niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:01 UTC Эх: https://news.mn/r/2893267/ 2cce289e03be1ff5… ← niitlelch.mn руу буцах

"Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй"

"Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй"

"Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй"
Сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч Ч.Өнөржаргал УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Сэтгүүлч Т.Шинэбаяр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид саатуулагдсанаасаа хойш хуурай өлсгөлөн зарлаад 80 гаруй цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал хэлэв. Тэрбээр, "Нийтийн албан тушаалтай сэтгүүлч Ч.Шинэбаяр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байхдаа эсвэл хувийн харилцааны шинжтэй уулзаж, ярилцаж байхдаа таарамжгүй харилцаа үүссэний улмаас Эрүүгийн гэмт хэрэгт татагдсан байна уу гэдгийг шалгуулахаар Хүний эрхийн дэд хороонд хандаж, анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Сэтгүүлч Ч.Шинэбаярын хувьд 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс хойш хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж байна. Сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүний эрхийн зөрчил нийтэд ил болж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хуулийн сайжруулалт, хууль зүйн хамгаалалт дутмаг байгаагаас болж үүнтэй ижил олон хүн эрх нь зөрчигдөж байгаа.

Т.Шинэбаярын холбогдсон хэргийн тухайд, Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан "нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татсан.
Энэ зүйл анги нь 2015 оны хуульд шинээр оруулж ирсэн зүйл анги байгаа. Тиймээс энэ зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй. Яг энэ тохиолдолтой адилхан иргэн нийтийн албан тушаалтанд санал шүүмжлэлтэй хандах, шаардлага тавих нөхцөл байдал үүслээ гэж бодоход тухайн нийтийн албан тушаалтан гомдол гаргалаа гэж бодоход Т.Шинэбаяр сэтгүүлчтэй адилхан эрүүгийн холбогдогчоор татагдах бодит нөхцөл байдал үүслээ. Тиймээс энэ асуудалд хууль тогтоогчид анхаарлаа хандуулах шаардлагатай.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд "Заналхийлэх" гэдэг зүйл анги бий. Мөн 23.7 дугаар зүйлд "нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэсэн зүйл анги байгаа. Тэгэхээр иргэн хоорондоо бие, биеэ заналхийлвэл бага ялтай. Харин албан тушаалтныг заналхийлсэн үйлдэлд ногдуулах торгууль болон хорих ялын бодлого даруй 10 дахин их байгаа нь хууль тогтоомжийн хувьд оновчгүй, бодит амьдралд нийцэхгүй зохицуулалт болсон гэж үзэж байна" гэлээ.
Мөн Т.Шинэбаярыг хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг баривчилж, баривчилгааг 30 хоног сунгасан. Тодруулбал, Прокурорын санал болон дүүргийн хялбар ажиллагааны шүүхийн захирамжаар "энэ хүн нотлох баримтыг устгаж магадгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй" гэсэн үндэслэлээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Гэтэл түүний гар утас, эд зүйлсийг хураан авч, орон байранд нь үзлэг хийсэн.
Үүнээс хойш тав хоног өнгөрч, шаардлагатай ажиллагааг хийх бүрэн боломжтой байхад үргэлжлүүлэн хорьж байгаа нь иргэний эрхийг зөрчиж, халдашгүй байдалд шууд халдаж байна гэдгийг хэлэв.
Иймээс Хорих 461 дүгээр анги дээр очиж сэтгүүлч Ч.Шинэбаяртай уулзах хүсэлтийг Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжинд уламжиллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-10-15 103.68.107.126

Манай этгүүлчид ман муухай шуналтай хүмүүс. Энэ шуналтнуудыг үгүй хийх хэрэгтэй. Одоо монголд хамгийн их шантаажчин, баячууд ховхой, хүний үнэргүй шуналын туламнууд, б**с долоогч нэр сэтгүүлчил байна даа. Энэ бас тэдний өрөөсөнгуя биз. Гурав дахь засаглал гэж худлаа шудрага юм шиг ярина.

Avatar

Нэргүй 2026-10-15 64.119.16.120

VANXANDAAD SEXSDMEER UILCHLNE BOOB XXMOOR ALNI SEXSDEX ANUSDI VANXANI BIEE UNELLEED80955877

Avatar

zovhin 2026-10-15 103.168.34.247

Хүүк Монголын ард түмнээс хугацаатай сонгогдсон ерөнхийлөгч болохоос Монголын хаан биш шүү. Гүтгүүлсэн юм бол юундаа ингэж адгана вэ? Үнэн баримт олсон болохоор нь бушуухан хорьж олсон баримтуудыг олж устгах арга хэмжээ аваад байгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2026-10-15 64.119.25.46

ийм юмнууд бүгд хэрэггүй.

Avatar

d 2026-10-15 66.181.178.164

Шантаажаар, эсхүл захиалгаар хүнийг харлуулж баяжсан новшнуудад ялыг нь өгөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-10-15 180.188.170.60

Дэлгэрч халдварлан үсэрхийлж байгаа энэ хэрэг их гарнаа цаашдаа. Түрүүчийн шантаажууд УИХ-д тэрбумын авилга аваад төрийн зардлаар зугаалж байхад өснөө

Avatar

Бодит байдал 2026-10-15 66.181.187.197

анхны алтан хараацай болох нь уу

Avatar

Нэргүй 2026-10-15 64.119.17.225

шантааж шинээ гахай өнөржаргал золбин ац 2 таарсан таар шуудайнууд хөөе өнөрзовлон жжингэрээ тэр барби шинэтэйгээ хамт өлс ацаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж