"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас хангайн бүсэд нэр дэвшин, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханыг танилцуулж байна.
УИХ-д Хөдөлмөрийн баатар цолтой нэг л гишүүн байдаг нь Д.Жаргалсайхан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах ажлыг тэрбээр Зэвсэгт хүчний жанжин штабын Барилга, инженерийн цэргийн удирдах газрын даргаар ажиллах хугацаандаа гүйцэтгэсэн. Тэрхүү хөдөлмөрийг Х.Баттулга Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа үнэлж, Хөдөлмөрийн баатар цол олгосон түүхтэй. Гэхдээ уг төмөр замыг барьж байгуулахад Зэвсэгт хүчин оролцсон гэдэг ч гол ажлыг үндэсний компаниуд нугалсан асуудал хөндөгдөж, Д.Жаргалсайхан гишүүн сонсголд гэрчээр дуудагдан “байцаагдсан” .
Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын заавар дор төмөр зам төслийг хэрэгжүүлэх хүрээнд их хэмжээний хулгай гарч улсын нууцад авснаар халхавчлагдсан гэдэг ч хуулийнхан эцэслэж чадаагүй юм.
Нийтдээ 416.1 км урттай төмөр зам 2022 онд ашиглалтад орж, 2023 оны наймдугаар сараас байнгын ашиглалтад шилжжээ. Дээрх төмөр замаар экспортын мидлинг нүүрс, түлш, шатахуун зэргийг тээвэрлэж байна.
Түүний улс төрд хөл тавьсан замнал нь экс гишүүдийн хамтран байгуулсан компанийг удирдсанаар эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Болд, Л.Элдэв-Очир нарын хамтран байгуулсан “Баянхонгор трейд центр” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010 онд аймгийн Ардчилсан намынхаа дарга болжээ. Хоёр жилийн дараа нь Баянхонгор аймгийнхаа Засаг даргаар томилогдсон. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрх барьж байв. Харин 2016 онд Ардчилсан нам УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялагдахад тэрбээр ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн.
Гэхдээ Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгч болсноор Д.Жаргалсайханыг дэргэдээ авч зөвлөхөө болгожээ.
Удалгүй Зэвсэгт хүчний жанжин штаб руу шилжүүлсэн нь төмөр замын ажлыг гардах өөрийн хүнээ томилуулсан хэрэг байлаа. Хууль зөрчин хийсэн томилгооны ард их хулгай явсан тухай дуулиан дэгдсэн ч хэн, хэн нь хариуцлага хүлээгээгүй, харин ч тохой нийлүүлэн УИХ-д сууж буй. Гэхдээ тэд өмнөх шигээ зуз байхаа больсон, Женко Х.Баттулга нь Д.Жаргалсайханыгаа жийсэн тухай сонсогддог. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас үүдэлтэй. Ардчилсан намын бүлгээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг дэмжихгүй, унагах шийдвэр гарсан. Гэтэл Х.Баттулга нь Д.Жаргалсайханыг дэмжих кноп дарах ёстой гэж тулган шаардсан байдаг. Харин Д.Жаргалсайхан нь намынхаа бодлого шийдвэрийг сөрж чадахгүй гэдэг байр суурь илэрхийлснээрээ зам нийлэхээ больж салцгаажээ. Ингэхдээ Х.Баттулга “Үгэнд ор, орохгүй бол Баянхонгорт байхгүй шүү” гэдэг дарамт шахалт ч үзүүлсэн. Хэлсэндээ ч тэр хүрч. Ардчилсан нам өнгөрсөн хавар дотоод сонгууль зохион байгуулахад Х.Баттулга зүгээр суусангүй, Баянхонгор аймгийн Ардчилсан намын гишүүдэд 3 сая төгрөг тарааж, сонгуулийг нь будилаантуулжээ.
