niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:03 UTC Эх: https://news.mn/r/2894342/ 6a71a167ae04da7a… ← niitlelch.mn руу буцах

"Малчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ"

"Малчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ"

"Малчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ"

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.21/ мэдээлэл өгөв.


-Тэрбээр, "Холбогдох мэргэжилтнүүд Говь-Алтай аймагт ажиллаад ирсэн. Өнөөдрийн байдлаар аравдугаар сарын 16-наас хойш тус аймагт ямааны годрон өвчин нэмж бүртгэгдээгүй. Мөн 20855 ямааг устгасан байгаа. “Засгийн газраас эхлээд малчдынхаа хохирлыг барагдуулна. Дараа нь буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ” гэдэг зүйлийг хэлсэн. Ямаа, ишиг гээд наснаасаа хамаараад үнэлгээ харилцан адилгүй. Ирэх долоо хоногоос үнэлгээг хийж, малчдын хохирлыг барагдуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Буруутай этгээдийг илрүүлэх ажлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

-2026 оны улсын төсөв дээр хөдөө аж ахуйн салбар маш том эргэлтийн хөрөнгө бий болгож байгаа. Тодруулбал, 150 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. 100 мянган тонн улаанбуудай худалдан авах ажлыг зохион байгуулж байгаа. Үүнээс гадна 12-13 мянган тонн хүнсний ногоо бэлтгэх ажил эхлэхэд бэлэн болсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Итыь 2026-10-21 223.118.241.221

Тэр годронтой ишиг, ухныг нь малчдад хүчээр шахсан юм уу ?

Avatar

Нэргүй 2026-10-21 66.181.185.209

Энэ мэтийн балай Т1- үүд МАН-д шургала н Засаг баридцахаар л ой гутахымаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж