Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын бодлогын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Боловсролын яамны газрын дарга Л.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр"Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн боловсролын салбарын бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, дүн шинжилгээ хийх, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлох, байгууллагуудад зөвлөн туслах чиглэлээр ажилласан.
Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, боловсролын газар зэрэг боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны байгууллагыг хамруулсан. Мөн зарим асуудлаар салбарын хяналт болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл ажиллаж, зөвлөгөө, мэдээлэл өгч, мэргэжлийн дүгнэлт гаргасан.
Ажлын хэсгийн хүрээнд онцгойлон анхаарч, үнэлгээ хийсэн асуудлын нэг нь багш, удирдах ажилтнуудын монгол хэлний мэдлэг, чадвар байлаа. Баян-Өлгий аймгийн бага ангийн багш нар, монгол хэл, уран зохиолын багш нар, сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, боловсролын газрын ажилтнууд, Боловсролын их сургуулийн харьяа салбар сургууль, Багшийн коллеж болон мэргэжлийн, дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарыг хамруулан монгол хэлний түвшин тогтоох шалгалт авч, үр дүнг тооцсон.
Шалгалтын дүнгээр монгол хэл, уран зохиолын багш нарын дундаж үнэлгээ 51 хувь, сургуулийн захирлуудынх 50 хувь, сургалтын менежерүүдийнх 44 хувь, цэцэрлэгийн эрхлэгчдийнх 40.7 хувь, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарынх 33 хувь, бага ангийн багш нарынх 30 хувьтай гарсан.
Эдгээр үр дүнд үндэслэн багш, боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын монгол хэлний мэдлэг, чадварыг сайжруулах, түвшин бүрд тохирсон агуулга, арга зүйгээр сургалт, хөгжлийн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайдын тушаалаар Баян-Өлгий аймагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэр гаргахаар төлөвлөж байна.
Мөн аймгийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулах асуудлаар санал боловсруулж, хамтран ажиллаж байна. Цаашид ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана" гэв.
3,605.46




















































Нэргүй 2026-10-21 64.119.18.62
Шинэ юм биш. Угаасаа л тийм байсан. энэ харин огт шинэчлэгдэггүй хоцрогдсон үзэл бодолтой хүнийг зайлуулах хэрэгтэй.
Нэргүй 2026-10-21 172.56.211.138
хотоос багш явуулах болждээ
Ах лам 2026-10-21 64.119.16.45
Баян-Өлгийчүүд казакаараа яриад явна л биз дээ. Монгол хэлээр боловсрохгүй бол Улаанбаатарт ирж чадахгүй, улс даяар хаана ч амьдрах боломжгүй л болно биз, тэгээд Өлгийдөө цус нь ойтоцгоогоод мөхнө л биз.
Доож 2026-10-21 147.30.72.169
Эхлээд Боловсоролын яам сургалтаа зөв , шинжлэх ухааны үндэстэй явууах хэрэгтэй.
Тэгээд шалгалт авах нь зөв.
Монгол Улсын Их,дээд сургуулиудыг төгсч,диплом авсан хүмүүсийн Монгол хэлний мэдэлэгийг шалгахад, Монгол улсад Их,дээд сургуулиудын сургалт ямар түвшинд байгаа нь ил тод болно.
Баян – Өлгий аймгийн сурагчид Монгол хэлний шалгалтаа муу өглөө гэж сүүлийн хэдэн жил ярилаа!?
Түүний мөрөөр Боловсоролын яамнаас ямар ажил зохиосон бэ?
Зочин 2026-10-21 192.82.92.42
Монгол хэлний докторууд ч бичиж чадахаа больсон , юун бага ангийн багш!
Нэргүй 2026-10-21 64.119.20.179
SAWN80955877
Нэргүй 2026-10-21 64.119.16.167
Соц. үед казахууд аялгатай ярьдаг байсан, гэтэл сүүлийн үеийн казах хүүхдүүд огт аялгагүй цэвэр монголоор ярьдаг болсон. Гэтэл яагаад ийм дүн гардаг билээ?? Зориуд муу дүн авна гэж баймааргүй юм??
Нэргүй 2026-10-21 202.9.41.117
Дүрэм, зөв бичих дээрээ нойл
мм 2026-10-21 104.28.216.179
Аялгатай байтугай бүр монголоор ч ярьж чаддаг нь цөөн болсон шүү
Нэргүй 2026-10-21 188.162.248.248
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!
Нэргүй 2026-10-21 64.119.20.179
SEKSEER TAICHNA MERGJLN VANXANDAAD BIEE UNELLEED UNEGUIGEER SEXSDMEER ANUSDI BOOB XXI BOOW DOLOON ANUSDI TAASHAALG XAMTRAGCH BOLI80955877TSAG SADARLI SEXSEER
Нэргүй 2026-10-21 43.242.242.59
Улсынхаа хэлийг муу мэддэг Монгол улсын багш иргэн байж болох уу. Тэгээд түмний хүүхдэд хичээл зааж чадах уу. Баян-Өлгий аймгийнхан албаар Монгол хэл заахгүй байгаа болов уу. Казахстанаас тийм заавар авсан байх гэж хардаж байна. Монгол хэл муу мэддэг бүх багш нарыг халаад сайн мэддэг залуу багш нарыг авах нь зүйтэй. Албан ёсны монгол хэлээр хичээлээ явуулахыг шаард