Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн нь эрх баригч намынхныг бачимдуулж эхлэв. УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны хуралдаанаар өчигдөр эл асуудал хөндөгдлөө.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анарын тайлбараар 2012 оноос хойших төв банкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн.
Алдагдал үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Төв банкны үнэт цаасны хүүний зардал, Хятадын Ардын банкны хүүний зардал, 2012 оноос хойш хэрэгжсэн төсөл хөтөлбөр, банкуудтай хийсэн своп хэлцлийн зардлүүд аж.
Энэхүү хуримтлагдсан алдагдлыг бууруулахын тулд Төрөөс баримтлах 2027 оны Мөнгөний бодлогод Засгийн газрын тусгай бонд гаргаж, алдагдлыг жил бүр 1.5 их наядаар бууруулахаар тусгажээ. Үндсэндээ 2031 он хүртэл үе шаттай бууруулах зорилт тавьсан. Гэвч Сангийн сайд З.Мэндсайхан Төв банкийг энэхүү тогтоолын төслөө татаж авахыг шаардав. Тэрбээр “Монголбанк 6.9 их наядын алдагдлаа жил бүр 1.5 их наядын бонд гаргаж, хаалгуулна гэж байгаа юм. Мөнгөний бодлогодоо тогтоолын төсөл болгоод оруулаад ирсэн. Засгийн газар бонд гаргаад Монголбанкны алдагдлыг хаана. Гурван жилийн хугацаанд энэ алдагдлыг хаагаад дуусахад Монгол Улсын төсөв 7.5 их наядын алдагдалтай болно гэсэн үг. Хийсэн үйл ажиллагааныхаа алдагдлыг Засгийн газраар үүрүүлэх гэсэн тогтоолын төсөл оруулж ирсэн, татаж аваарай” гэж мэдэгдээд байна.
Монголбанк нь өнгөрсөн хугацаанд үнийн өсөлтөөс сэргийлж, инфляцыг тогтворжуулах хүрээнд тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Мөн ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Олон улсын валютын сангаас Монголбанкийг төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулж, ипотекийн зээлийн хөтөлбөрөө Засгийн газарт шилжүүлэх зөвлөмж өгч ирсэн.
Гэвч Засгийн газар энэхүү хөтөлбөрүүдийг өөр дээрээ авалгүй өнөөдрийг хүргэсэн юм.
Тухайлбал, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Төв банк 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 147 мянган зээлдэгчид 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосны 8.2 их наяд төгрөгийг Монголбанкнаас санхүүжүүлжээ. Үндсэндээ энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүүгийн алдагдал мөн хүлээсэн. Дээр нь Үнэ тогтворжуулах болон бусад хөтөлбөрт хүүгийн татаас зэргийг олгож ирсэн нь нэрмээс болсон.
Иймээс Төв банк энэ удаад Засгийн газраас жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний тусгай үнэт цаас гаргуулж, 2027–2031 онд нийт 7 орчим их наяд төгрөгийн үнэт цаасаар Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөхөөр тооцжээ. Ингэснээр Монголбанк зах зээл дэх илүүдэл мөнгийг татахдаа өөрийн өндөр хүүтэй Төв банкны үнэт цаас гаргахын оронд Засгийн газрын үнэт цаасыг ашиглах боломжтой болж, хүүгийн зардал жилд 0.3–0.4 их наяд төгрөгөөр буурна гэж тооцож байгаа юм.
Монголбанкны алдагдал жилээс жилд нэмэгдсээр байгаа асуудал УИХ-аар улсын төсөв, Мөнгөний бодлого хэлэлцэх бүрийд хөндөгддөг ч дорвитой шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүргэсэн. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Төв банкны хуримтлагдсан алдагдлын тухай асуудал хөндөгдөхөд УИХ-ын нэр бүхий гишүүд “Монголбанкны санхүүгийн эрсдэл нь хууль эрх зүй, бодлогын алдааны үр дүн” гэж сануулж байв.
Засгийн газрын түвшинд Монголбанкны алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар хаах хүсэлгүйг Сангийн сайдын тайлбараас харж болно. Үндсэндээ татвар төлөгчдийн мөнгөөр Төв банкны алдагдлыг нөхөхгүй гэдэг санаагаа Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдсэн.
Хэдий агуулга нь зөв ч УИХ энэ удаад Төрөөс баримтлах 2027 оны Мөнгөний бодлогод дээрх хуримтлагдсан алдагдлыг хэрхэн бууруулах вэ гэдэг шийдлийг олж, зохицуулахгүй бол жилээс жилд алдагдлын хэмжээ өсч, Төв банканд итгэх итгэлийг сулруулж мэдэхээр байна. Нөгөө талдаа төгрөгийн ханш сулрах, инфляц хөөрөгдөх, бодлогын хараат бус байдлыг алдагдуулах зэрэг эрсдэлтэй.
Г.ХОРОЛ
3,605.46















































Нэргүй 2026-10-22 64.119.19.51
Монголбанкны орон тоог 300 болтол нь бууруул! Монголбанкны 567 ажилтан бүр нь 50 саяын орон сууцны урамшууллыг авбал талийж өгнө. Бусад төрийн байгууллагуудын албан хаагчид ийм урамшуулал авдаггүй юм.
Алтанчимэг 2026-10-22 202.126.88.148
идэж уухаа л больчихооч
Зочин 2026-10-22 187.15.148.26
Өрөө өөрөө барагдуул
Нэргүй 2026-10-22 203.91.115.37
Төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтуудаа зогсоо!
Зочин 2026-10-22 64.119.16.81
Монгол банк нь өрөнд орчихоор одоо яг яах ёстой юм бэ
Алтанчимэг 2026-10-22 202.126.88.148
харин тийн
Зочин 2026-10-22 202.9.47.60
Хэдэн зуун хүн ажилладаг газар мөртлөө өрөнд орохоос өөр юм хийдэггүй юм уу хаашаа юм. Чадвартай мэрэгшсэн цөөн тооны хүмүүс ажиллуулах хэрэгтэй.
Нэргүй 2026-10-22 103.57.95.117
yanz buriin huugiin tataasaar mongolbankiig orond oruulsan humuus yagaad hariutslaga huleehgui bna.
Нэргүй 2026-10-22 103.57.93.253
Хэт их мөнгө хэвлэж тараасны гор шүү дээ. Одоо тэр мөнгө хэвлэх шийд гаргаж байсан хүмүүсээ зарла.
Нэргүй 2026-10-22 66.181.178.161
Лхагвасүрэн гээд лаларийг мундаг ажиллаж байна гээд шагнаад байсан даа гэтэл муу ажиллаж байсан байна
Нэргүй 2026-10-22 202.133.76.56
асар их үр ашиггүй төслүүдийг тэтгэсэн согтуу хоршоо чинээлэг малчин цагаан алт ноос гээд их наядаар хөврөнө