niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:30 UTC Эх: https://news.mn/r/2894112/ 4d9145fa3431a9c1… ← niitlelch.mn руу буцах

ХХНББХ: Сайд гадаад томилолттой тул асуулгыг хойшлуулав

ХХНББХ: Сайд гадаад томилолттой тул асуулгыг хойшлуулав

ХХНББХ: Сайд гадаад томилолттой тул асуулгыг хойшлуулав

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар  2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай зэрэг хуулийн төслүүд, Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт зэрэг зургаан асуудлыг хэлэлцэхээр товлосон.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Герман улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа тул УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Т.Мөнхсайхан нараас тус салбарын сайдад тавьсан “Боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаарх”, “ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх” асуулгын хариуг хэлэлцэхийг хойшлууллаа.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: -Л.Энх-Амгалан сайд Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд яваа юм байна. Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр мөн л Ерөнхийлөгчтэй хамт хөдөө ажиллаж байсан. Бодвол тойргоос сонсгогдсон зөв гишүүн учраас явсан байх. Энд төсөв хэлэлцээд байдаг, сайд нар байдаггүй.

Асуудалдаа оръё, нэмэлт өөрчлөлтөөр төсвийн тусгай шаардлагад хамаарахгүй гэсэн өөрчлөлт орж ирж байна. Ногдол ашгийн орлого эх үүсвэрээс шалтгаалсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож болно гэжээ. Ингэж болох юм уу. Хэдэн удаа ингэж нэг удаагийн хуулиар төсвөө шийдэх гэсэн юм.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.Энхбат: -Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай хуулийн төслийн 7.9 дэх заалтыг та асууж байна. Шууд хэлье,  энэ бол буруу. Ногдол ашиглагдаагүй үлдэгдэл, үнэт цаас нэг дор  Төсвийг, ялангуяа зарлагыг хяналтгүй болгох үүд хаалгыг тэлж байна гэсэн дүгнэлттэй байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: –Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ баймаар байна. Сангийн сайдтайгаа зэрэгцээд сууж байх ёстой. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш нар өнөөдөр хавсарсан бэрхшээл, саажилттай хүүхдүүдээ өргөөд явж байна. Сургуулийн барилга 1964 онд баригдсан, 80 жилийн насжилттай. 2027 оны төсөвт сургуулийн барилгын төсвийг 5.2 тэрбум, үүнээс 2027 онд санхүүжих дүн 2.1 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Гэвч дотуур байрны төсөв алга. Улсад ганц сургуулийн асуудлыг цогцоор нь шийдэж болоогүй юм уу.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир:- 116-р суруулийн дотуур байрны зураг төсөв 2026 оны төсөв дээр тусаад явсан. Гэвч  тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааны гэрээ байгуулагдаж амжаагүй учраас хэмнэлтийн хуулиар татагдсан.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: -Эм, эмнэлгийн хүрэлцээ муу байна. Хэвтэж байгаа өвчөтнүүд гадаадаас эм авч байна. Хөдөө орон нутагт шаардлагатай төрөөхөмжүүд байхгүй. Тухайн эмнэлгийн төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн алдаа байна уу. Он дамжаад явах тусам өр нэмэгдэнэ. Үүн дээр тооцоо хийж үзсэн үү.

ЭМДЕГ: -Өр үүссэн шалтгаан нөхцөлийг зөвхөн даатгалын санхүүжилт дутсантай холбогдуулан авч үзэх боломжгүй. Тухайн эмнэлгийн менежментийн асуудал бий. Эмнэлгүүдэд тодорхой үүрэг даалгавар өгч, тарифын бодлогоор дэмжихээр ажиллаж байна. Энэ онд багтааж арга хэмжээ авна.

Үндэсний аудитын газрыг төлөөлж н.Цэдэнжав: -ЭМДС-гийн 2025 оны санхүүжилтэд  гүйцэтгэлийн аудит хийж хязгаарлалттай дүгнэлт тавьсан. Шалтгаан нь сангийн орлогыг 164 тэрбум төгрөгөөр дутуу, 77.5 тэрбум төгрөгийн олон жил болсон өр авлагыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байсан.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа: -2027 оны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаарх төсвийг хүний хөгжлөө дэмжсэн төсөв болжээ гэж харж байна. Жишээлбэл, Эрүүл мэндийн сайдын багц нийт зардал 2 их наяд 618 тэрбум төгрөг, үүнээс хөрөнгө оруулалт 213.8 тэрбум. Мөн ЭМДС-гийн төсөлд тусламж үйлчилгээний санхүүжилтийг  720 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж орж ирсэн байна. Тэгвэл эдгээр төсөв, санхүүжилттэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ.

ЭМЯ-ны ТНБД Эрдэнэбаяр: Эрүүл мэндийн салбарын нэмэгдэж байгаа төсвүүдийн дйилэнх хувь нь эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэл дээр орж байгаа. 2027 онд эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин 2025 суурь цалингаас 65 хувиар нэмэгдэнэ. Үлдэгдэл санхүүжилтүүд нь эмийн хөнгөлөлт зэрэг тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа бүлгүүд рүү чиглэсэн. Анхан шатны тусламж үйлчилгээг илүү бэхжүүлэх санхүүгийн хөшүүргийг бий болгох бодлого хэрэгжүүлж байгаа.

Д.ХАДААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-10-20 64.119.24.17

ЭМД ыг 2019 оноос ьөлөөгүй гээд нөхөхгүй бол гээд хаачихсан.Жилтйн эхэнд төлүүлээд явчихвал ядаж авах хүнтй төлөх хүнй тоо олширмоор юм.Хаа хаанаа хохироосон шийдвэрээ эргэж хар

Avatar

Ир 2026-10-20 202.126.89.210

Гадаад руу томилолт нэртэй зугаалганд явуулахаа болиосой, Бид бүсээ чангалж, тэд зад хэгз идэх ёстой юу

Avatar

Нэргүй 2026-10-20 202.70.38.250

Орчин цагт Коммунизм ба Капитализмын хослон байгуулахыг Хятад л Яруу тод харуулж байгаа. Бусад Ядарсан орнууд нь Коммунизм ч биш Капитализм ч биш сонин институци байгуулчихаад тэрнийхээ золиос болж зовж бна даа …..Институцийг Хүн л Хямраадагаас Улс төр Нийгэм Эдийн Засгийн Гүн хямралд орж Улсаараа Зовцгоодог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж