niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:01 UTC Эх: https://news.mn/r/2894534/ 97dae78a4759152e… ← niitlelch.mn руу буцах

"Төсөв нэмэгдсэнээр инфляц 1-3 нэгж хувиар өсөх урьдчилсан тооцоо байна"

"Төсөв нэмэгдсэнээр инфляц 1-3 нэгж хувиар өсөх урьдчилсан тооцоо байна"

"Төсөв нэмэгдсэнээр инфляц 1-3 нэгж хувиар өсөх урьдчилсан тооцоо байна"

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анараас ирэх оны төсвийн тэлэлт инфляцад үзүүлэх нөлөө, зээлийн хүүгийн зохицуулалт зэрэг асуудлыг тодрууллаа.


Тэрбээр "Монголбанъны хуримтлагдсан 6.9 их наяд төгрөгийн алдагдал нь 2012 оноос хойш үүссэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн зохицуулалтаар УИХ-д танилцуулж, шийдвэр гаргуулсны үндсэн дээр Сангийн яам бонд гаргах зохицуулалттай. Энэ хүрээнд бид жил бүр УИХ-д тайлан, мэдээлэл хүргүүлж ирсэн. Харин 2027 онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд энэ асуудлыг арай өөр байдлаар тусгасан. Тодруулбал, 6.9 их наяд төгрөгийг нэг дор барагдуулах бус, үе шаттайгаар буюу жилд 1-1.5 их наяд төгрөгийн бонд гаргаж, 2030–2031 он гэхэд төлж дуусгах боломжтой гэсэн бодлогын санал оруулсан.

Хэрэв Засгийн газар бонд гаргахгүй бол хуримтлагдсан алдагдал дараагийн жилүүдэд шилжиж, үргэлжлэх нөхцөл үүснэ.

Гэхдээ энэ бол алдагдал гэхээс илүү бодлогын зардал юм. Тухайлбал, Төв банкны үнэт цаасны хүүгийн төлбөр, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөр, мөн гадаад валютаар эх үүсвэр татаж буй банкуудтай холбоотой свопын зардал зэрэг багтаж байна. Түүнчлэн өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ипотекийн зээл болон Засгийн газартай холбоотой бусад хөтөлбөрийн үлдэгдэл зардлууд хуримтлагдсан. Сангийн сайдын зүгээс арилжааны банкуудын цэвэр ашгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Харин бидний хувьд энэ асуудлыг Төв банкны хэрэгжүүлж буй мөнгөний бодлоготой холбоотой зардал гэж үзэж байгаа. Учир нь зах зээл дэх илүүдэл мөнгийг Төв банкны үнэт цаасаар татан төвлөрүүлэх нь ханш, инфляц болон эдийн засгийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг зохицуулахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл, Төв банк хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсний үр дүнд бий болсон зардал юм.

ТӨСВИЙН ТЭЛЭЛТ ИНФЛЯЦАД НӨЛӨӨЛНӨ

Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх болон Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хуваарилах асуудал нь Засгийн газрын шийдвэртэй холбоотой. Харин эдгээр шийдвэрийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцохдоо инфляцын нөхцөл байдлыг харгалзах шаардлагатай.Энэ оны гуравдугаар улирлын байдлаар инфляц 12.9 хувьтай байна. Энэ жилийн инфляцын нэг онцлог нь шатахуун, мах гэсэн хоёр бүтээгдэхүүний үнийн өсөлт ихээхэн нөлөөлж байгаа явдал юм. Шатахууны үнийн өсөлтөд олон улсын геополитикийн нөхцөл байдал нөлөөлж байгаа бол махны үнийн өсөлт нь дотоодын хүчин зүйлтэй холбоотой.

Эдгээр хоёр бүтээгдэхүүн инфляцын нийт өсөлтийн бараг 50 орчим хувийг бүрдүүлж байна.

Ийм нөхцөлд ирэх оны төсөв ихээхэн тэлэлттэй батлагдвал инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд хүндрэл учирна. Үүний улмаас мөнгөний бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдаж, инфляцын эсрэг бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай болно.

ББСБ-ЫН ЗЭЭЛИЙН ХҮҮД ШУУД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ НЬ БОЛГООМЖТОЙ ХАНДАХ АСУУДАЛ

Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах асуудал яригдаж байна. Сүүлийн үед зээлийн хүүгийн дээд хязгаартай холбоотой зохицуулалтын талаар мөн ярьж байгаа.

Банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү харилцан адилгүй байдаг. Зээлийн хүүд шууд, албадлагын шинжтэй дээд хязгаар тогтоох нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Зээлийн хүү нь зах зээлийн нөхцөл, эрэлт нийлүүлэлтээр тодорхой хэмжээнд тогтох ёстой. Тиймээс чөлөөт зах зээлийн зарчмыг харгалзан үзэж, хүүг шууд хязгаарлах арга хэмжээнд болгоомжтой хандах шаардлагатай гэж үзэж байна.

ТӨСӨВ НЭМЭГДСЭНЭЭР ИНФЛЯЦ 1-3 НЭГЖ ХУВИАР ӨСӨХ УРЬДЧИЛСАН ТООЦОО БАЙНА

Ирэх оны төсөв энэ хэвээрээ батлагдвал эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг бид одоогоор тооцож байна. Одоогийн төсөөллөөр төсвийн тэлэлтээс шалтгаалан инфляц 1-3 нэгж хувиар нэмэгдэх магадлалтай байна.

Гэхдээ энэ нь урьдчилсан тооцоо юм. Төсөв эцэслэн ямар хэмжээнд, ямар бүтэцтэй батлагдахаас хамаарч тооцоолол өөрчлөгдөх боломжтой. Тиймээс яг одоогийн байдлаар эцсийн дүгнэлт хийхэд эрт байна" гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Угсаа залгамжлах хунтайж 2026-10-22 66.181.191.203

үхэр нүдэт хэмээх тайж Энхболдын хүү Анар гүн болой, биширтүгэй аюутугай

Avatar

Нэргүй 2026-10-22 202.9.40.208

Азтай юм шиг азгүйч юм шиг хүмүүс юмдааа

Avatar

Нэргүй 2026-10-22 64.119.20.179

BOOB XXN YDAANAAR BOOW DOLOOJ ALNI SEXSY ANUSDAAD BIEE UNELLEED VAWALDI SHAALGYYLI VANXANDI80955877

Avatar

М 2026-10-22 66.181.182.162

худлаа.өөрсдийн чинь ббсб ашиггүй болох гд б.ауу..мие гмт ийн нөхөд ард нь бгааздээ..тэт.н хэдэд мөнгө өгөх гхээр инф өсөөд б.аууууу

Avatar

Нэргүй 2026-10-22 64.119.16.9

зэвүүн амьтад үе дамнан өндөр албанд хаанчилаад бга уу хайшаа юм бэ миёэ Энхболдын хүү яахаараа тэр том албанд суудаг юм бэ .толгой сайтай мундаг залуучуудаа тавиач ээ заваан хогнууд

Avatar

Нэргүй 2026-10-22 202.133.76.56

малчдин ман хоёроос болж улс орноороо сүйрч суух гэж

Avatar

зочин 2026-10-22 66.181.185.52

Чи яаж мэдэж байгаа юм, Чамд итгэн нийгмийн тулгарч буй хүнд асуудлуудыг шийдэлгүй энэ хэвээр нь хаях хэрэг үү Горьдсоны чинь гарз

Avatar

зочин 2026-10-22 66.181.185.52

2011- 1016 онд хэн засаглаж байлаа Алтанхуяг Сайханбилэгийн засгийн газар, АН-ын хүмүүс УИХ-д олонх байсан үе,, Гэтэл засгийн газрын өр 2011 онд 1,5 тэрбум доллар байсныг 2016 онд 7,3 тэрбум болтол огцом өсгөсөн, 5 дахин өсгөжээ Энэ эь статистик мэдээнд ил байдаг,

Avatar

зочин 2026-10-22 66.181.185.52

Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 1989 онд 3,6 тэрбум доллар байсан байна, Гэтэл ардчилагч гэх бүлэг этгээдүүдийн үүсгэсэн үймээн самуунаас болж энэ үзүүлэлт 7 дахин буурч, 1993 онд 700 гаруй хан сая долл болж унасан, Үүнийг 1989 оны хэмжээнд хүргэх гэж бид 14 жил зүтгэсэн Бидний өнөөгийн энэ их хоцрогдол энэ мэттэй шууд холбоотой

Avatar

зочин 2026-10-22 66.181.185.52

АН-ынхан ард иргэдийн ашиг сонирхлын эсрэг байнга ажилладаг гэж хэлж бараг болно

0 0
Avatar

Нэргүй 2026-10-22 202.21.108.21

Za ene nuguu gahai gazarin naimchin hujaagin shees ulsaas shaasn mongoroo gadad surch bolovrsol ezemshisen nertei ug garal ni hulgaich shees ene l***r bank ni udirdan gej atsa baihavdee aavtai hamt jang ni iduuleh heregtei

Avatar

Нэргүй 2026-10-22 66.181.191.203

Бидний ардчилал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж