УИХ-ын дэргэд Тусгай хяналтын дэд хороог байгуулдаг ч гишүүд, даргаар нь туршлагагүй, “морь унасан толгойгүй”, эсвэл хороогоор юу ч хийлгэхгүй байх зорилготой хүнийг томилж, хүчгүйдүүлж буй тухай шүүмжлэл өрнөсөөр ирсэн. Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.13/ хуралдаанаар Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр эл асуудал хөндөгдлөө.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Энэ Дэд хороог тодорхой гэмт хэргийг шалгах ажиллагаанд хяналт тавих юм шиг яриад байх юм. Тэгж ойлгоод байгаа юм биш биз. "Гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагааны үндэслэл, зөвшөөрөл, хугацаа, үр дүнгийн баримтжуулалт, баталгаажуулалтыг хянана" гэсэн үг таны постонд байгаа. Энэ бол бүр гүйцэтгэх ажлын буюу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнтэй танилцах тухай хальтираад явчих шиг. Ийм эрх хэмжээ олгогдоогүй. Улстөрч төрийн тусгай албанд ямар нууц ажилтан байгааг мэдээд эхэлбэл хэн ч энэ ажилд ажиллахыг хүсэхгүй”.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үнэхээр сонин түүх. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /АБГББХ/-ны Тусгай хяналтын дэд хорооны даргад амиа өгөх нь холгүй нэрээ дэвшүүлж сонгогдоод. Орсон дэд хороогоо унтуулаад, парламентыг ямар ч хяналтгүйгээр, обьектив ажиллагаа хийдэг байгууллагууд нь УИХ-ын гишүүдийг хянах хэмжээнд авчирсан хүмүүс нь өнөөдөр шударга ёс, Үндсэн хууль ярих.
Хамгийн их гэмт хэрэг ярьдаг, өглөө болгон Хууль зүйн сайдын цагаан хуудсаа барьж гарч ирээд ярьдаг хүмүүс өнөөдөр Тусгай хяналтын дэд хороог юу болох гэж байгаа юм гэж айж ичих. Та нар хэрэг ярьсаар нийгмийг бохирдуулсан. Аль нь үнэн, худлаа нь мэдэгдэхгүй болсон. МАН-ын Хууль зүйн сайд нар нэг нэгнээ гэмт хэрэгтэн болгож ярьсаар аль нь худал, үнэн гэдгийг хуулийн байгууллага хэлж чадахгүй байна, та нараас айгаад.
Сүүлдээ хуулийн байгууллагууд хуулийн дагуу ажиллаж байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг нь хууль тогтоогч нь ч мэдэхгүй, Засгийн газар нь ч мэдэхгүй, шүүх прокурор нь ч мэдэхгүй болсон.
Мэддэг ганц, хоёрхон хүнтэй болж хувирлаа. Тиймээс энэ хороог байгуулах гэж хоёр жил явлаа. Баталсан хуулиа хэрэгжүүлэх гэж та нартай таван сар зодолдлоо” гэв.
АБГББХ-ны Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсноор албыг нь УИХ-ын гишүүн С.Лүндэгт шилжүүлсэн. Тус дэд хороо нь тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг болон тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах чиглэлээр хяналт тавьж ажиллах үүрэг хүлээж ирсэн.
Уг Тусгай хяналтын дэд хорооны даргаар өнгөрсөн хавар С.Лүндэгийг томилоход ажлын туршлагагүй, мэргэжлийн бус хүнийг томиллоо гэх шүүмжлэл өрнөсөн. Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр эрх зүйч мэргэжилтэй ч тус Тусгай хяналтын дэд хороог олигтой ажиллуулаагүй. МАН-ынхан тусгай чиг үүргийн байгууллагыг хянах дэд хороогоо “панчаан” болгосон нь тусгүй гэх яриа гараад намжсан юм.
