niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:33 UTC Эх: https://news.mn/r/2892476/ 2cc1e8807f4805b6… ← niitlelch.mn руу буцах

“Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай”

“Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай”

“Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох асуудлаар өнөөдөр /2026.10.12/ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.


Тэрбээр “Миний хувьд намын дарга болон бүлгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Гэвч намын ажлын ачаалал их, томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тодорхой хугацаагаар буюу долоо хоног хойшлуулсны дараа өнөөдөр санал хураалт явуулж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүнээс 41 нь өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа бөгөөд Х.Баттулга гишүүн эзгүй байгаа тул санал хураалтад оролцоогүй.

Өнгөрсөн долоо хоногт таван гишүүн эзгүй байсан учраас аль болох олон гишүүний оролцоотойгоор шийдвэрээ гаргая гэсэн саналын дагуу өнөөдөр санал хураалт явуулж байна. Удахгүй санал хураалтын дүн гарна. Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хувьд Ардчилсан намын бодлогыг бүрэн зангидаж, бүлгийг удирдан ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Миний хувьд нэр дэвшигчдийн хэн нь ч бүлгийг бүрэн дүүрэн удирдаад явах боломжтой гэдэгт сэтгэл хангалуун байна. Бүлгийн даргын ажлыг шилжүүлэхийг шаардсан тодорхой шалтгаан надад байхгүй. Зарим гишүүн энэ асуудлыг түр хойшлуулах санал удаа дараа тавьж байсан. Харин миний хувьд бүлгийн даргын ажлыг өөр хүнд шилжүүлэх шийдвэр гаргасан. Учир нь УИХ-ын бүлгийн ажил нь төрийн ажлын цаг хугацаатай, тогтсон үйл явцын дагуу явагддаг. Бүлгийн ажилд оролцохын зэрэгцээ намын ажлаа амжуулахад хүндрэл үүсэж, орон нутагт хийх зарим ажлаа цалгардуулах нөхцөл бий болсон. Тиймээс энэ шийдвэрийг гаргасан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-12 202.126.91.51

Сөрөг хүчний намын дарга эрх барьж байгаа намын засгийн газраас олон арван тэрбумын үнийн дүнтэй, олон арван тендер авсан нь энэ нам сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахаа больсны илрэл мөн. Дараагийн согуулиар АН, МАН алийг нь ч бүү сонго! Ерөнхийлөгч бол бүр хэрэггүй. Шудрага ёсыг тогтоох ёстой хүн энэ хоёр намын хулгайчуудыг өмгөөлөөд дуусна.

Avatar

М.Амар настан. 2026-10-12 64.119.21.1

Цогтгэрэлээ чи ч ёстой бөөрөнхий амьтан байна.АН сонгуульд амжилт үзүүлэхэд эргэлзээтэй ..

Avatar

Нэргүй 2026-10-12 103.57.93.118

Энэ нөхөр хэдэн тендер хуссан гэсэн бээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж