niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:33 UTC Эх: https://news.mn/r/2892400/ 5de5a487a3a31c70… ← niitlelch.mn руу буцах

АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

НЭМЭЛТ: 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох санал хураалт дуусаж, УИХ-ын гишүүн Б.Түвшин 24, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 17 санал авлаа. Ингэснээр Б.Түвшин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдлоо.

УИХ-ын дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж эхэллээ. Тус бүлгийн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэлэлцэнэ. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам 42 суудалтай болсон. УИХ-д олон гишүүнтэй сөрөг хүчин гэсэн үг. Ардчилсан намын бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг томилсон байдаг. Өнгөрсөн хугацаанд 42 гишүүнтэй том бүлийн удирдаж ирсэн О.Цогтгэрэл Ардчилсан намын учраас бүлгийн даргын ажлаа өгөх ёстой гэсэн шаардлага нам дотроос нь гарч, удаан хугацааны дараа өөрөө бүлгийн даргын суудлаа өгөхөөр болсон. Энэ дагуу Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Ардчилсан намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын гишүүд өрсөлдөж буй.  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "женко" Х.Баттулга талынхан өрсөлдүүлж байгаа бол одоогийн намын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн Б.Түвшинг өрсөлдүүлж буй.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд 2008 оны УИХ-ын гишүүнээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Хоёр ч удаа жагсаалтаар сонгогдсон Х.Тэмүүжинг Ардчилсан нам дотроо толгой цохидог хуульчдын нэг гэдэг. Гэвч улс төрийн хүрээллийн хувьд сүүлийн үед Х.Баттулга талд "урвасан" гэж намын нөхөд нь ярьдаг. Тиймээс ч Х.Баттулгын талынханд бүлгээ "алдахгүй" байх ёстой гэдэг зарчмаар АН-ын зарим гишүүд өөр нэр дэвшигчдийг дэмжээд буй. Тэгвэл Х.Тэмүүжингийн өрсөлдөгч Б.Түвшингийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсээс сонгогдсон шинэхэн гишүүн. Улс төрийн хувьд намдаа олон жил зүтгэсэн намтартай, Ардчилсан нам доторх эдийн засагчдын толгойлдог нэгэн. Түүний хувьд 42 суудалтай Ардчилсан намаа ирэх жилүүдэд базаж, зангидаад явах боломжтой гэж одоогийн намын удирдлага дэмжээд буй.

Тэдний хэн нь ч Ардчилсан намын дарга болсон эрх баригч МАН-д ташуур болж, сөрөг хүчний ажлаа сайн хийж, ирэх сонгуулиудад намдаа ялалт авчирхад анхаарч ажиллах ёстой. Хамгийн чухал нь 42 гишүүнтэй Ардчилсан намын бүлгээ зангидаж, эв нэгдлээ хангаж явах чухал үүрэгтэй дарга болох юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-12 180.188.170.110

Америкийн улаан баригдаж илчлэгдсэн тагнуул Тэмүүжин бүтэхгүй

Avatar

1 2026-10-12 202.21.100.164

Нийтлэлээ нэг уншаад үзээрэй Ш.Чимэг Ардчилсан намын бүлгийн дарга болхоос биш Ардчилсан намын дарга биш мөн О.Цогтгэрэл Ардчилсан намын учраас бүлгийн даргын ажлаа өгөх ёстой биш Ардчилсан намын дарга учраас нийтлэл бичихдээ эхлээд өөрөө нэг уншиж байгаарай хө.

Avatar

Нэргүй 2026-10-12 103.57.93.118

Жонхуугийн тал бол ёстой хэрэгггүй шүү

Avatar

Нэргүй 2026-10-12 202.126.89.32

1. Тэмүүжин бол хэнд ч урвахгүй, үзэл санаандаа үнэнч цөөхөн монгол хүний нэг шүү !
2. Түвшинг АН-ын удирдлагын зүгээс бус Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс шахаж бгаа юм ! ХэрэвАН-ын удирдлагын зүгээс юм бол Цогтгэрэл дарга нь аль хэдий баталчих бсан !!!
3. Улс төрд олон жил явсан туршлагатай, боловсрол мэдлэгийн талаар нийгэмд хү лээн зөвшөөрөгдсөн хуульч Тэмүүжинг саяхан цүнх барьж гарч ирсэн, Ерөнхий лөгчийн тэжээвэртэй яаж зүйрлэхэв дээ !

Avatar

АН Дотроо 2026-10-12 202.70.38.250

АН-ыг дотроос нь самрагч Хорлогчидоосоо ангижраагүй юу

Avatar

Нэргүй 2026-10-12 202.70.38.250

АН-ыг Дотроос нь Хорлодог Хорлогчид*-оо хөөж явуулаагүй юу бас ээ чаавас

Avatar

Нэргүй 2026-10-12 103.57.93.118

Зжв шүү дээ, хичнээнч тендер хусав

Avatar

Нэргүй 2026-10-12 64.119.21.122

SEXSY ONGONOO TSOOLLYYLI JARGALTSI TSAG SADARLI80955877

Avatar

өөө 2026-10-12 202.70.38.250

өөөө

Avatar

Дажин 2026-10-12 202.70.38.250

Дайны хажуугаар дажин гэж АН бас зодолдоод унахымаа ……..АН байхгүй бол Энэ улс бүр МАН-тайгаа цуга шааригдлаааа !!!!!!

Avatar

Нэргүй 2026-10-12 103.168.34.254

Муу хазгай хэлтэй хог

Avatar

Нэргүй 2026-10-12 59.153.115.48

намын даргаа өгч болохгүй шүү

Avatar

Нэргүй 2026-10-12 64.119.21.122

2ERD SEXSEER XUCHINDUULI BOOW XNMAAR XXNO BOOW DOLOOMOOR ALNI SEKSY ANUSDAX VANXANDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж