niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:03 UTC Эх: https://news.mn/r/2893077/ a146c267bfc92d7b… ← niitlelch.mn руу буцах

Төрийн дээр "сандайлсан" МАН

Төрийн дээр "сандайлсан" МАН

Төрийн дээр "сандайлсан" МАН

УИХ-ын гишүүд бол дөрвөн жилд нэг удаа ард түмий саналаар сонгогддог. Иргэн төрийн үйл ажиллагаанд оролцохын тулд өөрийн төлөөллөө дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар сонгодог.

УИХ-ын 126 гишүүн бол 3.5 сая монголчуудын төлөөлөл. Харин нам бол хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл бүхий төрийн бус байгууллага.

Засгийн газрын гишүүн бол ард түмний төлөөллийн томилдог албан тушаал. Төрийн үйл ажиллагааг явуулах, түүнийг хэрэгжүүлэх, бодлого шийдвэрийг гаргахын тулд сайд нарыг томилдог бөгөөд бас чөлөөлөх эрх нь УИХ-ын гишүүдэд хадгалагддаг.

Гэвч сүүлийн үед төрийн институци хоорондын ялгаа зааг, нэг нь нөгөөдөө хяналт тавих, хязгаарлах, хариуцлага тооцож, ажлыг нь хянадаг тогтолцоо бараг л алдагдчихлаа.

Тодруулбал, Засгийн газар нь парламентынхаа дээр хараад суучихлаа. Угтаа бол парламент Засгийн газраа хянадаг, Засгийн газар ч парламентаа хянадаг тогтолцоотой, хуультай улс. Ганц моннголд ч бус парламентын засаглалтай орнуудад засгийн газар нь парламентаа хянаж, чиглүүлэх тодорхой хөшүүргүүд байдаг. Хэдийгээр онолын хувьд парламент нь засгийн газрыг байгуулж, түүнд хяналт тавих л зохицуулалт бөгөөд Засгийн газрын бодлого, шийдвэр ард түмний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас үүний алдаа оноо, буруу зөвд л парламентаа хяналтаа тавьж, засч сайжруулах үүрэгтэй гэсэн үг.

Ардын нам 2024 оны сонгуульд ялалт байгуулж, олонх болсон учраас парламентын болон гүйцэтгэх засаглалын эрхийг атгаж байгаа. Гэвч сүүлийн хоёрхон жилийн дотор ардын намынхан гурван ч Ерөнхий сайдаа огцруулж, Засгийн газраа унагасан.

Харин өнөөдөр Н.Учралын Засгийн газар түүний танхимын сайд нар нь парламентын хяналт тавих эрхийг уландаа гишгэчихсэн,  УИХ дээр орж ирээд оруулсан ирсэн хуулиа хамгаалдаггүй, парламентын гишүүдийн хяналт тавих, асуулт асуух эрхийг нь хязгаарлах, загинах, шүүмжлэх, элдвээр гоочлох гээд ёстой л нэг дүрийг үзүүлж байна.

Угтаа бол Засгийн газар ард түмний амьдралыг сайжруулах гэж байна, бид ажил хийх гэж байна хэмээн 2026 оны төсвийн тодотголыг хичээл сургууль эхлэхээс өмнө өргөн барьсан. Өргөн барьсан төсвийн тодотголоо одоо болтол баталж чадаагүй л явна. Үнэндээ Засгийн газрын сайд нар 2026 оны төсвийн тодотголоо батлуулахын тулд, ард түмний амьдралыг сайжруулахын тулд ээлжит бус чуулган зарласан. Явж ирсэн зарчмаа харвал, тодотголд зориулж ээлжит бус чуулган зарласан бол тэр хугацаандаа баталчихдаг. Гэвч ээлжит бус чуулган хаагдаад, ээлжит чуулган эхлээд бараг л хоёр сарын үзэж байхад 2026 оны төсвийн тодотголоо хэлэлцэж чадахгүй сууна. Энэ бол Н.Учралын Засгийн газар ажиллаж чадахгүй, уур омгоо барьж чадахгүй, хүссэн үедээ байнгын хороо, чуулганд гишүүдээ загнаад сууж байгаагаас анзаарч болно.

Сайд нар өнөөдөр УИХ-ын гишүүдийг "гуйгаад" суудаггүйм гэхэд асуудлаа зөв тайлбарлаад ядаж л хуралдаа суугаад тайлбарлаад, ард түмнийхээ нэрийг бариад худлаа ч гэсэн яриад сууж байх учиртай.

Гэвч хуралд орж ирдэггүй сайдгүй, орж ирсэн нь УИХ-ын гишүүдийг загнадаг, элдэвлэдэг ийм л дүр зургийг бид өдөр бүр харж байна. Бүр хуралдааныхаа ирцийг ч бүрдүүлж чадахгүй явсаар арай гэж учир зүй олдож, ажлаа явуулах нь гэсэн УИХ-ын гишүүд, сайд нар нь хоёр талд гэдийгээд, пээдийгээд суучихав. Үүнийг хоёр сар болоод ч баталж чадахгүй байгаа 2026 оны төсвийн тодотголын батлагдах явцаас харж байна.  Тэгсэн хэрнээ парламентаар яг ар түмний амьдралд хэрэгцээтэй, чухал хууль тогтоомж хэлэлцэж, баталж байгаа нь тун цөөн.

Нэг иймэрхүү л парламент, Засгийн газартай төртэй л болов, монголчууд. Парламент нь хяналтаа тавьж чадахгүй, Засгийн газар нь ажлаа хийж чадахгүй, нэг нэгнийхээ дээр, доор гарах гэж үзэлцсэн, хэрэлдсэн, зандарсан төрийн түшээдтэй болж хувирав. Ерөөсөө нам төрийн дээр гараад, төрийн үйл ажиллагааг өөрсдийн дур, хүчээр удирдаж, шийдвэр гаргаж ирсний, төрийн институци хоорондын ялгаа зааггүй, эх мадаггүй явж ирсний гор. Нам нь төрийн ажилд, шийдвэрт оролцоно, УИХ-ын гишүүдээ намаас хөөнө гэж айлгана. Ерөөсөө төр нь төр шиг биш, намын удирдлагууд нь төрийн дээр гараад суучихсан, тэгж намын удирдлага нь төрөө удирддаг ч бодит байдал дээр харьцаа нь алдагдчихсан, нам нь айлгадаг, далайлгадаг л болжээ.

Төрийн дээр нам байдаг уу, намын дээр төр байдаг уу гэж эргэлзэхэд л хүргэж байна, монголчуудыг. Энэ хэвээр бид дахиад хоёр жил зөвхөн нам төвтэй төртэй явах уу эсвэл гэдэг л асуулттай л дараагийн сонгуультай золгох вий!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-15 202.126.88.98

МАН-ын байрыг ахиад шатаа үнсэн товорго болго.Тэгээд комунистуудаас салж байж л учир нь олдоно.Намаа санхүүжүүлсэн хулгайч нараа Хэзээ ч шүүхгүй.эд нар 3 тэрбумын хахууль авсан хүнийг 30 хан саяар торгоод намаасаа хөөгөөд л толгойг нь илээд явуулсан шдээ.

Avatar

Нэргүй 2026-10-15 59.153.115.175

хэ төрд сандайлсан хүн дүрстүүд гэж бас болох

Avatar

bold1 2026-10-15 122.201.21.122

ransfer.cloud.mn/view/VFEDWR

Avatar

зочин 2026-10-15 66.181.181.100

Жинхэнэ хулгайч луйварчид, гэмт хэрэгтэн, гэмт хэрэгийн бүлэглэл ардчилал гэх багийн цаана толгойгоо өндийлгөдөг,Нийгмийг хуурч,эх оронч дүр эсгэн, жүжиглэдэг, Нацист, фашист, алан хядагч эс бусын үл бүтэх этгээдүүдийг төрүүлж өсгөж өндийлгөн бүүр төрийн эрхэнд гаргадаг,,Жинхэнэ жишээ бол германы фашистүүдийн төрийн эрхэнд гарсан түүх,одоогийн Украины нацист засаглал,энэ мэт этгээдүүдийг ашиглан бусдыг түрэмгийлж буй барууны хөрөнгөтнүүдийн харгис бодлого өнөөдөр ил харуулж байна

Avatar

зочин 2026-10-15 66.181.181.100

Эд нарын өнөөгийн гол зорилго бол орос хятадыг нугаслаж ,дэлхийд ганцаар ноён суух, колоны хуучин системээ сэргээх,бусад орныг өөрийн хамааралд бүрэн оруулж, боол мэт ашиглах ,хамаг баялагийг нь сорж мөлжих, дэлхийд жинхэнэ дарангуйлал тогтоох,Үүнийг хэрэгжүүлэх гол арга нь улс орнуудыг дотроос нь задлах,Энэ зорилгоор ардчилагч гэх өөрийн төлөөний этгээдүүд, урвагчдыг орон бүрт буй болгосон, Дэмжиж санхүүжүүлж төрийн толгойд гаргах гэж бололцоот бүхнийг хийж байна, Анхааралтай бай,Бүү хуурт

Avatar

bold 2026-10-15 122.201.21.122

ransfer.cloud.mn/view/VFEDWR

Avatar

Нэргүй 2026-10-15 70.50.114.150

Одоо МАН-ыг тараахаас нааш монгол ооронд өөдлөн дэвшилт гарахгүй.

Avatar

зочин 2026-10-15 66.181.181.100

МАН бол төвийг сахих бодлогыг хэрэгжүүлэгч нам,АН бол барууны чиг хандлагатай, Орос хятадыг үзэн ядагч, украины нацист маягийн этгээдүүд энэ намын дотор маш их бий, Өнөөгийн байдлаар монголд нацистүүд толгойгоо бүрэн өндийлгөсөн байна гэж бараг хэлж болохоор байна, Хоёр хөрштэй харилцаа муудаж хүйтэрвэл манай орон ямар байдалд орохыг иргэд бодож үзэх хэрэгтэй, Орост дайсагнаад Украин болон бусад зарим орон ямар хүнд байдалд орж байгааг харцгаа, Үл бүтэх этгээдүүдийн гүтгэлэгт хууртаж болохгүй

Avatar

Нэргүй 2026-10-15 64.119.16.120

SEXSEER VBN BOOW XXI BOOW DOLOOMOOR ALNI SEXSDEX ANUSDMAAR VANXANDI TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877

Avatar

ЗОЧИН 2026-10-15 103.157.184.146

УЛС ОРНЫГ ХААН- / ЭМИРАТУУД ГМ/ НАМ- / ОХУ ХЯТАД ВЬЕТНАМ ГМ/ ДИКТАТОР-/ХОЙТ ӨМНӨД СОЛОНГОС ГМ/ УДИРДААД ХӨГЖҮҮЛДЭГ Л ЮМ БНА ЗӨВ ХҮН , ХҮЧ ГАРАХААРАА УЛС ОРОН ӨӨДӨЛДӨГ ЮМ БНА. ГЭТЭЛ ОДОО ТӨРИЙН ДЭЭР САНДАЙЛСАН АН МАН- ГАРГАЖ ИРСЭН ХАСАГ САЙД ДАРГА НАР НЬ УЛС ОРНЫГ ҮЙМҮҮЛЖ УРВААД ГАДАГШ ГАРСАН ТӨРД ГАРСАН ДАРГА НАР НЬ УЛС ОРНОО ЛУЙВАРДААД СҮЙДЭЛЛЭЭ ЖИЖИГ НАМ НЭРТЭЙ ЮМНУУД Ч БАС ХЭРЭГГҮЙ ОДОО МОНГОЛЧУУДАД НАМГҮЙ СОНГУУЛЬ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ. АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛЛӨӨР ПАРЛАМЕНТАА БҮРДҮҮЛЭЭД МЭРГЭЖЛИЙН ЗАСАГ

Avatar

Нэргүй 2026-10-15 64.119.19.229

МАНг татан буулгаасай. эсвэл хар масс нь ухаараасай.

Avatar

Zochin 2026-10-15 202.72.245.200

Olon jil zasgiin erch barij bgaa , tegeed yagaad ard tumnii amidral ulam dordood baidag um !, deeguuree ter buleg chulgaigaa zogsoogoochee, tanart erch medel baigaa schuudee.

Avatar

Нэргүй 2026-10-15 64.119.16.21

Ийм хог шаарнууд ард түмнийг ядуу зүдүү, харанхуй мунхаг байлгах замаар олон жил ноёрхдог аргатай!!! Ард түмэн бага ч гэсэн гэгээрэхээс нааш тамын тогооны битүү тойргоос гарцгүй!!!

Avatar

ЗОЧИН 2026-10-15 203.91.115.47

24 ОНЫ СОНГУУЛИЙГ МАН ЛУЙВАРДСАН. ОДОО ЭНЭ МАФИ БҮЛЭГЛЭЛИЙГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2026-10-15 59.153.113.247

Хуралд орж ирдэггүй сайдгүй юү!!! “ хуралд орж ирдэг сайдгүй юү”

Avatar

ИРГЭН 2026-10-15 103.229.122.197

Төрд гарсан МАН нэртэй Мафижсан гэмт хэргийн том бүлэглэл,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж