Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна
Х.ТЭМҮҮЖИН: ЗАСГИЙН ГАЗАР ТАРХИ УГААЛТААР ХУЛГАЙГАА ХАЛХАВЧИЛЖ, АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшинг сонголоо. Таны хувьд сөрөг хүчний бүлгийн дарга хүн ямар байх ёстой гэж хардаг вэ?
-Би одоо Ардчилсан намын бүлгийн дарга ямар хүн байх вэ гэхээс илүүтэй парламентад ёс бүхий улс орнуудад бүлгийн дарга гэж ямар ажил хийдэг хүн байдаг талаар таван зарчим ярья. Нэгд, бүлгийн дарга гэдэг хүн бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангагч байдаг. Гэхдээ энэ нь хоосон механик эв нэгдэл бус нэг зорилго чиглэлд итгэл үнэмшилтэйгээр нэгтгэж хамтын зорилго, намынхаа үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, өөрсдийн дундын бодлого шийдвэрээ хамгаалж, урагшлуулах улс төр хийдэг. Тийм учраас бүлгийг нэгдмэл зорилго, хамтын үйл ажиллагаанд зангидах гэдэг бол суурь зарчим нь.
Хоёрт, тэр бүлэгт байгаа гишүүдийнхээ дэвшүүлсэн санал, санаачилсан хууль, намынхаа бодлогыг шийдвэр болгож, УИХ-аар батлуулахад зохион байгуулалтаар хангаж ажилладаг гол хүн. Хувийнхаа пи-арыг хийж, өөрийн асуудлаа ярихаас илүүтэй намын үзэл баримтлалд суурилсан бодлого, гишүүдийнхээ санал санаачлагыг парламентын шийдвэр болгож гарах арга замыг зохицуулагч гол хүн. Эхний энэ хоёр зарчим олонхын байна уу, цөөнхийн байна уу ялгаагүй аль ч бүлгийн даргын хийх ёстой гол ажил.
Гуравт дахь ажил, зарчим бол илүү цөөнхийн бүлгийн даргад хамаарна.
Сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг бол эрх баригчдаас ялгарах өнцөг, тод өнгөтэй, олонхоос бие дааж, тэднийг хянаж шүүмжлэх байрлалд бүлгээ манлайлах зориг, тэвчээртэй хүн байх ёстой.
Ингэхийн тулд эрх баригчдын сүүдрээс гарч, тэднээс хамааралгүй, тэдэнд худалдагдахгүй, барьцаа, шантаажаас нь гадуур, Засгийн тохироон дотор тоглодогггүй, монголчуудын сүүлд хэлдэг болсноор БЭТ биш хүн байх ёстой. Дөрөвт, парламентч байх ёстой. Засгийн газрын сайдын амбицгүй, гүйцэтгэх эрх мэдэлтэй ямар нэгэн ашиг сонирхлын хэлхээгүй. Парламент өөрөө олонх, цөөнх гэдэг маргаан мэтгэлцээний дунд олон намын төлөөллийн дуу хоолойтой бол Засгийн газар кабинетын зарчмаар нэг дуу хоолойтой ажилладаг. Тиймээс энэ олон дуу хоолойнд хүлээцтэй байх чадвартай, ажиллах чиг үүргээ ойлгож, парламентад ёсыг хамгаалах сэрэмж мэдрэмжтэй байх ёстой. Парламентын засаглалыг сулруулах, парламентын ардчиллын нэр хүндийг унагах, хүчгүйдүүлэх аливаа оролдлогын өмнөөс сайн дураараа босож, эзэн хаан байсан ч сөрж зогсох хэмжээний зангарагтай, зүрхтэй байх ёстой. Тавд, намынхаа үзэл санааны галыг төлөөллийн танхим дотор асааж, манаж, энэ итгэл үнэмшлийнхээ төлөө том улс төрд дарцаглаж чадах, шинэ үеэ мөрлөж өргөж чадах туршлагатай парламентчийн хийдэг ажил юм.
-Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа 1.4 их наяд төгрөгийг хэмнэнэ гэж мэдэгдсэн. Гэвч төсөв хэлэлцэн, батлах явцад ийм хэмжээний хэмнэлтийг хийж чадсангүй гэдгийг сөрөг хүчний гишүүд хэлж, шүүмжилж байна. Үнэхээр Засгийн газар хууль бусаар улсын төсөв зарцуулав уу. Энэ хоосон улстөржилт үү, бодит тоо баримт уу?
-Засгийн газрын гишүүдийн байр суурь дээр түшиглэн олон гишүүн тоо баримттайгаар 2026 оны төсвийн тодотголыг тайлбарлаж байна. Цар тахлын үеэр улсын төсөв хэт тэлсэн. Тухайн үед хэт тэлсэн төсвийн уршгаар аж ахуйн нэгжийн орлого буурч, ард иргэдийн гар дээр ирдэг мөнгө багасч, татвар болон торгууль шийтгэл хэрхэн нэмэгдсэн билээ. Гэтэл энэ жилийн төсвийн тодотгол өмнөх жилүүдийн төсвийн бодлогын алдаанаас огт сургамж авсангүй. Уул уурхайн бүтээгдэхүүнээ гадаад руу экспортолж байгаа орлогын тэлэлтийг ашиглан төсвийн урсгал зардлаа нэмж оруулж ирсэн. Энэ нь эдийн засгийн хувьд хамгийн харалган, сайн дураараа мухар гудамж руу орж байгаатай адил бодлогын шийдэл. Энийг бол гишүүд бүгд хэлж, шүүмжилсэн.
Төсвийн тодотголоор ямар ч төсөв хэмнэсэнгүй. Төсвийн хэмнэлт байтугай өмнө нь алдагдалгүй төсөв батлах ёстой гээд Ерөнхийлөгч хориг тавьж, бөөн улс төр хийж байсан бодлогоосоо ч ухарлаа.
ХОВОР АМЬТАН ГЭЭД ХҮНИЙ АМИНААС ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль эрх зүйн өөрчлөлт, цаашдын бодлогын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл эрс нэмэгдлээ. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүрэн баавгай айл, суурьшлын бүсэд орж ирэх, мал барих, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах тохиолдол нэмэгдсэн. Харамсалтай нь, хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ч гарлаа. Хүрэн баавгай бол хамгаалах шаардлагатай ховор амьтан. Гэхдээ ховордсон амьтан гээд хүний амь наснаас илүү үнэ цэнтэй байж болохгүй. Бид энэ асуудалд маш тодорхой байр суурьтай байгаа. Хүний амь нас, аюулгүй байдал нэгдүгээрт. Нөгөө талаас баавгайг бүхэлд нь буруутгаж болохгүй. Яагаад байгалийн амьдрах орчноосоо гарч, суурьшлын бүсэд орж ирээд байгааг нь судлах хэрэгтэй. Үүний цаана байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой олон асуудал бий. Шалтгааныг нь тогтоож, дахин ийм эрсдэл үүсэхээс сэргийлэх шаардлагатай.
-Баавгай ингэж олноор суурьшлын бүсэд орж ирж байгаа нь зөвхөн Монгол Улсад тохиолдож байгаа асуудал уу?
-Энэ бол зөвхөн Монголд Улсад үүсээд байгаа асуудал биш. Япон, ОХУ, Канад, АНУ зэрэг баавгай тархсан улс орнуудад хүн, зэрлэг амьтны зөрчил нэлээд анхаарал татсан асуудал болж байна. Тухайлбал, Японд баавгай суурьшлын бүсэд орж ирэх, хүн рүү дайрах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд гарсан. ОХУ-ын зарим бүс нутагт ч мөн адил асуудал үүсэж байна. Эдгээр улсын туршлагаас харахад баавгайтай холбоотой асуудлыг зөвхөн агнах, устгах замаар шийдэх боломжгүй. Амьдрах орчныг нь хамгаалах, идэш тэжээлийн нөхцөлийг судлах, иргэдийг эрсдэлээс хамгаалах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн баг шуурхай ажиллах зэрэг олон арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлдэг. Бид ч олон улсын туршлагыг судалж, Монгол орны онцлогт тохирсон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Ер нь баавгай яагаад суурьшлын бүсэд орж ирээд байна вэ? Тоо толгой нь өссөнтэй холбоотой юу?
-Заавал баавгайн тоо толгой өссөн гэсэн үг биш. Уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, ой хээрийн түймэр, идэш тэжээлийн хомсдол, суурьшлын бүсийн тэлэлт, уул уурхай, зам барилга байгууламж зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалан амьдрах орчин нь өөрчлөгдөж, баавгай суурьшлын бүсэд орж ирэх нөхцөл бүрддэг.
Ялангуяа өвлийн ичээнд орохын өмнө идэш тэжээлээ эрчимтэй хайдаг онцлогтой.
Гэхдээ Монголд яг аль хүчин зүйл нь хэр хэмжээгээр нөлөөлж байгааг өнөөдөр шууд дүгнэх боломжгүй. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар тогтооно. Баавгай олширсон учраас суурьшлын бүсэд орж ирж байна гэж таамгаар ярих амархан. Харин бидэнд таамаг биш, бодит мэдээлэл хэрэгтэй.
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ нөхцөлд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авч байна. Баянзүрх дүүрэгт хүний амь нас эрсэдсэн хэргийн дараа миний бие ажлын хэсгийг ахалж, газар дээр нь ажилласан. Эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулж, дулаан мэдрэгчтэй дрон ашиглах, урхи байрлуулах зэрэг арга хэмжээ авсан. Хүний амь насанд халдсан байж болзошгүй баавгайг аюулгүй болгож, ходоодны агууламжаас шинжилгээ авах арга хэмжээ зохион байгуулсан. Мөн эрсдэлтэй аймаг, орон нутгийн байгаль хамгаалагчид, мэргэжлийн багуудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэж байна.
Унтуулгын буу, тусгай зориулалтын сум, дулаан мэдрэгч төхөөрөмж, амьтан барих урхи, хамгаалах хэрэгсэл гээд цогцоор нь авч үзэж байгаа.
Зөвхөн тоног төхөөрөмж өгөх биш, ашиглах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр ажиллаж байна. Боломжтой нөхцөлд баавгайг үргээх, унтуулгын буугаар нойрсуулж, аюулгүй газар шилжүүлнэ. Харин хүний амь насанд шууд аюул учирсан үед эрсдэлийг нэн даруй арилгах ёстой.
Б.ЭРДЭНЭХҮҮ: МОНГОЛЫН ШУВУУД 450 ГАРУЙ ТӨРӨЛ БОЛЖ ӨССӨН

Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Биологийн хүрээлэнгийн шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Эрдэнэхүүтэй жигүүртэн шувуудын төрөл зүйл, нүүдэл суулт болон сүүлийн үед хийсэн судалгааных нь талаар ярилцлаа.
-Жил бүрийн намар олон нийт Сүхбаатар аймгийн Ганга нуурын хунгийн чуулганыг сонирхдог. Цаг хугацааны хувьд хэзээ очвол хунгийн чуулган хамгийн үзүүштэй байдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Жил бүрийн намар Сүхбаатар аймгийн Дарьганга суманд хун шувууд олноороо хуран цугларч, байгаль эх, жигүүртэн шувуудын хосолсон үгээр хэлэхийн аргагүй гайхалтай дүр зураг тэнд өрнөдөг. Хун шувууд голчлон Ганга нууранд чуулдаг бөгөөд тэдний цөөн хэдэн хэсэг нь Дуут болон ойр орчмын бусад жижиг нууруудад буудаллах нь бий. Зарим жилүүдэд Ганга нууранд ойролцоогоор 1000 орчим хун ирдэг.
Хэрэв цаг агаар тааламжтай байж, урт намар болбол тухайн жилдээ ойролцоогоор 3000-5000 орчим хун ирж чуулдаг гэсэн судалгаа бий.
Энэхүү үзэсгэлэнт хунгийн чуулганыг үзэж сонирхоход аравдугаар сарын дунд үе хамгийн тохиромжтой. Хэрэв гэнэт цас орж, айхтар хүйтрэхгүй бол хун шувууд нуурандаа байсаар л байдаг. Ер нь хунгийн чуулганд цаг агаарын нөхцөл байдал хамгийн чухал нөлөө үзүүлдэг.
-Монгол орны шувуудын төрөл зүйл жилээс жилд нэмэгдэж байна. Тэгвэл энэхүү өөрчлөлтийг дагаад шувуу судалгааны арга зүйд ямар шинэчлэлүүд гарч дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаа талаар хуваалцахгүй юу?
