Засгийн газрын өнөөдрийн /2026.10.14/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашгийн хэрхэн зарцуулах санал асуулгын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, санал асуулгыг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд явуулна. Аравдугаар сарын 28-нд санал асуулгын 2027 оны улсын төсвийн ажлын хэсэгт хүлээлгэж өгнө. Засгийн газар иргэдийн саналыг нэгтгэж, УИХ-д уламжилна гэсэн үг. Ногдол ашгийг бэлнээр авна гэсэн зүйл одоогоор байхгүй. Энэ ногдол ашиг орж ирээд иргэдийн гар дээр шууд очно гэсэн үг байхгүй. Оюутолгой төсөлд Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компани хөрөнгө оруулсан. Энэ бол хөрөнгө оруулагчид. "Рио Тинто"-гийн өмнөөс байр суурь илэрхийлэх зохимжгүй. Гэхдээ 2027 онд Оюутолгойгоос ногдол ашиг өгнө гэдгээ "Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирал илэрхийлсэн гэдгийг дахин хэлье.
Гурван их наядыг баталгаажуулсан үгүй, гэдэг асуудал яригдаж байгаа. Үүнийг Засгийн газар авна гэж тооцоолж байгаа. Бид баялагтаа эзэн байна.
Түүнээс өгнө, өгөхгүй гэдэг зүйл байхгүй. Нэг их наядыг нь Үндэсний хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наядыг эрчим хүч зэрэг улс орны тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулна. Ингэхдээ хэрхэн хуваарилахыг ард иргэдээс асууж байна гэсэн үг.
Баригдаж буй орон сууцуудын зөвшөөрөл, захиалгын явцын мэдээлэл бүхий нээлттэй цахим систем нэвтрүүлнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:
-Орон сууцны залилантай холбоотойгоор хэрэг үүссэн, олон мянган иргэдийн эрх ашиг хөндсөн асуудал байгаа. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар баригдаж дуусаагүй 2173 орон сууц бий. Эдгээр дотор захиалгын гэрээг иргэдтэй давхардуулан байгуулах асуудал гарч байна. Одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа энэ төрлийн 173 хэрэг бүртгэгдсэний цаана 2800 гаруй иргэний эрх ашиг хөндөгдсөн. Нийт мөнгөн дүн нь 173 тэрбум төгрөг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргдэийн эрх ашгийг хамгаалах ёстой.
Баригдаж байгаа орон сууцны мэдээллийг нэгтгэж, иргэдэд нээлттэй болгох хэрэгцээ байна. Арваннэгдүгэр сарын 15-н гэхэд нэгдсэн цахим санг бий болгоно.
Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоос эхлээд төр өөрт байгаа мэдээллийг бүгдийг ил болгоно.
Ингэснээр иргэдэд нягтлах, хянах боломж үүснэ. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж дууссан, ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Хууль УИХ-аар хэлэлцэн батлагдах хүртэл дор хаяж нэг сарын хугацаа орно.
Тиймээс цаг алдахгүйн тулд Засгийн газрын тогтоол гаргаж, эрх бүхий байгууллагад мэдээллээ нэгтгэх, цахим санг бий болгох асуудлыг шийдлээ. Иргэд кино үзэхийн тулд цахимаар тасалбараа захиалдаг шиг байр сонгох, захиалахдаа урьдчилан танилцах боломж бүрдэнэ. Орон сууц бүрд дахин давтагдахгүй QR олгоно. Баталгаатай найдвартай байр сонгох, залилангаас сэргийлэх эрхийг нь хангана.
Мөн өнөөдөр Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах журмыг батлууллаа.
Мопед, скүүтертэй холбоотой шинэ төрлийн харилцаа үүсэж байгаа. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй.
Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоор түүхий эдээр тасралтгүй хангах асуудал хөндөгдөнө. Тиймээс газрын тосны эрэл, хайгуул хийх ажлыг дэмжих нь чухал. Гэрээт хамгаалалт хийх эрхийг нээж өгж байгаа. Энэ ажлыг уул уурхайн салбарын яамтай хамтран хэрэгжүүлнэ.
П.ДАВААЖАРГАЛ
3,605.46





















































Отгоо 2026-10-14 66.181.189.64
юу яриад байдгын авах юмаа авна та нар идэж ууж байгаагаа хасахгүй юу…өөрсдөө хулгайлж идсэнээ гарга…би лав өгөхгүй хишгээ өөрөө авна
далай 2026-10-14 45.117.34.202
хэдхэн хүний л ашиг хүртэх юм байна даа
Нэргүй 2026-10-14 103.168.34.170
Songoh ymar songolt bhku umhii hulgaich nar
баяраа 2026-10-14 103.212.118.116
дансандаа авий бэлнээр
Нэргүй 2026-10-14 64.119.17.78
Оюутолгойн ноогдол ашгийг хэрхэн хувиарлах асуудлыг хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ЗГ шийдэж шийдвэр гаргах ёстой. Нийтийн эрх ашгийг хувь хүний эрх ашгаас ямагт илүүд үзэх эрх мэдлийг иргэд өөрсдийнхөө санал сонголтоор УИХ-д ЗГ-т өгсөн.
Нэргүй 2026-10-14 203.91.115.42
санал асуулга авсан нэр зүүх төдий л тэнэглэл бна. ийм төрийн түшээд нэртэй жоомнуудыг байлгаад л байх уу???!!!!!
Нэргүй 2026-10-14 59.153.115.142
хүний Адгууд төрд гарсан юм байна гэдгээ өөрсдөө харуулаад л ийм хүмүүсийг төрд тансаглуулж суулгаад байх ч гэж санал асууна ч гэх шиг хэнээс асуух гэж
Нэргүй 2026-10-14 64.119.17.78
Оюутолгойн ноогдол ашгийг хэрхэн хувиарлах асуудлыг хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ЗГ шийдэж шийдвэр гаргах ёстой.Нийтийн эрх ашгийг хувь хүний эрх ашгаас ямагт илүүд үзэх эрх мэдлийг иргэд өөрсдөө , ЗГ-т өгсөн.
Данхан толгой ОЭ 2026-10-14 66.181.181.246
Хуцалгүй баялгын санд хий. Жаргалан гишүүний хэлээд бгаа үнэн ш тээ. 2 их наядыг зарцуулна гэж төсөвтөө нэмж оруулаад хэлэлцүүлж бгаа мөртлөө иргэдээс санал авна ч гэх шиг… иргэд мөнгөө авна гэж саналаа өгвөл та нар яахын? 3,5 их наядын алдагдал дээрээ дахиад 2 их наядыгаа нэмээд алдагдалтай гээд баталах уу? эсвэл санал асуулга нь шоу юм уу? өө иргэд биднийг ОТ-н ноогдол ашиү 2 их наядыг зарцуул гэсэн гэж ш*** уу? Үнэн дүнхүү л**** юм аа? Ийм ч Сангийн сайдтай байх гэж
Өлсгөлөн Төр Үүрд Хулгайч 2026-10-14 202.126.90.110
ЁОО ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ЗОВЦОН УЛСУУДЫН НЭГ МОНГОЛ !!!! ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН НЬ ӨЛСГӨЛӨН ТӨР ЗАСАГ
Нэргүй 2026-10-14 66.181.179.157
шууд мөнгөө авъяаа.Дансаа биччих үү
Зочин 2026-10-14 103.57.93.122
Төсөл хөтөлбөрт зориулан гэвэл луйварчдын хоол болно. Эх орныхоо баялгыг иргэддээ ганц удаа ч зориулж амьдрал ахуйд нь туслах төр засгийн бодлого хэрэгтэй байна.
Иргэд өөрсдөө захиран зарцуулна 2026-10-14 202.133.76.101
ЗГазар зарцуулах эрхгүй ээ.Иргэд өөрсдөө захиран зарцуулна эрчим хүчний хулгай луйвард чинь ард түмэн буруугүй МАН-н дарга сайд түшмэл нэртэй хулгайчууд хулгайлаж луйвардаад хувидаа завишсан хөрөнгө мөнгөө олж аваад бүтээн байгуулалтаа хий хамгийн сүүлийн том хулгайч тавинбэх чинь 10 цахилгаан станцын мөнгө хөрөнгийг хулгайлаад үл хөдлөх хөрөнгө болгосон бга яагаад тэр хөрөнгийг ярихгүй бгаан тавинбэх-г ялалсан болоод хөрөнгийн эрх мэдэлтэй МАНгарууд нь хувааж завишиж иргэдээс мөнгө саах гд хуцж
И 2026-10-14 59.153.112.160
Эрчим хүчний аэлаа сүүлийн хэдэн жил хийгээгүй нь иргэдийн буруу биш ! Засаг төрийн 100% буруу ! Иймд ноогдол ашгийн хөрөнгийг хуулийн дагуу иргэд дээ өг. Эрчим хүчээ төсвөөрөө сайжруул !!!
Иргэний хүсэл 2026-10-14 64.119.23.154
Ил тод шилэн байдал хэрэгтэй байна.
Ир 2026-10-14 66.181.183.70
Асуулга нь ёстой ш аалдаа бадмаа байдаг шүү, түүнийг хэдийнэ унагаах цаг нь болсон, тэр зеленскийгээс дутахгүй улсыг сүйрүүлэх хүчтэй исда шүү
Ир 2026-10-14 66.181.183.70
Одоо дахиж хууртахгүйэ, авах мөнгө өөрөө авна, чихэндээр сайхан ш ааж байгаад мөнгийг минь мөн ч их хулгайлсан, дахиж алдвал би т1 гэсэн үг
Нэргүй 2026-10-14 64.119.16.21
Иргэд өөрсдийнхөө нэрийн өмнөөс төрийн эрх мэдлийг хэрэгжүүл гэж та нарт БҮРЭН эрх сонгуулиар олгоод байхад эргэж иргэдээс асууна гэж тэнэглэх нь цэвэр популизм!!! Иргэдээс асуудаг ганц гарц нь "Ард нийтийн санал асуулга" байдаг, асуудаг асуулт нь ч огт өөр зүйл байдаг юм!!! Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газар өөрөө мэдэж шийдвэр гаргах ёстой!!! Эргэж хургаад байлгүй ажлаа хий!!! Дараа нь "Иргэдийн саналаар л шийдсэн шдээ" гэж хэлэх санаатай юм уу???
Insurgent 2026-10-14 66.181.161.132
Ulsiin ih hurliin gishuud, zasgiin gazriin said nar bugd hulgaich. Ta nart itgej munguu aldaj baihaar b**s bolgoson n deer. Ard tumnii ulsdaa itgeh itgel shaldaa buusan. Ymarch ireeduigui shunaliin tulamnuud. Heden uyeeree ideed ch barahgu ih hurungu huraasan buzruud
Хүрэлсүх 2026-10-14 150.228.177.234
ноогдол ашгийг ард иргэд авах ёстой юун төсөл юун цахилгаан өөрсдөө тус тусын ажилаа хийгээд улсын мөнгийг гамтай хэрэгсэл ард иргэдийн мөнгө та нарт илүү харагдахгүй байх
Нэргүй 2026-10-14 203.217.139.139
Бүтэнээр нь бэлнээр нь авна. Та нар үнэнхээр бүтээн байгуулалт хийнэ гэж байгаа бол луйварчдынхаа өнгөрсөн 35 жил улсаас идсэн мөнгийг цуглуулж аваад ажилаа хий.
Нэргүй 2026-10-14 202.126.90.151
УИХ-ын баталсан хуримтлалын тухай хуулийг ЗГ зөрчиж хийх ёстой ажлаа иргэдийн мөнгөөр хийлгэх энэ бусармаг санааг сая байгуулагдсан Тусгай хороо анхааралдаа авч хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоохгүй бол даварсан жишиг болох нь. УИХ хүчтэй юу ЗГ хүчтэй юу гэдгийг харах нь
Сарнай 2026-10-14 150.228.177.234
ногдол ашгаа бэлнээр авмаар бна наад төсөлөө улсын төсвөөсөө гаргаад хий ард иргэд ноогдол ашиг хүртэх бхр энэ тэндээс яаж идэхээ бодох юм больцгоо ичдэггүй энэ гишүүдийг бүгдийг нь огцруулаад таарна
ИРГЭН 2026-10-14 103.229.122.197
Ард түмэн Баялагийн эзэд мөн л юм бол Ноогдол ашгаа дансандаа авна, Төсөл нтр гэж Худлаа хулхидаад яахав,
Нэргүй 2026-10-14 103.57.95.156
3 их наяд ыг зарцуулаад ашгаа хурдан хугацаанд өгч эхлэх эрчим хүчний төсөл рүү хөрөнгө оруулалт хийх боломжтой. Тэгэхгүй тэр рүү ч гэх юм уу энэ рүү гэх үү…олон тарамдсан ажил болгон руу цацаад хэрэггүй. ТТ цахилгаан станц яг 3 их нөядын өртэгтэй. ОТ оос цахилгаан төлбөрт авах мөнгөөр бусад төслүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй
Нэргүй 2026-10-14 202.126.90.13
bayalagiin ashigiig ard tumend og ternees bish yeg darnguilagch namiim zuush bolgohgui ard tumen zaaval belneer og.