niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:32 UTC Эх: https://news.mn/r/2892652/ 0328879e84b4035c… ← niitlelch.mn руу буцах

"Томуу төст өвчлөлийн вирус дэгдэхээс өмнө иргэдээ дархлаажуулна"

"Томуу төст өвчлөлийн вирус дэгдэхээс өмнө иргэдээ дархлаажуулна"

"Томуу төст өвчлөлийн вирус дэгдэхээс өмнө иргэдээ дархлаажуулна"
Улирал солигдож байгаа энэ үед ханиад томуугийн дэгдэлт нэмэгддэг. Томуугийн дэгдэлтийн эсрэг авах эхний алхам бол дархлаажуулалт. Монгол Улсын хувьд энэ жил Өмнөд Солонгос улсаас 500 мянган хүн тун вакциныг оруулж ирсэн бөгөөд зорилтот бүлгийн иргэдийг есдүгээр сараас эхлэн хамруулж эхэлсэн.
"Томуугийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар, томуугийн риновирус, адиновирус, энтервирус эргэлтэд орж байна.
Томуу төст өвчлөлийн вирусыг эргэлтэд орохоос өмнө дархлаажлуулалтыг зорилтот бүлгийн иргэдэд хийхээр төлөвлөөд, ажиллаж байна.
Амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн 36 өрхийн эрүүл мэндийн төв тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Иргэдийн хувьд харьяа ӨЭМҮ-ийн төвийнхөө лавлах утсаар тодруулаад амралтын өдрүүдэд томуугийн эсрэг дархлаажуулалтдаа хамрагдаж болно" гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд орныхоо хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогоор 757 суурь ортой бөгөөд нэмэлтээр 850 ор дэлгэж, нийт 1,607 ороор хүчин чадлаа нэмэгдүүлэхээр тооцоолжээ.
Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн 293,610 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Улмаар 217,717 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа ажээ.

Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжийг нэмэгдүүлсэн байна. Мөн томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох нь чухал учир дархлаажуулалтыг эрт эхлүүлээд буй.

Энэ жилийн вакциныг ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакциныг сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийх аж.

 2024, 2025 онд томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

deerdyylgyi gdg; 2026-10-13 202.126.90.31

– #;

Avatar

- ylcuun. xepeggyi yu ? 2026-10-13 202.126.90.31

– Tugs xotuig nemexgyi baix, byx yum dyyriaml xylgaich
bolcoon. bainguin Ubchlyylj ochiltgyiys;

Avatar

shalgaral ataat 2026-10-13 202.126.90.63

Ubuluin xyitend
ctantsaa oroldmoor baina yy. bolxi.

Avatar

t 2026-10-13 202.126.90.63

keniglc

Avatar

6@zc 2026-10-13 202.126.89.154

Urmfyb

Avatar

bainguin xylgain 2026-10-13 202.126.90.63

tubdeen Camer #?

Avatar

dygaitc 2026-10-13 202.126.90.63

Lushni baing ## air yleej, jujuglen, alchyyr @

Avatar

monociin emnyyduig dampyyral, 2026-10-13 202.126.90.63

araigl

Avatar

allyyrchin tsarailcan belen mung abgyi @ xylgaichin emo 2026-10-13 202.126.90.63

Vaktsin xuilgeegyi ybaad upcuin. Landpltokc.

Avatar

- +bolxi zacbar, baaxan chuiden dampyyryylax y/a bidjpr 2026-10-13 202.126.90.63

1 emleguin Aptekuig bylaatsaldaj Xavdar buur ygaalt.

Avatar

- nu bolezn 2026-10-13 202.126.90.63

nabrod yarican yum yariad baixuiin.
– Cotduin tugs yumuig oroldxoo boliochee. Prg bdag;
Xyndryylcheed l shyyltyyruin mungo shaagaad baixuin.
2014 onooc xoish xuduunuixnuig xuduunuu deer bnaa.
– tocgon ch gecen tseber yctai xooltoi amidral bna76.
ta nar opoc jorlon xylgailaa bizde, – Cayaar abya gee.
cetgexyiguin jorlon har tartagaa arilgaj chadgyi bnkif.

Avatar

ужуж 2026-10-13 192.82.64.140

Нийслэлд шороо аймшигтай байна. Уул нь чулуун хавтан хийж байхаар шороон замуудаа янзалсан бол шороо багасна. Ер нь шороо хүний нөлөөтэй буюу машины дугуйнаас шороон зам дээр үүсээд байгаа. Шийдэж болох ажил гэтэл огт тоохгүй байна. Дээр нь 3 хуучин станцын утаа. ТЭЦ-4-нь арай сүүлийн үеийнх тул цахилгаан шүүртэй. Нөгөө 2 станц нь байхгүйэ. Аймшигтай утаа хаяж байгаа. Дээр нь хуучин машин. Бүгд хүний буруутай, эс үйлдэхүйгээс үүдэлтэй. Уул нь ТЭЦ-2-ыг буулгаж хаяад, ТЭЦ-3-ыг хэсэгчилж буулгах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж