Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны гуравдугаар сард өргөн мэдүүлсэн. Үүнээс гадна нэр бүхий УИХ-ын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл өргөн барьсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүнд хариуцлага тооцож, эгүүлэн татах тухай асуудалд гишүүдийн төлөөлөл ямар байр суурьтай байгааг хүргэе.
"УИХ-ЫН ГИШҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ, ГЭХДЭЭ НАМ БИШ"
УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН:
-Ер нь ёс суртахуун өндөртэй улс оронд заавал хууль гэхгүйгээр парламентын гишүүд нь өөрсдөө хариуцлагаа хүлээж, бүрэн эрхээсээ түдгэлздэг соёл бий. Монгол Улсын хувьд ийм ёс суртахуун төлөвшөөгүй учраас хуулиар хариуцлагажуулах шаардлага байна. Бүх асуудлыг улстөржүүлэх хандлага байна. Гэхдээ энэ хариуцлагын асуудлыг улс төрийн нам, Удирдах зөвлөлөөр ярихтай санал нийлэхгүй. УИХ-ын гишүүд хуулиар заасан үндсэн үүргээ биелүүлэхгүй бол яах вэ гэдэг хуулийн зохицуулалт алга. Жишээлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд хуралдаандаа заавал оролцох үүрэгтэй. Гэтэл тэр үүргийг нь сануулж, тоож байгаа ч хүн алга.
Хуралдааны ирц дөнгөж бүрдсэн даруйд л бусад хуулийн адил хэлэлцлээ. Тэр үүднээсээ УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах шаардлагатай.
Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Эдгээр хууль дотор маш олон хариуцлагын заалтуудыг тусгасан учраас нэлээд сайжрах дүр зураг харагдаж байгаа.
"ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭСЭЭ ЭХЛЭЭД ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ"
УИХ-ын гишүүн Д.ҮҮРИЙНТУЯА:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох, эгүүлэн татах тухай асуудлыг зохицуулсан хуулийн заалтууд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Одоо энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн батлах байх гэж бодож байна. Ард иргэдийн хүлээлт ч их байна. Би өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Хөвсгөл, Булган, Орхон аймагт буюу хойд бүс нутагт ажилласан.
Ард иргэдтэй хийсэн Ерөнхийлөгчийн уулзалт дээр энэ хуулийн төслөөр санал асуулга авахад дуу нэгтэй дэмжиж байна лээ. Тэгэхээр бид УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудлыг ярьж, анхаарч, хэлэлцэх ёстой.
Бид ёс зүй, хариуцлагын асуудлыг шаардаж, нэхэж байгаа бол төрийн түшээдээсээ эхлээд ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. УИХ-аар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас ажлын хэсэг байгуулан, ажиллах ёстой гэж харж байна.
"ХАРИУЦЛАГА ЯРИХГҮЙ БОЛОХООР АРД ИРГЭДИЙН ИТГЭЛ АЛДАРЧ БАЙНА"
УИХ-ын гишүүн О.АЛТАНГЭРЭЛ:
-Ямар нэг байдлаар хариуцлага гэдэг зүйл заавал байх ёстой. УИХ-ын чуулганы хуралдаандаа эсэргүүцэл илэрхийлж оролцохгүй байх асуудлаас бусдаар УИХ-ын гишүүд хуралдаа суух ёстой. УИХ-ын гишүүн хүн хэрэгцээтэй цагтаа сайхан юм ярьчихаад алга болдог ажил биш учраас хариуцлага бол заавал байх ёстой. Үндсэн хууль дээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах механизмыг анхнаасаа тусгаж өгсөн. Тэр заалт нь Үндсэн хууль зөрчвөл эгүүлэн татна гэсэн байдаг. Яг ямар ямар тохиолдолд эгүүлэн татах вэ гэдгийг хуульд нарийвчлан тусгах шаардлагатай. Бид дотроо сахилга хариуцлагын асуудлыг гарцаагүй ярих ёстой.
Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг одоо ярьж байгаа юм биш. Хамгийн анхны хэрэгжсэн кейс гэвэл, 1996 онд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агснаас гадна нэг УИХ-ын гишүүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн Цэц хуралдаж байсан жишиг бий.
Бид өнөөдөр батлагдан, хэрэгжиж байгаа хууль тогтоомжоо огт хэрэгжүүлэхгүй байна. Ямар нэг байдлаар сахилга хариуцлагын механизм огт үйлчлэхгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэг, хуучин Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох гэмт хэрэг өнөөдөр бүгд хүчингүй болж, монголчууд долоо хоног болгон нэг хулгай, гүтгэлгээр харлуулж, муулсан мэдээллийн урсгалд дарагдаж байна. Энд хариулт өгдөг газар гэж байхгүй. Хэнийх нь зөв юм бэ. Тэр байтугай маргааш нь дахин нэг өөр сэдэв гарч ирнэ. Ямар нэгэн байдлаар хариуцлага ярихгүй болохоор ард иргэдийн итгэл алдарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн өөрчлөлтийг бусад гишүүдийн өргөн барьсан хуультай нэгтгэж хэлэлцэн гэж ойлгосон. Хууль өргөн барьсан бол заавал хэлэлцэх ёстой гэсэн зарчим бий. Гэмт хэргээс зугтах газар байж болохгүй. Хоёрт, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, хариуцлага тооцох, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэдэг нь нэг асуудал хэрхэн хандаж байгаагийн илэрхийлэл. Энэ бүх асуудлыг цогцоор нь ярилцаж, шийдэх л хэрэгтэй. Энэ нь дараа дараагийн парламентад хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил шийдээгүй асуудалд цэг тавиад шийдэх л хэрэгтэй.
"ГИШҮҮДЭД 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ЯРИХГҮЙ, БАЙЖ БОЛОХГҮЙ"
УИХ-ын гишүүн М.БАДАМСҮРЭН:
-Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож, эгүүлэн татах нь зөв. Би үүнтэй 100 хувь санал нэг байна. Парламент болон УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаа манлайлах учиртай. Энэ манлайллын үүргээ биелүүлэхгүй байгаа бол хариуцлага ярих ёстой. Ард түмний төлөөлөл болж, санал авсан ч гэсэн дөрвөн жилийн хугацаанд ямар ч хариуцлага ярихгүй, суудал дээр нь хадчихсан юм шиг байж болохгүй. Үүний үр дүнд парламентын нэр хүнд унаж болохгүй.
"Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог" гэдэг шиг хариуцлага алсан УИХ-ын гишүүдээс болж, парламентын засаглал бүхэлдээ нэр хүндгүй болно гэдэг байж боломжгүй асуудал.
Яагаад УИХ-ын дарга болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс Ерөнхийлөгчийн болон бусад гишүүдээс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байгааг тодруулах нь зүйтэй байх. Ер нь энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж, батлах ёстой. Хариуцлага дээрээсээ л тогтоно. Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг шүү дээ. УИХ-ын гишүүд ард түмэндээ зөвөөр үлгэрлэж, улс орны хөгжлийг түүчээлэх ёстой.
"ЖАГСААЛТЫН ГИШҮҮД НАМЫН НЭГДСЭН БОДЛОГЫГ БАРИХ СОНИРХОЛГҮЙ БОЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ХЭРЭГТЭЙ"
УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ:
-УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль гээд олон хуулийг гишүүдээс болон Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан. Энэ хуулийн төслүүдийг нэгтгэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох хүрээнд хуралдааны ирцийн асуудлыг чуулганаар хязгаарлахгүйгээр байнгын хороо, ажлын хэсгийн ирцүүдийг тодорхой гаргаж ирье. Хэрэв ажлын хэсгийн хуралдаа суухгүй бол тухайн гишүүнийг хасна.
Мөн ёс зүйн дэд хэсгийг оруулж байна. Үүнээс гадна хуралдааны дэгийг зөв явуулах тухай зохицуулна.
Тухайлбал, гишүүн байнгын хороон дээр санал гаргаж, тэр нь байнгын хорооны дийлэнх гишүүд дэмжээгүй, тэгсэн мөртлөө УИХ-ын чуулган дээр босгодог асуудлыг цэгцэлнэ. Хэрэв тухайн санал оруулсан гишүүний санал байнгын хороон дээр унасан УИХ дээр дахин санал хураалгамаар байвал дэмжих саналын томъёоллоор санал хураалт явуулдаг болно. Энэ мэт УИХ-ын хуралдааны дэгийг шударга, зарчимтай хийх чиглэлийн олон өөрчлөлт орж байгаа. Үүнээс гадна зарим нэг том байнгын хороог жижиглэх асуудал орж байгаа. УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгаж, сайжруулах заалтуудыг тусгасан ч эгүүлэн татах асуудлыг хуулийн төсөлд оруулаагүй. Нэр дэвшигчдээ маш сайн судалж, хариуцлагатай сонголт хийж сурах ёстой. Хоёрт, парламентын дархлаа гэж зүйл байх ёстой. Тухайн гишүүнийг эгүүлэн татчих вий гэдэг айдсаас болж, улс орныхоо төлөө зарчмын зөрүүтэй санал гаргаж чадахгүй, айдаст автах асуудал байж болохгүй. Миний хувьд жагсаалтад намыг төлөөлж сонгогдсон гишүүд намын нэгдсэн бодлогыг барьж, бүлгийн байр суурийг баримтлах сонирхолгүй, боломжгүй гэвэл эгүүлэн татагдаж, жагсаалтын дараагийн гишүүнийг оруулж ирдэг тогтолцоо чухал. Энийг УИХ-ын сонгуулийн тухай хуультайгаа уялдуулж ярихгүй бол УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй.
"УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ БОДОЖ ҮЗЭХ ЁСТОЙ"
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:
-Ер нь хариуцлага тооцох асуудалд УИХ-ын гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Гэхдээ хариуцлага алдаж байгаа асуудалд эгүүлэн татах асуудлыг бодож үзэх ёстой юм билээ. Тэрнээс биш энэ асуудалд тав дээр нэмэх нь тав тэнцүү гэдэг шиг хатуу байр суурьтай байж болохгүй
"ШААРДЛАГАТАЙ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ"
УИХ-ын гишүүн А.АРИУНЗАЯА:
-Өнгөрсөн Лхагва гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын багц хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн бол үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүдийн зүгээс өргөн барьсан. Миний зүгээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдтэй хамтран найман гишүүн Улсын Их Хурлын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн хэлэлцүүлгийг одоогоор хийгээгүй байна.
Хаврын чуулганаар хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. УИХ-ын даргын зүгээс "УИХ-ын гишүүд нь өөрсдийн санаачлагаар сахилга хариуцлагын асуудлаа өргөн барьсан хуулиудаараа зохицуулахыг оролдъё. Тэгээд шаардлагатай бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг.
"УИХ-ЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ"
УИХ-ын гишүүн Л.МӨНХБААТАР:
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдсэн. Уг хуулийн төсөлд дөрвөн асуудлыг хөндсөн байсан. Тэр заалтуудаас авах шаардлагатай заалтыг нь авч, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Яг одоо УИХ-ын багц хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд шийднэ. Мөн УИХ-ын Ёс зүйн дэд хороо ажиллаж байна. УИХ-ын багц хуулийн хүрээнд УИХ-ын гишүүдийг хариуцлага, ирцтэй холбоотой олон асуудлыг цэгцэлж байгаа юм. Энэ багц хуулиа хэлэлцэн батлах шаардлагатай.
3,605.46





















































Нэргүй 2026-10-15 202.133.76.118
энхтүвшин гөлөг ордонд хүн зодоод байсан биз дээ хариуцлагаа хүлээшээд огцор п**да
Нэргүй 2026-10-15 59.153.115.97
Хурдан хэлэлцэж удалгүй батлахгүй бол УИХ-ын гишүүд ард түмэн, улсаараа тоглож дууслаа шүү
Нэргүй 2026-10-15 64.119.16.120
SEXSDNEE MASSAJLI UILCHLEED VANXANI SEXSY BIEE UNELLEED BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAX80955877
Өвгөн Балдан 2026-10-15 64.119.16.45
Хариуцлага ярих асуудал бол оройтсон бороо болоод байгаа шүү дээ. Яаралтай шийдэх хэрэгтэй. Хамгийн наад зах нь одоо энэ мэдээллийн хэрэгслүүдийн бичих ур чадвараас ч эхэлж болно шдэ. Энэ олон гишүүдийн хэлсэн үгийг нохойн баас болгочихоод байгааг хар л даа. Энэ чинь парламентийн хүчин чадлыг сулруулж байна шдэ.
Нэргүй 2026-10-15 160.250.66.5
Хулгайч хамгийн түрүүнд хулнайчийг бариарай гэдэг шиг, Алтангэрэлээс бусад нь бол хуулийг өөртөө ашигтай байдлаар батлуулах гэж л амь тавих гэж байгаа биз.
Нэргүй 2026-10-15 188.162.248.110
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсыг бар болгоно гэж байгуулагдсан Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!