Шатахууны үнэ огцом нэмэгдэж, нийлүүлэлтийн хүндрэл иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж эхэллээ. Нөгөө талд Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч, улсын төсвийн тодотголыг баталсан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлууд байв. Мөн Дорнод аймгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгааныг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудал хөндөгдлөө. Энэ долоо хоногт шатахууны үнэ, улсын төсөв, байгалийн баялгийн өгөөж болон хууль хяналтын байгууллагын хариуцлагатай холбоотой ямар асуудлууд өрнөснийг NEWS агентлаг тоймлон хүргэе.
"ЭНЭ САРД ШАТАХУУН 190 ДОЛЛАРААР НЭМЭГДЭЖ ИРСЭН"

АИ-92 шатахууны үнэ өнөөдөр өглөө литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөг байсан шатахуун 3600 төгрөг болсон. Шатахууны нэмэгдлийн асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас өнөөдөр /2026.10.12/ 14:00 цагт мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир:
-Шатахууны хомсдол дэлхий нийтэд үүсээд байна. Улмаар манай улсад мөн нөлөөлж, үүнээс үүдэж аж ахуй нэгж, иргэдийг хүнд байдалд оруулж байгаа. Аравдугаар сард АИ-92 автобензин 78 мянган тонныг авахаар төлөвлөсөн байсан. Монгол Улсын хувьд ОХУ-тай хийсэн тогтвортой байдлын гэрээгээр шатахуунаа авдаг. Гэсэн ч ОХУ-д газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртөж, манайх руу шатахуун нийлүүлэхэд хүндрэл үүссэн. Мөн үнэ нэмэгдсэн. Энэ сард ирэх нийлүүлэлт өнгөрсөн сарын нийлүүлсэн үнээс 190 ам.доллараар өсөж ирлээ. Улмаар аж ахуй нэгжүүд үнээ нэмсэн. Тиймээс шуурхай хуралдаан дээр зохицуулалтуудыг ярьсан. Хамгийн эхэнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох нь чухал байна. Мөн энэ оны сүүлээр арваннэг болон арванхоёрдугаар сараас орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй байгаа. Ингэхийн тулд урд хөрш болон гуравдагч хөршөөс шатахууны нийлүүлэлтийг хийх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, БНХАУ, Сингапур, Өмнөд Солонгос улс, Малайз зэрэг улстай хэлэлцээр хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүд АИ-92 шатахуунаа литр тутамд 500-550 төгрөгөөр нэмсэн. Энэ нь ОХУ-аас оруулж ирж байгаа шатахууны үнэ өссөнтэй шууд холбоотой.
ОХУ өөрөө дотооддоо шатахууны хомсдолд орсон. Гэсэн ч манай улс руу хүссэн хэмжээгээр нийлүүлж чадахгүй байгаа ч тодорхой хэмжээнд нийлүүлж байгаа. ОХУ-ын шатахууны үнэ Санкт-Петербургийн биржийн үнээр явдаг. Монополын эсрэг газарт шатахууны үнийн өсөлтөд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн.
Дээрээс нь benzin.mn сайтаар шатахууны үлдэгдлийн мэдээллийг өгч байгаа. Мөн камераар хянаж хаана, хаана ямар шатахуун түгээх станц үлдэгдэлтэй байна гэдгийг харуулна. Өнөөдрийн байдлаар АИ-92 14 хоног, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байгаа. Орон нутгуудад мөн хязгаарлалттай байгаа. 2027 онд аж ахуй нэгжүүдийг нөөцийн сав барих ажлыг зохион байгуулж байна. Газрын тосны үйлдвэрийн ажил эрчимтэй явж байгаа, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын шатахууны 50 хувийг хангах боломж бүрдэнэ.
НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ ГЭВ

Хууль зүй, дотоод хэргийг сайд Г.Тэмүүлэн өнөөдөр /2026.10.14/ сэтгүүлчдийн асуултад дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийгэмд үүсээд байгаа дарга нарын асуудлын учир зангилааг олж хариуцлага хүлээлгэх нь зарчмын асуудал. Хууль зүй дотоод хэргийн яам төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг шахаж шаардах ёсгүй. Харин бодлогын түвшинд үйл ажиллагааг нь явуулахад шаардлагатай эрх зүйн орчныг илүү боловсронгуй болох ёстой. Нэр бүхий хүмүүсийн холбогдсон асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, эрх бүхий байгууллагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэдийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүлээж буй хүлээлт өндөртэй. Тодруулж хэлбэл, хууль сахиулдаг эрх бүхий байгууллагатай холбоотой асуудал болон улстөрчдийн олон тооны хэргийг дурддаг ба томоохон үнийн дүнтэй асуудлыг давхар ярьж ирсэн. Энэ бүх зүйлд өнгөрсөн хугацаанд нэгэн байдлаар цэг тавьдаггүй байжээ. Нөгөөтэйгүүр, эргээд мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг бүртгэлийн ажил болон шүүх ажиллагаа нь удаашралтай явагддаг асуудлууд энэ салбарт байна. Тиймээс эрх бүхий байгууллагууд хуулийн хүрээнд ажиллахаас гадна эргэлзээтэй асуудлын үнэн зөвийг олж тогтоож цэг тавих ёстой.
Дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймэртэй холбогдуулан мэдээлэл авсан. Тодруулж хэлбэл, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл олгодог бөгөөд эрх зүйн орчны хүрээнд Хил хамгаалах тухай хуулиар ямар нэгэн үйл ажиллагаа хийхийн тул зөвшөөрлийг холбогдох төв газраас авч ирсэн. Харин ахуйн зориулалт, аялал зугаалга болон боомтоор нэвтэрч хил гарч байгаа үед тухайн хилийн заставаас зөвшөөрөл олгох эрх нь байдаг. Сая гарсан түймэртэй холбоотой асуудлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, эрх бүхий газруудаас хяналт шалгалтыг оруулж байна. Мөн гэм буруутай этгээдийг тогтоож хохирлын хэмжээг нөхөн барагдуулах болон хариуцлага тооцох асуудал хуулийн хүрээнд хийгдэнэ. Тодруулж хэлбэл, Дорнод аймгийн дархан цаазат гарсан ой хээрийн түймэртэй холбоотой хуулийн байгууллагын хяналт шалгалт эцэслэгдээгүй байгаа" гэлээ.
"ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ"

Засгийн газрын /2026.10.14/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашгийн хэрхэн зарцуулах санал асуулгын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, санал асуулгыг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд явуулна. Аравдугаар сарын 28-нд санал асуулгын 2027 оны улсын төсвийн ажлын хэсэгт хүлээлгэж өгнө. Засгийн газар иргэдийн саналыг нэгтгэж, УИХ-д уламжилна гэсэн үг. Ногдол ашгийг бэлнээр авна гэсэн зүйл одоогоор байхгүй. Энэ ногдол ашиг орж ирээд иргэдийн гар дээр шууд очно гэсэн үг байхгүй. Оюутолгой төсөлд Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компани хөрөнгө оруулсан. Энэ бол хөрөнгө оруулагчид. "Рио Тинто"-гийн өмнөөс байр суурь илэрхийлэх зохимжгүй. Гэхдээ 2027 онд Оюутолгойгоос ногдол ашиг өгнө гэдгээ "Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирал илэрхийлсэн гэдгийг дахин хэлье.
Гурван их наядыг баталгаажуулсан үгүй, гэдэг асуудал яригдаж байгаа. Үүнийг Засгийн газар авна гэж тооцоолж байгаа. Бид баялагтаа эзэн байна.
Түүнээс өгнө, өгөхгүй гэдэг зүйл байхгүй. Нэг их наядыг нь Үндэсний хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наядыг эрчим хүч зэрэг улс орны тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулна. Ингэхдээ хэрхэн хуваарилахыг ард иргэдээс асууж байна гэсэн үг.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ БАТАЛЛАА

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / эцэслэн батлах санал хураалт явуулж, 78 хувиар дэмжлээ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, тав дахь хэлэлцүүлэг/ явуулна. Гишүүд санал хураалтад бэлтгэж, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын өөрийн орлого 185 сая төгрөг,
УИХ-ын даргын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 100 сая төгрөг
Ерөнхий сайдын өөрийн орлого-1.1 их наяд төгрөг
ТӨБЗГ-ын өөрийн орлого-1.1 их наяд төгрөг
Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого-3.8 тэрбум төгрөг
ШЕЗ-ийн дарга -510 сая, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 510 сая төгрөг
Төрийн албаны зөвлөлийн дарга-200 сая, харьяа төсөвт байгууллагын орлого-200 сая төгрөг
Санхүүгийн зохицуулах хорооны дарга-4.2 тэрбум, харьяа төсөвт байгууллагын орлого-4.2 тэрбум төгрөг
Тэргүүн шадар сайд, ЭЗХ-ийн сайд-8.9 тэрбум, харьяа төсөвт байгууллагын орлого-8.9 тэрбум төгрөг зэрэг нэг бүрчлэн танилцуулав.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /-ийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 78.8 хувиар дэмжлээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
3,605.46





















































bold 2026-10-18 122.201.21.181
ransfer.cloud.mn/view/H9C5HG
Нэргүй 2026-10-18 64.119.20.179
NUZGEN SEKSDEX TAALLAAR SHAALGN80955877
Нэргүй 2026-10-18 64.119.20.179
UZGEN SEKSDEED SEKSYGEER XALYYN TAICHNA80955877
ХҮНИЙ МӨН ЧАНАР 2026-10-18 202.126.88.118
Монголд Мөрөөрөө Жамаараа яваа нэг ч салбар алга шиг… Бүх Асуудал явж явж ХҮНИЙ МӨН ЧАНАРТАЙ л Холбогддог гэж Үнэн юмдааа ..
y 2026-10-18 202.126.89.177
* baliaraac -##- ;
Нэргүй 2026-10-18 64.119.20.179
DYYDLGN SEXSYGEER MASSAJLI80955877
Нэргүй 2026-10-18 66.181.191.104
Мобикомын бүх хөрөнгийг хураагаад, ХХК-ны нь эрхийг МАН-даа авах хэрэгтэй !!!
Харуулах боломжгүй. 2026-10-18 202.21.121.166
Харуулах боломжгүй.
Нэргүй 2026-10-18 202.21.121.166
Харуулах боломжгүй.
Нэргүй 2026-10-18 64.119.20.179
SAWI SXN XUSLEER SHAALGI SEXSYGEER80955877
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2026-10-18 66.181.176.144
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛИЙГ БАТАЛСАН НЬ ИРЭЭДҮЙД ХҮҮХДҮҮДЭД МААНЬ ҮР АШГАА ӨГНӨ ДӨӨ.НОМИНЧИМЭГ ЭЛДВЭЭР ХЭЛҮҮЛЭН, ДАРАМТЛУУЛАН БАЙЖ ЗОРИЛГОДОО ХҮРЛЭЭ. БУСАД НАМЫН ГИШҮҮД ДЭМЖЛЭЭ. ЯЛАНГУЯА ШИЖИР ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ БАЙЛАА. БИ ХҮҮХЭД БАЙХДАА ТАМХИ ТАТСАНЫ ХОРЫГ ТАМХИНААС ГАРСАН Ч ӨТӨЛСӨН ХОЙНОО ОДОО АМСАЖ БАЙГАА ӨВГӨН Л ДӨӨ. ХҮҮХЭД БАЙХДАА ТАМХИ ТАТАХААР УУШИГНЫ ЗАХЫН КАПЛЯР СУДАСНУУД БӨГЛӨРӨӨД ӨТӨЛСӨН ХОЙНОО АМЬСГАЛАХАД ТӨВӨГТЭЙ БОЛДОГ ЮМ БАЙНА ШҮҮ.
Нэргүй 2026-10-18 64.119.20.179
SEXSEER TOGLI BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSY ANUSDI BIEE UNELLEED VAWALDI URN SHINEGENE AMSAAD VANXANDAAD80955877