"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Жангабылыг танилцуулж байна.
Монголчууд гахай үүрэн, ганзагын наймаа руу хошуурахад шатахууны импортод хүч үзэн, Өлгийдөө магнат нь болтлоо дэвжсэн бизнесмэн бол Х.Жангабыл юм. Түүний үүсгэн байгуулсан "Рысжан", “Казмунай” компаниуд одоо ч нефть импортлон өлгийчүүдээр хязгаарлахгүй баруун аймггийнхны хэрэгцээг хангаж байна. ШУТИС-д суралцаж байхдаа бизнесээ эхлүүлсэн нь шатахууны магнат болтлоо томрох замналынх нь эхлэл болжээ.
Улс төрд хожуу хөл тавьсан ч анхны сонгуулиараа ялалт байгуулж, чадсан. Баян-Өлгий аймаг нь 69,125 сонгогчтой ба 2024 оны УИХ-ын сонгуульд 12 нам, эвслийн 23 нэр дэвшигч өрсөлдөхөд Х.Жангабыл гишүүн 25,138 санал авч, тойрогтоо нэгээр гарчээ. Сонгогчдоос авсан саналын тоогоороо өрсөлдөгчдөө тэргүүлсэн нь эрхэлж байсан бизнестэй нь холбоотой гэж үзэх нь бий. Мөн УИХ-ын гишүүн асан Х.Баделхан өөрийн үйл хэргийг залгамжуулах зорилгоор түүнийг их улс төрд оруулсан ч гэдэг.
Улс төрд хөл тавьсан замналыг нь сонирхвол, 2022 онд МАН-д элсэж, удалгүй Эрчим хүчний сайдын алба хашиж байсан Б.Чойжилсүрэнгийн зөвлөх болжээ.
Хоёр жилийн дараа нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнээр парламентад орж ирсэн.
Парламентад олон намын төлөөлөл багтаах зорилгоор УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог системээр зохион байгуулж, тойргийг томсгосон ч Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгосон. Энэ нь үндэстний цөөнхийг парламентад төлөөлөлтэй байлгах ёстой гэж үзсэнтэй холбоотой юм.
Х.Жангабыл гишүүнийг улс төрийн дэмжлэгийг хуурай ах Х.Баделханаас хүртэн, парламентад орж иртлээ суга дэвшжээ гэж хэлж болох бол бизнесийн хамтрагчаараа УИХ-ын гишүүн асан Д.Муратыг сонгон Баян-Өлгий аймагтаа “MJS tower”-ыг барьж ашиглалтад оруулсан нь 2022 онд шилдэг барилга өргөмжлөлийг хүртжээ.
Үндсэндээ бизнес нь зөвхөн шатахууны импортоор хязгаарлагдахгүй барилгын бизнес рүү ч салбарлаж, дэвжсэнийг илтгэнэ.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэн эрхийн дөрвөн жилээс хоёр жил гаруй нь өнгөрсөн ч олон нийтэд танигдаагүй, дуу хоолой нь тэр бүр гардаггүй гишүүд бий. Тэдний нэг нь Х.Жангабыл гэж хэлж болно.
Гэхдээ УИХ-аар нефтийн бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал хөндөгдөх бүрд дуугүй судаггүй. Жишээ татвал, УИХ-аар өнгөрсөн жил Евразийн түр хэлэлцээрийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Жангабыл “Дизель түлшин дээр гаалийн татвар 5 хувь байгаа. Хэлэлцээр хүчинтэй болсноор гаалийн татвар 0 болох юм байна. Энэ тохиолдолд дизель түлшний үнэ 150 төгрөгөөр хямдарна. Энэ 150 төгрөгийг ОАТ-аар орлуулах байдлаар авах уу, аль эсвэл импортлогч компаниуд түлшээ 150 төгрөгөөр хямд борлуулах уу. Эсвэл шатахуунд ОАТ тавих байдлаар татвар хэвээр үлдэх үү” гэж лавласан нь эрхэлдэг бизнестэй нь холбоотой байв.
УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй ч хоёр хуваагдсан. Х.Жангабыл гишүүний хувьд 38 -ын тал буюу Н.Учралын талд кноп дарж ирсэн.
УИХ-д тэрбумтнууд олноор сонгогдсоны нэг нь Х.Жангабыл гишүүн гэж хэлж болно.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 421 сая, 1.8 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 730 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, хадгаламжиндаа 132 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ. Мөн “Рысжан”, Бериктөрт, Мерей, Казмунай, ОсОО Кобакс, Монгол найман оргил, Мунай компаниудад хувьцаа эзэмшдэг болохоо мэдүүлсэн юм.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий Боловсролын 2-р сургууль
- 1995 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Цахилгааны инженер
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1995 оноос "Рысжан" ХХК, “Ерөнхий захирал
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
- Орос
Г.ХОРОЛ
3,605.46















































Зочин 2026-10-13 122.201.31.193
Мундаг бизнесмэн бна. Амжилт
Нэргүй 2026-10-13 202.179.10.181
Бүхэл бүтэн бензиний магнат 1,8 сая ьөгрөгийн үл хөдлөхтэй гэж үү
Нэргүй 2026-10-13 202.70.44.46
Бизнесийн хүмүүс өөр дээрээ хөрөнгө хураадаггүй
Kazak tyrk ali ylcuix traknir 2026-10-13 202.126.90.63
agl
Нэргүй 2026-10-13 103.99.103.99
н**ш минь үдэсний цөөнх гэж байхгүй. Соёлын цөөнх гэж бичээч.
Нэргүй 2026-10-13 43.242.242.59
Монгол эх орондоо сэтгэлтэй байх хэрэгтэй дээ. Казахстаны гар хөл болвол хол явахгүй. Казахстанчууд Баян-Өлгийг аль болох тусгаар байлгах монголчуудтай хагалан бутаргах бодлого барьж явуулдаг нь ил тод байгаа юм. Баян-Өлгийн сургуульд шашны номлол заах, монгол хэл түүхийн хичээлийг хасах, төрийн ажлыг казах хэл дээр явуулах, газар орон уул усны нэрийг казах болгох энэ бүх ажиллагааг Казахстаны тагнуул бусад хүчний байгуулгын зааварчлагаар явуулсан нь тодорхой. Одоо ч явуулсаар байгаа
Нэргүй 2026-10-13 66.181.182.107
иим хасаг Королиа бас бдымуу
Нэргүй 2026-10-13 103.229.122.121
Ийм юмнууд чимээгүйхэн гэтсээр Монголын төрд шургалсаар байгаа шүү дээ. Нарантуяа Нара гуай тэмцлийн байгаа олохгүй хоосон хэрүүл хийгээд л байна даа
Zochin 2026-10-13 103.57.95.198
Nuruutai zuv hun baisag yum bilee
Зочин 2026-10-13 66.181.182.246
ИЙМ ХАСАГ БАЙДАГ БАЙСАН ЮМ УУ…. ИЙМ ХАЛТАР ОСМОНЫ ҮЛДЭГДЛҮҮДИЙГ ТӨРИЙН АРИУН СЭНТИЙД СУУЛГАХ ЁСГҮЙ…. ХАСАГУУД ҮНДЭСНИЙ ЦӨӨНХ БИШ ЦАГААЧ АЛУУРЧИД БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН…
Нэргүй 2026-10-13 202.131.232.102
Medrelee shalguul
Нэргүй 2026-10-13 66.181.161.20
х*******н гар хөл х****а бид монгол улсын иргэд