niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:01 UTC Эх: https://news.mn/r/2894540/ 7c0914d1232fe1aa… ← niitlelch.mn руу буцах

"Ногдол ашгаар эрчим хүчний төсөл санхүүжүүлнэ гэдэг бол пропаганда"

"Ногдол ашгаар эрчим хүчний төсөл санхүүжүүлнэ гэдэг бол пропаганда"

"Ногдол ашгаар эрчим хүчний төсөл санхүүжүүлнэ гэдэг бол пропаганда"

Ардчилсан нам 4/11 ээлжит хэвлэлийн цагаараа Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хүрэх ёстой, төсөл хөтөлбөрт санхүүжүүлнэ гэх нэрийдлээр хууль зөрчиж болохгүй, түүнчлэн 2027 оны төсвийн алдагдлыг хумих хэрэгтэй гэх байр суурийг  илэрхийллээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин: Төсвийг төсвийн хүрээний мэдэгдэлд нь бариулах ёстой. Төсвийн хүрээнээс давсан 7 их наяд төгрөг байгаа. Төсвийн хүрээ давж төсвөө дахин дахин өөрчилдөг байдлыг Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байгаа.

Дараагийнх нь Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг яригдаж байгаа. Энэ яг ногдол ашиг мөн үү, хэрэв ногдол ашиг мөн бол 66 хувийг эзэмшдэг тал  нь  6 их наяд төгрөг авах уу, ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд нь шийдвэр гаргасан уу, санхүүгийн байдал дээр ногдол ашгаар бүртгэж тайлагнасан эсэх олон шалгуур байдаг. Энэ шалгууруудыг харахад ногдол ашиг мөн эсэхийг тодорхой болгох хэрэгтэй.

Орж ирэх эсэх нь тодорхойгүй байгаа мөнгийг хуваахаар төсөвлөх нь алаагүй баавгайн арьсыг хуваахтай адил.  Хэрэв орж ирвэл Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстой.

Манай намын гишүүдээс олон санаачилга гарч байгаа. Тухайлбал, О.Цогтгэрэл дарга Оюутолгойн 34 хувийг иргэд өөрөө эзэмших ёстой. Цаашдаа ч ногдол ашгаа өөрчдөө авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Б.Пүрэвдорж гишүүн тэтгэврийг тэгшитгэх, нэмэх  ёстой гэж үзэж байгаа. Миний хувьд тэтгэврийн сангаа мөнгөжүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Эдийн засаг өссөн ч, буурсан ч тэтэврээ алдалгүй өгдөг байх ёстой.

Харин Ардчилсан намын бүлгийн байр суурь бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын дагуу энэ гурван их наяд төгрөг Үндэсний баялгийн санд төвлөрөх ёстой. Засгийн газраас оруулж ирж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөх хуулийн төслийг дэмжихгүй гэдгийг дуулгая.

Ногдол ашгаар эрчим хүчний төсөл санхүүжүүлнэ гэдэг бол пропаганда,  Солонгосоос мөнгө идсэн хулгайг нуух гэж байна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-Засгийн газрын өргөн барьсан 2027 оны төсөв тэсрэх бөмбөг шиг харагдаж байна. Хэзээ гал тавина Монгол Улсын төсөв дэлбэрэхэд бэлэн байна. Дэлбэрэлтэд өртөх хүмүүс иргэд болчихоод байна. Орлогоороо амьдрах боломж монголчуудын 70 хувьд нь алга. Юмны үнэ маш их өссөн. Тийм учраас энэ үнийн дарамтад байгаа иргэдийнхээ төлөө Засгийн газар, УИХ-ын гишүүд юу хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй.

УИХ-ын гишүүд ордны цайны газарт нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг буюу  цэцэрлэгийн  хүүхдийн долоо хоногийн хоолны мөнгө. Өөрөөр хэлбэл, ард түмнээ хагас өлсгөлөн байдал руу түлхсэн. Нөхцөл байдал ингэж хүндэрсэн учраас хүмүүсээ мөнгөжүүлэх хэрэгтэй. Японы Засгийн газар сарын өмнөөс хүнсний бүтээгдэхүүний татварыг тэглэсэн. Тус улсад бензин литр нь 3500 төгрөг байна. Үнэ өсөхөөс өмнөх үе дээр барьж байна. Үнийг буулгахын тулд татаас өгнө гэж байна. Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч иргэн бүрдээ 5000 ам.доллар олгоно гэж мэдэгдсэн.

Түлшний үнийн өсөлттэй холбоотойгоор учирч байгаа дарамтнаас иргэдээ ямар нэг аргаар авч гарах ёстой. Бидэнд байгаа боломж бол уул уурхайн компаниудын ашиг.

Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойн бүтээгдэхүүнээс орж ирж байгаа илүү орлогыг иргэдэд хуваарилах хэрэгтэй. Үүн дээр Монгол Улсын парламент нэг тийшээ хараад шийдэх ёстой юм. Нэг хэцүү нь УИХ-ын гишүүдийн орлого өндөр, Засгийн газрын гишүүд бүр баян учраас ард иргэдийн яаж хоолоо олж идэж байгааг харахыг хүсэхгүй байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, мөнгөжүүлэхгүйгээр ахиад нэг жил явбал ажилгүйдэл асар их нэмэгдэнэ. Хог түүдэг хүн олширно.

Тиймээс миний бие Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ шууд өгье, хувьцааг ард нь иргэддээ өгье гэдэг хуулийн төсөл санаачилж, dparliament.mn дээр байршуулсан байгаа. Гэтэл үүнийг хакердаж байна. Иргэд дэмжиж саналаа өгье гэхээр алдаа зааж байгаа. Энэ бол монголчуудыг ядуу байлгах бодлого асар хүчтэй байгаагийн илрэл. Тиймээс Ардчилсан намын зүгээс эхний ээлжинд ногдол ашгаар ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг зогсоохыг шаардаж байгаа.

Дайн хийж байгаа хойд хөрш, энх тайван Монгол Улсын төсвийн алдагдал тэнцүү байна. Энэ бол дарга  нарын цамаан, үрэлгэн байдал ямар байгаагийн илрэл.

Ерөнхий сайд нь ухаарч, ирээдүйн Монголыг сүйтгэх энэ ажлуудаа зогсоо. Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний төслүүдийг санхүүжлүүлнэ гэдэг бол пропаганда. Бид хоёр жилийн өмнө эрчим хүчний шийдлийг гаргаад өгчихсөн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын дараагийн хөдөлгүүр ашиглалтад орвол чадлын алдагдал дээр нөхөлтөө хийчихнэ. Мөн 1200мВт Баянгийн станц баригдаж байгаа. 500 мВт ийн дулааны станц Улаанбаатарт баригдаж байна. Ингээд 1200мВт –аар чадал нэмэгдэж, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн асуудал шийдэгдэнэ. Аймгийн ДЦС-уудыг ярьж байна. Энэ бол маш ашигтай төсөл. Хувийн хэвшилдээ өгөөд хийлгэхэд асуудалгүй хөрөнгө оруулалт олдоно. Харин үүгээр далимдуулж 10 аймагт станц барих нэрээр Солонгосоос мөнгө идсэн хулгайг нуух гэж байгаа нь бодитой шүү. Үүнийг илчлэх хэрэгтэй.

Д.ХАДААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

Avatar

Иргэн И. Норовжав 2026-10-22 59.153.115.18

Хэрэв ээ хувьцаагүйгээр ногдол ашиг авч болдог болгох юм бол ард түмний өмч гэдэг ойлголтоор Эрдэнэт , Багануураас эхлээд бүх уурхайн , аж ахуйн нэгжийн ашигаас ард иргэдэд хувьцаагүйгээр ногдол ашиг олгох асуудал дараагийн шатанд тавигдах болно. Ийм туйлшрал байж болохгүй шүү. Оюу толгойд оруулсан төрийн хөрөнгө оруулалтын ногдол ашгаас иргэд авах юм бол Төр оруулсан хөрөнгөндөө хувьцаа гаргаад иргэдэд зарсны дараа иргэд хувьцааны ногдол ашигаа авч болох юм.

Avatar

Иргэн И. Норовжав 2026-10-22 59.153.115.18

Монгол улсын төрийн санг ард иргэд , аж ахуйн нэгжээс татвар хэлбэрээр төлсөн орлогоос бүрдүүлдэг төрийн мэдлийн хөрөнгө юм. Төр нь энэ хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй. Ард иргэд хувийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгжийг үүсгэн байгууллахад оруулсан хөрөнгөндөө хувьцаа эзэмшиж түүнээсээ ногдол ашиг хүртэдэг ёстой.Тэгвэл Оюу толгойд иргэд хөрөнгө оруулж хувьцаа эзэмшээгүй учраас төрийн оруулсан хөрөнгө оруулалтаас ногдол ашиг хүртэх эрх үүсэх үндэсгүй юм .

Avatar

Нэргүй 2026-10-22 66.181.182.205

энэ бол цэвэр ил тод дээрэм наад мөнгө чинь яагаад ч эрчим хүчинд очиж наалдахгүй халтар царайт л залилж гудрах гэсэн арга

Avatar

Уншигч 2026-10-22 202.126.90.27

Ene ardchilal gedgiig zub todorkhoilokh

Avatar

МАН зайл 2026-10-22 66.181.182.162

э.хүчний дарга сайл нар мөнгийг нь идээд зуухаа дэлбэлдэг биздээ..тгдл лаагаа бэлд гэнэдээ

Avatar

Нэргүй 2026-10-22 64.119.20.179

SXN SEKSEER XALYYN UILCHLEX80955877

Avatar

Нэргүй 2026-10-22 64.119.16.9

өдрийн хоолоо үнэгүй иддэг болж бн уу балиар хогнууд вэ үнэгүй амьдарчих ийн бна л даа

Avatar

Зочин 2026-10-22 64.119.17.185

хүн шоолж байж элсэж ордог тусгай алба гэж хаа ч бдаггү юм

Avatar

Нэргүй 2026-10-22 103.212.117.81

Зөв шдээ. Юун дутуу төслүүдийг гүйцээх вэ? Хариуцлага алдсан хулгайч нараараа төлүүл. Харин Гантөмөр дайнтай байгаа хойд хөрш манайх хоёрын төсвийн алдагдал адил гэдэг худлаа. Орос улсын төсвийн алдагдал 2.5 хувь байгаа бол манайх 6.2 хувь буюу 3 дахин их алдагдалтай

Avatar

зочин 2026-10-22 66.181.185.52

Төсвийн алдагдлын хувийг гаргахдаа,алдагдлын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнд хувааж гаргадаг юм байна ,Манай ДНБ 2026 оны эцсээр 95,0 их наяд ,төсвийн алдагдал 2,0 их наяд болох төлөвтэй буюу, төсвийн алдагдал 2 хувь гэнэ, Юм мэдэж байж ярьмаар байна,Ер нь төсвийн алдагдалгүй орон энэ орчлонд цөөн байдаг бололтой, Тухайлбал АНУ-ын төсвийн алдагдал 6,1 Англиинх 3,8 франц 5,4 германи 3,8 япони 3,7 өмнөт солонгос 4,0 хятад 4,0 ОХУ-ынх 3,2 хувь гэсэн тоо байх юм,

Avatar

сонгогч 2026-10-22 202.9.46.246

эрх баригчид ард түмнийг 36 жил дээрэмсэн, идэж уусан одоо болио….Оюутолгойн ашгийг нь иргэдийн гарт өг

Avatar

Нэргүй 2026-10-22 103.212.117.81

Төр өөрийн гэж буюу ЗГ-ын гэж яриад байгаа хувьцаагаа иргэддээ өгөх хууль гаргах хэрэгтэй тэгвэл ОТ-гоос орох ногдол ашгийн хуваарилалт хяналттай болж иргэдийн амьдрал дороо сэргэнэ. Илон Маск хүртэл хувийн компанийхаа хувьцааг америк хүүхдүүддээ тарааж байна

