niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:32 UTC Эх: https://news.mn/r/2891953/ 17722de49e685079… ← niitlelch.mn руу буцах

Х.Тэмүүжин: Засгийн газар тархи угаалтаар хулгайгаа халхавчилж, ажиллаж байна

Х.Тэмүүжин: Засгийн газар тархи угаалтаар хулгайгаа халхавчилж, ажиллаж байна

Х.Тэмүүжин: Засгийн газар тархи угаалтаар хулгайгаа халхавчилж, ажиллаж байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшинг сонголоо. Таны хувьд сөрөг хүчний бүлгийн дарга хүн ямар байх ёстой гэж хардаг вэ?
-Би одоо Ардчилсан намын бүлгийн дарга ямар хүн байх вэ гэхээс илүүтэй
парламентад ёс бүхий улс орнуудад бүлгийн дарга гэж ямар ажил хийдэг хүн байдаг талаар таван зарчим ярья. Нэгд, бүлгийн дарга гэдэг хүн бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангагч байдаг. Гэхдээ энэ нь хоосон механик эв нэгдэл бус нэг зорилго чиглэлд итгэл үнэмшилтэйгээр нэгтгэж хамтын зорилго, намынхаа үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, өөрсдийн дундын бодлого шийдвэрээ хамгаалж, урагшлуулах улс төр хийдэг. Тийм учраас бүлгийг нэгдмэл зорилго, хамтын үйл ажиллагаанд зангидах гэдэг бол суурь зарчим нь.

Хоёрт, тэр бүлэгт байгаа гишүүдийнхээ дэвшүүлсэн санал, санаачилсан хууль, намынхаа бодлогыг шийдвэр болгож, УИХ-аар батлуулахад зохион байгуулалтаар хангаж ажилладаг гол хүн. Хувийнхаа пи-арыг хийж, өөрийн асуудлаа ярихаас илүүтэй намын үзэл баримтлалд суурилсан бодлого, гишүүдийнхээ санал санаачлагыг парламентын шийдвэр болгож гарах арга замыг зохицуулагч гол хүн. Эхний энэ хоёр зарчим олонхын байна уу, цөөнхийн байна уу ялгаагүй аль ч бүлгийн даргын хийх ёстой гол ажил.

Гуравт дахь ажил, зарчим бол илүү цөөнхийн бүлгийн даргад хамаарна.

Сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг бол эрх баригчдаас ялгарах өнцөг, тод өнгөтэй, олонхоос бие дааж, тэднийг хянаж шүүмжлэх байрлалд бүлгээ манлайлах зориг, тэвчээртэй хүн байх ёстой.

Ингэхийн тулд эрх баригчдын сүүдрээс гарч, тэднээс хамааралгүй, тэдэнд худалдагдахгүй, барьцаа, шантаажаас нь гадуур, Засгийн тохироон дотор тоглодогггүй, монголчуудын сүүлд хэлдэг болсноор БЭТ биш хүн байх ёстой. Дөрөвт, парламентч байх ёстой. Засгийн газрын сайдын амбицгүй, гүйцэтгэх эрх мэдэлтэй ямар нэгэн ашиг сонирхлын хэлхээгүй. Парламент өөрөө олонх, цөөнх гэдэг маргаан мэтгэлцээний дунд олон намын төлөөллийн дуу хоолойтой бол Засгийн газар кабинетын зарчмаар нэг дуу хоолойтой ажилладаг. Тиймээс энэ олон дуу хоолойнд хүлээцтэй байх чадвартай, ажиллах чиг үүргээ ойлгож, парламентад ёсыг хамгаалах сэрэмж мэдрэмжтэй байх ёстой. Парламентын засаглалыг сулруулах, парламентын ардчиллын нэр хүндийг унагах, хүчгүйдүүлэх аливаа оролдлогын өмнөөс сайн дураараа босож, эзэн хаан байсан ч сөрж зогсох хэмжээний зангарагтай, зүрхтэй байх ёстой. Тавд, намынхаа үзэл санааны галыг төлөөллийн танхим дотор асааж, манаж, энэ итгэл үнэмшлийнхээ төлөө том улс төрд дарцаглаж чадах, шинэ үеэ мөрлөж өргөж чадах туршлагатай парламентчийн хийдэг ажил юм.

-Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа 1.4 их наяд төгрөгийг хэмнэнэ гэж мэдэгдсэн. Гэвч төсөв хэлэлцэн, батлах явцад ийм хэмжээний хэмнэлтийг хийж чадсангүй гэдгийг сөрөг хүчний гишүүд хэлж, шүүмжилж байна. Үнэхээр Засгийн газар хууль бусаар улсын төсөв зарцуулав уу. Энэ хоосон улстөржилт үү, бодит тоо баримт уу?

-Засгийн газрын гишүүдийн байр суурь дээр түшиглэн олон гишүүн тоо баримттайгаар 2026 оны төсвийн тодотголыг тайлбарлаж байна. Цар тахлын үеэр улсын төсөв хэт тэлсэн. Тухайн үед хэт тэлсэн төсвийн уршгаар аж ахуйн нэгжийн орлого буурч, ард иргэдийн гар дээр ирдэг мөнгө багасч, татвар болон торгууль шийтгэл хэрхэн нэмэгдсэн билээ. Гэтэл энэ жилийн төсвийн тодотгол өмнөх жилүүдийн төсвийн бодлогын алдаанаас огт сургамж авсангүй. Уул уурхайн бүтээгдэхүүнээ гадаад руу экспортолж байгаа орлогын тэлэлтийг ашиглан төсвийн урсгал зардлаа нэмж оруулж ирсэн. Энэ нь эдийн засгийн хувьд хамгийн харалган, сайн дураараа мухар гудамж руу орж байгаатай адил бодлогын шийдэл. Энийг бол гишүүд бүгд хэлж, шүүмжилсэн.

Төсвийн тодотголоор ямар ч төсөв хэмнэсэнгүй. Төсвийн хэмнэлт байтугай өмнө нь алдагдалгүй төсөв батлах ёстой гээд Ерөнхийлөгч хориг тавьж, бөөн улс төр хийж байсан бодлогоосоо ч ухарлаа.

Төсвийн алдагдлаа нэмэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төсвийн тэлэлтийг хязгаарласан хэмжүүрүүдийг авч хаяхыг оролдож байна. Тэгэхээр төсвийн хэмнэлт ярих ямар ч утгагүй. Ер нь Засгийн газар УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл рүү удаа дараа халдаж байгаагийн нэг нь энэ. Засгийн газар Төсвийн тодотгол өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулиар тавьсан шаардлагуудыг хангах ёстой байсан ч тэр шаардлагыг хангахгүйгээр одоо байгаа хууль тогтоомжийг илт зөрчиж, төсвийн тодотголоо өргөн барьчихсан. Яагаад ийм байгаа юм бэ гэхээр “Бид зөрчиж байгаа хуулиудаа өөрчилж байгаа” гээд дагуулаад өргөн барьсан байна. Энэ бол логикийн хувьд хууль зүйн тогтолцоог урвуу харуулж байгаатай адил үзэгдэл.

Зүй нь бол төсвийн тодотголоо өргөн барихаас өмнө Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийнхаа тэр заалтуудыг өөрчлөх асуудлыг өргөн барьж, УИХ тэр өөрчлөлтийг нь зөвшөөрвөл төсвийн тодотголын хуулиа өргөн барих ёстой байсан. Гэтэл төсвийн тодотголоо хууль зөрчиж өргөн бариад, тэр зөрчсөн хуулиа хүчингүй болгуулах гэж дагасан хэлбэрээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өргөн барьсан. Ийм арга барилаар Засгийн газар ажиллах ёсгүй л дээ. Үндсэн хуулийн дэг журам нь бодитой оршин байдаг улс орнуудад Засгийн газар ийм байдлаар ажиллах гэж оролдвол  хууль тогтоох эрх мэдлийг булаан хэрэгжүүллээ гээд Засгийн газар нь огцрох хэмжээний Үндсэн хуулийн маргаан үүсэх байх. Монгол Улсад яагаад тийм биш байна гэхээр, “Манай намын дарга, манай Ерөнхий сайд, манай Засгийн газар учраас мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй өнгөрөх ёстой” гэдэг УИХ-ын олонх байгаад Үндсэн хуулийн суурь зарчим амилахгүй, үхэж байгаа нь энэ.

-Уг нь сөрөг хүчний зүгээс төсвийн тодотгол дээр шаардлага тавьж, чуулганы хуралдаанд суугаагүй. Сүүлд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, чуулгандаа суухаар болсон гэж ойлгосон зөв үү?

–Мэдээж хэрэг эрх баригчид хууль зөрчсөн энэ үйлдлүүдээ гэмт хэрэгтнүүд шиг халхавчилж, хууран мэхлэх гэж оролдож байна. Өөр сэдэв рүү анхаарлыг нь татахын тулд төсөв тодотгож, цалин болон тэтгэвэр нэмэх гэж байна гэдэг. МАН өнгөрсөн 12 жилийн хугацаанд засаглахдаа анх удаагаа ард иргэддээ зориулсан ажил хийх гэж байна гэж амнаасаа унагалаа. Өмнө нь огт ард иргэддээ зориулсан ажил хийж байгаагүй. Зөвхөн өөрсдөдөө зориулсан ажлыг хийж ирсэн.

Мөн “Олсны үзүүрт үхэр байгаагүй” гэх тархи угаалтаар хулгай хийж байгаагаа халхавчилж Засгийн газар ажиллаж байгаа.

Төсөв батлахдаа ард иргэддээ зөвхөн олсныхоо үзүүрийг харуулж, “Ийм зүйл шүү дээ” гэж халхавчилж байна. УИХ-ын батлаагүй чиглэлд татвар төлөгчдийн мөнгийг зарсан бол энэ чинь төсвийн хөрөнгийг хууль бусаар зарсан гэмт хэрэг. Өөрсдийнхөө амаар энэ гэмт хэргээ нотолж байгаа эрх баригчид хариуцлага ярих чадваргүй сул дорой байна гэдэг бол нэг талаасаа парламентын толгой дээр Засгийн газар гарсан байна гэсэн үг. Нөгөө талаасаа эрх баригчид хуулийн байгууллагыг өөрсдийн дур зоргоор зогсоож, чиглүүлж, ажиллуулж байгаагийн илрэл.

"ТОЙРОГТ БАРЬЦААЛАГДДАГГҮЙ ЖАГСААЛТЫН ГИШҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ ПАРЛАМЕНТАД ОРЖ ИРСЭН"

–УИХ 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж, бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороо руу шилжүүллээ. Сөрөг хүчний гишүүд үүргээ хэр биелүүлж, асуудлыг засч залруулах хэмжээнд ажилласан бол?

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг сөрөг хүчнийхээ ажлыг хийж байна. Мэдээж хэрэг олон нийт рүү хандсан мэдээлэлд Засгийн газрын зүгээс их мөнгө гаргаж мэдээллийн урсгалыг гажуудуулж байгаа учраас алдаа дутагдлыг хэлж, шүүмжилж байгаа гишүүдийн дуу хоолой сул сонсогдож байх шиг байна. Гэхдээ бид асуудлаа хэлж, ярьж байна. Сөрөг хүчин өөрөө хууль зөрчсөн үйлдлүүд дээр хатуу байр суурьтайгаар нэгдмэл байх ёстой. Зарим талаараа манай нэг бус гишүүн Засгийн газрын худалдан авалт болон яриа хэлцлийн дотор байгаагаас шалтгаалан нэгдсэн шийдвэрээсээ ухарч, няцах үзэгдэл гарсныг үгүйсгэхгүй.

Жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үеэр нуусан хаасан асуудлыг нь ил тод болгож, шүүмжлээд, төлөвлөсөн ажлыг нь зогсоогоод олон нийтэд бодит дүр төрхийг нь гаргачих вий гэдгээс байнга эмээж, сэрэмжилдэг. Энэ бол Засгийн газрын заль. Тиймээс манипуляци буюу мэдээллийг гажуудуулах арга барилдаа бүр дадчихсан.

Төсөв хэлэлцэх явцад олон тооны хэрүүлийг өдөөнө. Олон нийтийг болон сөрөг хүчин, УИХ-ын гишүүдийг төсөв дээр төвлөрөх аргагүй болтол уурлуулж бухимдуулж, сатааруулна.

Энэ бүхний ард төсөв батлах кнопоо тоолж, тэр хэмжээнд нь багцалж тэдгээр гишүүдийнхээ тойрог усалгаа, мөнгө төгрөгөө тохирч, төсвөө батлуулчихдаг. Болж өгвөл цагийг нь тулгаж байгаад шөнө оройн цагаар юу баталж байгаагаа мэдэхгүй болтол толгойг нь эргүүлж байгаад улаан, ногоон лааз өргүүлж батлуулах хэмжээний жүжиг тоглодог. Тэр замаараа л явж байна.

-Сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй болсон. Төсөв батлах явцад энэ өөрчлөлт хэр үр дүнтэй байна вэ?

-Гишүүдийн тоог олон болгохдоо Монгол Улсыг нэг тойрог болгож жагсаалтын гишүүдийг оруулж ирсэн. Жагсаалтын гишүүд жижиг тойрог бус нэг Монголын суурь эрх ашгийг харах боломжтой болсон учраас тэд татвар төлөгчдийн мөнгийг монголчуудын амьдралын суурь, нийтлэг асуудалд, түүний шийдэлд зарцуулах санал санаачлага гаргаж байна. Монголчуудад өнөөдөр бодит байдал дээр ямар асуудлыг шийдмээр байна вэ. Ирэх өвлийг хэрхэн даван гарах вэ. Эрчим хүч, шатахууны асуудлаа яах вэ. Боловсрол, эрүүл мэндийн тэгш бус, чанаргүй, хүртээмжгүй байдлыг яах вэ. Энэ бүхэн нэг тойргийн асуудал биш шүү дээ. Монгол Улс бие даан эдийн засгаа өөрөө залж чиглүүлэх, эдийн засгийн өсөлт болон тэлэлт нь иргэдийн амьжиргаанд бодитоор очих, амьдралын чанар дээшлэх, дундаж анги тэлэх зорилго руу төсөв зохиогдохгүй байна гэдгийг ярьж хэлэх дуу хоолой ямар ч байсан нэмэгдэж байна.

Парламент том болсондоо биш тойрогт барьцаалагддаггүй энэ дуу хоолой парламентад орж ирсний гол илрэл.

Нөгөөтэйгүүр, Засгийн газар болон хүчтэй, мөнгөтэй, нөлөөтэй улстөрчдөөс эмээхгүйгээр залуучууд нь дуу хоолойгоо гаргах боломжтой болсон. Үүнд нам хамаарахгүй. Тийм учраас энэ парламентын гишүүд өөрсдийн санаа бодлоо хуваалцаад, маргалдаж, мэтгэлцдэг хэмжээнд ажиллаж эхэлж байна. Ер нь парламентын онцлогийг ойлгох ёстой. УИХ гэдэг бол санаа бодол өөр өөр хүмүүс маргаж, мэтгэж, бодлоо уралдуулж, аль нь зөв бэ гэдэг дээр нэгдэж, үндэслэлтэй шийдвэр гаргахыг хэлдэг болохоос биш зүгээр МАН-ын Бага хурал шиг даргын оруулж ирсэн асуудлаар 99 хувьтай гараа өргөдөг хурлын хэлбэр биш. Зарим нэг хүн хуучны ардын депутатуудын хурал хүсээд байгаа болтой юм билээ. Ёслолын шинжтэй хурал зохион байгуулж, нийтээрээ алга ташдаг газар байж болохгүй.

-Жагсаалтын гишүүд сөрөг хүчинд дэм болж байна уу?

-Тийм ээ. Ганц жагсаалтын гишүүд гэлтгүй тойргоос сонгогдсон МАН-ын гишүүд ч бий. Ер нь бол сөрөг хүчиндээ ч бас биш. Муйхар хүчирхийлсэн буруу бодлогыг байж байгаарай гэж зогсоох, аль нь зөв бэ гэж эргэцүүлж, ярилцаад засаад явах нь улс оронд л хэрэгтэй.

-Хариуцлагын асуудал ярихаар УИХ ажлаа хийж чадахгүй байна, тараая гэдэг асуудлыг хөндөх боллоо?

-Энэ бол Засгийн газрын нийгмийн мэдээллийг хордуулж, бужигнуулах л арга шүү дээ. Та бүхэн анзаарч байгаа бол иргэдийн амьдрал тааруу байна. Эдийн засаг хямарч байна. Гэсэн мөртлөө төрд хуримтлуулдаг мөнгө нь өсч, томроод байна. Энэ бүхэн өдөр тутмын эдийн засаг, улс орны асуудлыг зохион байгуулж, ажиллах үүрэгтэй Засгийн газар ажлаа оновчтой зөв хийж чадахгүй, өөрсдийнхөө бурууг иргэд эсвэл УИХ-д нялзааж буруутгадаг дадлын л илрэл.

Энэ тархи угаалтад бид автаж ханалаа. Яагаад Засгийн газар мэдээллийн урсгалыг залж чиглүүлээд, өөрсдийнхөө бурууг бусдад нялзааж сураад байна гэхээр хяналтгүй их мөнгө зарцуулж байна.

Тэр мөнгөний тодорхой хэсэг нь ерөөсөө иргэдийн тархийг, нийгмийн мэдээллийн орон зайг хордуулахад зарцуулж байна. Үнэн бодит мэдээллээс холдуулж байна. Хортой, буруу, хуурмаг мэдээллийг тараахад зарцуулж байгаа мөнгөний дүн гэнэт баяжсан сайтуудын эздийн дүр төрхөөр бараг харагдах биз дээ. Илт байна шүү дээ. Хаана хамгийн сул мөнгө байна вэ гээд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын гишүүд төсвийг уудлахад саяны мэдээллийг залж чиглүүлэхэд зориулсан мөнгөний тоо тоймоо алдсан байх магадлал шууд л цухалзаж байна.

–Чуулганы хуралдаанаар Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороо байгууллаа. Та дэд хорооны бүрэлдэхүүнд багтсан гишүүдийн нэг нь та. Энэ хороог байгуулснаар хуулийн байгууллагуудтай холбоотой асуудлыг хянаж чадах болов уу. Сүүлд ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан мэдэгдэл хийхдээ “ШШГЕГ нь тагнуулын байгууллагын хэмжээнд ажиллаж байна” гэдэг ноцтой асуудлыг хөндсөн шүү дээ?

-Хууль сахиулах байгууллагын гүйцэтгэх ажил болон нууц мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэрэглэж байгаа төсвийг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Нөгөөтэйгүүр, энэ чиглэлийн үйл ажиллагаа, хүний эрх, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байна уу, хуулийн дагуу явж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавих Парламентын хамгийн хүчтэй хяналтын хэрэгсэл.

Ганц С.Амарсайхан сайдын хэлсэн асуудал дээр ажиллахгүй. Олон удаагийн үйлдэл, баримт, олон хүний яриа, ил байгаа мэдээллээр манай дотоод аюулгүй байдал хүнд болсон юм байна. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэх нь маш эргэлзээтэй байна.

Энэ чиглэлээр тавьж өгсөн төсөв мөнгөөрөө үндсэн гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэрэгт гэхээс илүүтэйгээр улстөрчдийн захиа даалгавараар бие биеэ намнадаг, бизнес эрхлэгч,  өрсөлдөгч, өөрт нь таалагдахгүй байгаа тэр хэсгийн хувийн мэдээллийг цуглуулж, өө хайдаг, онилсон мөрдлөг явуулдаг, тэрэн дээр түшиглэн дуу хоолойг нь боомилох гэж оролддог, барьцаалдаг гэх асуудал удаа дараа хөндөгдөж байна. Тэгээд энэ нь бүр хавтгайрч, сүүлдээ эрүү шүүлтийн хэмжээнд очсон тухай ч яригдах болоод удлаа. Энийг УИХ хянах эрхтэй. Ерөнхий сайд хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. УИХ Засгийн газрын бүх агентлаг, ил байна уу, нууц байна уу гэдгээс үл шалтгаалан бүх түвшинд нь хуулийн биелэлтийг хангаж чадаж байгаа эсэх дээр хяналт тавих бүрэн эрхтэй. Энэ бол УИХ-д Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх, Үндсэн хуулиар тогтоогдож буй дэг журам. Тийм учраас Үндсэн хуулийг сөрж нэг албан тушаалтны заавар зөвлөмж, байгууллагын үйл ажиллагаа зогсох боломжгүй. Парламентын хамгийн хүчтэй хяналтын механизм гэж хэлж байгаагийн шалтгаан нь энэ.

УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлан өргөн бариад бараг хоёр жил болсон. Хууль нь батлагдаад жил гаран, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд хагас жил өнгөрч байна. Тэгээд одоо л Тусгай хяналтын дэд хороог байгууллаа.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

Avatar

Гишүүн 2026-10-13 202.126.90.120

уг нь гайгүй залуу. жонхуурчихаад болохоо байсандаа

Avatar

Нэргүй 2026-10-13 64.119.23.163

Тойрог бол баячуудын хэн нь баянаа л үздэг газар болсон. Мөнгө төгрөг багатай боловч эрдэм мэдлэгтэй иймэрхүү хүмүүсээ жагсаалтаар оруулж ирэх нь зөв л дөө. сайны хажуугаар саар явах нь мэдээж. Парламeнтат ёсны, засаглалын талаар мэдлэгээрээ боо Тэмүүжинээс илүү хуульч байхгүй дээ

Avatar

Нэргүй 2026-10-13 64.119.21.122

SEXSY NZ AMRAG BOLI XUSSEN VANXANI XAMTRAGCH BOLN80955877

Avatar

Зочин 2026-10-13 192.82.92.42

Хэтэрхий данхар. Дээрэмчин терийг цомхотгох хэрэгтэй. Баахан яамд, хурээлэн, тев, терийн их сургуулиуд !!!

Avatar

Сайн ах 2026-10-13 202.126.90.54

сайх ах нэг өдөр сайн хүн болчихгүы

Avatar

Нэргүй 2026-10-13 59.153.115.48

маш зөв ярьжээ.

Avatar

ycnui toolyyruin danc ylcuin orlog 2026-10-13 202.126.90.63

gadnuixand Xamag yumaa uguud xurungut nuigemdee

Avatar

Нэргүй 2026-10-13 64.119.20.108

Тэмүүжинд хэлэмгий хүн сурамгай гэх ардын цэцэн үг яг тохирмой. Энэ мэт ардчилал нэрийг гутаасан бүлэглэл сөрөг хүчин хэмээх будлиу орчуулгын үгийг ашиглаж нөгөө нам руу гаа нүдээ анин дайрч давшилсаар 30 гаруй жилийг элээжээ, Зарим нь барууны тавиулууд гэхийм бурхан минь. Харамсалтай нь өдгөө АНУ болон Дэлхий даяар ардчиллын утга учир алдагдсаар байна.

Avatar

Нэргүй 2026-10-13 66.181.191.104

Өнөөгийн Монголчууд бүгд эрүүл ухаан, үнэн үгнээс айдаг болсон, учир нь цөмөө рөө хулгайч болсон ! Тиймээс зөв харсан, зөв ярьсан, зөв сэтгэсэн хүнээс үхтлээ айдаг болсон нь харагдаж бнаа !!!

Avatar

ME 2026-10-13 202.179.2.250

ХЦ ИДА,,,

Avatar

Нэргүй 2026-10-13 104.28.71.89

Одоо хоосон цэцэрхэх ч яахав. Энэ их яариад байгаа зүйлээ албан тушаал хашиж байхдаа хийгүй яасан юм бэ. .схүл санах нь сарнаар ….. уу

Avatar

зочин 2026-10-13 66.181.164.157

Тэмүүжин гишүүн шиг улс төр засаг төрийн бодит дүр төрхийг уудлан илчилж дүгнэлт хийн яаж засаж сайжруулах арга хэмжээ авах тухай маш ойлгомжтой ухаархаар тайлж тайлбарлаж чадах гишүүн байхгүй.
Учрал ухаантай бол энэ хүний хэлсэн ярьсан бүхнийг авч ажил амьдралдаа хэрэгжүүлбэл өөрт нь цаана нь улс оронд хэрэгтэй юмдаа. Энэ троллууд нь хэнд ч хэрэггүй гүтгэл доромжлол оо чарлаад эхэлж, яандаа энэ эргүү малнуудыг.

Avatar

Монгол 2026-10-13 202.70.38.250

1997 оноос хойш Улс төрийн Институци хоорондын хямрал эхэлж УИХ, Парламент, ЗГ зэрэг институциуд Эрх Мэдэл болон Мөнгөө Булаалдан Зодолдсоор Өдий Хүрлээ ……Үр дүн нь Бүх юм нь Ойлгомжгүй Эмх Замбраагүй Буурай Ноохойрсон , Эдийн Засаг нь Сүйрсэн улс болжээ хөөрхий …Төрийн Оролцсон Эхлүүлсэн Төсөл хөтөлбөр бүхэн Ээдртэй АДармаатай Будилтаантай Дампуу ….

Avatar

Нэргүй 2026-10-13 64.119.21.122

80955877

Avatar

Нэргүй 2026-10-13 64.119.21.122

BOOB XANTAĹ XXNOO BOOW DOLOOMOOR ALNI SEKSEER ANUSDAAD BIEE UNELELN MASSAJLI TOMSGN DOLOOJ80954877

Avatar

Нэргүй 2026-10-13 43.242.242.59

Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт учруулсан хохирлоо хэзээ барагдуулах гэж байна вэ

Avatar

Нэргүй 2026-10-13 103.145.234.89

Тэмүүжин бол шүүс нь шахагдсан жимс шиг л болсон доо.Одоо энэ хүн бол улстөрд аль болох удаан санжигнан тогтож УИХ-н буг болох л зорилготой.Өөрчлөлт шинэчлэлт авчрах потенциал байхгүй баг фракц ч байхгүй.Нэг женко шиг тахигдсан нөхрийн хаяаг бараадна

Avatar

зочин 2026-10-13 66.181.181.100

Жинхэнэ хулгайч луйварч,үл бүтэх этгээдүүд АН гэх бүлэг этгээд дотор л бий, Ийм хүмүүс энэ намыг Соорс мэтийн барууны санхүүжилтээр анх буй болгосон,, Одоо ч хэвээрээ, Гадны үл бүтэх этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж,тэдний өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж санхүүжиж, луйвар ажиллагаа,хулгайдаа улам гаршиж туршлагажиж байгаа биз,Манай аав ээж ахамадуудын 70 жил бүтээсэн тэр их хөрөнгө хаана байна,Өмч хувьчлал нэрээр ихэнхийг нь эд нар хулгайлсан,,Анхны саятанууд эдний дундаас буй болсон,

Avatar

Нэргүй 2026-10-13 103.145.234.89

За тэр нь ч юу юм бэ зүгээр.Жинхэнэ хулгайчууд эрх баригчдын дунд төрнө.Үеийн үед тийм байсан.Чиний тахидаг Соц үед ч мөн ялгаагүй.Тэд харин гар хөл бологсодоо Тэмүүжин мэтийн хүмүүс дундаас олдог.Бид туулах ёстойгоо л туулсан.Хөрсөн дээр бий болгосон зүйлүүд бол баялаг биш зүгээр л бүтээн босголт.Хэнч хаашаа ч зөөгөөд явах эсвэл нураагаад хаях боломжтой.Улсын жинхэнэ баялаг бол эрүүл,боловсролтой хүн юм.Тийм хүнийг бүтээхийн тулд чиний баялаг гээд байгаа бүх зүйлийг ашигладаг юм.

Avatar

Эрдэнэхүү 2026-10-13 64.119.22.49

ОюунЭрдэнэ Женко Амарбаясгалан нарын сүүдрээс Тэмүүжин гуай та өөрөө эхлээд гарах хэрэгтэй дээ. Жагсаалт луйвардана, Данх АБ Женко нарын захиалгаар АН-ыг самрахаа зогсоочих эхлээд.

Avatar

Нэргүй 2026-10-13 118.221.147.99

хятдуудыг оруулж ирсэн түүхэнд байхгүй хужаад урвасан аюултай нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж