niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:01 UTC Эх: https://news.mn/r/2893430/ 89b33e273dfc155e… ← niitlelch.mn руу буцах

Он дуустал бүртгэл нь үргэлжлэх гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Он дуустал бүртгэл нь үргэлжлэх гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Он дуустал бүртгэл нь үргэлжлэх гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Гадаадад боловсрол эзэмших хүсэл эрмэлзэлтэй хүүхэд залуусын тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг статистик дүнгүүд илтгэдэг. Тухайлбал, 2026 оны гуравдугаар сарын мэдээллээр БНСУ-д манай улсын 18,992 оюутан суралцаж байна. Энэ нь тус улсад суралцагч гадаад оюутнуудын тоогоор дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй үзүүлэлт юм. ЕБС-ийн сурагчдын дунд ч төгсөөд гадагшаа явах зорилготой нь элбэг.

Хүүхэд залуусын боловсролдоо хөрөнгө оруулалт хийх энэхүү аялалд хамгийн том гарц шийдэл болдог зүйл бол тэтгэлэгт хөтөлбөр. Монгол Улсын болон тухайн улсын Засгийн газрын тэтгэлэг, Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж зэрэг олон хувилбар бий. Гэхдээ ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд хавар зарлагддаг.

Иймд бид энэ намар  ямар боломж байгааг  эрэлхийллээ. Ирэх арваннэгдүгээр сард болон он дуустал бүртгэл нь үргэлжилж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэе.

Нэг. Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Хүний нөөцийг хөгжүүлэх  JDS тэтгэлэгт хөтөлбөр. Уг хөтөлбөр нь ирээдүйн манлайлагчид, бодлого боловсруулагчдыг бэлтгэх, Япон Улсын их, дээд сургуулиудад магистр, докторын түвшинд суралцах боломжийг олгодог. Төрийн албан хаагчдад чиглэсэн гэдгээрээ онцлог. Магистрын хөтөлбөрийн бүртгэл оны арвандүгээр сарын 25-нд,  докторынх арванхоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх аж. Энэ жилийн тухайд тавигдах шаардлагад нэлээд өөрчлөлт орсныг зохион байгуулагчдын зүгээс тодотгосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг “JDS Mongolia” цахим хуудас болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс тодруулах боломжтой.

Хоёр. Австри улсын Эрнст Махын тэтгэлэгт хөтөлбөр

Уг хөтөлбөрийг Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Эмэгтэйчүүд, шинжлэх ухаан, судалгааны яам болон Австрийн Боловсрол, олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулдаг. Тэтгэлэгт докторын хөтөлбөрт суралцаж буй оюутан, докторын зэрэг хамгаалсан судлаачид хамрагдах боломжтой. Судалгааны, улирлын болон нэг жилийн хугацаатай тэтгэлгээс сонгон суралцах боломжтой бөгөөд сарын тэтгэмж 1,300 евро, шалгарсан тохиолдолд холбогдох зардлыг бүрэн хариуцах аж. Бүртгэлийн хугацааг арванхоёдугаар сарын 1 хүртэл сунгаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://grants.at/en цахим хуудаснаас нягтална уу.

Гурав. Беларусийн Засгийн газрын 2027-2028 оны хичээлийн жилийн тэтгэлэг

Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын тэтгэлэгт мэргэжлийн боловсрол буюу коллеж, магистр, докторын түвшинд суралцах оюутан залуус хамрагдана. Сургалт орос хэл дээр явагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд нэг хэлний бэлтгэлд суралцах боломжтой аж. Тэтгэлэг горилогчдын материалыг 2027 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд хүлээн авна. Тэтгэлгийн талаарх нэмэлт мэдээллийг Боловсролын яамны https://moe.gov.mn/post/180178 цэснээс лавлаарай.

 

Д.ХАДААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж