УИХ-аар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх хүрээнд Оюутолгойн ордоос ирэх онд авах гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн зарцуулалттай холбоотой асуудлаар мэтгэлцээн өрнөж байна. Засгийн газар энэхүү ногдол ашгийн нэг их наядыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх бол үлдэж байгаа хоёр их наядыг 10 аймгийн Дулааны цахилгаан станцын ажлыг үргэлжлүүлэх, аймгуудад дотуур байр барих зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд "Хоёр их наядыг Баялгийн сандаа төвлөрүүлж, Иргэдийн хуримтлалын дансан дахь мөнгийг нэмэгдүүлэх ёстой. Хэрэв энэ хуулиа хэрэгжүүлэхгүй гэвэл хууль санаачилж, иргэдэд ногдол ашгийг бэлнээр олгоно гэж мэдэгдээд буй. Үүнээс гадна иргэдийн хувьд "ногдол ашгийг эрчим, хүч боловсролын салбарт зарцуулах нэрээр хулгай хийчихвэл яах вэ" гэдэг асуудлыг ч хөндөх болсон. Харин УИХ дахь МАН-ын бүлэг болон Засгийн газрын гишүүдийн хувьд иргэдэд Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал юу ч үгүй болж дуусна гэж тайлбарлаж байгаа. Иймд энэ асуудалтай холбоотой УИХ, Засгийн газрын гишүүдийн байр суурийг онцолж байна.

Ерөнхий сайд Н.Учрал:
-Монгол Улсын Засгийн газар 17 жилийн дуусдаггүй яриаг дуусгасан. Үүнийг түүх сануулна. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам ярьдаг байсан асуудлыг 3 жил тутам зээлийн хүүгээ ярих бүрдээ энэ ажлыг Н.Учралын Засгийн газар хийсэн гэдгийг санана. Менежмэнтийн төлбөрийг бууруулсан. Өр төлбөрийг бууруулсан нь бол түүх болж үлдэнэ. Үүнд бол эргэлзээд байх юм байхгүй. Засгийн газар бол хэлэлцээрт орж байгаа. Оюутолгойн ногдол ашгаа Монголдоо авчрахаар болсон. Ирэх онд монголчууд Оюутолгой ордоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна. Оюутолгойн ногдол ашгаа нэг удаа биш жил бүхэн авна. Харин Монгол Улс мөнгөгүйн болон мөнгөтэйн зовлонд унасаар байж болохгүй.
Олсныхоо хэрээр үрдэг урд өмнөх алдаагаа засаж, өр биш өв үлдээж ухаалаг зөв ашиглах учиртай.
Оюутолгой бол таны хувь, таны баялаг юм. Оюутолгойн 3 их наядыг хүн бүрийн дансанд хийвэл талхны үнэ 10 мянган төгрөг болно. Түүний оронд дулаан, эрчим хүчээ шийдье. Хэдий болтол "Өвөл болохоор хүйтэн болдог" гээд сууж байх юм бэ. Хоёр их наядаар нь VI цахилгаан станцыг барина. Төрийн эзэмшлийн хувийг 1072 хувьцаа шиг хувааж өгнө.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Оюутолгой ордоос орж ирэх өгөөжийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тарааж болохгүй. Гэнэт мөнгөтэй болсон хүмүүс чихэр, жимс, торт авч идээд үрчихнэ. Маргааш нь мөнгөгүй, ядуу хэвээрээ үлдэнэ. Тэгсний оронд урт удаан хугацаанд бидний үр хүүхэд эрчим хүчтэй байх, чанартай боловсрол эзэмших гэх мэт бодлогын асуудал руу хөрөнгө оруулах Поп улстөрчид шиг Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд тараа гэж хэлэх амархан. Гэхдээ шууд бэлнээр тараасны оронд эрчим хүчний салбартаа зарцуулах нь илүү өгөөжтэй гэж харж байна. Хэдийгээр бид дансандаа мөнгө хадгаллаа ч тог тасраад байвал хэцүү. Бид эрчим хүчний хангамжаа сайжруулж байж хөгжинө. Тийм учраас эрчим хүчнийхээ том төслийг санхүүжүүлэх нь илүү үр дүнтэй.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:
-Оюутолгойн ногдол ашиг гэгдэх гурван их наяд төгрөг нь яг ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв ногдол ашиг мөн бол 66 хувийг эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулагч тал нь зургаан их наяд төгрөгийн ногдол ашиг авах уу гэдэг асуудал үүснэ. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага нь шийдвэрээ албан ёсоор гаргаж, олон нийтэд зарласан эсэх, санхүүгийн тайлан бүртгэлдээ ногдол ашгаар бүртгэсэн эсэх нь тодорхойгүй байна.
Алаагүй баавгайн арьсыг хуваахын өмнө санхүүгийн бодит байдлыг тодруулах шаардлагатай.
Хэрвээ энэ мөнгө орж ирэх аваас одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндэсний баялгийн сангийн хуулиараа тус сандаа төвлөрөх ёстой. Засгийн газраас Баялгийн сангийн хуулийг өөрчлөхөөр оруулж ирж буй саналыг АН-ын бүлэг дэмжихгүй.

Шадар сайд Т.Доржханд:
Баялгийн сангаасаа хэрхэн зарцуулах юм бэ гэдэг шийдвэрийг УИХ гаргах ийм учиртай юм байгаа юм.
Нэг зүйл байгаа. Төрийн өмчит компаниуд нэг бол алдагдалтай ажиллана, нэг бол ашигтай ажиллана. Ашигтай ажилладаг нь маш цөөхөн байгаа шүү дээ. Тэгээд ашигтай ажиллаад төрийн өмчийн ногдол ашгаа өглөө гэсэн тохиолдолд тэр нь заавал төсвөөр хэлэлцэгддэг байхгүй юу.
Төсвөөр хэлэлцэхдээ Баялгийн сангаар оруулаад, нэг хэсгийг нь боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтад зарцуулна. Зарим хэсгийг нь хадгална гэдэг ийм зохицуулалт байгаа юм.
Түүнээс яг өнөөдрийн хуулиар бол ногдол ашгийг шууд иргэдэд өгнө, тараана гэдэг зохицуулалт байхгүй. Үүн дээр иргэдэд буруу мэдээлэл өгөөд байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэд өөрсдөө эзэмшдэг. Иргэн н.Доржбат гэдэг хүн өөрийн нэр дээр хувьцаагаа эзэмшдэг учраас ногдол ашгийг нь авах эрхтэй. Тэгээд компани нь шийдвэрээ гаргадаг.
Харин бусад төрийн өмчит компаниуд ашигтай ажилласан тохиолдолд тэр ашгийг заавал Баялгийн сангаар оруулж, төсөв дээр энэ асуудлаа ярина. Хэн ярих вэ гэхээр УИХ ярина. УИХ-ын 126 гишүүн гэдэг чинь бага ард түмэн шүү дээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Оюутолгойн ногдол ашгийг монгол хүнд өг гэдэг шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол санаачилж байна. Би болон манай намынхан үүнд гарын үсэг зурж, Ардын намын гишүүд ч оролцоод явна гэж итгэж байна.
УИХ-ын тогтоол гаргаж, нэгдүгээрт, ард түмэндээ өгнө. Хоёрдугаарт, “Оюу толгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг ард түмэндээ өгөх ёстой. Зэсийн үнэ сайн байгаа энэ үед хувьцааг нь ард түмэндээ өгөхгүй бол борлуулалтын мөнгөөрөө элдэв зүйл эхлүүлээд, үнэ унасан үед нөгөө хэд нь зогсчихдог. Ирэх жил “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” гээд компаниудын ашгаар гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гээд байна. Гэтэл түүний дараа жил гурван их наяд төгрөгийн орлого орж ирэхгүй бол эхлүүлсэн ажлууд нь гацна. Зардал тэлэх хэмжээгээр бизнес эрхлэгчид дарамтад орно.
Оюутолгойн ордын 34 хувийг иргэддээ авч өгөхгүй бол дарга нарын гоёл болж хувираад, үр дүнд нь ард түмэн ядуурна.
Шударга зарчим нь ард түмний өмч юм бол ард түмэнд хувьцааг нь өгье, ард түмэн хяналтаа тавиг. Жишээлбэл, “Оюу толгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлд ард түмэн хүнээ сонгож оруул. Компани бүрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуулийг бид парламентын, Ерөнхийлөгчийн эсвэл орон нутгийн сонгуультайгаа цуг хийж болно.
Ногдол ашгийн 51 хувь нь Хуримтлалын санд орж, 49 хувийг иргэдэд бэлнээр олгоно. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг яаж иргэдэд очдог вэ, ялгаагүй л байх ёстой.
Өнөөдөр Монголд 540 мянган хүн банк, банк бус гээд банк бус дотроо дөрвөөс таван давхар зээлтэй. Энэ хүмүүсийн амьдрал зогсож байна. Аппликэйшний зээлийг зэрэг сууж байгаад гурваас дөрвөн газраас авч болдог юм байна. Энэ доголдлыг ашиглаад гурваас дөрвөн газраас зэрэг авсан байна. Гэтэл тэд төлбөрөө төлж чадахгүй, амьдрал нь дампуурч байхад бид сайхан юм ярих боломжгүй байна.
Дээрээс нь аймгийн төв, Улаанбаатарт амьдарч байгаа хөгшчүүд идшээ авч чадахгүй. Дөрвөн сая төгрөг гаргаад үхэр авдаг хүнгүй болсон. Иймд Оюутолгойн ногдол ашиг 800 мянган төгрөг очлоо гэхэд тэтгэврийн өвгөн нэг гуя, үхрийн хаа худалдаж авна. Энэ мөнгө дотооддоо эргэлдэж байгаа биз дээ. Одоо байгаа үнийн өсөлтөд ард түмэндээ дэмжлэг өгөх хэрэгтэй.
3,605.46





















































Нэргүй 2026-10-23 202.179.18.160
Хуримтлалын дансанд хуримтлуулдаг нь өмч хувьчлал шиг юм болох вий дээ. Цэнхэр ягаан тасалбар аваад тухайн үедээ борлуулж чадаагүй хүмүүсиййн хувьцаанууд дундын санд орсон. Өнөөдөр тэр дундын санг хэн мэдээд эргэлдүүлээд байна вэ. Тур хувьцааг эзэмшигчид нь нас барсан бол ноогдол ашиг нь хэний дансанд хуримтлагдаж хэнд хуваариоагдаж байна вэ. гашуун туршлага. Өнөөдөр энэ тухай хэн ч ярихгүй байгаа шүү. Дундын санд хуримтдагдсан хувьцааны ноогдол ашиг хаана хуримтлагдаж хэний гар дээр эргэлдэж вэ
Зочин 2026-10-23 103.10.21.101
Доржхандыг ХҮН намтай нь Монгол төрөөс зайлуульяаааа
Батсүх 2026-10-23 202.55.187.103
RIO TINTO мөнгө өгнө гэсэн юм уу ??????
Өгөөгүй байхад юу ч их Улс төр хийдэг юм бэ дээ !!!!!!
Zochin 2026-10-23 202.72.245.203
Tanart yaavch itgechgui ! , chaaschdaa buur itgechgui ! . Chalaasnii mongoguischdee , arai martaagui bailguidee tanar ! .
Нэргүй 2026-10-23 64.119.24.254
Дээрх хүмүүстэй санал нэг байна. Ямар ч гэсэн эхлээд ард түмэндээ дийлэнхийг амсуулах хэрэгтэй шүү.Амтлаад нэхдэг, шаарддаг, хянадаг болно. Сан энэ тэр гэвэл АН гарлаа гэхэд нэг мэдэхэд юу ч үгүй болох жишээний
Zochin 2026-10-23 66.181.180.12
Та бүгдэд итгэх итгэл гэж байхгүй болсон байгаа шүү. Юун бүтээн байгуулалт. Гуниг цаашаа. Зүгээр л Баялагийн сандаа хуримтлуулал үүсгэ.
Нэргүй 2026-10-23 64.119.20.179
SAWI80955877
Зочин 2026-10-23 66.181.191.157
Байгалийн баялаг өгөөжөөс эх орныхоо эзэд болсон ард түмэн нэн түрүүнд хүртэх эрхтэй эс тэгвээс төсөв төсөл хөрөнгө оруулалт нэрийн дор улс төрчид сайд дарга нар хоол болсоныг өнгөрсөн 30 жилд хангалттай харлаа. Тэд хэзээ ч улс орон ард түмнээ бодохгүй өөрсдөө л идэж уухаа бодно.
сонгогч 2026-10-23 202.9.47.104
Эрх мэдэлдтнүүд идэх болхоороо 1 удаагийн хууль гаргаж болдог юм юм чинь яг адилхан 1 удаагийн хууль гаргаад ашгийг иргэдэд бэлнээр өг
Нэргүй 2026-10-23 202.131.225.197
Түвшин гишүүн арай логиктой юм ярьж байна. Бусад нь дуус дуус
Нэргүй 2026-10-23 202.131.225.197
нэг л ард түмэн ард түмэн гэсэн худлаа писдаанууд
Нэргүй 2026-10-23 202.131.225.197
ийм дампуурсан новшнууд юмаа
Нэргүй 2026-10-23 66.181.185.209
Бүүр нэг юу ч үзээгүй, хэдэн үеэрээ өмчгү й гуйлгачин явсан өлөн юмнууд, алаагүй баавгайн арьс хувааж цэцэрхээ л мөн ч тэнэгтэж өхиймаа….
Зочин 2026-10-23 203.98.77.101
Талх 10 мянга болно гэж тархи угаахаа болих хэрэгтэй. Ард иргэддээ өгөх л ёстой. Зарим нь өрөндөө өгнө, зарим нь хадгална, зарим нь бизнестээ хэрэглэнэ. Тэгж талх 10 мянга хүрнэ гэж дэмийрэх хэрэггүй
Нэргүй 2026-10-23 64.119.20.179
SEKSEER UILCHLEED XNTLA BOOW DYRTAI XUSLEER GOE DOLOON TOMSGN DOLOOGOOD VANXANI BIEE UNELELN VAWALDI ALNI SEXSDMEER ANUSDI80955877