-Монгол Улсад нийтдээ 519 төрөл зүйлийн жигүүртэн байдаг гэсэн тоон судалгаа өмнө нь байсан. Тэгвэл жил ирэх тусам шувууны төрөл зүйл, тоо толгой нэмэгдэж, өдгөө 540 гаруйд хүрч бүртгэгдээд байна. Шинээр суурин болон нүүдлийн шувууд олноор бүртгэгдэх болсон учраас тэднийг судлах арга зүй ч дагаад шинэчлэгдэж байна. Тухайлбал, судлаачид шувуу хамгаалал, тандалтын ажилд дэвшилтэт технологийг цаг үетэй нь нийцүүлэн өргөнөөр ашиглаж эхэлсэн. Үүний нэг жишээ бол дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмж юм.
Дроныг ашиглахдаа шувуудын амар тайван байдлыг алдагдуулахгүй, тэдэнд саад болохгүй байх үүднээс өндөрт хөөргөж, төрөл зүйлийг нь ялган тогтоохоос гадна нэг сүрэгт хэдэн шувуу байгааг нарийвчлан тоолдог.
Мөн хиймэл оюун ухааны AI технологиор тоноглогдсон төхөөрөмжүүдийг шувууд олноор цуглардаг нуур, усны ойролцоо байршуулж, тэднийг алсаас ажиглах, тоолох ажлыг автоматжуулж байна. Харин нэн ховор төрөл зүйлийн шувуудын хувьд судлаачид өөрсдөө бие даан, нарийвчилсан судалгаануудыг хийсээр байгаа юм.
Олон улсын түвшинд сүүлийн үед шувуудын шөнийн нүүдлийг түлхүү судалж байна. Тэр дундаа АНУ-д энэ төрлийн судалгаа маш эрчимтэй хөгжиж байгаа юм. Учир нь, шувууд шөнийн цагаар нүүдэллэх тохиолдол элбэг байдаг. Энэ нь шувуудын зан төрх, байгалийн зөн совинтой шууд холбоотой бөгөөд шөнийн харанхуйг ашиглан махчин шувуудаас нуугдах, мөн од эрхсийн байрлалаар орон зайн баримжаагаа алдалгүй авдаг биологийн онцлогтой нь холбоотой.
ТӨСВИЙН ЗАДАРГААГ ЦАХИМААР ИЛ ТОД ХАРДАГ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гээд чухал асуудлыг хэлэлцэж байна. Энэ цаг үед эрх баригч намын талцал хуваагдалд анхаараад, төсөвт нэг их анхаарахгүй байх шиг. Таны хувьд төсөв дээрх төслийн нэгжүүдийн зардлыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь нэлээд маргаан өрнүүллээ. Та үнэхээр буруу ойлгосон уу эсвэл Засгийн газар шинээр урсгал зардал нэмсэн юм уу?
-Улсын төсөв хэлэлцэж, татвар төлөгчдийн мөнгөөр ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг шийддэг үндсэн зарчимтай. Тэр утгаараа улсын төсөв батлах асуудал өөрөө олон нийтийн анхаарах ёстой хамгийн чухал үйл явцын нэг гэж хардаг. Засгийн газраас 2026 оны төсвөө баталчихаад, дундаас нь төсвийн тодотгол оруулж ирсэн. Ингэхдээ "Улсын төсвийн алдагдлыг нэг их наяд төгрөгөөр нэмэхгүй бол Монгол Улс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болно" гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, 2026 оны төсөв дээр тооцоолж байсан дүнгээс нь нэг их наяд төгрөг дутаж, дахин нэг их наядаар зарлагаа нэмэгдүүлж байна. Засгийн газар ард түмнийхээ цалин, тэтгэврийг нэмнэ гэх агуулгыг ярьж байгаа хэдий ч угтаа 2026 оны урсгал зардлыг нэмэх ёсгүй байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс салбарын сайд нарын багц буюу захиргааны байдлаар шийддэг төсвүүдийг аль болох бага байлгах үүднээс шаардлагуудаа тавьсан. Нэг их наяд төгрөг дотроо салбарын сайд нарын захиран зарцуулах эрх, төсвийн тодотгол дээр зөрүүтэй байгаа эсвэл огт ашиглаагүй мөнгийг хасч, нэмэх гэх мэт бүх асуудлыг тодотголд багтаан УИХ-аар зөвшөөрүүлж, Засгийн газар зарцуулах эрхээ олж авдаг гэсэн үг. Миний гаргасан зарчмын зөрүүтэй саналууд нь 2026 оны төсвийн тодотголоор дарга нарын зарцуулах төсөвт шинэ зүйл огт нэмэхгүйгээр 10, 11, 12 саруудад зарцуулаад дуусах мөнгө юм. Өөрөөр хэлбэл, шинээр ямар нэгэн төслийн нэгж, ажлын алба, бичиг цаас, гадаад болон дотоод томилолт зэргийг хийхгүйгээр ард иргэдэд нэн шаардлагатай тулгамдсан асуудалд анхаарах ёстой гэж харж байгаа. Жишээлбэл, эрчим хүчний асуудал байна. Ирэх өвөл тог цахилгаан, дулаанаа таслахгүй хэрхэн өвөлжих вэ. Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн учраас ямар байдлаар төсөв дээрээ зохицуулалт хийж оруулахад анхаарах ёстой гэдэг зарчмыг баримталж, төсвийн тодотгол дээр 100 хувь бүтэн дүнгээр орж ирж байгаа дүнгүүдийг бүгдийг нь хасах санал гаргасан. Ямар нэгэн байдлаар аль нэг сайдын эрх ашгийг харж, хасах гэсэнгүй.
Зарчмаараа гүйцэтгэл тэг буюу эхлээгүй байгаа, 2026 оны төсвийн тодотгол дээр бүтэн дүнгээрээ 10, 11, 12 сард зарцуулаад дуусах дүнгүүдийг хассан гэсэн үг.
Үндсэн зарчимтай УИХ-ын гишүүд ч гэсэн танилцаад, гурван сарын хугацаанд шинэ ажлуудыг эхлүүлэх шаардлагагүй, 2026 онд төлөвлөж байсан үндсэн ажлуудаа хийх нь зүйтэй гэдэг миний зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн. Нийт нэг их наяд төгрөг дотор 23-хан тэрбум төгрөг хассан нь чамлахаар хэмнэлт. Гэсэн хэдий ч энэ зардлыг сайд нар нь тайлбарлахдаа “Энэ мөнгийг хэмнэх боломжгүй, урьдчилаад зарцуулсан” гэдэг байр суурь илэрхийлж байна. Гэтэл Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн тодотголыг харахад, гүйцэтгэл нь тэг хувьтай, төсвийн тодотголоор бүрэн санхүүжих дүн нь 100 хувь орж ирсэн нь өөрөө төсөв зарцуулах эрх нь Засгийн газарт үүсээгүй байна. Тэгэхээр энэ маш том хуулийн зөрчил рүү орж ирж байгаагийн нотолгоо. Сөрөг хүчний гишүүд үүнийг гаргаж ирэхээр “Чи асуудлаа ойлгоогүй байна. Буруу харсан байна. Ойлголтын зөрүү үүслээ” гэх мэтээр асуудлыг булзайруулж байна. Жил бүр дандаа ийм байдлаар аргацаасан тайлбар хэлж, ирсэн. Засгийн газраас мэдэгдсэн 1.4 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийх орон зай маш их байсан ч бүрэн хийж чадсангүй. Миний санал гаргасан зарчмын зөрүүтэй саналын нийт дүн 570 тэрбум төгрөг байсан. Гэтэл 23 тэрбум төгрөгийг хасах боломж гарсан ч сайд нар нь хасч болохгүй гэж байна. Засгийн газар төсвийн тодотгол хийхдээ ямар ч хэмнэлт хийсэнгүй гэж харж байна.
-Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжсэн гэж ойлгосон. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэн, батлах итгэл үнэмшил хэр байна вэ?
