2026 оны есдүгээр сарын 11-нд “Рио Тинто” -гийн тэргүүн Саймон Тротт Улаанбаатарт ирлээ. Ерөнхий сайд Н.Учралтай хийсэн хэлэлцээний үр дүнд талууд “Оюу Толгой”-н гэрээг шинэчлэн хэлэлцсэнээ зарлав: ногдол ашгийг 2027 оноос эхлэн төлнө гэж амлаж байна. “Рио Тинто” -гийн мэдээллээр уурхай дунджаар жилд ойролцоогоор 500 000 тонн зэс олборлох түвшинд хүрнэ. Гэвч энэ нь төслийг 100 хувь хэрэгжүүлсэн үеийн үзүүлэлт бөгөөд бодит олборлолт, улмаар ногдол ашиг ч мэдэгдэхүйц бага байх магадлалтай. Засгийн газар ирээдүйн ашгийг 13 их наяд төгрөг гэж тооцсон. Гэхдээ эдгээр сайхан тооны цаана одоогоор хариултаа аваагүй асуултууд байсаар байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Австрали-Британийн уул уурхайн “Рио Тинто” компанийн тэргүүн Саймон Тротттой уулзсаны дараа Монголын нийгэмд “Оюу Толгой” зэсийн уурхайг ашиглах гэрээг удаан хүлээсэн шинэчлэлийн тухай яригдаж эхэлсэн.
Зээлийн хүүг 6.5 хувиас 4 хувь болгон бууруулж, удирдлагын зардлыг танаж, давхардсан төлбөрүүдийг цуцалсан.
Ногдол ашгийг 2027 оноос төлж эхэлнэ гэж амласан бөгөөд Н.Учралын Засгийн газар боломжит ашгийг 13 орчим их наяд төгрөг (3.6 тэрбум ам.доллар) гэж тэр даруй зарласан. Ерөнхий сайдын нэрлэсэн энэ дүн “Рио Тинто”-гийн есдүгээр сарын 24-нд хувьцаа эзэмшигчдэдээ төлсөн 3.4 тэрбум ам.доллартай дүйцэхүйц юм. Гэвч компанийн хувьцаа эзэмшигчид ийм төлбөрийг тогтмол, жилд хоёр удаа авдаг бол Монголын Засгийн газар хэд хэдэн удаагийн хэлэлцээний дараа ч амлалтаас өөр зүйл аваагүй байна.
Цаасан дээр энэхүү гэрээ Монголын хувьд ашигтай хэлцэл мэт харагдаж байна. Учир нь манай улсад өгөх ашгийн талаар олон нийтийн дунд ширүүн маргаан дагуулж байсан гэрээний нөхцөлийг эцэст нь зөөлрүүлж чадсан. Гэвч гэрээнд анхааралгүй орхиж болохгүй томоохон зөрчилдөөнүүд байна.
Нэгдүгээрт, 13 их наяд төгрөг гэсэн тоог ямар эх сурвалжаас авсан бэ? Санхүүгийн асуудлаарх тусгай комисс байгуулсан уу, эсвэл энэ нь гадаадын хөрөнгө оруулагчийн шахалтаар хэлэгдсэн популист мэдэгдэл байв уу?. Хоёрдугаарт, Засгийн газар давхардсан зардлын тодорхой хэсгийг арилгасан гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” –гийн олон жилийн шударга бус үйлдлийн баримтыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Тиймээс Засгийн газар найдвартай бус түншдээ уурхайн удирдлагын төлбөрийг үргэлжлүүлэн төлөхийг зөвшөөрсөн нь улам ч гайхмаар байна, компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоох боломжийн тухай бүр ч дурдахгүй.
Гуравдугаарт, урьд нь хэлэлцэж байсан 2030 онд уурхайн удирдлагыг Монголд шилжүүлэх заалтыг гэрээнээс хассан. Уурхайг нутаг дэвсгэрт нь байрладаг улсад шилжүүлэхийг тусгаагүй гэрээ “Рио Тинто”-гоос өөр хэн нэгэнд ашиг авчирч чадах уу? Ийм тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч цаашид хүссэн үедээ гэрээний нөхцөлийг өөртөө тохируулан өөрчилж чадна. Өөрөөр хэлбэл, энэ байдал нь “Рио Тинто” буулт хийсэн мэт харагдуулан өөртөө ашигтай нөхцөлөө хадгалж, Монголын баялгаас тэрбумаар хэмжигдэх ашиг олсоор байх болно гэдгийг харуулж байна.
Дөрөвдүгээрт, гэрээний хэрэгжилтийг хэн баталгаажуулж чадах вэ? Ялангуяа Австрали-Британийн компани гэрээг ноцтой зөрчиж байсан жишиг аль хэдийн бий. 2026 оны гуравдугаар сард манай Засгийн газар “Рио Тинто” 15 жилийн турш байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийг төсөвт төвлөрүүлээгүйг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс 2027 оноос ногдол ашиг төлж эхэлнэ гэсэн амлалт ч нэлээд эргэлзээтэй харагдаж байна. Ийм тохиолдолд энэхүү гэрээ хэний ашиг сонирхлыг хангаж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Дахин хууртагдахыг хүсэхгүй байгаа Монголын ард түмний ашиг сонирхол биш бололтой.
“Рио Тинто” бол манай удирдагчдын ярих дуртай «гуравдагч хөрш» мөн. Тэгвэл манай Засгийн газар яагаад ийм алсын хараа дутмаг бодлого явуулж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Оростой хэлэлцээ хийх нь хамаагүй үр дүнтэй байх байсан, ялангуяа бид энэ улстай Австралиас хамаагүй олон холбоо харилцаатай. Засгийн газар барууны түншүүдтэй ойртохыг илүүд үзсээр, илүү тулгамдсан асуудал болох шатахууны асуудлыг хоёрдугаарт тавьж байна. Учир нь манай шатахуун түгээх станцуудад дизель түлш байх эсэх нь Австрали, Британийн хүсэл зоригоос бус, Оростой яриа хэлэлцээ тогтоохоос хамаардаг.
Бидний бодлоор Монгол Улсын тус аж ахуйн нэгжид оролцох оролцоог ард түмэнд маань үнэхээр ашигтай нөхцөлөөр эргэн харах хэрэгтэй. Хэрэв энэ талаар хэн нэгэнд эргэлзээ төрж байвал Киргизийн жишээг харж болно. Киргизүүд Канадын Centerra компани зөвхөн өөртөө ашигтай нөхцөлөөр баялгийг нь гаргаж байсан “Кумтор” алтны ордыг ашиглах нөхцөлийг өөрчилж чадсан. Олон жилийн шүүх хуралдааны эцэст Киргиз уурхайн хяналтыг төрд эргүүлэн авч, одоо аж ахуйн нэгжийг бие даан амжилттай удирдаж байна.
Мадагаскарын Засгийн газар ч мөн иргэдийнхээ ашиг сонирхлын төлөө тэмцэж, QIT ордод газар хууль бусаар эзэмшиж, усыг бохирдуулсны төлөө “Рио Тинто” -гийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Бид эдгээр орны туршлагаас суралцах нь зүйтэй.
Дээр дурдсан бүх асуултыг олон нийтээр яаралтай хэлэлцэх шаардлагатай. Бид гадаадын хөрөнгө оруулагчдад нөхцөлөө тулгахыг зөвшөөрөх ёсгүй.
3,605.46





















































Энэ нь зөвхөн хуучин төсөлтэй холбоотой 2026-10-13 113.52.107.65
Шинэ иөсөлийг олон нийтэд санал асуулга явуулж хийх ёстой
иргэн 2026-10-13 66.181.171.252
Одоо наад 3 их наяд гэдэг тоогоо мартаад, Рио-той хатуу нөхцөлөөр ярь, эсвэл хаамаар байна аа,