niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:03 UTC Эх: https://news.mn/r/2893002/ f3248fc4507a7a66… ← niitlelch.mn руу буцах

"Баавгайд бариулсан иргэний ар гэрт нөхөн төлбөр олгохгүй" гэх мэдээллийг үгүйсгэв

"Баавгайд бариулсан иргэний ар гэрт нөхөн төлбөр олгохгүй" гэх мэдээллийг үгүйсгэв

"Баавгайд бариулсан иргэний ар гэрт нөхөн төлбөр олгохгүй" гэх мэдээллийг үгүйсгэв

Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өчигдөр /2026.10.13/ "Баавгайд бариулж амиа алдсан иргэний ар гэрт нөхөн төлбөр олгохгүй гэсэн УОК-ын шийдвэр гарсан" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл дээрх мэдээллийг Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр үгүйсгэлээ. Тэрбээр "УОК-ын ээлжит гуравдугаар хуралдаан болох үед Ц.Сандаг-Очир сайд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу гадаадад томилолттой байсан. Өөрийн биеэр хуралд суугаагүй. Тухайн хуралд суусан яамны ажилчид буруу зөрүү мэдээлэл өгсөн байна лээ. Би өөрөө сайдад ярьж ойлгуулсан. Хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс нөхөн төлбөр шийднэ" гэв.

Түүнчлэн "өчигдөр ОХУ-ын Эрхүү хотод гарсан тахлын шинж тэмдэгтэй ижил тохиол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын талтай холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, Хятадын эрх бүхий албан тушаалтан Монголд ирсэн ажиллаж байна. ДЭМБ-тай зөвлөлдөөд өнөө өглөө Онцгой байдлын алба, Эрүүл мэндийн яамнаас бүрэлдэхүүн гарч, хил орчмын хамгаалах, урьдчилан сэргийлэх бэлэн байдал хэрхэн байна вэ гэдгийг шалгахаар бүрэлдэхүүн явсан. Хэдийгээр ОХУ-аас онц ноцтой тахал өвчин биш гэж мэдэгдсэн ч иймэрхүү зүйл болоход Монгол Улсын хил гааль дээр урьдчилан сэргийлэх, дасан зохицох арга хэмжээ хэр бэлэн байна вэ гэдгийг шалгахаар явсан” хэмээлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-14 202.9.47.66

хилийн эрүүл ахуй,тархвар судлалын хяналтыг сангийн сайд харицаж байгаа. эрүүл ахуйн хими, нян, хор судлалын лаборатори стандартын газарт байгаа зэрэг гаж тогтолцоогоо мэдэж байгаа юу эрхэм шадар сайд гуай.

Avatar

Нэргүй 2026-10-14 64.119.16.120

SEXSDI BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEXSY ANUSDI BIEE UNELELN MASSAJLI UNEGUI SEXSYGEER80955877

Avatar

иргэн 2026-10-14 103.229.120.253

Байгаль орчны сайд орон гаран юм уу, Засаг нь орон гаран юм уу. Байгаль орчны сайд нэг л биш ээ. бүх түвшинд шийдвэр байхгүй цагийн менежмент байхгүй ажил унагааж байна. хэлтсин дарга нар гэгдэх цүнх баригчидийнх нь гараас юм гарахгүй. сайдынхаа амыг харна нөгөөх нь шийдэл ч байхгүй шийдвнр ч гаргаж чадахгүй ийм тархины тураалтай багийг зайлуулаач ээ

Avatar

Нэргүй 2026-10-14 66.181.164.23

Хил дээр дарга нарт долигнож хууль зөрчин тусгай хамгаалалттай газарт ан агнуулж түймэр тавьдаг нэг том хилийн цэргийн дарга л байна доо өөр ч юм алга доо, нутагаасаа тасдаад урагшаа зарчихсан ч байж мэднэ шүү наадуул чинь Номт минь чи өөрөө л явж нүдээрээ үзэхгүй бол итгэлтгүй улс шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж