niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:30 UTC Эх: https://news.mn/r/2894083/ 4a8b05e764babe9b… ← niitlelch.mn руу буцах

"Ногдол ашгийг хувааж идэхийн тулд хууль өөрчлөх гэж байна"

Live"Ногдол ашгийг хувааж идэхийн тулд хууль өөрчлөх гэж байна"

"Ногдол ашгийг хувааж идэхийн тулд хууль өөрчлөх гэж байна"

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар  /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуультай хамт өргөн мэдүүлээд буй. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хуулийн төслийг танилцуулсаны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэн үг хэллээ.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
12 : 11
2026-10-20

“Үндсэн хууль зөрчиж, 2 их наяд төгрөгийг төсөл хөтөлбөрт зарцуулж болохгүй”

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Айл өрх байсан ч гэнэтийн орлого орж ирвэл хадгаламжинд хийх эсвэл өрөө төлдөг. Монгол Улсын Засгийн газар мөн адил ингэж ажиллах ёстой болов уу. Ногдол ашиг орж ирсэн тохиолдолд өрөө дарах, Хөгжлийн сандаа төвлөрүүлэн дараа дараагийн жилүүдэд нийгэм, эдийн засагт хэрэгтэй төслүүдийн ТЭЗҮ хийж, бэлтгэл ажлыг хангах явах сонголт бий. Өнөөдрийн инфляцын түвшнийг харахад ингэж зарцуулсан нь эдийн засагт үр өгөөжтэй гэж харж байгаа. Салбарын яамдаас хариулт авъя.

ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ:

-2027 оны төсвийн онцлог нь цалин тэтгэврийн нэмэгдэл, зарим хөгжлийн төсвүүд. Хэрэв хавар батлуулсан хүрээгээрээ төсвөө батлуулбал төсвийн 90 хувь урсгал зардал, 10 хувь нь хөгжлийн төсөлд зарцуулагдах болчихож байгаа юм. Энэ удаагийн 6,5 их наядын нэмэлт дотор байгаа  хөгжлийн төслүүдийг төлөвлөснөөр энэ харьцаа 70:30 болно.Цахилгаан станцууд  болон бусад чухал төслүүд байгаа. Бодлогын хувьд Хөгжлийн санд хийх үү, эдгээрт төсөлд зарцуулах уу гэдэг нь ойролцоо.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Зарчмын зөрүүтэй санал гаргаж байна. Нөхцөл байдлаас хамаарахгүйгээр бид Үндсэн хуулийн зарчмаа биелүүлэх ёстой. Тэр дундаа Оюутолгой шиг стратегийн ач холбогдол бүхий ордын  өгөөж, дийлэнх нь ард түмэнд ногдохоор, Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, олдоо болон ирээдүй үед тэгш шударга хүрээмжтэй хуврааилна гэдгийг Үндсэн хуулийн 6,2-т заачихсан. Энэ бол ард түмний өмчийн 2 их наядыг нь  элдэв хөрөнгө оруулат, авлига дампуурлаас болоодт зогчихсон 10 цахилгаан станцыг санхүүжүүлж болохгүй.

Гуравдугаарт, Онтрэгийн бүлэг ордцын лиценд лицензийн шилжүүлгийн төлбөр гэж 24,3 тэрбум төгрөг ХХБ-аас Монголын татвщарын алба руу нэхэмжлэл дугаартай шилжсэн байх юм. ЭУИХ бүрэн эцэлэн шйидээгүй байхад татвар нь төлөгдөөд,  бүрдүүлбэр дутуу гэсэн тайлбараар буцаагаад байгаа юм бэ.

Сангийн яамны ТНБД М.Санжаадорж:

-Оюутолгойтой холбоотой асуудлаар Засгийн газар нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байгаа. 2 их наяд төгрөгийг шийдлээ хүлээж асуудлыг шийдвэрлэхээ, илүү гарж байгаа ногдол ашгийг бүгдийг хуримтлалын санд хуваарилахаар бичсэн. Сонголын талын 34 хувьпд ногдох ашгаа бүрэн дүүрэн авахыг хичээнэ. Эрчим хүчний асуудлаа шийвэрлэхггүй явсаар хараат байдал, шатахууны хомстолын цхоилтод зэрэг ороопдб айгаа. Энэ нь инфляцын суур хэсэг рүү цохилт өгч байгаа.

Төсвийн тодотголоор эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй, иргэдэд ачаалал өгөхгүй байхаар баталсан. Цаашид хараат байдлаас гарахын тулпд том төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Тулгамдсан асуудал хэзээ ч дуусахгүй. 17 жилийн эс үйлдэхийн ард 3 их наяд төгрөгийн ногдол ашиг анх удаа авх болсноо өнөөдрийн асуудлаа түрий барьж ингэж зарцуулж болохгүй. Ард түмний өмчид дур мэдэж гар хүрч болохгүй. Онтрэ дээр тодорхой хариулт авъя. Монголын татварын алба бүрдүүлбэр нь гүйцчихвэл шилжүүлчих юм уу.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Төсвийн хүрээний мэдэгдэл бол төсвийн зарцуулахыг хязгаарыг зааж, түүнд төсвөө багтаах тухай ойлголт. Нөгөө талд ДНБ өсөхийн хэрээр төсөв нь тэлж болдог Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бий. Энэ зөрчилдөөнтөй байдлаас болж байнга төсвийн тодтогол хийж, хууль өөрчилж байна. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Төсвийн хүрээний орлогыг урьдчилан тооцох боломжгүйн улмаас Оюутолгойгоос нэмэгдэж орж ирэж байгаа гэсэн. Гэтэл зардал яагаад нэмэгдчихэж байгаа юм.

ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ:

-Төсвийн хүрээний мэдэгдэл дээр байгаа инфляцын зорилт 7 хувь, 8 хувь гэдэг тооцоонд нөлөө байхгүй. Нэгдүгээрт, хуулиаарай хэрэглээний үний индексийн бич гэсэн учраас Төв банкны мөнөгний бодлогын зориллтой нийлүүлж днд интервалиар бичсэн. Сая батлагдаж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт тасвийн зардоын хэмжээ нь уул уурхайн бус нэрлэсэн ДНБ-ий сүүлийн 12 жилийн дундажаас хэтрэхгүй байхи сатой гээн заалт сэргэж орж ижб йагаа. Үүгээр цаашид төсвийн нийт зардлын хязгаараа хязгаарлаад явна

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Тодотголоор орж ирсэн Төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр долоо хоногийн дотор 6, 7 их наядаар өсчихөж байгаа юм. Богино хугацаанд ингэж их өөрчлөлт орж байгаа хууль яаж гурван жилийн дараахыг харах юм бэ. Маш эргэлзээтэй санагдаж байна. Инфляц D түвшинд хүрчихсэн. Төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал маш ихээр өсөж байгаа Бүгд 20-30 хувийн өсөлт. Дагаад инфляц өснө.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Олон улсын мэдээг харахад хиймэл оюун ухаан болон дата төвүүдийн хувьцааны хөөс хагарах магадлалтай байна. Энэ нь зэс, алтны үнэд хэрхэн нөлөөлөх вэ. Хоёрдугаарт, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эхний гурван улирлын байдлаар 4,5 хувьтай гарсан. Гэвч дотоодын барилгын, үл хөдлөх нь 7,5 хувийн уналттай байна. Манай гол түүхий эд коксжих нүүрс 2027, 2028 оны экспортын хэмжээ, үнэд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийсэн үү.

ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ:

-БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн прогнозын тухайд ОУВС–гаас 2026 онд 4,5 хувь, 2027 онд 4  хувь өсөж, өсөлтийн нэгж буурна гж төсөөлсөн. Гишүүний хэлж буй эрсдэлүүд бий.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Татвар төлөх сонирхолтой аж ахуйн нэгж байтугай иргэд байхгүй болсон. Монгол Улсын эдийн засгийн 70 хувийг төр шийддэг. Хувийн хэвшлээ дэмжсэн бодлого, чиглэл 2027 оны төсвөөс харагдахгүй байна. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой дотоодын болон газаадын бизнес эрхлэгч байхгүй болчихсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байнга зөвлөдөг ч ЭЗХЯ, Сангийн яамныхан тоодоггүй. Одоо ингээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлm гээд нэмэлт ганц жилийн хугацаатай хуулийн төсөл оруулж ирж байна. Ерөөсөө Оюутолгойн ногдол ашиг, орон нутгийн болон ТӨК-ийн ногдол ашгийг хэрхэн хувааж идэх тухай хууль. Эрх баригчид өөрсдийн тансаглалаа хувааж идэхийн тулд хууль өөрчилдөг. Энэ хуулийг 23 удаа өөрчилсөн одоо 24 дэх өөрчлөлт нь явж байна. Нэг ч сайд энд алга.  УИХ-ын гишүүдийнхээ үгийг сонсдоггүй.

Хамтарсан байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн 59,5 хувь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Д.ХАДААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

иргэн 2026-10-20 103.229.122.164

Дараагийн сонгуулиар энэ ИХ-ын гишүүдийг сонгохгүй энэ тэр, ёстой худлаа юм наадах чинь Чамайг сонгууль хүлээсээр байтал явдаг юм яваад, болдог юм болдгоороо болно. Ингэж худлаа хүмүүсийн толгойг битгий эргүүл. Өнөөдөр хэлэлцэж байгаа бол одоо гараад жагс

Avatar

иргэн 2026-10-20 103.229.122.164

Ганц ч сайд суудаггүй байнгын хорооны хэлэлцүүлгийг хэлэлцэж яадаг юм. Буцаагаач. ИХ-ын гишүүд өөрсдийн толгойтой бай. Баахан шүүмжилчихээд дэмжсэн шийдвэр гаргана, манай энэ гишүүд үнэхээр хэрэг алга

Avatar

Иргэн 2026-10-20 66.181.189.235

ОТ-н ногдол ашгаас 2 их наядыг хувааж идэхийг зөвшөөрч санал өгсөн тэр 59%-ийнхны нэрсийг ил болгооч. Ард түмний ирээдүйд зориулж хуримтлалын санд орох ёстой мөнгийг хууль өөрчилж байгаад хувааж идэх гэсэн хүмүүсийн нэрийг тогтоож авъя. Дараагийн сонгуулиар тооцоо бодоцгооё л доо тэд нартай чинь.

Avatar

Нэргүй 2026-10-20 66.181.191.104

Монгол хүн баялагтаа эзэн байх шаард лагагүй шүү, МАН маань л бүгдийг мэд ээд зарцуулж байвал болоо ш дээ….

Avatar

Нэргүй 2026-10-20 202.126.88.152

Хуцаад мал аа

Avatar

Нэргүй 2026-10-20 202.133.76.18

1 hun bayalagtaa ezen mongol gesen uriatai ner devsheed yalsan bizdee. Bid odoo bayalagtaa ezen baij chadaj bna uu.

Avatar

Нэргүй 2026-10-20 64.119.20.179

SHAAX ERCHUUDN ANUSN NUX XELEERE XUSMEER DOLOOJ BOOB XXOOD BOOW DOLOOMOOR ALNI SEXSY ANUSDI80955877VANXANDI

Avatar

золбин ардчиллыг булшил. 2026-10-20 202.21.107.97

Хэрэв энэ ЗГ Оюу Толгойн удирдлагад олон удаа шаардлага тавьж хэлэлцэж шахсаар байгаад ноогдол ашиг авахаар болж буй бол энэ ЗГ л яахаа шийднэ дээ. Наана нь худлаа хуцсан ардчилсан намын хүүрнүүдийг тоохгүй байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-10-20 66.181.189.235

Эргүүтээд бай. Олон засаг хөөцөлодөж ирсний үр дүн. Ганцхан дуучин пацааны гавъяа биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж