Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2026.10.21/ гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн:
-Орон сууцны залилангаас сэргийлэх үүднээс барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл төрд байгаа бүх мэдээллийг ил тод байршуулахаар болсныг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ хүрээнд өнөөдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа. Уг хуулийг яаравчилсан горимоор мэдүүлж, ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Улсын хэмжээнд 2178 дуусаагүй орон сууц байгаа. Мэдээлэл ил тод биш байгаагийн улмаас орон сууцны захиалгын залилан гарч байна. Үүнээс гадна зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, гурвалсан гэрээний хүрээнд газрыг нь дахин төлөвлөлд оруулсан гэсэн зэрэг асуудал бий. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байсан ч эхэлсэн бүх барилгын мэдээллийг нэгтгэсэн “Баталгаат байр” цахим платформыг нэврүүлэхээр УБЕГ-аас ажиллаж байна. Энэ нь И-Монголиа системд байрлах бөгөөд арваннэгдүгээр сарын 15-н гэхэд ашиглалтад орно.
Өөр нэг асуудал бол төрийн оролцоотой буюу дахин төлөвлөлтийн бодлогын хүрээнд иргэд хохирсон. Гурвалсан гэрээ байгуулаад иргэдийн газрыг авчихсан, гэтэл орон сууцны компани нь барилгаа барьдаггүй, дуусдаггүй иргэд түрээсийн байранд амьдарч байна. Иймээс ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хохирсон иргэдтэй холбоотой шийдвэрийн төсөл оруулна. Энэ хүрээнд дараах ажлыг төлөвлөж байна:
- Нэгт. НЗДТГ, ХББОСЯ дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн газрыг дүйцүүлэн авч төрөөс барьж буй орон сууцуудаас байр олгох асуудлыг үе шаттай чиглэл өгнө. Энэ хүрээнд 787 иргэдийн асуудал яригдана.
- Хоёрт. Тодорхой зөвшөөрөлгүй боловч нэгэнт баригдсан орон сууцууд төрөөс харнаг санхүүжилть гаргаж, инженерийн шугам сүлжээнд холбох
- Гуравт. Огт зөвшөөрөлгүй хууль зөрчиж баригдсан барилгуудыг дутуу баримтаа нөхөн бүрдүүлэх боломж бололцоог судална.
МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ДАНС, КАРТАА АШИГЛУУЛАХ НЬ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ

Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга Г.Пүрэвдэлгэр:
2020 онд Эрүүгийн хуульд мөрийтэй тоглоом зохион байгуулах тухай 20.17 дугаар зүйл анги орсон. Энэ хугацаанд уагдаагийн байгууллагад 1686 хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж шалгагдсан байдаг. Үүнээс 419 хэрэгт 590 иргэнийг яллагадгчаар татж шалгасан. 392 иргэнийг шүүхэд шилжүүлж, одоо 189 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна. Шүүхээр шийдэгдсэн иргэдийн 71,8 хувь буюу 322 иргэн торгох ял шийдэгдсэн.
2025 Эрүүгийн хуульд нэмэлтээр 20.18, 2019 гэдэг зүйл анги нэмэгдэсэн. Тодруулбал, төлбөр тооцоот тоглоом зохион байгуулах, дээрх төрлийн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэг. Дэмжлэг үзүүлэх гэдэгт нь орон байраар хангах, данс, картаа ашиглуулахыг хэлнэ. Хэрэв имй гэмт хэргийн оролцогч болбол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээн гэсэн үг.
Мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгүүдэд чиглүүлэн цагдаагийн байгууллагаас долоон удаагийн арга хэмжээ зохион байгуулсан. Шүүхээр бүрэн шийдэгдсэн хэргийн дүнгээр авч үзвэл 6.7 тэрбум төгрөгийн улсын орлого болгосон, 29,4 тэрбум төгрөгийн хөдлөх болох үл хөдлөх битүүжилсэн, мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа хэргүүд дээр 5.4 тэрбум төгрөг дансанд царцаагдсан. Гэмт хэрэг үйлдэх замыг нь таслан зогсоох 12,235 домайныг эрх бүхий байгууллагтай хамтран устгах ажлыг зохион байгуулж байна.
Цаашид ялын бодлогыг чангатгах буюу хөнгөн гэмт хэрэгт тооцож байгааг хүнд ангилалд тооцдог болох талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
ГЭР ХОРООЛЛЫН ЯНДАНГ 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД 50 МЯНГААР БУУРУУЛНА

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Засгийн газрын хуралдаанаар иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллын янданг бууруулах "Үндэсний 100 мянга орон сууц" хөтөлбөрийг хэлэлцэн дэмжлээ. 2027-2030 онд нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Ипотекийн зээл 2013 онд хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн 12 жилйин хугацаанд 132.6 мянган өрхөд 9.2 их наядын ипотекийн зээл гаргасан. Гэвч өнөөдөр арилжааны банкууд дээр 55 мянга орчим ипотекийн зээл хүсэгч байна.
Мөн гэр хорооллын яндан 3.5 хувиар буюу 5000-аар буурсан байна. Ипотекийн зээлд хамрагдахад урьдчилгаа 30 хувийн төлбөр иргэдэд тулгамдсан асуудал бож ирсэн.
Өнгөрсөн хугацааны алдаанд тулгуурлан, төрийн байгууллагууд уялдаатай, нэг цонхоор 100 мянга орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Доод тал нь 50 мянган яндан бууруулна. Төрөөс хэрэгжэүүлж байгаа орон сууцны хөтөлбөрийг иргэдийн орлогод нийцүүлж, урьдчилгаагүй байдлаар зохион байгуулна. Хотын төвд зээлийн хүү өндөр, гэр хороолол, орон нутагт бага хүүтэй байхаар бүсчилж тогтооно. Орон нутаг, нийслэлд 50:50 харьцаатайгаар ипотекийн зээлийн хүртээмжийг хуваарилна.
40 мянган айлын орон сууцыг төрийн оролцоотой, төрийн эх үүсвэрээр босгон зээлээр барина. 2026-2028 онуудад ашиглалтад 17,408 төсөл бэлэн байна. Цаашид 22,500 орчим орон сууцыг шинээр барина гэж тооцож байна. Төр газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажлыг хийнэ. Тухайлбал, манай яамнаас хэрэгжүүлж буй Ногоон нуур 1008 айлын орон сууцыг зөвхөн газраар солих юм. Ингэж чөлөөлсөн 100 айлын газарт 7000 хүртэлх айлын орон сууц барина гэсэн үг. Үлдсэн 60 мянган айлын орон сууц хувийн хэвшлийн нуруунд оногдож буй. Анх удаа байр авч байгаа, гэр хорооллоос орон сууц руу шилжиж байгаа иргэдийг түлхүү анхаарч дэмжинэ гэлээ.
Д.ХАДААН
3,605.46





















































Нэргүй 2026-10-21 103.57.95.117
ene songuuli ugtsan hudal amlalt baih bolomjtoi. yag solison ued ni l solison gehgui bol. songuulias omno soliogui bol ene bol hudlaa amlalt shu. zugeer hulhidaj sanal oguuleh arga.
Зөрөөд 150 мянгаар нэмэгдэнэ 2026-10-21 202.133.76.119
4 ЖИЛИЙН ХУГАЦААНД 50 МЯНГААР БУУРААД ЗӨРӨӨД 150 МЯНГАН ЯНДАН НЭМЭГДЭНЭ. ОРОН СУУЦ ҮНЭТЭЙ УЧИРААС ШИНЭ ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮД ГЭР ХОРООЛОЛ РУУ МАССААРАА
Уншигч 2026-10-21 66.181.182.53
Дахин төлөвлөлтөөр байр барьж өгнөө гээд тендерт нь ялсан тэр барилгын компаний эзнийг , цаад эздий нь барьж аваад хорьж шалгаад иргэдээс луйвардаж авсан эд хөрөнгө, мөнгө төгрөгий нь гаргуулж болдгүй муу, тендер зохион байгуулж шалгаруулсан төрийн албан хаагчид нь авилгаа авсан болохоор хариуцлага нэхэж чадахгүй байгаамуу, яачихсан ялзарсан төр вэ
Нэргүй 2026-10-21 202.133.76.101
хэ төрөөр халхавчилж бас л луйвар заль нугалаа хийх байхоо энд тэнд хөгийн чанаргүй баригдсан байранд орвол ор гээд тулгаж шахах биз
Нэргүй 2026-10-21 66.181.176.144
Баавгай Сандка хоч аваад байгаа сайд зогсож байна. Баавгайны талаар ЗГ шийдвэр гаргасан юм болов уу