Нийслэлийн МАН-ын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд хуралдаж, удирдлагаа өөрчлөх нь ээ. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгож, өмнөх удирдлага Х.Нямбаатарыг чөлөөлөх нь.
МАН-ын дарга Н.Учрал нар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг өөрчлөх хэд, хэдэн удаагийн дайралт хийсэн ч амжилт олоогүй. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ажиллагааг гардсан ч эцэстээ өөрийн хүнээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны даргаас чөлөөлүүлж, эхлүүлсэн мэхэндээ унасан. Одоо ч бас горьдлого тээх ч Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлыг Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвад алдах болж байна.
Хэдийгээр Б.Пүрэвдагвад Нийслэлийн МАН-ын хороог удирдах туршлага бага ч туслах, зөвлөхүүдийг нь тулхтай, туршлагатай хүмүүс тавьчихад ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар шал арччихгүй гэж тооцсон бололтой.
Улсын хэмжээнд 2 сая гаруй сонгогч байдгийн нэг сая орчим нь нийслэлд төвлөрдөг. Энэ агуулгаараа ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлэх гол түшиц газар Улаанбаатар хот байх юм. Цагийг нь тулгаж Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагыг өөрчлөх нь эрсдэл өндөртэй. Тэр тусмаа МАН хоёр хуваагдаж, учраа олохгүй бужигнаж байгаа цагт дээрх сэлгээг хийх нь унах нүхээ ухсан хэрэг болно. Энэ ч агуулгаараа МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн хавраас эхлүүлсэн нийслэлийг авах төлөвлөгөөгөө ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль болохоос найман сарын өмнө гүйцээхээр болж байна.
Х.Нямбаатарын хувьд Канад улсад суралцаж байгаа бөгөөд хамгийн сүүлд дэглэмийн эсрэг ганцаараа гэх Live хийж, үзэлцэхээ мэдэгдсэн. Хил давсан чигээрээ оргон зайлчихгүй гэдгээ зарласан ч Улаанбаатар хотын захирагч байх үеийнх шигээ хүчтэй байж чадахгүй болсон. Багийнх нь хүч суларсан. Сулруулах ажлыг ч намынх нь удирдлага хүчтэй хийх болсон.
Сүүлийн өдрүүдэд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарыг чөлөөлөх асуудал хөндөгдөх болсон нь үүнтэй ч холбоотой.
Ер нь МАН-д нэг гажиг систем амь бөхтэй оршдог нь хэчнээн сайн ажиллаад нэмэргүй, том даргыг налдаг хүн л албан тушаал дээр очдог, аль эсвэл үлддэг. Тэр хэрээр карьер ахидаг. Ийм схемээ МАН-ын удирдлагууд угсарч байна. Эцэст нь сонгуулиар навс ялагддаг жишигтэй. Иймээс нийслэл дээр МАН хоёр хуваагдсан боломжийг бусад улс төрийн намууд сайн ашиглаж, 2027, 2028 оны сонгуулиар тултал ажиллаж чадвал 2016 оноос хойш тасралтгүй нийслэлд засагласан МАН-ын дэглэмийг нураах боломж бий.
МАН өнгөрсөн 10 жилийн хугацаанд завсаргүй засаглахдаа Улаанбаатар хотыг агаарын бохирдлоос салгах амлалтыг өгсөн ч биеллээ олоогүй. Нийслэлийн гэр хороололд 220 мянга орчим өрх сайжруулсан түлш нэртэй хор хэрэглэсээр өнөөдрийг хүргэсэн. Хортой түлш хэрэглэхтэй зэрэгцэн хэдэн арваараа угаартаж, эрүүл мэндээрээ хохирдог ч эцсийн дүндээ амь насаа алдсан иргэдийг яндангаа буулгаж, өрхөө битүүлсэн байсан гэж буруутган хэдэн арван өвлийг давж буй.
Гэр хорооллыг барилгажуулах хүрээнд дэд төвүүдийг түшиглэн орон сууц барьсан ч агаарын бохирдлыг бууруулах хэмжээнд ажил нь урагшлаагүй. Сэлбэ дэд төв төслийн хүрээнд 2000 гаруй айлын газрыг чөлөөлж, барилгын ажил эхэлсэн ч нийслэлээс хэрэгжүүлсэн төсөл бүрийг шалгах шахалт дор төсвөөр нь боох зэргээр "бойкот" үзүүлснээс өнөөдөр энэхүү төсөл үлгэн салган үргэлжлэх болсон.
Жилд 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон ч одоог хүртэл ажил хэрэг болоогүй. Эхлээд Багануурт барих болсон ч дараа нь Дорноговь болж өөрчлөгдсөн. Хамгийн сүүлд нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулах шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан. Бүтэн 10 жил засаглахад түлш үйлдвэрлэх үйлдвэр ч байгуулж чадаагүй сууж буй.
Улаанбаатар хотын төв хэсэг нягтаршил ихтэй болсноос өндөр барилга барих нь эрсдэлтэй ч 40, 50 давхар барилга баригдах болсон. Энэ бол хууль журам хэрэгжихгүй болсны наад захын жишээ.
Товчхондоо МАН-ын хувьд ирэх сонгуулиуд нийслэлд хатуу бууна.
Г.ХОРОЛ
3,605.46





















































Нэргүй 2026-10-21 202.126.88.199
Нямбаатар яг үнэндээ УБ хотыг самраад явсан ш дээ. УБ хотын замыг хар нил нүх, энхэл донхол. Та нар яг юу хийснийг хэл дээ. Замын хураамжийг 500%, татварыг 300% болгосон, нөөцийн мах нэрээр мөнгө угаасан, Туулын хурдны за гээд цувралууд зөндөө бий.
Нэргүй 2026-10-21 103.168.34.106
Хүүк одоо МАН ы дарга юм уу. Савраа тат гээд хэлчих хүн алга уу.
Нэргүй 2026-10-21 202.21.108.22
alia batsaanuud
Нэргүй 2026-10-21 202.133.76.19
Тэгээд ч нэмэргүй дээ
Нэргүй 2026-10-21 103.229.122.42
хэдэн халтар сэтгүүлчдийн шар мэдээг одоо болтол уншсаар байгаамуу
Иргэн 2026-10-21 66.181.189.235
Хэний захиалгат мэдээ вэ? 27, 28 оны сонгуулиар мөнгөний картел болчихоод байгаа МАН-г зайлуулъя.
irgen 2026-10-21 66.181.178.62
МАН сонгууль луйварддагийг болиулахгүй бол энэ мэт байдал авилга, хээл хахуулиас заяа нь салахгүй дээ.
Нэргүй 2026-10-21 66.181.167.253
Намын нөхдөө өнгөрсөн сонгуулиар хайрч хатгаж муулж байсан Нямбаатарын дүү нарыг солих нь зөв ш дээ. Үгүй бол тэр 2 дүүргийн ажил шинэ дарга ирэхэд бараг зогсох байлгүй. Баг болж ажиллаж байж хот хөгжих нигууртай юм даа.
Нэргүй 2026-10-21 66.181.167.253
Хаха аймаар сүртэй дээ. Алдах болж байна ч гэх шиг. Сумъяабазар Нямбаатарт цагтаа бас алдсан бололтой юм аа даа. Тэгвэл одоо Нямбаатар Пүрэвдагвад алдах нь зөв юм биш үү дээ. Юу бичиж байгаагаа жаахан бодож логиктой ш** л даа танайх
Нэргүй 2026-10-21 66.181.191.104
Булаалдаад бдагийм чнь алдах гэх нь зөв.
Нэргүй 2026-10-21 203.17.23.177
НЯМБАА ГЭХ ГУДАМЖНЫ АВГАЙ ШИГ ХЭРҮҮЛЧ, ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ АВАНГУУТАА ХАГАРЧ ЦАДТАЛАА БАЯЖИЖ, ХЭН БАЙСНАА Ч УМАРТАН, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЁСТОЙ ЦАЦАЖ ӨГСӨН. ОДОО ТЭР х***а КОМПАНИАС АВСАН АВИЛГА, БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ШҮТДЭГ ОРОС РУУГАА Ч БИШ, КАНАДАД ОРГОНООД БАЙЖ БАЙНА. ЮМ ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ ОРКУУД НЬ МУНДАГ ХОТЫН ДАРГА ГЭЭД ШҮТЭЭСТЭЙ. ЭНИЙГ ШҮТДЭГ ГАРУУД ТАТВАР Ч ТӨЛДӨГГҮЙ, УЛСААС ТЭТГЭМЖ АВЧ АМЬДАРДАГ ӨЛБИЙСӨН ГАРУУД Л БАЙГАА УГААСАА.
Зочин 2026-10-21 64.119.21.117
Сонгуулийн штаб, ажиглагч нарыг худалдаад авчихаар хар машин, гар тооллого хоёр яг адил, сонгууль явуулах ч хэрэггүй болж байгаа юм.
Нэргүй 2026-10-21 103.57.95.156
Сонгогчдын 70% нь санал өгдөг. МАН хар машинаар сонгууль явуулдгийг учир түрүүлээд 10% ыг нь бөглөдөг…тэрийгээ санал хураалтын үеэр уншуулдаг. Бусад намын ажиглагчдыг худалдаад авчихна. Гол нэр дэвшигч сонгуулийн штабыг худалдаж авах чадвартай байх ёстой
Нэргүй 2026-10-21 202.70.38.250
Нийслэл хот нь ер хөгжсөнгүй бахь байдгаараа улам доройтжээ