Avatar

зочин 2026-10-22 66.181.185.52

Эрх баригчид идэж уулаа гэдэг бол ариа дэндэнэ ээ, Цөөн хэдэн хүн баяжиж, олонх иргэд ядуурч байна гэвэл энэ нь үнэнд ойртоно, Зах зээлийн нөхцөлд энэ бол бараг хууль юм биш үү, Зөвхөн манайд биш бусад бүх оронд ийм байна ,Ардчилал хөгжүүлж зах зээлд шилжвэл хүн бүр хэдхэн жилийн дотор баяжина, Амьдрал сайхан болно гэж 1990-ээд оны үеээс эхлэн хэн иргэдийг хуурлаа Ардчилагч гэх бүлэг этгээдүүд, Эдний дундаас анхны баячууд үүссэн,Баян хоосны ялгаа одоо дэндэж байна

Avatar

Нэргүй 2026-10-22 64.119.20.179

DYRN SEXSEER DYRTAI ODOOJ SHAAMAAR XILGI TSAG SEXSYGEER TOGLN80955877

Avatar

Zochin 2026-10-22 202.72.245.203

Odor dutamdaa mongo algaa , tegeed ogoch estoi umiin ogoochee bie muu , chechuul bainschdee

Avatar

Нэргүй 2026-10-22 64.119.20.179

MASSAJLI XALYYTSTAL SEXSY UILCHLEED XUSSEN SEKSEER BAIRLALAAR SHAALTSAAD80955877

Avatar

зочин 2026-10-22 66.181.185.52

Улс оронд шийдэх шаардлагатай асуудал маш их байна, Цалин тэтгэвэрээс эхлээд нийгмийн халамжийн хүнд асуудлуудыг шийдэх шаардлага тулгарч байна, Энэ асуудлуудыг зөнд нь хаяад нөөц сан гэгчид хадгалаад суух хэрэг үү Энэ хүний толгой хэвийн үү, Энэ хүн эрүүл үү

Avatar

зочин 2026-10-22 66.181.185.52

АН-ынхны гол зорилго бол улс орны эдийн засаг санхүүг хүндрүүлж, улмаар иргэдийн дургүйцэл ихсгэх,туйлд нь хүргэх, төр засгийн эсрэг үймээн самуун өдөөх явдал, Наанаа шудрага царайлж цаанаа шүд зууна,Муу санаа өвөрлөнө, Бусдыг гүтгэнэ Доромжлоно, Хорлох унагахыг л бодно,Луйврын аргаар төр засагийн эрх рүү мөлхөнө,

Avatar

KHONH 2026-10-22 43.228.130.224

2018 onoos hoishih buh musub idsen uusan khulgai hiisen buhniig HAMTARCH IDEEGUI ym bol bugdiig n gargaj vzvvleech AN iin gishvvdee

Avatar

Нэргүй 2026-10-22 202.126.90.60

Тарааж өгөх ч хэрэг байхгүй төсөл санхүүжүүлэх ч шаардлагагүй. Зүгээр л тэр баялгийн санд нь л хийчихээч дээ. E Монголд хүн бүрийн нэр дээр л хийчихнэ биз дээ. Мөнгө тараавал наад эдийн засаг чинь дийлэхгүй нураад унана Инфляц бүр утгаа алдана

Avatar

Нэргүй 2026-10-22 202.133.76.56

10жилийн дараа 3кг мах авах мөнгө баялагийн санд хуримтлагдана эрчим хүч хүлээн байгуулалт монголчуудад огт хамааралгүй Хятад Америкын банкинд хэвтэнэ

Avatar

Нэргүй 2026-10-22 64.119.20.179

SEKSEER VANXANI BIEE UNELLEED VANAG BOOW XXMOOR BOOW DOLOOMOOR ALNI SEXSY ANUSDAX XUCHINDI SHAALGI JARGALTSI ONGONOO YSOOLLYYLI80955877

Avatar

Зочин 2026-10-22 202.72.245.146

Хааны засаглатай болоё. Бид нар чинь цөөхүүл ээ шүү дээ

Avatar

Монгол улсад 🇲🇳 шударга ёс ноёрхох болтугай. БУРХАН ТЭНГЭР ИВЭЭГ. 2026-10-22 122.201.31.147

Монгол улсад шударга ёс ноёрхох болтугай. 🇲🇳 🇲🇳 🇲🇳 🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2026-10-22 122.201.31.147

Монгол улсад шударга ёс ноёрхох болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж