Өргөдлийн байнгын хорооны хуралдаан /2026.10.20/ болж байна.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр иргэдийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ.
"Итгэл" холбооны гүйцэтгэх захирал Ш.Солонго:
-Бид тус тусдаа яваад үнэхээр амжилтад хүрэхгүй байсан. Тийм учраас олон барилгын хохирогчид нэгдээд төрд асуудлаа хүргэсэн. Төр сонссон. Долдугаар сарын 21-нд Ерөнхий сайдын захирамж гарч, батлагдсанаас хойш ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Одоогоор яг 90 хоног ажиллаж байна. Ажлын хэсэг тодорхой үр дүнтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар томоохон алхам хийж, урагшиллаа.
Цаашид орон сууц захиалж байгаа иргэд цахим систем рүү ороод барилгын зөвшөөрөл зэргийг шалгах боломжтой болох нь. Барилгаа захиаллаа гэхэд урьдчилсан тэмдэглэгээ улсын бүртгэл дээр шууд бүртгэгддэг болох нь. Энэ бол ирээдүйд иргэд маш сайн хамгаалагдаж байна гэж хэлж болно.
Одоо харин хохирсон иргэд рүүгээ анхаарсан ямар шийдэл, гарц гаргалгаа байна вэ гэдэг дээр иргэд маш бухимдалтай байна.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр манай “Итгэл” холбоо дүүргүүдээр тойрсон уулзалт хийсэн. Захиалагч, хохирогчдын уулзалт гэсэн үг. Тэдний хүсэл яг юу байна вэ гэхээр өнөөдөр зөвшөөрөлгүй байгаа барилгуудыг царцаанаас нь яаж гаргах вэ. Мөн дутуу баригдсан барилгуудыг төрийн оролцоотойгоор гүйцээх ямар боломж бололцоо байна вэ. Олон жил орон сууцандаа орохыг хүлээсэн иргэдийн итгэл тавин хүлээж байгаа итгэлийг яаж сэргээх вэ гэдэг асуудал байна.
Гуравдугаарт, цаашид энэ барилга дээр хариуцлагагүй байгаа компаниудыг ер нь яах вэ. Мөнгөн торгууль оногдуулдаг болох уу, эсвэл барилгын зөвшөөрөл авдаг зөвшөөрлийг нь хар жагсаалтад оруулах уу. Ямар нэгэн байдлаар энэ компаниудад хариуцлага тооцохгүй бол өнөөдөр дүрээ өөрчлөөд л, нэрээ өөрчлөөд л, өөр газар дахиад нэг барилга эхлүүлээд, энэ тэнд барилга сэгэлж хаяад, тэндээсээ хөрөнгө босгоод дахин дахин захиалагч, хохирогчдынхоо тоог нэмээд байна.
Өнгөрсөн хугацаанд намайг огт харж үзээгүй хүн байвал энэ асуудалд хангалттай сэтгэл зориулаагүй байна гэсэн үг. Ялангуяа нийслэл. Ямар ч уялдаа холбоо байдаггүй. Очоод уулзах гэхээр уулзах хүн олддоггүй. Бие бие рүүгээ чихээд суудаг. Нийслэл дээр маш олон барилгын газар, хэлтсүүд байгаа. Тэгэхэд тэр дунд иргэд хамгийн их төөрч, хохирч байна.
Төрийн хүнд суртал хаана байна вэ гэвэл нийслэл дээр байна. Тэгсэн хэр нь нийслэл хамгийн их эрх мэдэлтэй нь. Яг эрх мэдэл эдэлдэг шигээ ард иргэддээ хүрч үйлчилмээр байна.
Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлтийг хоёр сар гаруй тавилаа, уулзсангүй. Засаг дарга болон НИТХ-ын дарга өнөөдөр иргэдийнхээ төлөө сэтгэл нь зовоод бид нарыг дуудаад уулзах ёстой. Тэгэхэд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд л уулздаггүй. Зөвлөхтэй нь бол хоёр удаа уулзсан.
НИТХ-ын дарга, гишүүд, УИХ-ын гишүүд ээ, та бүхний сонгогдсон тойрогт бүгдэд нь энэ захиалагч, хохирогчид байгаа. Тиймээс 15 жил энэ буруу тогтолцоогоор явсан асуудлаа засах ёстой. Тэгэхэд бие бие рүүгээ чихээд л сууж байна шүү дээ.
Нийслэл дээр очихоор АТГ-д дуудагдаад бид нар буруутан болчихно гээд л нэг нэгэн рүүгээ чихээд байна. 200 хоног төрийн байгууллагуудын хаалгыг сахилаа. Цагдаа, шүүх бол сайн ажиллаж байна. Буруутай этгээдийг олж тогтоож байна. Гэтэл иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ?
Хэрвээ төрийн хараа хяналт, хариуцлага чанга байсан бол иргэд ингэж хохирохгүй байсан шүү.
Хууль зүйн яам дээр, нийслэл дээр иргэдийг хохирохоос сэргийлэх асуудалд зөндөө л мөнгө тавьдаг юм байна лээ шүү дээ. Энэ ажил хэрэг болдог байсан бол иргэд яагаад хохироод байгаа юм? Тэгэхээр дор дорноо, шат шатандаа хүнд суртлаа багасгаж, ажлаа хиймээр байна гэлээ.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаан эхэллээ
Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал,
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын мэдээллийг сонсох
3,605.46





















































Нэргүй 2026-10-20 66.181.176.144
НОМИНЧИМЭГ МАНЛАЙЛАН БУСАД НАМЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАМХИНЫ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД ИРЭЭДҮЙД ХЭРЭГТЭЙ ҮЙЛ БҮТЭЭЛЭЭ. ОДОО НОМИНЧИМЭГ ӨРГӨДЛИЙН БХ ДЭЭР ӨМНӨ НЬ ЯРИГДСАНЫ ДАГУУ ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН АСУУДЛЫГ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНУУД, уих-ЫН ГИШҮҮДТЭЙГЭЭ ХАМТРАН ШИЙДЭЭРЭЙ. ЭНЭ БОЛ МАШ БУЯНТАЙ АЖИЛ БОЛНО ШҮҮ. ИЙМ ХОЁР АСУУДЛЫГ ШИЙДВЭЛ ГИШҮҮНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЛЭЭ ГЭЖ ҮЗЭЖ БОЛНО
Нэргүй 2026-10-20 66.181.176.144
НОМИНЧИМЭГ МАНЛАЙЛАН БУСАД НАМЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАМХИНЫ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД ИРЭЭДҮЙД ХЭРЭГТЭЙ ҮЙЛ БҮТЭЭЛЭЭ. ОДОО НОМИНЧИМЭГ ӨРГӨДЛИЙН БХ ДЭЭР ӨМНӨ НЬ ЯРИГДСАНЫ ДАГУУ ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН АСУУДЛЫГ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА, АЛАН ТУШААЛТНУУД, уих-ЫН ГИШҮҮДТЭЙГЭЭ ХАМТРАН ШИЙДЭЭРЭЙ. ЭНЭ БОЛ МАШ БУЯНТАЙ АЖИЛ БОЛНО ШҮҮ. ИЙМ ХОЁР АСУУДЛЫГ ШИЙДВЭЛ ГИШҮҮНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЛЭЭ ГЭЖ ҮЗЭЖ БОЛНО
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2026-10-20 66.181.176.144
НОМИНЧИМЭГ МАНЛАЙЛАН БУСАД НАМЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАМХИНЫ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД ИРЭЭДҮЙД ХЭРЭГТЭЙ ҮЙЛ БҮТЭЭЛЭЭ. ОДОО НОМИНЧИМЭГ ӨРГӨДЛИЙН БХ ДЭЭР ӨМНӨ НЬ ЯРИГДСАНЫ ДАГУУ ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН АСУУДЛЫГ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА, АЛАН ТУШААЛТНУУД, уих-ЫН ГИШҮҮДТЭЙГЭЭ ХАМТРАН ШИЙДЭЭРЭЙ. ЭНЭ БОЛ МАШ БУЯНТАЙ АЖИЛ БОЛНО ШҮҮ. ИЙМ ХОЁР АСУУДЛЫГ ШИЙДВЭЛ ГИШҮҮНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЛЭЭ ГЭЖ ҮЗЭЖ БОЛНО