"Боловсролын салбарын төсөв" хэлэлцүүлэг өнөөдөр /2026.10.15/ болж байна.
"Төрийн худалдан авалт чанарыг биш хямдыг сонгодог"
Хэлэлцүүлэг түр завсарлаад 15:00 цагаас үргэлжилж байна. Оролцогчид санал асуулгын дүн болон төрийн статистик мэдээллийн зөрүүтэй байдлын талаар байр сууриа илэрхийлэн үг хэлсний дараа асуулт, хариултын цаг эхэллээ.
ЕБ-ын 16-р сургуулийн захирал н.Гантогоо:
-Сургуулиудын 77 хувь нь ширээ сандал хүсэж байна гэдэг нь тооны асуудал биш юм. Сургууль болгонд илүүдэл ширээ байгаа. Харамсалтай нь, даац хэтэрснээс болж хуучирч муудсан, гагнуур авахгүй болсон. Ерөөс төрийн худалдан авалт чанарыг биш хямдыг сонгодог зарчимтай. Хямд үнээр авсан ширээ сандал эдэлгээ даадаггүй. Тоног төхөөрөмжийг тогтмол хангадаг тогтвортой төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна.
ЕБ-ын 161 сургуулийн захирал Б.Балжинням:
-Манай сургууль 2002 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан. Хятадын Засгийн газраас ширээ сандлыг барилгатай нь өгсөн. Бусад эд хогшлыг төсөл хөтөлбөрөөр авсан. Одоо хүүхдүүд маань дуу хөгжим, спортоор хичээллэхэд ардын хөгжим, модон морь, матрассаас эхлээд хэрэглэгдэхүүн байхгүй. Тиймээс тухайн сургууль тус бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагад тулгуурлаж нийлүүлэлт, төлөвлөлтийг хийх, төсөвт тусгах хэрэгтэй байна. Гаднын хөрөнгө оруулалтаар баригдсан сургууль байж болох ч ялгавартай хандаж болохгүй.
ЕБ-ын 189-р сургуулийн захирал Б.Зээрээ:
-Шинэ сургуулийн захирлаар томилогдоод найман сар болж байна. Мэдээлэл технологийн, байгалийн ухааны лабораторийн нийлүүлэлт хийгдэхгүй байгаа асуудал аль ч сургуульд бий. Нийлүүлж байгаа компьютерууд 5-10 жилийн өмнөх үзүүлэлттэй. Орчин үеийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэх хэрэгтэй. Тавилга эд хогшлын тухайд цөөн тооны монопол компаниас ирдэг. Нөхөн хангалтын зардал сүүлийн нэг жилийн хугацаанд тавигдаагүй нь асуудал үүсгэж байна. Сургуулийн барилгын барьсан хэрнээ тоног төхөөрөмжөөр хангагддаггүй.
Хүүхдийн тоо 53.2 хувиар өсөхөд багшийн тоо 37.3 хувиар өссөн байна
Багшийн тоон болон чанарын хомсдолын асуудлаар хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
–Багшийн дутагдал хомсдол тодорхой мэргэжлүүд дээр их байгаа талаар боловсролын салбарын ажилчид хэлдэг. Зарим газар нэг багш олон төрлийн хичээл заадаг, ачаалал өндөртэй байдаг талаар баримтууд бий. Ер нь багшийн дутагдлын гол шалтгаан нь цалин хөлс, ажлын ачаалал, нийгмийн үнэлэмжтэй холбоотой байдаг гэсэн судалгаа их байдаг.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир:
-2015 оноос хойш буюу сүүлийн 10 жил Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн тооны өсөлт ба бүлгийн тооны өсөлт хоёрыг харьцуулан харуулъя.

2015-2026 оныг хүртэл бид 768 ЕБС-тай байж байгаад өнөөдөр 900 ЕБС-тай болсон байна. Нэг хүүхдэд ногдох бүлгийн тоо 10 жилийн өмнө 27 байсан бол одоо 30.5 болсон. Хэдийгээр улсын дундаж ингэж харагдаж байгаа боловч аймгийн төвийн сургуулийн бүлгийн тоо нийслэлийн сургуулиудын бүлэг дүүргэлт өөр байгаа.
Бид 2015 онд 535.1 мянган суралцагчтай байсан бол 2026 онд 819.9 мянган суралцагчтай болсон. Шинэ статистик гараад ирэх юм бол энэ 230 мянга руу дөхнө.
Үндсэн багшийн тоо 28.5 мянгаас 39.1 мянга болж өссөн. Өөрөөр хэлбэл хүүхдийн тоо 53.2 хувиар өсөхөд багшийн тоо 37.3 хувиар өссөн байна. 10 жилийн өмнө нэг багшид ногдох хүүхдийн тоо 18.8 байсан бол одоо 21 болж өссөн.
Тэгвэл ямар сул орон тоо үүсээд байгаа вэ гэдгийг харвал,

Сүүлийн 5 жилийн байдлаар дээд тал 4.2 мянга доод тал нь 1.4 мянган багшийн сул орон тоо ЕБС-иудад үүсч байгаа.

Тэтгэвэр, түр чөлөөнөөс шалтгаалсан сул орон тоо 15 хувийг эзэлж байна. Шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалсан орон тоо нийт сул орон тооны 60 орчим хувийг эзэлж байна. Тэгэхээр тухайн орон нутаг, тухайн байршилд тухайн багш тогтвортой ажиллах арга механизм бол эдийн засаг, нийгмийн үр дагавараасаа хамаарах асуудал гэдгийг мөн харах нь зүйтэй.
Дотуур байргүй тул хичээлийн байрныхаа зүүн жигүүрийг дотуур байр болгон ашиглаж байна
ЕБС-ийн захирал, багш нарын төлөөлөл байр сууриа илэрхийлж байна.
45-р сургуулийн захирал Ц.Пүрэвцэрэн:
-45-р сургуулийн барилга 1956 онд эмнэлгийн зориулалтаар баригдаж байсан. Нийт 70 жил үйл ажиллагаа явуулж, ашиглалтын хугацаа дууссан. Барилга буулгаж барихад 28тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгөн дүнг 2027 оны төсөвт нэн яаралтай суулгаж өгөх шаардлага үүссэн. Учир нь 1377 хүүхэд 98 багш, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл үүссэн.
30-р сургуулийн захирал П.Өлзийтөгс:
-Манай сургуулийн хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт 2022 онд гарсан. 2024 онд хуучин барилгаа буулгасанаас хойш бүтэн 2 хичээлийн жилийн турш 4 хичээлийн байранд 88 бүлгийн 3600 сурагч суралцсан. Сургууль хоорондын зай автобусны 5 буудлын дайтай хол, түрээсийн байрны дэд бүтэц муу зэргээс болж энэ хугацаанд хүүхдүүдийн эрх нэлээн зөрчигдөж байсан. Харин 2026 оны 10-р сарын 5-нд сургуулийн шинэ байр ашиглалтад орж, бид магнай тэнийсэн.
116-р сургуулийн сургалтын менежер н.Ууганчимэг:
-Манайх Монгол Улсад харааны хөгжлийн онцлогтой сурагчдад боловсрол олгодог цорын ганц сургууль бөгөөд сурагчдын 30 хувь нь сул болон үлдэгдэл хараатай, 70 хувь нь огт хараагүй хүүхдүүд байна. Орон нутаг, алслагдсан дүүргээс ирж суралцдаг хүүхдүүдэд зориулсан дотуур байргүй тул хичээлийн байрныхаа зүүн жигүүрийг дотуур байр болгон ашиглаж байна.
71-р сургуулийн сургалтын менежер Б.Батцолмон:
-Манай сургууль ашиглалтад ороод 20 жил болж байна. Анх ашиглалтад орохдоо спорт заалгүй, цайны газаргүй байсан. Одоо бол ашиглалтад орсон байгаа. Гэвч суух сандал ширээгүй байна.
Миний хувьд шинээр ашиглалтад орж байгаа сургууль цэцэрлэгүүдийнхээ тоног төхөөрөмжийн асуудлыг давхар шийдэж байсан нь зөв гэж бодож байна.
Өнгөрсөн хавар би 189 дүгээр сургуулийн сургалтыг менежерээд ажиллаж байхад шинэ ашиглалтад орсон сургууль маань ширээ, сандал байхгүй нэлээд хугацаа өнгөрсөн. Үүнийг хамтад нь тусгаж болдоггүй юм уу.
Манай сургуулийн хувьд гадаа гараад зогсох талбай байхгүй. Анхнаасаа зураг төсөл дээр гадна тохижилтыг хийгээгүй юм уу, яагаад бүр орхичихсон юм мэдэхгүй. Дээрээс нь бохирын асуудал байна. Манай сургууль өөрөө хотын төвийн алслагдсан сургууль болохоор төвийн шугамд холбогдоогүй. Хоёр, гуравдугаар давхарт ариун цэврийн өрөөний үнэр үнэхээр аймшигтай, бохир нь яг хажуудаа. Энэ асуудал хүүхдүүдийн эрүүл мэнд тэнд ажиллаж байгаа багш нарт маш их хортой. Энэ асуудлыг шийдэж өгөөч гээд хойшлоод яваад байна. Үүнийг 7 хоног бүр соруулж байна. Энэ үнэрийг арай дийлэхгүй байгаад байна.
"Сургууль, цэцэрлэгийн 67 хувь нь хүчин чадлаасаа хэтэрсэн"
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
–Нийт 1092 сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн хариултад үндэслэсэн судалгааны үр дүнгээр нийт сургууль, цэцэрлэгийн 67 хувь нь хүчин чадлаасаа хэтэрсэн буюу ачаалалтай. Мөн 62 хувь нь өргөтгөл шаардлагатай, ЕБС-ийн 39 хувь нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй, 77 хувь нь сургалтын тоног төхөөрөмж хүртээмжгүй, 86 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анги танхимгүй, 62 хувь нь багшийн дутагдлын гол шалтгаан нь цалин хөлс гэж хариулсан байна.
Түүнчлэн судалгаанд хамрагдсан ЕБС-ийн 63 хувь нь хоёр ээлжээр хичээллэдэг бол үүнээс 31 сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна.
Стандарт хангаагүй анги танхим ихтэй 154, заал болон цайны газар дутагдсан 126, анги дүүргэлт 35-аас давсан 87 сургууль байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Энэ жилийн улсын төсөвт боловсролын салбарт нийт 7.5 их наяд төгрөг төсөвлөсөн. Энэ нь ДНБ-ий 6 хувь, улсын төсвийн урсгал зардлын 17.8 хувьтай тэнцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн зарлага бүрээс ойролцоогоор зургаан төгрөг тутмын нэгийг боловсролын салбарт зарцуулж байна гэж ойлгож болно.
Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн бусад оронтой харьцуулахуйц түвшинд хүрч байна. Гэхдээ боловсролд зарцуулж буй нэг төгрөг бодит үр өгөөжөө өгч байна уу? Боловсролын хүртээмжийг сайжруулж, чанарын ялгааг бууруулж чадаж байна уу? Төрийн болон хувийн сургуулиудын ялгаа арилж байна уу? Эдгээр асуулт өнөөдөр ч анхаарал татсан асуудал хэвээр байна.
Тиймээс боловсролын салбарт зарцуулж буй төсөв бүрийг үр өгөөжтэй болгох бодлогын шийдвэрүүд УИХ-ын түвшинд гарах ёстой.
Боловсролын багц хуулиар зургаан томоохон шинэчлэлийг зарласан. Өнөөгийн сургалтын хөтөлбөр хоцрогдсон учраас XXI зуунд амьдрах хүүхдүүдийг сэтгэлийн тэнхээтэй, бие бялдрын хөгжилтэй, оюуны чадамжтай болгон төлөвшүүлэх цогц хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлж буйгаараа энэ жил онцлогтой.
Мөн боловсролын салбарт тогтолцооны томоохон гажуудал үүсээд байна. Хөдөө орон нутгийн сургуулиуд харьцангуй цөөн сурагчтай байхад нийслэлийн сургуулиуд хэт их ачаалалтай ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 3,000-аас дээш сурагчтай 38 сургууль байна. Харин хөдөөгийн сургуулиуд дунджаар 400–500 сурагчтай байгаа нь боловсролын хүртээмж, сургуулийн ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатайг харуулж байна.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир:
-Монгол Улс 1.3 сая хүүхэд, залуучуудыг сургаж, 2,400 гаруй боловсролын байгууллага тэдний сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг 100 мянга гаруй багш, ажилтан, албан хаагч удирдан зохион байгуулж, боловсролын үйлчилгээг хүргэж байгаа юм.
Тиймээс боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ чанартай боловсролын үйлчилгээг хүргэх нь хамгийн чухал асуудал юм.
Сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн тоо ойрын жилүүдэд харьцангуй тогтвортой байж, цаашид буурах хандлагатай байна. Сүүлийн 2–3 жилийн хугацаанд Засгийн газраас сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээ авсны үр дүнд хүртээмжийн асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэж, цаашид боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Харин бага боловсролын сурагчдын тоо харьцангуй тогтвортой байгаа ч 2030 он хүртэл дунд болон ахлах ангийн сурагчдын тоо өсөх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо ойрын 2–3 жилд оргил үедээ хүрэхээр байна.
Иймээс нэн тэргүүнд боловсролын дэд бүтцийг өргөжүүлэх шаардлагатай. Сурагчдын бодит хэрэгцээ, байршил болон шаардлагатай хүчин чадалд нийцүүлэн хөрөнгө оруулалт, төсвийг оновчтой төлөвлөх нь чухал байна.
Энэ онд төлөвлөж буй арга хэмжээний үр дүнд ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициентийг 0.03-аар, цэцэрлэгийн ачааллыг 0.1 пунктээр, дотуур байрны ачааллыг мөн 0.1 пунктээр бууруулах боломжтой гэж үзэж байна. Цаашид хүүхдийн тооны өсөлт харьцангуй тогтворжихын хэрээр сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн асуудлаар урт хугацааны, тогтвортой бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Хэрэв бид 2030 он хүртэлх хугацаанд боловсролын байгууллагуудын хүчин чадлыг хэрэгцээтэй байршилд нь зөв төлөвлөж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг оновчтой хийж чадвал бодит үр дүнд хүрнэ гэж харж байна.
3,605.46
















































Зочин 2026-10-15 64.119.25.46
бичиж байгаа нийтлэл чинь арай бишээ. ширээ хүсэх гэдэг нь юу гэж байгаа юм бэ. хэрэгтэй байгаа гэж бичээч дээ. ямар боловсролгүй юмнууд сэтгүүлч хийгээд байна.
XT 2026-10-15 202.126.90.86
bolxi xylgach ail byruin xyyxed kkkk
Huuclel Hyraagch xylgaich 2026-10-15 202.126.90.86
bydyyleg gytchlaa
em yygaad bue chin caijirche. 2026-10-15 202.126.90.86
shypgaag dyyriagch
cjx 2026-10-15 202.126.90.86
upcen gazarlyygaa buund
Нэргүй 2026-10-15 59.153.115.48
ямар мэргэжлийн багш дутагдалтай байгааг хэлээчээ
Б 2026-10-15 66.181.190.88
МАН өөрийн барилгаа ямар хурдан барьсан билээдээ..хүүхдүүдл хохирдог юм..оргил үе гж хэд юм.10.20 сая хүүхэдтэй юм шг.яамны авгай нараа хөдөө ажилуулж.өвөлжүүлж үз..гал түлээд хичээл ажлаа хамт хийцгээж үз..бодит бдал ямар б.ааа
Нэргүй 2026-10-15 202.126.91.179
поп х*******н суганы үс
- ylcuin xamgaalal 2026-10-15 202.126.90.86
cenc yleej, kameraar tyrbodaj, ymar ch batalgajgyi +Texnikeer; yil ajilgaand chuni oroltsoj, dampyyryylj
baitlaa Ubchlyylj @ galzyypdag bolloo. -##+
zo 2026-10-15 192.82.65.146
энэ худлаа. энэ жилээс хотын цэцэрлэгүүдийн хүүхдийн тоо эрс багасаад байгаа. ирэх жилээс сургуулийн хүүхдийн тоо ирэх 10 жилд багасна