-Өнөөдөр УИХ-ын гишүүдийн хувьд улсын төсвийн нарийвчилсан задаргааг харах боломжгүй байна. Тэгэхээр ард иргэд яаж үнэн бодит мэдээлэл авч чадах юм бэ. Төсвийн хүснэгт дээр ерөнхий 15 тэрбум төгрөг гэдэг дүн бичигддэг бол бодит амьдрал дээр энэ төсвийн задаргаа маш чухал. Засгийн газраас төсвийн задаргаагаа танилцуулахгүйгээр ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тайлбарлах өнцгүүдээ өөрсдөө бодож олж байна. Анхнаасаа төсвийн тооцооллоо хийсэн задаргаатай файлаа цахим хэлбэрээр ил тод, нээлттэй байршуулдаг болох хэрэгтэй. Ингэж байж гэмээн улсын төсөв олон нийтийн бүрэн хяналтад орно. Ард түмэн ч гэсэн хэн нь худал, үнэн ярьж байгааг ялгаж салган, хардлага бус зарчим ярьдаг болно. Тэр агуулгаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ер нь төсвийн тодотгол ч байна уу, төсөв ч байна уу иргэдийн татвараас бүрдүүлж байгаа мөнгийг хамгийн жижиг хуваагдах цэг буюу 50 төгрөг хүртэл нь задалж, тусгавал энэ асуудлыг цогцоор нь шийднэ. Тэгэхгүй бол бид олон нийтийг талцуулж байгаа юм шиг төсөв хэлэлцэж байна гээд субъектив байдал руу орж байгаа нь өөрөө буруу жишиг юм.
Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Чуулганаар гишүүдийн олонх дэмжих шаардлагатай байна.
Надтай хамт 30 орчим гишүүн хуулийн төслийг хамтран санаачилж, гарын үсэг зурсан. Энэ дунд Ардчилсан намын гишүүдээс гадна бүх намын төлөөлөл оролцсон учраас нэлээд дэмжлэг сайтай байх болов уу. Мөн дээрээс нь бид намаржингаа нэг файлын асуудал ярилаа шүү дээ. Тэрийг нь Ерөнхий сайд нь гарч ирээд үгүйсгэх юм. Нөгөө талд нь байнгын хороон дээр тараасан материал ч гэх юм. Энэ бүхнийг сонссон иргэд аль нь үнэн, аль нь худал вэ гэдгийг шүүн тунгаах боломжгүй болж байна. Хууль тогтоогчид өөрсдөө их тодорхой байх ёстой. Төсвийн тухай мэдээллүүд нь ил тод байвал зөвхөн зарчим дээрээ ярилцах боломжтой болно. Ер нь Монгол Улс төсвөө их хаалттай хэлэлцдэг. Энэ байдлаас болж маш их хэмжээний мөнгийг шамшигдуулах асуудал яригдаж байна. Бид төрийн албан хаагч, багш, эмч нарын цалинг хамгийн бага хэмжээгээр арайхийн нэмэх гэж байна. Нөгөө талд нь төслийн Ажлын албан нэгж гээд газруудын дарга нар нь 12 сая төгрөгийн цалинтай байх жишээтэй. Гэтэл тэр хүмүүс ямар сонгон шалгаруулалтаар дээрх албан тушаалд очив. Хархорум хотын Зөвлөлийн Ажлын албаны ажлын үр дүн ямар байна вэ. Монгол Улсад тулгамдсан олон асуудал байтал хүнгүй хотын дарга нарыг ийм өндөр дүнгээр цалинжуулах шаардлага байна уу.
3,605.46




















































Нэргүй 2026-10-17 202.126.89.240
одоо байгаа улс төрчид ИХ гишүүдээ үүрд тонилгож байж шинэ сонгууль хий.
Зочин 2026-10-17 192.82.92.42
Их сургуулиудыг шинжлэх ухаан хийдэг болгож, Эдийн засгийн яаманд харьяалагддаг терийн ШУА -г татан буулгах хэрэгтэй!
Нэргүй 2026-10-17 64.119.20.108
Барууны тавиул АН бяцхан.Монголыг эвлэршгүй 2 бүлэглэл болгож хуваагаад өмч хувьчлал нэрээр ашигтай бүгдийг нь шилж луйвардаж монголыг сүйрүүлж түүхэнд үлдсэн. Бусад намууд жижигдэж МАН ганцаардсан. Уг нь хүн хүч ойролцоо хэд хэдэн нам ээлжлэн засагладаг жинхэнэ ардчилал болохыг Европын олонх орны улс төр- эдийн засаг баталсныг Дэлхий зөвшөөрсөн билээ
Нэргүй 2026-10-17 64.119.20.179
SHAALTSI ZYGAATSI SEKSEER NAADGCH 80955877
Нэргүй 2026-10-17 66.181.176.147
Нам нэртэй өсөхийн өлөн хулгайч луйварчид улс орныг самарч дууслаа
зочин 2026-10-17 66.181.181.100
АН төрд гарвал ёстой жинхэнэ самрана, Монголчууд 1990-ээд оныхоо хэмжээнд хүртэл унаж ч болзошгүй
Нэргүй 2026-10-17 64.119.20.179
SEXSY TACHAANGUI VANXANI SEXSYGEER DYRTAI NZ AMRAG BOLI SEXSY DEWSGER BOLI80955877
Бат Үүл 2026-10-17 202.126.88.84
Тархи угаадагууд нь биенээ барьж идэцгээе байгаан
Нэргүй 2026-10-17 64.119.16.9
Монголын улс төр улам л бохирдолд байх юм даа аажмаар ялзарч муудсаар л бн
зочин 2026-10-17 66.181.181.100
Зах зээлийн үед жижиг дорой, ядуу буурай орон, ер нь урагшлах хөгжих боломж байдаг юм уу, Иргэд эь хэдэн хэсэг хуваагдсан ,Бие биенээ үзэн ядсан, Төрийн эрхийн төлөө бараг иргэний дайны байдалтаЙ, Африкийн орнууд биднээс хамаагүй өмнө зах зээлд орсон, Одоо хар, ядуурал тоймгүй,өлсгөлөн гуйланчлалд автсан,,Эдийн засгийн аль ч үзүүлэлтээр манай ард 100 гаруй орон л байнга зогсож байх юм Одоохондоо байгалийн жаахан нөөц ялангуй хүүрс бидны аминд орж байна,
зочин 2026-10-17 66.181.181.100
Аав ээж ахмад үеийн 70 жил зүтгэж бүтээсэн, тэр их хөрөнгийг хувьчлал нэрээр хэн устгав, Үнэгүйдүүлж байгаад хэн хулгайлав Ардчилагч гэх бүлэг этгээд, Манай орны ДНБ 1989 онд 3,6 тэрбум доллор байв, Үүнийг эд нар 4 хөн жилд 4 гаруй дахин унагаж 700-хан сая дол болгосон, Үүнийг буцааж энэ хэмжээнд хүргэх гэж бид 14 жил зүтгэсэн, Засгийн газрын өр 2010 онд ердөө 1,5 тэрбум долл байв Үүнийг 6 жилийн дотор эд нар 7,3 тэрбум долл болтол өсгөсөн, Ийм байж шудрага дүр эсгэнэ,Бусдыг гүтгэнэ хуурна
Нэргүй 2026-10-17 64.119.16.9
ардчилал өмч хувьчлал явуулсан ч албан тушаал мэдээллээ ашиглан хоморголон хуу завшсан нь тухайн үеийн Монгол ардын хувьсгалт намынхан шүү. амьд гэрчүүд бүгд байгаа шүү . нэг нь би байж л бн ..социалист ба үтээн байгуулалтын барилга байгууламж,үйлдвэр тоног төхөөрөмж,худалдаа,бааз гээд хуу хамсан.Улаанбаатар сан гэхэд Миёэ Энхболд гээд хадгаламж банк гээд тэр нийгмийн бүгдийг хамж баяжсан.Ганц эрдэнэт,төмөр зам 2 л Оростой хамтран эзэмшдэг тулдаа үлдсэн юм даа
зочин 2026-10-17 66.181.181.100
Гол хувьчлал, 1996-2000 онд АН төр барьж байх үед явагдсан, Үүнд ганц жишээ хэлье,Улаанбаатарын мах комбинатын 1999 оны хувьчлал их маргаантай гэнэ, Тэр үед энэ үйлдвэр, хувьчилж үл болох жагсаалтад байсан ч үл тоон,хууль зөрчөөд хувьчилжээ, Худалдан авахдаа өөрийн бэлэн мөнгөөр биш,ОХУ-ын өрөнд очих ёстой 3 сая долларыг ашиглажээ,Хувьчлал ил биш, шууд гэрээ байгуулах ба хаалттай хэлбэрээр шийдсэн, Үүнд ардчилсан холбоо эвслийн засгийн газар,ерөнхийлэгчийн нөлөө басан гэж үздэг юм байна,
зочин 2026-10-17 66.181.181.100
Хожим нь УИХ-ын шийдвэрийн дагуу тусгай ажлын хэсэг гарч,Улаанбаатарын мах комбинатын хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон ч тухайн үеийн УИХ -д хэлэлцүүлэлгүй дарсаар өнгөрөөсөн байна, Манай ялангуяа гол үйлдвэрүүдийн хувьчлал ийм л дүр зурагтай,Луйврын шинжтэй,Хууль илт зөрчсөн,Үүнийг би интернет ашиглан асуулаа Ийм л хариулт өглөө, Уг нь бүх зүйл хуулийн дагуу л явах ёстой, Авсан эзэн нь хэн ч байж болно,Баттулгаас илүү ч байж болно Дутуу ч байж болно
Нэргүй 2026-10-17 64.119.16.9
Талх чихэр ийн үйлдвэр,мах комбинатыг Баттулга авсан тулдаа л хэвээрээ үйл ажиллагаагаа явуулж атар талхаар Монголын ард түмэн амьдарч байна гэхэд нэг их хэлсдэхгүй.жишээ нь ман ын номингийн сүлжээ гэхэд гутал арьс ширний комбинатыг залгичихсан ,моби гэхэд оёдлын үйлдвэрийн нэгтгэлийг залгиад тэди төв болгочихсон
Нэргүй 2026-10-17 64.119.20.179
SAWI XUSNEER SEXSEER XUCHINDUULI80955877
зочин 2026-10-17 66.181.181.100
Ардчилагч гэх бүлэг этгээд төрийн эрхэнд гарах бүрдээ, эдийн засгийг унагаж, төрийн данс улайлгаж,өр зээлэнд живүүлж, иргэдийн амьдралыг хүндрүүлж, нийгмийн өмчийг идэж ууж луйвардаж байсан түүхтэй,,Жишээ нь Манай аав ээж ахмад үеийн 70 жил зүтгэж байж бүтээсэн тэр их хөрөнгө хаана байна, Хувьчлал нэрээр устгасан, Эрх мэдлээр түрээ барьж ихэнхийг үнэгүйдүүлж байгаад үл бүтэх этгээдүүд хулгайлсан,Үүнийг иргэд бүр хэлдэг мэддэг, Эрх мэдэлтний өмнө хүчгүйдсэн, ажлын байр, орлогоосоо салж зовцгоосон
Нэргүй 2026-10-17 59.153.114.22
хуцдаг халтараа хойд солонгосд очиж амьдар
зочин 2026-10-17 66.181.181.100
Монголд л луйвар хулгай хуйвалдаан авилга,самуун ид явагдаж байна, Ардчилсан солонгост ийм зүйл байхгүй, Баян хоосны ялгаа мөлжлөг байхгүй,Дотоодын хэрэгцээний 70 хувийг өөрсдөө хангаж, бусдыг үндсэндээ хятадтай хийж буй худалдаагаар шийдэж байна, Иргэдийн амьдрал нь африк шиг тийм хүндрэлд ороогүй, Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд цөмийн з****г болон зөөгч пуужинтай болсон,Үүнийг далимдуулж барууны зүгээс асар их хавчлага үзүүлж,хөгжил дэвшилд нь хүндрэл учруулж байна,
зочин 2026-10-17 66.181.181.100
Барууны гол зорилго бол орос хятадыг нугаслаж, дэлхийд ганцаар ноён суух ,хуучин колоны системээ сэргээх явдал, Гол арга нь ардчилагч гэх энэ бүлэг урвагчдыг ашиглан, улс орнуудыг дотроос нь бутаргах, задалж, хүчгүйдүүлэх,төрийн эрхэнд ямар нэг аргаар гаргаж явдал, Өөрөөр хэлбэл манай ардчилагч гэх бүлэг этгээдүүд бол барууны гар хөл,орос хятадыг үзэн ядагч, тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүчний эсрэг хүчин гэж үзэж болно доо,
Нэргүй 2026-10-17 64.119.20.179
SEXSDI BIEE UNELLEED BOOW VANAG XXI BOOW DOLOOMOOR TOMSGN XELEERE GUN LAW DOLOOJ ALNI SEXSY ANUSDI80955877