Одоо АБГББХ-ны Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Д.Ганбат, О.Амгаланбаатар нар ажилладаг бол С.Лүндэг гишүүн удирддаг. Үндсэндээ эрх баригчдын хувьд Тусгай хяналтын дэд хороог хүчгүйдүүлэх ажлыг хийж байна гэх нийгмийн хардлага үндэслэлтэй байж болох талтайг дээрх бүрэлдэхүүнээс харж болно. Учир нь, тус дэд хороог удирдаж байгаа УИХ-ын гишүүн С.Лүндэгийн хувьд програм хангамжийн инженер мэргэжилтэй. Бүрэлдэхүүнд нь Ардчилсан намаас гишүүд багтаасан ч МАН-ын БЭТ гэж цоллуулж ирсэн хоёр “хүнд гар” харьяалагддаг. Ийм бүрэлдэхүүн тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг зэрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагад хяналт тавьж чадах уу гэдэг өөрөө асуудал.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны харьяа Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг эрх баригчид нэр дэвшүүлснийг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн. Б.Баярбаатар гишүүний хувьд эрх зүйч мэргэжилтэй ч экс дарга нарынхаа захиа даалгаврыг л гүйцэтгэхээс цаашгүйг өнгөрсөн цаг хугацаа харуулсан юм. Үнэхээр шударга үнэний туйл байсан бол Монголыг авлига, хулгайд живүүлсэн дарга нараа өмөөрч өнөөдрийг хүргэхгүй л байсан болов уу.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан АНУ-ын иргэн Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг удирдах үеэрээ тэрбээр бусдыг үндэслэлгүйгээр “шонд” дүүжилснийхээ хариуг Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны даргын албаар “мялаалгалаа”.
Г.ХОРОЛ
3,605.46















































ЗОЧИН 2026-10-13 103.168.34.141
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ӨМНӨХ ХЗ ЧИНЬ ДООТОДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨӨР ХҮН ТОМИЛСОН САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ ГЭДЭГ ШИГ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭЛ ГАРААД УДААГҮЙ БАЙХАД АХИН АЛБА ХААГЧИЙН МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭН ТОМИЛОГДСОН ДАРГЫН ҮЕД УДАА ДАРААЛАН ГЭМТ Х
Зочин 2026-10-13 103.212.162.30
Тусгай алба нь иргэний хэлмэгдуулэх зорилгоор утсыг нь компьтерийн сулжээнд холбон хуурамч баримтуудаа уйлдэж байна.
Ахмад ажилтан 2026-10-13 211.36.143.201
Дэд хороонд орчихоор тусгай албанд нөлөөлж дарамталж болно гэж ойлгодог юм шиг байгаа юм.., үнэндээ "хуулиараа бол тэдний төсвийг л батлах" л учиртай.., цаашдаа бол "УИХ-ын тухай хууль"-даа "Тусгай хяналтын дэд хороонд орох гишүүнд нэр дэвшигчдийг "Тагнуулын ерөнхий газар"-аар урьдчилан шалгуулж байна".., гэсэн заалт оруулах шаардлагатай…
Бас нэг ахмад ажмлтан 2026-10-13 202.9.46.160
яг үнэн, төсвөөр нь дамжсан хяналт л байдаг байсан. Өндөр зэрэглэлийн нууцруу орж шалгаж болохгүй! Болдог гэж бодож, тийм зорилготой тусгай хяналтын дэд хороонд орсон хүн байсан л байх. Гэхдээ энэ дэд хороон дарга нь тийм боломж өгдөггүй "чамбай" хүн таарсан байдаг. Жишээ нь тусгай ажиллагаанд зарцуулсан , зарцуулах төлөвийг нь хянахаас биш ямар тусгай ажил хэн дээр явуулсан тухай асуудаггүй, хянадаггүй. Тэд хуульд заасан хязгаарлалт, арга хэрэгслэлээр ажиллаж, хяналт нь дээд удирдлагадаа байдаг
Зочин 2026-10-13 202.9.47.63
С.Амарсайханы хуулийн салбарын хууль бус ажиллагааг хянах дэд хороо гэж ойлголоо. Төрийг УИХ удирдаж байгаа болохоор энэ маш зөв шийдвэр байх аа. Үйл ажиллагаагаа цагдаагийн хурандаа нарыг шалгахаас эхлэх байх аа!!!!!!!@
Зочин 2026-10-13 109.252.128.42
жаг,саалтаар орсон тэмуужин юм боьгон дээр хкцдаг нохой шиг хуцах юм. чамайг ард тумэн сонгоогуй шуу.бас цэнгуун гэж хуцдаг нохой байна.
Нэргүй 2026-10-13 43.242.242.59
Тэмүүжин чи дут
Нэргүй 2026-10-13 66.181.191.104
Тэмүүжингээс үнэхээр л хулчийх юм даа ! Ер нь ч энэ нь тэгээд хүсүүштэй ажил биш ээ, Дашбалбарыг хордуулж алсан нтр гэж л ярьцгаадаг л юм !!!
Нэргүй 2026-10-13 103.212.117.65
хуульч гэж мэргэжил байхгүй шүү. Эрх зүйч гэж мэргэжил бий. Хуульчийг тусгай шалгалт өгч байж авдаг мэргэшүүлсэн мэргэжлийн нэршил шүү. Б.Энхбаяр бол эрх зүйч л хүн хуульч хүн биш