Монгол үндэстний түүхэнд онцгой байр суурь эзэлдэг буриад түмний гарал үүсэл, түүх, нүүдэл суурьшил, үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийг өгүүлсэн “Буриадын их нүүдэл” номыг зохиолч Б.Цэвэлмаа НЭПКО хэвлэлийн газартай хамтран эрхлэн гаргалаа.
Зохиолч Б.Цэвэлмаа нь Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн өндөр настан бөгөөд буриад түмний түүх, өв соёлыг судлан, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү бүтээлээ туурвижээ.
Энэхүү номд XX зууны эхэн үед Монгол, Орос, Хятадын улс төр, нийгмийн ээдрээтэй нөхцөл байдал, түүний дунд өрнөсөн буриад монголчуудын их нүүдэл, эх нутаг, үндэс угсаа, эрх чөлөөгөө хамгаалах гэсэн хүсэл тэмүүллийг түүхэн үйл явдлуудтай холбон өгүүлсэн байна. Буриад түмний их нүүдэл өрнөсөн шалтгаан нь улс төрийн хавчлага, нийгмийн өөрчлөлт, үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэлтэй салшгүй холбоотой түүхэн үйл явц юм. Октябрийн хувьсгалын дараах Орос орны улс төрийн өөрчлөлт, иргэний дайн, большевикуудын хавчлага, Сталины үеийн хэлмэгдүүлэлт зэрэг үйл явдал буриад түмний хувь заяанд ихээхэн нөлөөлсөн байдаг. Энэ цаг үед олон буриад монголчууд төрөлх нутаг, төрөл садан, эд хөрөнгөө орхин Монгол нутагт нүүдэллэн ирж, суурьшсан тухай түүхэн эх сурвалж, баримтад тулгуурлан бичжээ.
Буриадын их нүүдэл ном нь буриад түмний гарал үүсэл, тархан суурьшсан нутаг орон, аж амьдралын түүхийг өгүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, нийгэм, соёл, оюуны амьдрал дахь оролцоо, уламжлалт ёс заншлыг нь танин мэдэх боломжийг уншигчдад олгож буйгаараа онцлогтой.
Монголынхоо нэгэн ястны түүх, өв соёлыг баримтжуулан, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү бүтээлийг уншигчдын хүртээл болгоход Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл санаачилга гарган, дэмжиж ажилласан юм.








































ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,605.46





















































Зочин 2026-10-12 66.181.182.246
ГАЧУУРТЫН ОРДЫН АСАР ИХ АЛТЫГ КАНАДЫН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧДАД ӨГЧ ИДСЭН БАРЗАЙСАН БААБАР ХҮҮР ҮЙЛЭЭ ҮЗЭЖ ҮХНЭЭ
ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-10-12 66.181.176.144
.Буриадуудын орж ирсэн хамгийн баруун тал нь ХӨВСГӨЛИЙН ХАНХ. Түүнээс баруун тийшээ Хөвсгөлийн Цагаан-Үүр, Эрдэнэбулга, Булганы Тэшиг,Сэлэнгийн Зэлтэр, Алтанбулаг, Ерөө, Хүдэр, Төвийн Мөнгөнморьт, цаашлаад Хэнтий, Дорнодын олон сумдаар буриадууд орж ирсэн. Хожим Давст уулаа орост өгсөнийг эс тооцвол манай хойт хил манжийн үеийн хилээрээ тогтоод одоог хүрсэн байх шүү.Ийм түүхтэй.
ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-10-12 66.181.176.144
БУРИАДУУД ОЛНООР ОРЖ ИРЭХ БОЛСОН. ТУХАЙН ҮЕИЙН МОНГОЛЫН ТӨР БУРИАДУУДЫГ ҮНДЭС УГСАА НЭГТЭЙ ГЭЖ ХҮЛЭЭЖ АВСАН. БУРИАДУУДААР ӨРГӨДӨЛ ГАРГУУЛААД Л ИРГЭНЭЭ БОЛГОСОН ТҮҮХТЭЙ. Өргөдөл нь ёс төдий зүйл л дээ. Биеийн эрүүл мэндийн байдлаас гэх мэт шалтгаан тоочсон өргөдөл ихэнх нь.
ҮРГЭЛЖЛЭЛ 2026-10-12 66.181.176.144
ОРОС, БУРИАД НАР ХИЛ ЗӨРЧВӨЛ НЭГ УДАА УЧРЫГ ХЭЛЭЭД БУЦААХ, ХОЁР УДАА ХИЛ ЗӨРЧВӨЛ ХҮРЭЭНД АВЧИРЧ ШИЙТГЭХ МАНЖИЙН ХУУЛЬТАЙ.1911 ОНД МАНЖИЙН ТӨР МӨХӨХӨД МАНАЙ ХОЙТ ХИЛ СУЛАРЧ, БУРИАДУУД ОРЖ ИРЭХ БОЛСОН. МӨН ШИНЖААНЫ ЦАХРУУД ОРЖ ИРСЭН.1921 ОНЫ ХУВЬСГАЛЫН ДАРАА МАНАЙ ХОЙТ ХИЛ БҮР СУЛАРСАН. БУРИАДУУД ОЛНООР ОРЖ ИРЭХ БОЛСОН.
Нэргүй 2026-10-12 66.181.176.144
Одоогийн монголчууд манжуудыг хамгийн муу хүмүүс байсан мэт ойлгодог, тэгж ойлгуулсан. ГЭТЭЛ МАНЖУУДЫН МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ҮЙЛДСЭН НЭГ ГАВЪЯА БОЛ ОРОСТОЙ ХИЛЛЭДЭГ АР МОНГОЛЫН ХОЙТ ХИЛИЙГ САЙН ХАМГААЛСАН ЯВДАЛ. ТЭГЭХДЭЭ МОНГОЛЧУУДААР НЬ. ТӨВ ХАЛХЫН АЙМГУУДААС 20 ӨРХИЙГ НЭГ ХАРУУЛ БОЛГОЖ, ДОТРООС НЬ ХАРУУЛ ЗАНГИ ТАВЬСАН.
Нэргүй 2026-10-12 202.9.41.74
Олж уншина. Сонин байна