Нийслэлийн МАН-ын хурлыг аравдугаар сарын 16-ны дотор товлон хуралдуулах Удирдах зөвлөлийн шийдвэр гарчихсан. Тиймээс одоо Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хурлын товоо зарлаж, нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарыг чөлөөлнө. Харин Нийслэлийн МАН-ын хорооны даргад одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагва, Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан нар өрсөлдөх шуум бий. Гэвч одоогийн МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын зүгээс Хотын дарга Б.Пүрэвдагвыг ганцааранг нь өрсөлдүүлж, томилуулах тохироо хийж буй. Үүнийгээ ч баталж, Нийслэлийн МАН-ын дүүргүүдийн хорооны дарга нарыг Япон улс руу авч явж, тохиролцоогоо бататгасан гэх яриа Тусгаар тогтнолын ордонд өрнөж буй.
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРОО Х.НЯМБААТАРААС Б.ПҮРЭВДАГВАД ШИЛЖИХ ҮҮ?
Одоогоор Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг товлох тэргүүлэгчдийн хурал зарлагдаагүй байна. Хэзээ зарлагдах нь тодорхойгүй ч ойрын өдрүүдэд зарлагдчихна. Үндсэндээ Х.Нямбаатараас намын хорооны даргын тамгаа авах хурал намын дотоод асуудлаа хэлэлцэх хурал шиг өрнөхөөс илүү зааланд цугларсан хүмүүс нэг дуугаар, нэг школоор гараа өргөөд дуусах төлөвтэй. Х.Нямбаатар одоогоор гадаадад байгаа, мөн яллагдагчаар татагдчихсан, түүний хамаарал бүхий хүмүүсийг шалгах хуулийн байгууллагын ажиллагаанууд хурдтай өрнөж буй учраас нэг их сөрөг зүйлгүй, илсэн, дагасан хурал болоод өндөрлөх төлөвтэй. Ийм сценарыг одоогийн МАН-ын удирдлагууд ил, далд, бүр гадаадад ч хийгээд ирчихсэн учраас тэр. Ийм хурал болох сценарыг намын генсек Я.Содбаатар өнгөрсөн өдрүүдэд хийсэн.
Түүний хувьд намын удирдлагуудаа Япон руу авч явах, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийг нэг нэгээр авч уулзах, намын хуралд Б.Пүрэвдагвыг дэмжих намын бодлогоо дэмжиж ажиллах ёстой анхааруулж, сануулж, хэлсэн, ярьсан. Намын бодлого сөрвөл намаас хөөнө гэж айлгах тактик ч хэрэглэсэн байдаг.
Намын бодлого сөрвөл намаас хөөх намын дүрмээ ч удаа дараа сануулсан байдаг. Тиймээс л энэ удаагийн нийслэлийн МАН-ын хурал Н.Учралын чиглүүлснээр, Я.Содбаатарын найруулснаар өрнөнө гэж улс төрийн хүрээнд таамаглаж байна. Нийслэлийн намын хорооны гишүүдийн олонх ч намын бодлого сөрөх бодолгүй гэдгээ ил, далд хэлсээр байна.
Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаас чөлөөлөгдвөл Х.Нямбаатар ямар нэг албан тушаалгүй, жирийн МАН-ын гишүүн болно. Тэгвэл Нийслэлийн МАН-ын хороо Б.Пүрэвдагва, Я.Содбаатар нарын гарт орно гэсэн үг бөгөөд цаашид дүүргийн намын хороо, хотын захиргааг ч тэд авна гэсэн үг. Мэдээж, эрх мэдэл нэг талдаа шилжиж болох ч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд нийслэлд намаа ялуулах том үүрэг ч тэдэнд ирнэ гэсэн үг. Нийслэлийн МАН сүүлийн хоёр ч УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялалт байгуулж байсан. Намын удирдлага эрх мэдлийг авах нэг өөр, намаа ялалтад хөтлөх бүүр ч том хариуцлага. Ямбыг нь эдэлж байгаа бол хариуцлагыг нь ч бас давхар үүрэг хүмүүс нь Б.Пүрэвдагва болоод Я.Содбаатар нар болно гэсэн үг.
Ингээд харвал МАН-ын талцал хуваагдал нэг талдаа гарчих боломж харагдаж эхэлнэ. Угаасаа хоёр талцсан МАН-ынхан энэ удаагийн нийслэлийн МАН-ын хорооны хурал, үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Энэ хурал Б.Пүрэвдагвад тамга шилжсэнээр цаашид хэдэн гомдогсод, хэн хэн улс төрийн тавцангаас буух, ирэх гээд үйл явцууд өрнөнө. Гэхдээ энэ нь ирэх жилүүдийн сонгуулиудад МАН яаж оролцох, ямар үр дүн гарахаар ч бас хэмжигдэх том хариуцлага өвөртлүүлж байгааг сануулахад гэмгүй биз ээ.
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































Гоод 2026-10-12 64.119.21.1
МАН-ын бодийг хөтлөхөд Содбаатарын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй.Ийм хүн байгаад АН баярлаад ханашгүй.
- ylcuintenegm 2026-10-12 202.126.90.63
cydacryygaa boxir shaxyylaxgyi baix.
Тарцгаа 2026-10-12 202.9.46.89
Хулгайчид тарцгаа
ЗОЧИН 2026-10-12 203.91.115.41
МАН ЫГ ТАРААГААЧ ЭЭ. ОДОО БҮР НИЙГЭМ БҮХЭЛДЭЭ ШИМЭГЧИДЫН ДАВХРАГАТАЙ БОЛЧИХЛОО.
Зочин 2026-10-12 202.9.46.141
СЦЕНАР гэдэг чинь том үг ерөөсөө биш шүү дээ. Жүжиг, кино, радио нэвтрүүлэг гээд л бүгд сценаритай…. Дээрхи бичигдсэн зүйл үнэн л бол маш зөв гарчиг өгсөн байна.
Нэргүй 2026-10-12 192.82.88.242
Лалруудын хөлд улс сүйрлээ
Нэргүй 2026-10-12 202.70.38.250
СЦЕНАР гэдэг үг Монголд арай л Томдоно Зохихгүй !!!!!!!!!!