206

May justice prevail in Mongolia. Only then will Mongolia achieve strong development. Our country already has all the resources and potential it needs to prosper. May God bless Mongolia! 🇲🇳 🙏

Avatar

Нэргүй 2026-10-23 66.181.167.18

Хуульд өөрчлөлт оруул

Avatar

Нэргүй 2026-10-23 202.70.38.250

ЁООО МОНГОЛООС ЯВМААР БНААА

Avatar

Нэргүй 2026-10-23 64.119.20.179

SAWN80955877

Avatar

Нэргүй 2026-10-23 66.181.179.80

Зг эрчим хүчэнд ногдол ашгийг оруулна гэвэл ялгаа байхгүй хуримтллын сангийн хуульд өөрчлөлт оруулна битгий худлаа толгой эргүүлсэн шантааж яриад бай

Avatar

Иргэн 2026-10-23 103.229.123.161

Үүлэн чөлөөний нар шиг боломжийг нэг мөсөн алдлаа. Халамж тэтгэмжээр голоо зогоож ажил хөдөлмөр эрхэлж амь зуулгаа дээшлүүлэх ойлголтгүй болсон хар массын тархийг тэдэнд хайртай дүр эсгэж попрогчид маш амжилттай угааж монгол улсыг хорлолоо доо. Эрчим хүчний салбарт тэг зогсолт нүүрлэлээ. Үнэндээ ЗГ попрогч, улстөржин хийрхэгчдээс муу ажиллав.

Avatar

Нэргүй 2026-10-23 64.119.20.179

SAWN BIEE UNELLEED VANXANDI BOOW SXN XXOOD BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDI VANXANI SEXSEER DEWSGER SEKSY XAMTRAGCH BOLI80955877

Avatar

ЗАЛИЛАН МОНГОЛД 2026-10-23 202.70.38.250

ХОВДЫНХОН Яагаад дандаа ийм юм бээ ??? Ховдын харъяат Улсын Заан Пүрэвсайхан гэхэд л Ахтайгаа нийлж байр орон сууц барих нэрийдлээр захиалга аваад 100 гаруй айл өрхийн 700-аад хүнийг ЗАЛИЛЖ Явна

Avatar

Нэргүй 2026-10-23 103.229.121.226

тэгээд хуучиндаа өөрчлөлт оруулаач.Худлаа өөрсдөө л авч идэхээ урьтал болгодог биздээ та нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж