УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.10.23/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Улаанбаатар хотын газар олголтыг хянан шалгах Түр хороог байгууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүнээс 2025 оны арваннэгдүгээр сарын 7-нд өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжлээ. Ингэснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-2025 оны шийдвэрүүд, Газрын тухай хуулийн хэрэгжилт газрын газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал, нийтийн эзэмшлийн газар ногоон байгууламж гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийсэн байдал, газар олголтын ил ил тод, мэдээллийн сангийн бодит байдал, одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан, хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах Хянан шалтгах Түр хороо ажиллах болж байна.
Хянан шалгах түр хороонд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Заяабал, С.Зулпхар, М.Мандухай, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Уянга, М.Энхцэцэг, цөөнхийг төлөөлөн Ц.Баатархүү, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нараа, П.Наранбаяр, М.Сарнай, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтсон байна.
УИХ: Хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оржээ

Үлдсэн асуудлаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбоотой Байнгын хорооны санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томиллоо

Б.Амартүвшин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч бөгөөд 2023 оноос “Шинэ эргэлт партнерс” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байна.
Б.Даваажав Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 2008 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2008-2010 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 2008-2009 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт төлөөлөгчөөр, 2009-2018 онд Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд багшаар ажилласан. Мөн 2012 оноос хуульч, 2013 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон 90 гишүүний 82 нь дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад 90 гишүүн оролцсоноос 61 нь дэмжив.
Гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Н.Учрал: Зээлийн хүүг гурван жил тутамд хэлэлцдэг болгосон
УИХ-ын чуулганаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Засгийн газраас өргөн барьсан Стандартын дагуу шинэчилсэн найруулгыг дэмжиж байна. Засгийн газрын тэргүүнээс асуулт асуумаар байна. Зөвшөөрлийн тухай хууль, Стандартын тухайн хууль хоорондоо маш холбоотой. Тодорхой стандартыг хангасан байвал заавал зөвшөөрөл авах шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулах тухай хуулийг баталсан.
Стандарт мөрдөгдөж байна уу гэдгийг шалгадаг байгууллага хүнд нөхцөл байдалд байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээн байгуулах тухайн чиглэлийг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгсөн санагдаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээн байгуулах уу, үгүй юу гэдэг тал дээр Засгийн газрын тэргүүн ямар бодолтой байгаа вэ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Шадар сайд Н.Номтойбаяр Төр олон нийтийн хяналтын тухай хууль буюу хяналтын мяханизмыг нэг тогтолцоонд оруулах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. УИХ-аас өгөгдсөн чиглэл урчаас хяналт хэрэгжүүлэх байгууллагыг ажлуулах статусыг эргэн харж Их хурал мэдүүлнэ гэдгийг хэлж байна. Мөн хуулийн төслийг татан авсантай холбогдуулан гишүүд асууж байсан. Энэ дээр мэдээлэл өгье. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн гэрээнд өөрчлөлт ороогүй байсан. Засгийн газар хэлэлцээр хийж монголчууд Оюутолгой төслөөс ногдол ашиг авах олон жилийн яриаг эцэслэсэн. Зээлийн хүүг долоон жил тутамд ярилцдаг байсныг гурван жил тутамд болгосон. Хоёр жилийн дараа зээлийн хүүг дахиж ярина.
Ирээдүйд монгол талаас гарах байсан зардлыг 8.4 тэрбум ам.доллар буюу 30 их наяд төгрөгөөр буулгасан.
Мөн хувь нийлүүлэгчдийн гэрээнд албан ёсоор өөрчлөлт орсон. Дээрээс нь ногдол ашиг авахаа харилцан тохиролцсон. Хуулийн дагуу ирэх оны төсөв дээр хэдэн төгрөгийн ногдол ашиг авах, түүнийг хэрхэн юунд зарцуулахыг ирэх оны төсөв дээр тусгаж байж зарцуулалт хийгдэнэ. Тэгж байж хөрөнгө оруулагч талдаа ногдол ашгийн тоог эцэслэн батлах юм. Тиймээс ирэх оны төсөв дээр ногдол ашгийг бие даасан хуулиар зохицуулж нэг их наяд төгрөгийг нь хуримтлалын санд хийнэ. Харин хоёр их наядыг нь олон жилийн турш дуусдаггүй нийгмийн суурь асуудал буюу эрчим хүчийг шийдье гэсэн.
Дулааны зургадугаар цахилгаан станцыг 30-50 хувийг нь Оюутолгойн ногдол ашгаар шийдэж төрийн эзэмшлийн хэсгийг нь Эрдэнэс тавантолгой шиг иргэдэд жил болгон ногдол ашиг хүртдэг тогтолцоо руу шилжье гэсэн.
Тодруулж хэлбэл, боловсрол болон эрчим хүч гэсэн хоёр салбарт хийхээр болсон. Энэ хүрээнд иргэдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд одоогийн байдлаар 105 мянга орчим санал өгсөн байна. Үүний 57 хувь нь хуримтлалын санд хийж эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулья гэсэн санал өгсөн байна.
Харин 27 хувь нь Хуримтлалын санд хийж хадгална гэж санал өгсөн байгаа юм.
Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэвэл ямар салбарт хэрэгжүүлбэл гэсэн асуултад 50.5 хувь нь эрчим хүчний салбарыг сонгосон. Тиймээс иргэдийн саналд үндэслэн Засгийн газраас нийгмийн суурь асуудал болсон асуудлын хүрээнд Оюутолгойн ногдол ашгийг захиран зарцуулахтай холбоотой төсөв дагасан хуулиа татан авч байна. Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ногдол ашиг Хуримтлалын санд шилжинэ. Эрүүл мэнд, орон сууц, боловсролд зарцуулагдана гэж ойлгож болно. Үндсэний баялагийн сангийн хууль хэрэгжиж байгаа учир цаашид хэрэгжүүлээд явна. Засгийн газар 17 жилийн дараа уг асуудлыг ярьж байна.
2037 оноос нааш яригдахгүй байсан ногдол ашиг авах тохиролцоонд хүрсэн.
Хуулийн төсөл санаачлагч Шадар сайд Н.Номтойбаяр:
-Манайд одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй зам тээвэр, дэд бүтэцтэй холбоотой стандартуудын дийлэнх нь 70, 80-аад оных юм. Манайд нийт 6657 стандарт бий. Дэлхийд нийт 25 мянган стандарт байдаг юм байна лээ. Мэдээж энэ хууль батлагдаж, бодитоор хэрэгжиж эхэлснээр төр хяналт шалгалтаа хэрэгжүүлж байж ахиц дэвшил гарна. Өмнөх хуулиа бодоход хамаагүй боловсронгуй болсон ч үүнийг би төгс гэж хэлж чадахгүй гэлээ.
3,605.46






















































ҮНЭН ЮМ ХАА БНА ЭНЭ УЛСАД 2026-10-23 202.70.38.250
ҮНЭН ЮМ ХАА БНА ЭНЭ УЛСАД
МОНГОЛООС ЯВАХСАН .... 2026-10-23 202.70.38.250
ХУДЛАА ХУЛГАЙГҮЙ ЮМ ГЭЖ БНА УУ ЭНЭ УЛСАД…………….МОНГОЛООС ЯВМААР БНААА
Нэргүй 2026-10-23 66.181.168.199
Тэмцээч ээ, бүгд зугтвал улс байтугай үндэстэн ч үгүй болно. Хулчгар монголчууд байгаа цагт авилгачид, урвагчид даварсаар л байх болно.
Нэргүй 2026-10-23 66.181.168.199
Том хулгайг багахан сенсаацаар дарах арга сүвэгчилж ядаж байна даа. Шалгаад яаж шийдэх аргаа олоогүй байж яаж ч чадахгүй ард түмнийг баахан бужигнуулж байгаад хаях гэж байгаа юм. Дараа нь тэрнээс боллоо, би шодрого баатар гэсэн нэр өөртөө зүүх гээд.
Ха ха 2026-10-23 103.111.68.2
Одоо хүртэл мие зарсаааааар л байгаа биз дээ
Нэргүй 2026-10-23 103.229.122.75
1992 оноос эхлэн олгосон газрыг шалгавал муу Миеэгийн Энхболд л дээлээ нөмрөнө дөө ! Гэвч МАН төр барьж бга цагт арай гайгүй шүү биз дээ бурхан синь !
Нэргүй 2026-10-23 103.229.122.75
Хүүк нь Миеэ-гээ шахаж, нам дотроо өөрийгөө дэмжүүлэх гэсэн л алхам юм бишүү дээ, көөркөс !
Нэргүй 2026-10-23 64.119.20.179
SAWN BIEE UNELELN BOOW XXNOO BOOW SONIRXOLTOI YDAAN DOLOOMOOR ALNI SEXSY ANUSDI80955877
Бат Үүл 2026-10-23 66.181.191.203
90 онд гэнэт баяжиж том үйлдвэр обьектуудыг хувчилж авсан хүмүүсээс эхэлж шалгавал ямар бэ? жишээ нь жүжигчин гэгдэх Сосорбарам ард кино театрыг хувьчлалаар авсан байдаг.Тэр үед сосорбарамд тэрийг авах мөнгө байх үндэслэлгүй
НИТХ бол өөрөө ГАЗРЫН ЭЗЭН !!!! 2026-10-23 202.126.88.118
МАСК-ийн ГЭРЭЛЦЭЦЭГ-н Нөхөр НИТХ Төлөөлөгч гэгч Г.БАТСАЙХАН нь Эгч дүүсийхээ нэр дээр Газар Зарж Ард Иргэдийг ЗАЛИЛЖ Явна !!! Үүнийг шалга
Газрын эзэд бол НИТХ 2026-10-23 202.126.88.118
НИТХ-ын Төлөөлөгч Г.Батсайхан нь хүртэл Газар зараад Иргэдийг ЗАЛИЛЖ явна !!!
Нэргүй 2026-10-23 66.181.179.80
Мэдэхгүй хүмүүсийн толгойг эргүүлэх асуулт тавьчихаад 94 хувь нь хуримтлалыэ санд шээд байхад 50.7 хувь нь эрчим хүчинд өгсөн гэх үнэхээр ард түмнээ доромжилж төрийн ажлыг гутаах арга залиа монголын толгой дээр суусан баячууд олох юм аа. 2 жилийн дараа дахиад л эрчим хүчээ яах вэ гээд сууж байх байлгүй
Нэргүй 2026-10-23 202.131.225.197
34 хувь эзэмшиж байгаа Монголын тал 3 их наядыг авбал 66 хувь эзэмшигч Рио Тинто 6 их наядыг авна. ОТ-д 9 их наяд төгрөгийн ногдол ашиг хувиарлах боломж байгаа эсэх талаар хэн ч ярихгүй байгаад гайхаад байх юм.
Нэргүй 2026-10-23 202.133.76.56
хуримтлалын сангийн мөнгө өсөхгүй 3кг мах авах чадвартай байна