Үндэсний баялгийн санд төвлөрөх ёстой Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг Засгийн газар төслүүдэд зарцуулах нэрийн дор дундаас нь “цавчихаар” санал асуулга эхлүүллээ. Санал асуулгад багтаасан төсөлд IV цахилгаан станцын турбин генераторыг шинэчлэхэд, 10 аймгийн дулааны станцыг үргэлжлүүлэн барихад 789,7 тэрбумыг, хөдөө аж ахуйн салбарт 82.2 тэрбумыг, зургаан бүсэд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, бүс бүрд төрөлжсөн ахлах сургууль, 300 ортой 15 дотуур байр барих. 100 сургуулийг ногоон сургууль болгоход 315.7 тэрбум төгрөг, Арц суурь, Хавирга, Ханги боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 170.8 тэрбумыг тус, тус зарцуулахаар төлөвлөжээ.
УИХ-аар 43.6 их наяд төгрөгийн төсөв батлуулах Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төлбөрт зарцуулахад дэм болох ёстой хуримтлалыг нь ийн цацах шаардлага бий гэж үү.
Цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлж, төсвөөс татаас өгөөд ч босдоггүй станцын генераторыг яахаараа иргэдийн Хуримтлалын сан руу төвлөрөх ёстой ногдол ашгаар шинэчлэх ёстой юм.
Хэзээ мөдгүй дампуурах эрсдэлтэй БНСУ-ын компанийг 10 аймагт дулааны станц барих гүйцэтгэгчээр шалгаруулсан албан тушаалтны хариуцлагагүй үйлдлийг яахаараа ард иргэдэд очих ёстой ногдол ашгаар хаах ёстой юм бэ.
Хүүхэд, багачууд нь анги танхимдаа багталцахгүй 50, 60-аараа шахцалдаж суухад яахаараа 100 сургуулийг ногоон болгоно, аймгийн төвүүдэд дотуур байр барина гэж мангартдаг юм бэ. Аймгийн төвд дотуур байр барих, 100 сургуулийг ногоон болгох нь тийм хоолойд тулсан ажил уу. Иргэндээ очих ёстой ногдол ашгаар 300 ортой дотуур байр барилаа гэхэд амьдрах сурагч байх юм уу. Үнэндээ 10, 20 хүүхэд суувал их юм болно. Ингэж иргэдийнхээ ногдол ашгийг үр ашиггүй зүйлд зарцуулж болохгүй ээ.
Хуулиараа ногдол ашиг Үндэсний баялгийн санд иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос биш Ардын намын авлигад идэгдсэн хулгайн мөнгийг нөхөх зориулалтгүй гэж Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хэлж буй үнэн.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордоос орж ирэх ногдол ашгийн тодорхой хувийг Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэн бүр боловсрол, эрүүл мэнд, орон сууцны төлбөртөө зарцуулахаар зохицуулсан. Ингэхдээ 2030 он хүртэл хуримтлал үүсгээд түүнийгээ иргэн бүр захиран зарцуулах эрх олгохоор заасан юм. Нөгөө талдаа улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн томоохон дэд бүтэц, хөгжлийн төслүүдийг Хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр зааснаас биш авлигач түшмэлийн асуудалд оруулсан 10 аймгийн Дулааны цахилгаан станцыг ногдол ашгаар үргэлжлүүлэх зохицуулалт аль ч хуульд байхгүй. Иймдээ тулсан бол УИХ Засгийн газраас хариуцлага нэхэх ёстой.
Ирэх оны төсвийг энэ оныхоос даруй 10 их наядаар тэлж, 43.6 их наядаар төлөвлөн оруулж ирсэн атлаа түүн дотроо зохицуулалт хийгээд шийдэж яагаад болдоггүй юм.
Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд өнөөдрийн байдлаар 306, 100 төгрөг байна. Үүнийг өсгөх ёстой.
Өсгөж, үржүүлж байж гэмээнэ боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах боломжтой болно. Хэрвээ Засгийн газар нь хууль зөрчөөд замын дундаас нь цавчаад өөр зүйлд ийн зарцуулаад байх юм бол нэрийн дансан дахь 306 мянган төгрөг өсөхгүй. Төрийн түшээдийн нэг өдрийн зоогондоо зарцуулдаг мөнгөнөөс ч хямд хуримтлалыг ард иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд зарцуулна гэж байхгүй шүү дээ.
Мөн Засгийн газар энэ хоёр их наяд төгрөгөөр боловсрол, эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлнэ гэж байгаа боловч төсвийн алдагдлаа нөхөхийг ч үгүйсгэхгүй.
Дэлхийн зах зээл дээр уул уурхайн үнэ өнөөдрийнх шиг дандаа цойлж байдаггүй, буурах үе ч бий. Тиймээс улс орнууд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн цонх үеийг ашиглаад аль болох хуримтлал үүсгэхийг зорьж байна. Харин манайд Засгийн газар нь манлайлаад Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийг авлигач, хулгайч нарынхаа сүйрүүлсэн төслийг санхүүжүүлэхээр иргэдээсээ санал авч увайгүйтэх. Авлигачдын төслийг санхүүжүүлж байснаас ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа. Хуримтлал үүсгэж, боловсрол, эрүүл мэнд, байрны асуудлаа шийдвэрлэхэд зарцуулдаг болмоор байна.
Төсвөөсөө дээр дурдсан ажлуудаа санхүүжүүлж чаддаггүй юм бол авлигач, хулгайч нарынхаа хөрөнгийг хураагаад санхүүжүүлнэ үү.
Ард иргэд чадуу, авлигач хулгайч нар баян байна.
Г.ХОРОЛ
3,605.46





















































Оюунгэрэл 2026-10-15 202.126.91.81
Ноогдол ашгаа дансандаа авяаа сайдаа та нар шиг цалгисан баян биш болхоор амьдралдаа хэрэглэмээр байна
Сайхнаа 2026-10-15 103.229.121.85
Улс орноо хөгжүүлэх хөрөнгөө хэдэн үеийн сайд дарганараараа идчихээд ядарсан ард түмний авах ёстой хувьцааг авж хөрөнгө оруулна энэ тэр больж үз чадахгүй бол суудлаа өгөөд алга бол
Нэргүй 2026-10-15 202.126.90.79
Нйислэлийн FUNNY төслүүдээ санхүүжүүлэхээ зогсоо
Зочин 2026-10-15 202.126.89.179
АН-ынхан өөрсдөө эрх мэдэлд хүрэхийн тулд улс орноо самарсан ч огт тоохгүй. Бэлэн мөнгө тараагаад инфляци өсөхөөс өөр үр дүнгүй. АН-ын гишүүдийн хийдэг ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН тарвал таарна.
Нэргүй 2026-10-15 122.201.21.109
дансандаа авья ерөнхий сайдаа
Irgen 2026-10-15 202.126.91.134
Mongo awyaa dansandaa awmaar bn aawda tariag ni awch ogmoor bn 3say 700k hereg bolchod bn
Уншигч 2026-10-15 202.9.46.4
Санал асуулгад нь дансандаа авахаас төөрөлдүүлсэн хэдэн асуулт байна лээ ш дээ.Бас ард иргэдээ юм ойгохгүй гэж доромжилсон хандлага ажиглагдаж байгаа бөгөөд эхний асуулт нь мэдээжийн асуулт бна.
Нэргүй 2026-10-15 27.123.212.86
Энэ ноогдол ашгийн мөнгөөр ямар нэгэн үйлдвэр байгуулбал, хэн хэний ноогдол ашгийн мөнгө энэ үйлдвэрийг босгоход орсон бэ гэдэг маш тодорхой байх бөгөөд эдгээр хүмүүс нь бас уг үйлдвэрийн үр ашигтай ажиллуулахад хяналтаа тавьж үр ашгаас нь хүртддэг механикам бүрдүүлэх хэрэгтэй.
Нэргүй 2026-10-15 203.98.76.30
bitgii h***. uildver bari ta nar. danhiin trolluudaaa
Slngo 2026-10-15 202.126.89.114
dansdaa ywnaa shv l**a
Нэргүй 2026-10-15 64.119.16.120
ZYGAATSAAD XUCHINDEX ZALYYSN ANUSN NUX XELEERE DOLOOJ80955877
Төр 2026-10-15 202.126.90.110
Манай Төр засаг Иргэнээ бодно, Аюулгүй байдал гэдэг юм түй ч алга нь Баавгайн хэрэг дээр харагдлаа…Ийм жишэээ хар түм !!! Нийслэл гэхэд л Ямар ч Хууль Стандартгүй шахам бхад Гэр Хорооллын Айлуудруу Хийн Газын Шугам татаж оруулж бна !!! Энэ их аюултай !!! иНгэж ядарсан Ард Иргэдээрээ Туг тахихааа болиочэээ !!!!
Нэргүй 2026-10-15 64.119.19.227
УЛС ӨРӨН ТӨЛ ЭСВЭЛ 6 ЦАХИЛГААН СТАНЦА БАРИ
bold 2026-10-15 122.201.21.87
ransfer.cloud.mn/view/UP15IH
Учир Шалтгааныг Олмоор... 2026-10-15 202.126.90.110
Газрын албаны хүмүүс гадуур Иргэдээс 5 сая төгрөг аваад Хүссэн газрыг нь авч гэрчилгээ гаргаж өгдөг болсон бнлээ !!! энэ ямар учиртай вэ ?
Нэргүй 2026-10-15 64.119.16.120
DYRTAI SEXSYGEER XANGI SEKSY UNEGUI SADARLI80955877
Нэргүй 2026-10-15 64.119.17.78
2010 онд ЕС С.Батболд эх орны хишиг гээд мөнгө тараагаад үр дүн гарлуу.Иргэд авсан мөнгөө дорно үрэн таран хийгээд л дууссан ядууурал буурсан уу үгүй . Ийм байдлаас дүгнэлт хийцгээе. Оюутолгойн ноогдол ашгийг илүү ухаалаг улс орны, нийтийн эрх ашгийн төлөө зарцуулья.
Ахмад настан 2026-10-15 64.119.19.123
хэдхэн хулгайчууд идсэнээс олонхи ард түмэн идээд дуусгасан дээршдээ тэнэг минь.Мөнч олон удаа хулхидууллаашдээ…хашрахгүй байнауу..
Нэргүй 2026-10-15 103.29.144.170
10 жилийн дараа энэ мөнгө байх уу.НДС шиг хулгайч нарын гараар ороод хоосон байх байлгүй
зочин 2026-10-15 202.21.120.62
Манай ерөнхий сайд заримдаа ард түмнээ бодсон ухаантай юм шиг мөртлөө яагаад Хуримтлалын сан руу гар дүрэх ёстой юм бэ ?.Хуулиа дээдэлж ард түмэндээ хуримтлал бий болгох хуулийн заалтаа хэрэгжүүлнэ үү.Ард түмэн тэнэг биш шүү..
ЗОЧИН 2026-10-15 203.91.115.52
ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ОРЖ ИРЭХ 2 ИХ НАЯДЫГ АЛЬ ХЭЗЭЭНИЙ ИРЭХ ЖИЛИЙН ТӨСӨВТ ХУВИАРЛААД ХУВААЖ ИДЭХ ГЭЭД БАТАЛЧИХСАН Ш ДЭЭ. ОДОО ЮУН САНАЛ АВНА ГЭЖ СОЛИОРООД БАЙГАА УЧРАЛ ВЭ. САНАЛ АСУУЛГАА БУДИЛУУЛААД Л АРД ТҮМЭН МӨНГӨӨ АВАХГҮЙ ГЭЖ САНАЛ ӨГСӨН ш*** НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЧИХЛОО.
Нэргүй 2026-10-15 64.119.24.108
тэр санал асуулгад нь ахд түмэн мөнгөө авна гэсэн 1 ч үг үсэг байхгүй байналээ хэдэн төслөөс сонго гэсэн тулган шаардах л байсан
Нэргүй 2026-10-15 104.28.68.90
Belneer taraaval arhi avaad l uuchihah bailgyi
Нэргүй 2026-10-15 64.119.16.21
"Алаагүй баавгайн арьсыг арав хуваана" гэгчээр монголчууд тэнэглэлийн туйлд хүрчээ!!! Ичиж үхмээр юм!!!"
Нэргүй 2026-10-15 202.55.191.130
Зүгээр л нэрийн дансанд нь, иргэдийн нэр дээр байршуулаад зөвхөн боловсрол, орон сууцанд зарцуулах эрхтэйгээр 2030 он хүртэл царцаа. Тэр нь л хамгийн зөв хувилбар сонсогдож байна лээ. Бэлнээр тарааж хэрхэвч болохгүй. Бэлэн мөнгө хэдэн их наядаар нь тараавал энэ улс тэгээд л сүйрнэ. Ажил хийж цалин авдаг хүмүүс инфляцидаа сөхөрнө. Эсвэл ОТ-оос ногдол ашиг авахаа боль. Зээлээ төлж байсан нь дээр.
Нэргүй 2026-10-15 64.119.24.108
30 онд нь мөнгөний ханш нь навс унаад бүр цаас болно
Иргэн 2026-10-15 202.133.76.53
Иргэдийн дансанд орох хуулийн заалт нь байсаар байхад төсвийнхөө цоорхойг нөхнөө гээд эргүүтээд байх. Хууль хамаагүй юү???
Нэргүй 2026-10-15 64.119.29.149
За зайлаа өлөнгийн цехийн сайтаа!!! Та нар улс орны хэрэгтэй төсөл хөтөлбөрийг жадлан эсэргүүцэх гадны болон дотоодын хорлон сүйтгэгч сүйтгэгчдийн гар хөл биз дээ. News.mn гэж шантаажны сайт байна аа бас
Нэргүй 2026-10-15 64.119.24.108
хөөе 5 толгойн ногдол ашгийг 5рицахилгаан станц болгоно гээд өгөөгүй тэр станц нь яг хаана байнаа мартчихсан гэж бодоод байгаамуу
М.Амар настан. 2026-10-15 64.119.21.1
Учралаа та нар 2027,2028 оны сонгуульд ялья,цаашид авилгаа авч,хулгай луйвараа хийе гэж бодож байгаа бол ОТ ногдол ашгаа энэ удаа ард түмэндээ өгөх ёстой.МАН ДААНЧ ИХ ХУУРАН МЭХЭЛЛЭЭ.
Нэргүй 2026-10-15 64.119.16.120
DYYDLGN SEXSEER ZYGAATSI TAASHAALDAAD SEXSDN80955877
Хулихдуулж, дээрэмдүүлж, доромжлуулж, алуулж ханалаа. 2026-10-15 103.212.119.47
Үнэн шүү. Төрд гарсан хулшайчууд нар үзүүлэхгүй дуусгах санаатай байгаа шүү! Энэ хулгайчийн нийгмийг үндэсэээр өөрчлөхийн тулд ард түмэн нэгдэж өөрсдийн төлөа тэмцэж сурах хэрэгтэй. Бүх намыг татан буулгаж. Монгол хүн бүрийн саналаар улс орноо авч үлдсэн шиг эрх чөлөөгөө олж авна.
МӨӨГИЙ 2026-10-15 138.252.29.42
ИДСЭН ХУЛГАЙЧДААС ХӨРӨНГИЙГ НЬ ГАРГА, НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ӨГ, МАН-УУДАА
Монгол 🇲🇳 улсад байнга оршин суудаг иргэдээ л Засаг Төр анхаарч халамжилмаар байгаа юм даа. 2026-10-15 66.181.161.216
Оюу толгойн ногдол ашгаа иргэддээ өгөө.
Ядаж тэтгэвэрийн хүмүүс 3болон түүнээс дээш хүүхдүүдтэй өрхүүдэд өгөмөөр байна 2026-10-15 202.126.89.121
Зочин
Нэргүй 2026-10-15 59.153.115.48
архинаас өгөөд дуусна ш дээ. бэлэн мөнгө тараах биш өөр ашигтай салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй! Ер нь хамаг баялагаа шавхаж дуусчихаад хэдэн жилийн дараа яаж амьдрах гээд байгаа юм бэ?! Шууд африкийн замаар орно ш дээ
Нэргүй 2026-10-15 202.133.76.56
малаа ашигтай салбар гэж төрд байхгүй ядаж архи тамхи чинь онцгой албан татвараар улсад орлого оцойтол оруулдаг байгаа шүү хэдхэн жилийн дотор л 3их наядын дайны татвар төлөгдөнө
Иргэн 2026-10-15 202.133.76.53
Ингээд эргүүтээд байдаг юм . Нэрийн данс чинь тусдаа. Чиний ойлгоод байгаа хадгаламжийн эсвэл харилцах данс чинь биш. Чи тэндээс бэлэн мөнгө гаргаад авна гэж зүүдэлсний ч хэрэггүй.
Нэргүй 2026-10-15 202.9.40.171
Төсөв тэлэхээс өмнө Төрийн албан хаагчид, ялангуяа Улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хулгайч нарынхаа тоо толгойг цөөлөх хэрэгтэй байна. 500 тэрбум төгрөг Хятад компани руу шилжүүлж алдчихаад Канад руу зугатдаг Х.Нямбаатар шиг хулгайчуудад ямар хариуцлага оноох вэ? 10 аймагт баригдах цахилгаан станцыг мөнгийг идчихдэг Тавинбэх нарын хулгайч нарт ямар хариуцлага оноох вэ? Хариуцлага үгүй бол Төр хулгайч нарын орогнох газар болж, хичнээн их татвар төлсөн ч Монгол улс хөгжихгүй.
Нэргүй 2026-10-15 64.119.16.9
дансанд нь хийсэн нэртэй 10 жилийн дараа хэрэглэж болохоор хуультай гэж ойлголоо ёстой хөх инээд хүрчлээ бн ха ха ха энэ одоо иргэдээ доромжлоод бн уу албаар тавлаад бн уу ийм хууль гаргаж суух гэж ёстой хэлэх үг алга хөгийн амьтад вэ
Настан 2026-10-15 64.119.21.1
Ард түмэн босох цаг нь иржээ.Арай дэндүү дорд үзэх юм.
зочин 2026-10-15 202.21.101.246
тэр цахилгаан станцаа бариачээ иргэд аваад 3 хоног хүрэхгүй үрээд дуусгана, мөнгөө авна гээд байгаа хүмүүс чиний амьдрал чи өөрөө л хичээ дандаа авна халамж гэх юм
Нэргүй 2026-10-15 202.126.91.64
Төсөвт хичнээн их мөнгө байгаад нэмэргүй гэдгийг Венесуал, Аргететиний жишээ харуулаад байна. Манай төсөв хичнээн олон дахин өсөв ард түмний амьдрал сайжирсангүй. Төр би чадна гэдгээл боль. Төрд мөнгө төвлөрнө тэнд хулгай л гаарна. Зүгээр хувиараа юм хийж байгаа хүмүүст хөнгөлөлттэй зээл маягаар өг. Тараах нь бас буруу 7 хоног ууж идээд дуусгана. Юм хийж бүтээдэг, үр дүнтэй зарцуулдаг хувийн аж ахуй нэгжүүдийг өргөжихөд л тусласан дээр байх
Нэргүй 2026-10-15 64.119.16.9
7 хоног ууж идээд дуусгана уу тэр ямар хамаатай юм бэ өгвөл өгөөд байвал бай чихгүй юу ч хувиарлаж өгөхгүй байж худлаа хуцацагаадаг нь л зэвүүн бн
Zochin 2026-10-15 202.72.245.200
Uu n buteen baiguulalt ?! , chanaj chadaddgui erch barigchid tanar naad buzar amaa tat . Irged too esoor n gartaa avna .
Мөнх 2026-10-15 66.181.184.22
Г.Хоролын бичсэн санааг дэмжиж бна. Оюу толгойн ноогдол ашгийг иргэдэд тарааж өг. Санг ийн сайд гэдэг нөхрийн яриад бгаа шиг Хуулиар болохгүй бгаа бол хуулийг нь өөрчил.
Нэргүй 2026-10-15 64.119.16.120
SAWI VANXANI BIEE UNELLEED BOOW XXNOO BOOW DOLOON MASSAJLI UILCHLGE VAWALDI TOMSGN XELEERE DOLOON URN SHINEGENE AMSI80955877
Нэргүй 2026-10-15 43.242.242.203
Ногдол ашгаа иргэд дансандаа авъя. Юун инфляц өсөх гэж, харин ч иргэд өр ширээ дарна, хоол хүнсээ авна, байр орон сууцныхаа урьдчилгаанд өгнө. Худлаа нэг их "Баялагтаа эзэн Монгол" гэсэн поп уриан дор өөрсдийнхөө дампуурсан ажлуудаа янзлах гэж тэнэгтэж ядаж байна.
Нэргүй 2026-10-15 202.131.225.197
Инфляц 20-30 хувь хүрвэл ажил хийхийн хэрэггүй болоод сүйрнэ дээ. Ажилгүй новшнууд ч яахав. Нэг гэдэс гарч аваад таарна биз. Ковидын үед тараасан мөнгөний балгаар одоо яаж зовж байгаагаа мэдэж байна уу. Ажил, бизнес хийж, татвар төлж, НДШ төлж, энэ улсыг авч яваа дундаж давхарга л хөөрхий болж байна даа. Залуучууд нь гадагш яваад дууслаа.
Нэргүй 2026-10-15 64.119.19.123
ковидын үед хаана хэдэн цаас өгсөн юм бэ..авч үзээгүй шүү.
Нэргүй 2026-10-15 64.119.27.240
Станц барих 2наядын тал н МАН ын хулгайчдын кармаанд орно гэдэгт итгэлтэй бна
Нэргүй 2026-10-15 202.9.41.94
баялагийн сангийн хуулиа өөрчилж ард иргэддээ ноогдол ашгийг бэлнээрдансанд нь өг хулгайчуудын хөрөнгө хураах хуулиа яахалтай горимоор баталж төслүүдээ хэрэгжүүлнэ үү