Засгийн газар өнөөдөр /2026.10.23/ ээлжит бусаар хуралдаж байна. Хурлаар хэлэлцсэн асуудал болон гарсан шийдвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид тун удахгүй шууд дамжуулан хүргэх болно. Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөхдөө "Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Засгийн газар ирэх 2027 оны төсвийг өргөн барихдаа хэлэлцээрийн үр дүнд бий болсон 3 их наядын ногдол ашгийг төсвийн төсөлдөө тусгаж оруулж ирсэн. Төсөв хэлэлцэх явцад улс төрийн нам эвсэл гишүүдийн хууль байхгүй янз бүрийн асуудлуудыг дэвшүүлж, Оюутолгойн ногдол ашигтай холбоотойгоор иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллүүдийг хийж байна.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын зургаан байнгын хороон дээр 250 орчим зарчмын зөрүүтэй санал гаргаад байна. Энэ саналууд ихэвчлэн Оюутолгойн ногдол ашгийн хөрөнгө оруулалтыг өөр зүйлд зарцуулахаар санал ирж байгаа.
Засгийн газар өргөн барьсан хууль маань нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх байсан. Засгийн газар хамгийн том тулгамдсан асуудал болох эрчим хүчний суурь асуудлаа шийдэх байдлаар оруулж ирсэн боловч төсөв танигдахгүй болж байна. Засгийн газраас өргөн барьсан бодлого алдагдаж байна. Хоёрт, Ерөнхий сайд ард түмнээсээ Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах санал асуулгыг явуулсан. Энэ хүрээнд нийт санал асуулгад 96 мянган иргэн саналаа өгч, 56 мянган иргэн ногдол ашгийг Хуримтлалын сандаа хадгалж, эрүүл мэнд, боловсрол, ипотекийн байрандаа зарцуулах саналыг гаргасан байна. Үлдсэн 40 орчим мянган иргэн нь эрчим хүчний төсөлдөө зарцуулъя гэсэн байна. Энэ үр дүнг харгалзан үзээд, Засгийн газар хуулиа эргэн татаж байна.
3,605.46





















































Нэргүй 2026-10-23 103.57.95.156
Эрчим хүчний ажлаа хий. Тэнэг ардууд яадгийн. Сонгууль ч өгч чадахгүй байж ухаантай царайлж гэнэ