niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:04 UTC Эх: https://news.mn/r/2894155/ 11cdc5d9e6aa870f… ← niitlelch.mn руу буцах

"УДБЭТ-ын их засварт 8.6 тэрбумыг төсөвлөж, захирлыг сонгон шалгаруулна"

"УДБЭТ-ын их засварт 8.6 тэрбумыг төсөвлөж, захирлыг сонгон шалгаруулна"

"УДБЭТ-ын их засварт 8.6 тэрбумыг төсөвлөж, захирлыг сонгон шалгаруулна"

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээс зарим асуудлаар тодруулга авсан юм. 


-УИХ-аар ирэх 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Тэр дунд ССАЖЗЯ-ны хүрээнд хэчнээн төгрөгийн төсвөөр онцлох ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Ирэх онд соёлын салбарт нэлээд ажил хийхээр төлөвлөж байна. Ялангуяа хөрөнгө оруулалт болон салбарын урсгал зардал чамгүй нэмэгдсэн. Учир нь 2026 оны төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний соёлын байгууллагын ажилчдын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэхээр болсон. Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин дахин 20 хувиар өснө. Тэгэхээр соёлын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин ирэх оноос 65-70 хувь нэмэгдэх юм. Нийт соёлын салбарын төрийн үйлчилгээний байгууллагад 7000 орчим албан хаагч ажилладаг. Төрийн албан хаагчдын цалингийн өндөр хувьтай өсөж байгаа учраас салбарын урсгал зардал хоёр дахин өсч байгаа юм.

Харин бүтээн байгуулалтын хувьд шинээр барьж байгуулах соёлын төвийн барилга гэхээс илүүтэй өмнөх жилүүдэд барьж эхэлсэн ажлуудыг дуусгахаар төлөвлөсөн. Зарим бүтээн байгуулалтын хувьд зураг төсөл нь өөрчлөгдөж, төсөвт өртөг нь нэмэгдсэн асуудал байгаа учраас эдгээр ажлуудыг нэн тэргүүний ээлжинд төсвийн санхүүжилтээр дуусгах шаардлагатай. Энэ гүйцэтгэл дээрээ суурилж дараа дараагийнхаа бүтээн байгуулалтын ажлуудаа төлөвлөх юм.

-Жишээлбэл, УДБЭТ-ын барилгад их засвар хийж байгаа. Энэ ажлыг хэр хугацаанд хэчнээн төгрөгийн төсвөөр хийж байна вэ?

-Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын их засварын ажил төлөвлөгөөнийхөө дагуу хэвийн үргэлжилж байна. Их засварыг он дамжин хийхээр төлөвлөсөн. Өвлийн улирлаас өмнө цонх болон дээвэр, доод давхар, дулааны ажлуудаа хийж гүйцэтгэж, дуусна. Энэ хугацаанд тус театрын уран бүтээлчдийн бэлтгэл хийх заалны асуудлыг нь шийдвэрлэж, бусад театруудтай тоглолт хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Тодруулбал, МҮОНРТ-ын зааланд уран бүтээлчид бэлтгэлээ хийж, "Корпорейт" зочид буудал, Улаанбаатар чуулга, МҮСТӨ, СТӨ-нд түрээсэлж, үзэгчдэд уран бүтээлээ толилуулна. Театрын  их засварыг 8.6 тэрбум төгрөгийн төсвийн санхүүжилтээр хийхээр гадна Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 10 сая евро зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хоёр төсвийг хооронд нь уялдуулснаар УДБЭТ-ыг бүрэн шинэчлэх ажлыг хийж дуусгах юм. Миний хувьд бэлтгэлийн заал түрээсийн зардлыг хэлж мэдэхгүй байна.

-УДБЭТ-ын захирлаар Д.Алтанхуяг ажиллаж байгаад ажлаа хүлээлгэн өгсөн. Дахин яагаад хүн томилохгүй байна вэ?

-Тус театрын захирлаар Д.Алтанхуяг ажиллаж байсан. Энэ оны зургадугаар сард түүний тушаал шийдвэрийг цуцалж, захирлын сонгон шалгаруулалтыг зарласан. Нээлттэй сонгон шалгаруулалтад мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлээс найман  хүн материалаа ирүүлсэн. Өмнөх захирал Д.Алтанхуягтай холбоотойгоор шүүхийн шийдвэр эцэслэгдэн гарсны дараагаар найман хүнээс сонгон шалгаруулалтыг хийнэ.

-Ирэх оны төсөвт Монгол Улсын Хүүхэлдэйн театрын барилгын төсвийг яагаад тусгаагүй юм бэ. Театрын зураг төсөл нь бэлэн болсон ч төсөвт тусгаагүйгээс төсөвт өртөг нь улам нэмэгдээд байна шүү дээ?

-Хүүхэлдэйн театрын төсөвт өртөг 2021 оноос хойш нэлээд өсөж, одоо 60 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй болж, улсын төсөвт ачаалал өгөхөөр байна. Бид энэ театрын барилгыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувиар шийдэх боломжийг эрэлхийлж, хувийн хэвшлийнхэнд төслөө танилцуулж байна. Бид хуулийн гаргалгаа хийж, төслөө танилцуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-10-21 66.181.166.196

Хэтэрхий олон театр, хэтэрхий олон уран бүтээлч нэртэй сул цалин авдаг улс л байх шиг, уламжлалт театрын урлаг одоо үзэгчтэй, орлоготой байж өөрийгөө аваад явчихаж чадах уу, энэ олон театрыг тэжээж амьтай байлгах чинь одоо улсын төсөвт дарамт болохгүй юу

Avatar

Huz 2026-10-21 122.201.23.93

3jiliin omnoh zasvar möngö ugaaltuu

Avatar

Нэргүй 2026-10-21 202.70.38.250

соёл урлаг улсын эдийн засгийн голлох салбар юм бхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж