niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:01 UTC Эх: https://news.mn/r/2894557/ 871661429c5234c3… ← niitlelch.mn руу буцах

"Төрийн байгууллагыг нэг м2 талбайг 50,000 төгрөгөөс дээш үнээр түрээслэхийг хориглодог"

"Төрийн байгууллагыг нэг м2 талбайг 50,000 төгрөгөөс дээш үнээр түрээслэхийг хориглодог"

"Төрийн байгууллагыг нэг м2 талбайг 50,000 төгрөгөөс дээш үнээр түрээслэхийг хориглодог"

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Цэнгэл өнөөдөр/2026.10.22/ төрийн байгууллагуудын түрээсийн байрны зардлын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "2026 оны улсын төсөвт түрээсийн зардал гэж 67 тэрбум төгрөг тусгасан байсан. Энэхүү 67 тэрбум төгрөг ямар хэлбэрээр хуваарилагдаж зарцуулагдсан бэ гэхээр Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яам болон Төлөөлөгчийн газар нийт 49 байдгаас өөрийн байргүй 28 газар байна. Гадаадын талбай ашиглалтын түрээс Монгол Улсын түрээстэй харьцуулахад өндөр байдаг. Тийм болохоор гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр газруудын түрээсэнд 30 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Энэхүү 30 орчим тэрбум төгрөг бол Гадаад харилцааны сайдын багцад сууснаар түрээсийн зардал болон гардаг юм. Монгол Улсын хэмжээнд нийт 7000 гаруй төрийн өмчит хуулийн этгээд байдгаас яг 6000 гаруй нь төсөвт байгууллага байдаг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн болон орон нутгийн төрийн өмчийн байгууллагууд үүнд хамаарч байгаа юм. Эдгээр улсын төсөвт байгууллага дээр 19 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт байгууллагад 18 тэрбум төгрөгийн түрээсийн зардал гарсан. Мөн төслийн нэгжүүдэд 400 гаруй сая төгрөгийг түрээсийн зардалд зарцуулсан байна. Энэ бүх төсвийг нэмэхээр нийт 67 тэрбум гэх балансаа барьж байгаа юм. Үндсэндээ, 100 тэрбум төгрөгийн асуудлаас цаана нь 30 орчим тэрбум төгрөгийн асуудал давхар яригдаж байна. Тэрхүү 22 тэрбум төгрөг нь оролцоотой хуулийн этгээдийн түрээсэнд зарцуулагдсан. Нэг үгээр хэлбэл, оролцоотой хуулийн этгээд гэдэг нь тендерт нээлттэй оролцсон, төр тодорхой хэмжээнд оролцдог буюу бирж дээр гарсан олон нийтийн ХХК-иудыг хэлж байгаа юм.

Тодруулж хэлбэл, энэхүү 22 тэрбум төгрөг нь нэр бүхий дөрвөн компани дээр байгаа.  Үүнд "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг, "Монголын цахилгаан холбоо" компани, "Монгол шуудан", Төрийн банк гэсэн газрууд хамаарч байна.

Үлдсэн 11 тэрбум төгрөгийн тухайд төрийн өмчит үйлдвэрийн газруудад гурван тэрбум төгрөг, төрийн өмчит компаниуд дээр найман тэрбум төгрөг байгаа бөгөөд эдгээр байгууллагуудад холбогдох чиглэлийг өгсөн.

Нөгөөтэйгүүр, төр өөрийнхөө ашиглахгүй байгаа талбайг бусдад түрээсэлдэг. Энэхүү түрээсийн талбайн үнийн тарифын үндсэн журам гарсан байдаг ч энэ дотроо түрээсийн үнэ их, бага гэж бий. Харин төр хувийн хэвшлийн газрыг түрээслэхдээ нэг м2-ийг 50 мянган төгрөгөөс илүү үнээр түрээслэхгүй гэдэг чиглэлтэй байдаг. Орон нутгийн тухайд гэвэл нэг м2-ийн үнэ 7000 төгрөг болон түүнээс дээш гэж заасан байдаг. Түрээсийг нээлттэй сонгон шалгаруулж, тухайн байгууллага нь комисс гаргаж түрээсээ сонгодог. Хоёр этгээдийн хооронд тохирсон гэрээг хянаж шалгасны дараа баталж өгдөг юм.

Бусдаас байр түрээслэж байгаа асуудалд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас босгыг нь тавьж, 50 мянган төгрөгөөс илүү үнээр түрээслэх боломжгүй гэдгийг зааж өгдөг.

Энэхүү босгыг зөрчсөн нэр бүхий хуулийн этгээдүүд бий. Тэдгээр хуулийн этгээдүүдэд мэдэгдэх хуудас өгсөн. Зөрчил гаргасан хуулийн этгээдийн мэдээллийг нээлттэйгээр харах боломжтой. Ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс үнэтэй байгаа түрээсийн газрыг чөлөөлж өгөхөөс гадна 50 мянган төгрөгт багтах газрыг олох гэсэн чиглэл өгсөн, эдгээр ажлууд эхнээсээ хэрэгжээд явж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Иргэний нисэхийн үндэсний төвийн талаар онцолж ярьсан, хяналт шалгалтаар илрүүлж тогтоолоо гээд. Тэнд бид хяналт шалгалт хийсэн асуудал байхгүй, судалгаа авсан.  Иргэний нисэхийн үндэсний төвийн чиг үүргийг та бүхэн мэдэх үү.  21 аймаг, нийслэлд байгаа бүх онгоцны нислэгийг хариуцдаг. Тэгэхээр 7-8 аймаг шууд нислэг хийж байна, МИАТ болон бусад авиа компаниуд тэр онгоцны буудал дээр талбай түрээсэлдэг. Тэр талбайн түрээс нь хамгийн багадаа нэг м2-ыг нь 7000-25000 төгрөгийн хооронд түрээсэлдэг байсан бөгөөд тийм гэрээтэй ойролцоогоор 8-9 газар байсан. Харин өөрөө Сүхбаатарын талбай, Төв шуудангийн эсрэг талд нэг байрны 50 м2 талбайг 113 мянган төгрөгөөр түрээсэлсэн байсан. Харин бид бүхэн энэ асуудлыг болохгүй гэдэг мэдэгдлийг хүргүүлсний дараа тухайн байрнаасаа гарч, 50 мянган төгрөгт хамаарах байр руу шилжиж орсон. Энэ асуудлыг Б.Энхбаяр дарга онцолж ярьсан гэж ойлгосон. Эдгээр гаргаж ирсэн асуудал нь зөв боловч нөгөө талаараа төрийн байр савны хүрэлцээ муу байдаг талтай.

Өнөөдөр гэхэд 4-5 яам, агентлаг өөрийн гэсэн газаргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь манай байгууллага.  Тодруулж хэлбэл, манай байр нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны балансад байдаг газар юм.

Нөгөөтэйгүүр, шинжлэх ухааны харьяа байгууллагууд шинэ байр руугаа нүүж орсонтой холбоотойгоор 11 байр суларч байгаа. Эдгээр байр руу өндөр түрээс төлж байгаа болон байрны хүрэлцээ муу газруудыг судалгаа хийсний дагуу хуваарилах ажлыг хийж байна. Мөн шүүхийн байгууллага хүртэл байргүй тул 8 орчим тэрбум төгрөг түрээсэнд төлдөг байсан. Тэр бүгдийг үе шаттай шийдэж явсаар суларсан 11 байрнаас хоёрыг нь шүүхэд өгөхөөр хуваарилсан. Ингээд харахад хоёр шүүх байртай болж,  энэ хүрээнд арга хэмжээ авснаар гурав орчим тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-22 103.10.22.59

Өөрсдийгөө шийдэж чадахгүй муу л менежер дарга бндаа.

Avatar

Иргэн 2026-10-22 157.15.6.120

Наад олон төрийн байгууллага, элчин сайдын яам, консулын газраа хаагаач, цөөлөөч. Та нар ч яахав хамтдаа төсөв иддэг болохоор юу гэж цөөлж багасах вэ дэ

Avatar

Зочин 2026-10-22 192.82.92.42

Хурээлэн, тев гээд ямар ч шаардлагагуй олон хунтэй бутэц гаргахаа болиод, цомхотго!!! Данхар тер унэхээр дарамт болж бна!!!

Avatar

Нэргүй 2026-10-22 202.70.38.250

Төрийн албаар дүүрэн давхардсан орон тоонууд…..Нйислэл гэхэд л нэг орон тоо дор хаяж 2-3 давхараараа, Дарга болгон нь өөрийн компаниа ТӨХК, ОНӨҮГ болгоод Төсвийн мөнгөөр бордож байхаддаа . Төрийн албан хаагчидыг цалинжуулана тэд нар нь Төсвийн мөнгөөр Төсөл хэрэгжүүлсэн нэртэй Татвар төлөгчийн мөнгөөр туйлна ҮР ДҮН zero

Avatar

Баабар 2026-10-22 66.181.191.203

энэ бүдүүн дарга өөрөө зайлах хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2026-10-22 203.98.76.30

Энэ хулгайч өвгөн байгаа цагт Төрийн өмчит компаниудад авилгал, хулгай л нүүрлэнэ. Хэл ус байхгүй, боловсрол байхгүй, ёс зүй байхгүй, үнэт зүйд байхгүй, нам, бөөгс долоосон ийм хувалзнуудыг зайлуулах хэрэгтэй дээ. Хүрэлсүх дандаа бүтэлгүй хэдэн нөхдүүд тойруулчих юмаа !!!!

Avatar

Нэргүй 2026-10-22 64.119.19.229

Гахайг зайлуул.

Avatar

Нэргүй 2026-10-22 103.212.117.74

хогийн хулгайч

Avatar

И 2026-10-22 59.153.113.16

Төсвийн бүдүүн гахай олон жил төсвөөр бордогдсон болохоор үхтлээ хамгаалж ариун шахуу юм ярьж бөйх шивдээ.

Avatar

Нэргүй 2026-10-22 103.57.95.148

төрийн юм үнэгүй үнэн юм байна хойт эхмйн сэтгэлээр хандана чи одоо болио ажлаа өг

Avatar

Зочин 2026-10-22 64.119.17.185

хүн шоолж байж элсэж ордог тийм түп тусгай алба гэж дэлхийд ганц ч бдаггү юм

Avatar

Нэргүй 2026-10-22 103.212.117.81

Энхбаяр тэгэхээр худлаа сүржигнэсэн байна. Төсөвт тавьсаг түрээсийн ихэнх нь гадаадад байгаа элчин төлөөлөгчийн газрын түрээс юм бна. Харин төрийн нэг байгууллага нөгөөдөө түрээсэлдэг гэдэг чинь нохой хэрэг бнаа

Avatar

ганаа 2026-10-22 103.57.93.161

маш муу ажиллаж байна даа гэхээс өөр юу хэлэхэв, ямар ч зохицуулалт алга

Avatar

Нэргүй 2026-10-22 202.70.38.250

ЗӨВ Л ШИЙДВЭР БАЙГААСАЙ

Avatar

Нэргүй 2026-10-22 203.98.76.30

Энэ хулгайчийг зайлуулаачээ. Төрийн өмчит компаниудад хүн шахаал, авилгал аваал сууж байдаг сэжгийн өвгөн ш дээ. Энэ хулгайч өвгөн байгаа цагт Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллана гэж лав байхгүй. ТУЗ томилохдоо дандаа танил тал, дараа нь Төрийн өмчит компаниудад дарга тавихдаа бас дандаа арын хаалга, ихэнхийг нь энэ хулгайч тавьдаг, Засгийн газар, Ерөнхий сайд, Сайд нарыг бол хүн гэж тоохгүй үнэн даварцан л**** шүү энэ бузар өвгөн. Хүрэлсүхийн найз гээд их пээдийдэг гэж байгаа. Зайлуулаачээ!

Avatar

Нэргүй 2026-10-22 66.181.185.52

АН-ынхны гол зорилго бусдыг гөрдөж гүжирдэх ,нэр хүндийг нь унагах ,ажиллах боломжгүй болгох, Энэ мэт луйврын аргаар төрийн эрхэнд гарах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж