niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:33 UTC Эх: https://news.mn/r/2894861/ 8ae1b5746b9c2c4a… ← niitlelch.mn руу буцах

С.Цэнгүүн: Иргэд төсвийг зарцуулсан хойно нь шилэн данснаас хардаг байж болохгүй

С.Цэнгүүн: Иргэд төсвийг зарцуулсан хойно нь шилэн данснаас хардаг байж болохгүй

С.Цэнгүүн: Иргэд төсвийг зарцуулсан хойно нь шилэн данснаас хардаг байж болохгүй

Улсын төсвийн задаргааг ил тод, онлайн нээлттэй болгох тухай хуулийн төслийг 31 гишүүн хамтран санаачилж өргөн барьсан боловч нэгдсэн чуулганы хэлэлцүүлэг дээр уналаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр /2026.10.23/ мэдээлэл хийв.


-Төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ мөнгөөр юу хийх нь төлөвлөлтийн шатнаасаа ил байж, иргэдэд хянуулдаг байх ёстой. Тийм байж чадахгүй байгаа болохоор жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр хаа нэгтэйгээс нууц файл гарч ирсэн, Ерөнхий сайд нь ээжийнхээ хувийн сургуульд мөнгө тавиулах гэж байна гэсэн мэдээлэл гардаг. УИХ-ын гишүүдэд уг мэдээллийг үнэн, худал эсэхийг нягтлах боломж байдаггүй. Яагаад гэвэл, төсвийн төсөл дээр байгаа мэдээллүүд нь маш бүхэл дүнтэй, нэг баганад 50, 60 тэрбум тавьчихсан. Задаргааг харахгүй байсаар байгаад бүхэл дүнгээрээ батлагдчихдаг.

Иргэд болон УИХ-ын гишүүд нэг талбар дээрээс ямар мөнгөн дүнгээр юу батлах, ирэх жил  аль салбарт хэдэн төгрөгийн санхүүжилт зарцуулахыг хардаг байх нь ардчиллын чухал хэлбэр. Харамсалтай нь санаачилсан хуулийн төсөл маань энэ чуулганаар явахааргүй боллоо. Иргэд төсвийн шилэн данснаас зарцуулсан хойно нь олж хардаг, тэгээд хэн хариуцлага хүлээлгүйгээр өнгөрдөг байж болохгүй.

Ер нь улсын төсөв сонгууль болгоны үе хэд дахин нэмэгдэж орж ирдэг. Тухайлбал, энэ жил 30-аад их наядаас 40 их наяд руу үсэрч байгаа нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийг угтсан төсвийн тэлэлтүүд.  Энэ том дүнгүүд дотор юу оруулж ирсэн нь тодорхойгүй. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гээд 300, 400 тэрбумаар нь тавьчихсан. Үүнийг л бид задаргаатай болгохыг шахаж шаардаж байгаа. Цаашид ч хуулийн төслөө эргүүлэн нэхэж, Сангийн яамныхныг  бэлэн байгаа мэдээллээ ил тод  тавихыг шаардсаар байх болно.

Уг нь энэ хуулийн төслийг парламентын гишүүдийн 4/1 орчим нь дэмжиж гарын үсгээ зурсан. Энэ бол бага тоо биш. Гэтэл хэлэлцүүлгийн үеэр эсрэг кноп дарж байгаа нь итгэл үнэмшлээсээ буцаж байгаа хэлбэр. МАН маш хатуу дэглэмтэй, хув хүний үзэл бодол ямар байхаас үл хамааран тэр системээрээ явчихдаг гэдэг  нь өнөөдрийн санал хураалтаар харагдаж байна гэлээ.

Д.ХАДААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-23 202.133.76.11

ЭНЭ ЧИНЬ МАШ ЗӨВ ШУДАРГА САНАЛ БНА !
МӨНГӨ ЗАРАХААС ӨМНӨ ИРГЭДЭЭС ХЯНУУЛАХ ХЭРЭГТЭЙ 🔥👍👍❤️

Avatar

сонгогч 2026-10-23 202.9.47.104

ҮНЭН ЯРЬЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-10-23 64.119.20.179

SEXSEER VANXANI DEWSGER SEKSY XAMTRAGCH BOLI TSAG SHAALGI SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2026-10-23 103.229.120.215

ЦЭНГҮҮН ОНГОН УУ, ОНГОН БИШ ҮҮ

Avatar

Гантөмөр мэнгэт 2026-10-23 66.181.191.203

Мэнгэтмйн хадам аав төрийн машиныг цэгцэлнэ гэж ярьдаг байв, Одоо төрийн машин цэгцлэгдээгүй бүүр дэлбээлсэн

Avatar

Нэргүй 2026-10-23 64.119.20.179

MERGJLN SEXSEER TAICHNA SADARLMAAR SHAANAA SEKSEERONGONOO SEXSEER TSOOLLYYLI80955877

Avatar

Нэргүй 2026-10-23 64.119.16.167

Энэ охин зөв хэлж байна!!!

Avatar

Эрдэнэ 2026-10-23 66.181.191.203

хүүхнүүд эхэндээ ингэдэг л юм

Avatar

Нэргүй 2026-10-23 64.119.20.179

SAWI VANXANDAAD XUCHINDEX ZALYYTAI SEKSDEED B BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEXSY ANUSDAAD BIEE UNELLEED80955877

Avatar

Нэргүй 2026-10-23 202.21.108.22

Мөнгө хүчтэй шүү дээ

Avatar

ХОВДЫХОН АЙМААР 2026-10-23 202.70.38.250

ХОВДЫНХОН Яагаад дандаа ийм юм бээ ??? Ховдын харъяат Улсын Заан Пүрэвсайхан гэхэд л Ахтайгаа нийлж байр орон сууц барих нэрийдлээр захиалга аваад 100 гаруй айл өрхийн 700-аад хүнийг ЗАЛИЛЖ Явна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж