УИХ-аар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэлснээр мэргэжлийн байнгын хороодоор төсвийг нь хэлэлцэж эхэллээ.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигийн өгсөн мэдээллээр ирэх онд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар 30 айлчлал хийхээр шаардлагатай төсвийг 2027 оны төсөвт тусгасан аж. Гэхдээ өндөр дээд түвшний айлчлал хийхэд хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгийг төсвийн баримт бичгүүдэд нарийн тусгаагүй байгаа юм.
Ирэх оны улсын нэгдсэн төсвийн төсөлд Гадаад харилцааны сайдын багцыг 7.4 тэрбум төгрөгөөр хязгаарлахаар тусгасан бол Дипломат төлөөлөгчийн газруудад хийх засварт 5.9 тэрбум төгрөг зарцуулахаар заажээ.
Энэ хүрээнд Астана, Анкара, Софи, Прага, Ром, Берлин дэх Дипломат төлөөлөгчийн газруудын барилга байгууламжид шаардлагатай их засварыг хийж, ашиглалтын нөхцөл, инженерийн шугам сүлжээ, аюулгүй байдал, ажлын орчныг сайжруулна. Мөн Дели, Москва, Астана, Кызыл, Сидней, Франкфурт дахь Дипломат төлөөлөгчийн газруудыг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны найдвартай байдал, аюулгүй байдал, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж сайжруулахаар төлөвлөжээ.
Мөн 2027 онд гадаад улс орнуудтай хөгжүүлж буй харилцааны түвшин, худалдаа эдийн засгийн эргэлт, хөрөнгө оруулалт, иргэдийн тоо, харилцан зорчиж буй иргэд зэрэг чухал ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагыг харгалзан хоёр улсад шинээр Дипломат төлөөлөгчийн газрыг нээхээр төлөвлөж холбогдох зардлыг тусгасан юм байна.
Сануулахад, УИХ-ын гишүүн П.Батчимэгийн мэдээллээр 2027 оны төсвийн төсөлд гадаад томилолт, зочдын зардал 20-30 хувиар нэмэгдсэн. Шадар сайд Т.Доржхандын гадаад томилолт л гэхэд 387.8 сая төгрөгөөр нэмэгджээ.
УИХ-аар өнгөрсөн жил 2026 оны төсөв хэлэлцэх үед гадаад томилолтын зардалд 34.3 тэрбум төгрөг тусгаж байжээ.
Жил бүр гадаад томилолтын зардал өсч байгаа талаар УИХ дээр төсөв хэлэлцэх бүрт хөндөгддөг. Гэвч үнийн өсөлт дагаж зардал өсдөг үү, өөр шалтгаанаар нэмэгддэг үү гэдэг тодорхойгүй явж ирсэн. Үүнд, Үндэсний аудитын газар ч аудит хийж, үр дүнг нь нягталж байсан удаагүй юм.
Г.ХОРОЛ
3,605.46





















































Хххм 2026-10-14 202.133.76.125
Харах царайны хийморьгүй хүүрнүүд юм аа… Бүүр нэг зохиомол, захиалгын гэдэг нь харагдаад байдаг шүү.
Нэргүй 2026-10-14 202.9.41.61
Баттулга ер байхдаа гадаад айлчлалаасаа их ичлэг байсан гэдэг.
Нэргүй 2026-10-14 64.119.16.21
УИХ-ын дарга бол гадаад харилцаанд улс төлөөлөх эсубъект биш, манайхан л "Төрийн 3 өндөлөг" гэж худлаа өргөмжилдөг болохоос чуулганы хуралдааныг удирдаж зохион байгуулах л үүрэгтэй хүн шүү дээ! 2-рт, манай улсад ЭСЯ-гүй улсад Монголын ЭСЯ байгуулсан тохиолдлуудаа эргэж харж татан буулгах хэрэгтэй!!! Үүнд Бээжингээс хамаардаг Элчин сайдтай улсууд ч хамаарах ёстой! Хуучин социалист байсан зарим улс одоо хүртэл УБ-т ЭСЯ-гүй улс бий, тэд ч мөн хамаарна!! Үргүй зардлаа дээд зэргээр хямгадах хэрэгтэй!
Нэргүй 2026-10-14 202.131.225.53
товч шилбээ бүрэн товчилж дээл хувцасаа бүрэн бүтэн өмсөж байх нь төрийн хүний үүрэг шүүдээ
Нэргүй 2026-10-14 202.70.38.250
30 гадаад орноор аялахсан ……
Хэн ч байсан яадаг юм бэ 2026-10-14 103.212.116.103
айлчлалыг дагаад бөөн зардал л болох байхдаа. хэрэггүй баахан юмнууд дагаж далдагнаад хэрэггүй л болов уу.
021789 2026-10-14 66.181.166.134
Ихэнх нь хугацаа нь дуусах Хүрэлсүх гэгч этгээдийнх байгаа нь тодорхой. Болиосой. Хайран татвар төлөлгчдийн мөнгө. Улс орноо хөгжүүлж, ард түмнээ ядуурлаас гаргахын оронд амин хувиа борлуулан гадаадаар тэнэх ямар ч хэрэггүй ээ. Хайран онгоцны шатахуун. Цаад улсынх нь удирдлагаас ичих хэрэгтэй. Улс орон нь бүтэхгүй байхад энэ энд шинэ зангиа зүүгээд доншуучилж байхаар монголоо босгоосой гэж цаадуул нь бодож, мэдэж, бүр гайхаж байгаа. Ер нь гадаадад их тэнэж идэж ууснаар онигоо л болно
уншигч 2026-10-14 64.119.29.63
ард түмэний 70% нь ядуугийн туйл байхад энэ ерөнхийлөгч, УИХ гишүүд. дарга сэтэртэнгүүдийн тэнэх доншуучлах их юм, …………Ядуу гуйлагчин ард түмтэйгээ гайхуулж мөнгө зээлж өөрсдөө гудархаа болих цаг болжээ ,,,,,,,,,,,