niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:02 UTC Эх: https://news.mn/r/2894377/ 9132e8a81f3f8ebf… ← niitlelch.mn руу буцах

МОНЦАМЭ агентлагийн урсгал зардлыг 6,7 тэрбумаар бууруулах зэрэг санал унав

МОНЦАМЭ агентлагийн урсгал зардлыг 6,7 тэрбумаар бууруулах зэрэг санал унав

МОНЦАМЭ агентлагийн урсгал зардлыг 6,7 тэрбумаар бууруулах зэрэг санал унав

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.21/ боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэд, хэдэн санал гаргасан нь дэмжигдсэнгүй.

Тухайлбал,  төсвийн ерөнхийлөн захирагч нарын мэдээлэл сурталчилгааны зардлыг 9.3 тэрбумаар бууруулах , МҮОНРТ-д олгодог татаасыг 7,1 тэрбум төгрөгөөр бууруулах,

Батлан хамгаалах, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын  уран бүтээл хийх зардлыг  361.3 сая төгрөгөөр бууруулах,

Гадаад харилцааны сайд, Шадар сайд, Гадаад хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагаа эрхэлсэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд  нарын улс орноо гадаад улсад сурталчлах зардлыг 2.7 тэрбумаар бууруулах ,

Ерөнхийлөгчийн багц дахь МОНЦАМЭ агентлагийн урсгал зардлыг 6.7 тэрбумаар бууруулах зэрэг санал гаргасан ч олонхи гишүүний дэмжлэг авч чадалгүй уналаа.

Гэхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын гурав дахь хэлэлцүүлгийг хийх шатанд дээрх саналуудаар гишүүдээс санал хураалгана. Хэрэв саналууд УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээвэл дээр дурдсан зардал, татаас танагдана гэсэн үг юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

Avatar

ҮНЭН ЮМ ГЭЖ ХАА БНА ЭНЭ УЛСАД 2026-10-21 202.70.38.250

Сошиалд хэн нэгэн зүгэээр л дэмий балай юм чалчсаныхаа төлөө дор хаяж 30 хоногийн баривчилгаанд явж байхад БАРИЛГЫН КОМПАНИУД нь Байр орон сууц захиалах нэрээр энгийн номхон Ард Иргэдийг нь Мянга мянгаар нь ЗАЛИЛЖ байхад ТӨР нь ЮУУУ Ч ХИЙДЭГГҮЙД ҮНЭХЭЭР ГАЙХДАГ………..

Avatar

Соёлоо . 2026-10-21 202.133.76.116

буруулаач ээ

Avatar

Уншигч 2026-10-21 66.181.182.53

пүү чёрьт , тэр бум тэр бумын хэрэгцээгүй татаасыг бууруулах нь улс оронд хэрэгтэй л баймаар юм

Avatar

Нэргүй 2026-10-21 178.174.229.45

ARDIIN NAMIIN BUZARUUD SHUU DEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж