Тамхины онцгой албан татварыг огцом нэмэгдүүлж, үнийг эрс өсгөх бодлого нь хэрэглээг бууруулах зорилготой хэдий ч үүний зэрэгцээ хууль бус, татваргүй тамхины зах зээл тэлэх эрсдэлийг бодитоор тооцох шаардлагатай. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа энэ талаар хэлэхдээ, “Тамхины татварыг нэмэгдүүлэхийг бүхэлд нь эсэргүүцэхгүй. Харин судалгаа, тооцоонд үндэслэн зохистой түвшинг тогтоох хэрэгтэй” гэдгийг онцлов. Мөн түүний үзэж байгаагаар нэг хайрцаг тамхины үнэ огцом өсөж, жишээлбэл 30 мянган төгрөгт хүрвэл хэрэглэгчдийн худалдан авах чадварт шууд нөлөөлнө. Өндөр үнэтэй хууль ёсны бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй болсон хэсэг нь хямд хувилбар хайж эхэлнэ. Энэ эрэлт хууль бус сувгаар орж ирсэн, татвар төлөөгүй тамхины зах зээлийг тэлэх нөхцөл бүрдүүлж болзошгүй. Тамхины үнэ огцом нэмэгдэхэд бүх хүн шууд тамхинаас гарна гэж үзэх нь асуудлыг хэтэрхий энгийнээр харсан хэрэг. Нэг хэсэг нь хэрэглээгээ бууруулж болох ч нөгөө хэсэг нь хямд бүтээгдэхүүн хайж, хууль бус сувгаар худалдан авах эрсдэлийг дагуулж байгаа гэв.
Мөн амт, үнэр оруулагч болон капсултай тамхийг бүрэн хориглохтой холбоотой эрсдэлийг ч урьдчилан тооцох шаардлагатай.
Хууль ёсны зах зээлээс эдгээр бүтээгдэхүүн алга болсон ч хэрэглэгчдийн эрэлт бүрэн арилахгүй бол хууль бус бүтээгдэхүүнээр нөхөгдөх магадлалтай. Монгол Улс хил, гаалийн хяналтын боломжоо мөн бодитоор тооцох шаардлагатай. Өнөөдөр ч хууль бус, хуурамч бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч байгаа нь татварын зөрүү хэт их нэмэгдвэл хууль бус тамхины урсгал нэмэгдэх эрсдэлтэй. Иймээс бодлогын үр дүнг зөвхөн “тамхины хэрэглээ буурна” гэж хэмжих нь хангалтгүй. Төсвийн орлого, хэрэглэгчийн худалдан авах чадвар, бизнесийн нөхцөл, хил гаалийн хяналтын чадавх болон хууль бус зах зээлийн эрсдэлийг хамтад нь тооцох шаардлагатай юм.
“Татвар өөрөө шийдэл биш. Судалгаа, тооцоонд үндэслэсэн зөв, зохистой төрийн бодлого л бодит шийдэл болно” гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа онцолсон юм.
3,605.46















































хүннү 2026-10-15 202.9.46.146
Зөв шийдэхгүй бол хууль бус тамхины наймааг өөгшүүлэх аюултай. Мөн авилга албан тушаалын хэрэг улам өснө. Хил, гаалийханд мөнгө өгөөд машин машинаар оруулвал яах вэ?
Нэргүй 2026-10-15 66.181.180.82
татвар нэмэх нь зөв, битгий хор найруулаад байгаарай.
Нэргүй 2026-10-15 202.21.103.139
Зөвл ярьсан бна.
Нэргүй 2026-10-15 202.131.236.22
архи тамхийг хааж боогоод дундаа буруутаж байсныг дэлхийн түүх гэрчилнэ. Асуудлыг хүчээр тулгасан, татвараар дарамталсан ийм хуулинцруудаас болж ард түмэн тартагтаа туллаа