Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны аравдугаар сарын 18-19-ний өдрийн мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баавгай үзэгдсэн гэх хоёр дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бол Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт арав, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, таван аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан бол хоёр баавгайг үргээн, суурьшлын бүсээс гаргаж, ой руу явуулжээ.
Мөн зургаан дуудлага, мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Харин нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага, мэдээлэл батлагдаагүй аж.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны оршин суугч 40 настай эрэгтэй баавгайн халдлагад өртөн харамсалтайгаар амиа алдсан бол 55 настай эмэгтэй өнөөдрийг хүртэл ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийг тогтмол мэдээллээр ханган ажиллаж байгаа бөгөөд сэрэмжлүүлэг хүргэхээс гадна шуурхай мэдээлэл хүлээн авах 117 дугаарын утсыг ажиллуулж байна. Иргэд суурьшлын бүс болон бусад газарт баавгай үзэгдсэн тохиолдолд тус дугаарт мэдээлэл өгөх юм.
3,605.46




















































Эх орон ч монгол 2026-10-19 103.168.34.34
"Агнах" гэдэг үг нь тухайн амьтныг агнаж мах болон бусад эд эрхтэнг ашиглахыг хэлдэг үг юм. Баавгайн махыг ашиглаж хүнсэнд хэрэглэж болдоггүй хортой муу мах гэдэг. Баавгайн тоо толгой хэт олширч эзэмшил газар нутгийн тэмцэл ихэссэн учраас хүний суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг устгах ёстой! Энд "Устгах" гэсэн үг ашиглах ёстой! "Агнах" гэдэг үг зохихгүй! Иймээс устгаад булах ёстой!
зочин 2026-10-19 59.153.113.107
Ингэж амьтныг алаад байгаа нь зөв үү? Идэш хоол тавьж өгсөн нь өлзийтэй байдаггүй юм уу?
Өлсөөд л, бүр аргаа бараад суурьшлын бүс рүү орж ирээд бгаа юм биш үү? Хүн гэдэг амьтад чинь амьтдын идэш холыг хайр найргүй идэж уугаад байхаар амьтдад өөр гарц байдаггүй байх л даа. Өлсөж үхэлтэй биш. Үр төлөө ч хооллох хэрэгтэй байдаг биз.
Нэргүй 2026-10-19 202.131.238.26
Өвчтэй сдаа минь чи өөрөө очиж баавгайгаа тэжээ, эсвэл өөрийгөө идүүлдиймүү яадын. Бид нар амь нас, эд хөрөнгө, мал хуйгаа зэрлэг араатнаас хамгаалмаар байна
Нэргүй 2026-10-19 103.168.34.34
Битгий элийр!!! Ёстой болдоггүй юм. Идэш тэжээл өгвөл заавал эргэж ирж хүнийг барьж иддэг жамтай! Эцэг эх чинь чамайг оюуны хомсдолтой төрүүлсэн юм уу, Хаашаа юм?