Д.Жаргалсайхан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээлд багтсан жилүүдэд “Их жигүүр”, “Түмэд групп”, “Жишиг бетон” компаниуд нь төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх ажлуудыг тендерт оролцолгүйгээр шалгарч гүйцэтгэсэн гэх хэл аманд өртөж байжээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд тэрбээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөж, 56,177 санал авснаар парламентын гишүүн болсон.
Уг тойрог нь нийт 192, 239 сонгогчтой ба 18 нам эвслийн 80 нэр дэвшигч өрсөлджээ. Нийт есөн мандаттай тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан буюу 7 мандатыг нь авсан юм.
УИХ-д сонгогдон ажилласан хоёр жилийн хугацаанд хуулийн төсөл санаачлан УИХ-аар хараахан батлуулаагүй байна. Тэрбээр хангайн бүсээс УИХ-д сонгогдсон бөгөөд орон нутаг дахь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулахын тулд дэд бүтцийн барьж байгуулах шаардлагатай гэдэг асуудлыг хөндсөөр иржээ.
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэрээ жилийн орлого 76 сая төгрөг, 958 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 345 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 85 саяар үнэлэгдэх малтай, хадгаламжиндаа 10 саятай, 47 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1999-2002 онд Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургууль, банк санхүүгийн нягтлан бодлогч
- Засагт хан дээд сургууль-Төрийн захиргааны тогтолцооны шинэчлэх төрийн удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2012-2016 онд Баянхонгор аймгийн засаг дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2022 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар
ГАДААД ХЭЛ
- Орос
Г.ХОРОЛ
3,605.46















































Нэргүй 2026-10-20 66.181.191.104
Энэ бид хоёрын орос хэл ч ёстой л нөгөө “шушмаа” нь байхаа даа, ёстой ичихгүй….
Зочин 2026-10-20 66.181.161.141
банк санхүүгийн а ч мэдэхгүй тийм дээд сургуулийг хаана төгссөн юм бэ? Улаанбаатарт лав дээд сургууль төгсөөгүй. За бүр оросоор бол өас а ч мэдэхгүй иөрийчсэнч болно. яах гэж ингэж худлаа юм мэддэг гэж бичээд бнаа түүний оронд мэддэгүй гэвэл нэр цэвэр ш дээ
ДүлзэнЖаргал. 2026-10-20 64.119.25.81
НЭХИЙНИЙ ЧЕНЖ БОЛ ХӨГИЙН н**ш ДОО ХҮН ЧАНАР ЭНЭ НОВШИД БОЛ БХГҮЙ УДМААРААЛ ИЙМ ХҮМҮҮС БДАГ ЮМ БАЯН ОВОО СУМАНД ААВ НЬ ОДООЧ БГАА БАСЛ АДИЛХАН ХОГ ШААР БДАГ ЮМ.
Нэргүй 2026-10-20 64.119.20.179
SEXSEER BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSDEX ANUSDI VANXANI SEKSEER DEWSGER BOLI EZEMDUULI 80955877
Нэргүй 2026-10-20 66.181.191.61
эргүү төлөг
Нэргүй 2026-10-20 202.126.89.229
хэдий нэг намч гэсэн хүний хэлсэн бүхнийг болсон болоогүй болгоныг дагана гэж юу байсийн. бх ийн ардчилсангийхан онигоо 3 сая төгрөгөөр саналаа худалдахаасаа ичээч . юм нэгээр дуусахгүй гэдэг үг бдаг шүү
Нэргүй 2026-10-20 103.212.119.145
4 жил болгон солигддог олон юмнуудын хэн нь хэн гэдгийг мэдэх хүн алга
Нэргүй 2026-10-20 43.242.242.24
Хэнч мэдэхгүй сургууль төгссан 00ийн ногоон тэг улс удирдана гэхээр аймшиг
Нэргүй 2026-10-20 103.229.121.93
Халхаар ярих байх хажууд нь би халх баяд дөрвөд хэлтэй шүү