УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гээд чухал асуудлыг хэлэлцэж байна. Энэ цаг үед эрх баригч намын талцал хуваагдалд анхаараад, төсөвт нэг их анхаарахгүй байх шиг. Таны хувьд төсөв дээрх төслийн нэгжүүдийн зардлыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь нэлээд маргаан өрнүүллээ. Та үнэхээр буруу ойлгосон уу эсвэл Засгийн газар шинээр урсгал зардал нэмсэн юм уу?
-Улсын төсөв хэлэлцэж, татвар төлөгчдийн мөнгөөр ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг шийддэг үндсэн зарчимтай. Тэр утгаараа улсын төсөв батлах асуудал өөрөө олон нийтийн анхаарах ёстой хамгийн чухал үйл явцын нэг гэж хардаг. Засгийн газраас 2026 оны төсвөө баталчихаад, дундаас нь төсвийн тодотгол оруулж ирсэн. Ингэхдээ "Улсын төсвийн алдагдлыг нэг их наяд төгрөгөөр нэмэхгүй бол Монгол Улс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болно" гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, 2026 оны төсөв дээр тооцоолж байсан дүнгээс нь нэг их наяд төгрөг дутаж, дахин нэг их наядаар зарлагаа нэмэгдүүлж байна. Засгийн газар ард түмнийхээ цалин, тэтгэврийг нэмнэ гэх агуулгыг ярьж байгаа хэдий ч угтаа 2026 оны урсгал зардлыг нэмэх ёсгүй байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс салбарын сайд нарын багц буюу захиргааны байдлаар шийддэг төсвүүдийг аль болох бага байлгах үүднээс шаардлагуудаа тавьсан. Нэг их наяд төгрөг дотроо салбарын сайд нарын захиран зарцуулах эрх, төсвийн тодотгол дээр зөрүүтэй байгаа эсвэл огт ашиглаагүй мөнгийг хасч, нэмэх гэх мэт бүх асуудлыг тодотголд багтаан УИХ-аар зөвшөөрүүлж, Засгийн газар зарцуулах эрхээ олж авдаг гэсэн үг. Миний гаргасан зарчмын зөрүүтэй саналууд нь 2026 оны төсвийн тодотголоор дарга нарын зарцуулах төсөвт шинэ зүйл огт нэмэхгүйгээр 10, 11, 12 саруудад зарцуулаад дуусах мөнгө юм. Өөрөөр хэлбэл, шинээр ямар нэгэн төслийн нэгж, ажлын алба, бичиг цаас, гадаад болон дотоод томилолт зэргийг хийхгүйгээр ард иргэдэд нэн шаардлагатай тулгамдсан асуудалд анхаарах ёстой гэж харж байгаа. Жишээлбэл, эрчим хүчний асуудал байна. Ирэх өвөл тог цахилгаан, дулаанаа таслахгүй хэрхэн өвөлжих вэ. Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн учраас ямар байдлаар төсөв дээрээ зохицуулалт хийж оруулахад анхаарах ёстой гэдэг зарчмыг баримталж, төсвийн тодотгол дээр 100 хувь бүтэн дүнгээр орж ирж байгаа дүнгүүдийг бүгдийг нь хасах санал гаргасан. Ямар нэгэн байдлаар аль нэг сайдын эрх ашгийг харж, хасах гэсэнгүй.
Зарчмаараа гүйцэтгэл тэг буюу эхлээгүй байгаа, 2026 оны төсвийн тодотгол дээр бүтэн дүнгээрээ 10, 11, 12 сард зарцуулаад дуусах дүнгүүдийг хассан гэсэн үг.
Үндсэн зарчимтай УИХ-ын гишүүд ч гэсэн танилцаад, гурван сарын хугацаанд шинэ ажлуудыг эхлүүлэх шаардлагагүй, 2026 онд төлөвлөж байсан үндсэн ажлуудаа хийх нь зүйтэй гэдэг миний зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн. Нийт нэг их наяд төгрөг дотор 23-хан тэрбум төгрөг хассан нь чамлахаар хэмнэлт. Гэсэн хэдий ч энэ зардлыг сайд нар нь тайлбарлахдаа “Энэ мөнгийг хэмнэх боломжгүй, урьдчилаад зарцуулсан” гэдэг байр суурь илэрхийлж байна. Гэтэл Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн тодотголыг харахад, гүйцэтгэл нь тэг хувьтай, төсвийн тодотголоор бүрэн санхүүжих дүн нь 100 хувь орж ирсэн нь өөрөө төсөв зарцуулах эрх нь Засгийн газарт үүсээгүй байна. Тэгэхээр энэ маш том хуулийн зөрчил рүү орж ирж байгаагийн нотолгоо. Сөрөг хүчний гишүүд үүнийг гаргаж ирэхээр “Чи асуудлаа ойлгоогүй байна. Буруу харсан байна. Ойлголтын зөрүү үүслээ” гэх мэтээр асуудлыг булзайруулж байна. Жил бүр дандаа ийм байдлаар аргацаасан тайлбар хэлж, ирсэн. Засгийн газраас мэдэгдсэн 1.4 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийх орон зай маш их байсан ч бүрэн хийж чадсангүй. Миний санал гаргасан зарчмын зөрүүтэй саналын нийт дүн 570 тэрбум төгрөг байсан. Гэтэл 23 тэрбум төгрөгийг хасах боломж гарсан ч сайд нар нь хасч болохгүй гэж байна. Засгийн газар төсвийн тодотгол хийхдээ ямар ч хэмнэлт хийсэнгүй гэж харж байна.
"ТӨСВИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛҮҮД НЬ ИЛ ТОД БАЙВАЛ ЗӨВХӨН ЗАРЧИМ ЯРИЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛНО"
-Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжсэн гэж ойлгосон. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэн, батлах итгэл үнэмшил хэр байна вэ?
-Өнөөдөр УИХ-ын гишүүдийн хувьд улсын төсвийн нарийвчилсан задаргааг харах боломжгүй байна. Тэгэхээр ард иргэд яаж үнэн бодит мэдээлэл авч чадах юм бэ. Төсвийн хүснэгт дээр ерөнхий 15 тэрбум төгрөг гэдэг дүн бичигддэг бол бодит амьдрал дээр энэ төсвийн задаргаа маш чухал. Засгийн газраас төсвийн задаргаагаа танилцуулахгүйгээр ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тайлбарлах өнцгүүдээ өөрсдөө бодож олж байна. Анхнаасаа төсвийн тооцооллоо хийсэн задаргаатай файлаа цахим хэлбэрээр ил тод, нээлттэй байршуулдаг болох хэрэгтэй. Ингэж байж гэмээн улсын төсөв олон нийтийн бүрэн хяналтад орно. Ард түмэн ч гэсэн хэн нь худал, үнэн ярьж байгааг ялгаж салган, хардлага бус зарчим ярьдаг болно. Тэр агуулгаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ер нь төсвийн тодотгол ч байна уу, төсөв ч байна уу иргэдийн татвараас бүрдүүлж байгаа мөнгийг хамгийн жижиг хуваагдах цэг буюу 50 төгрөг хүртэл нь задалж, тусгавал энэ асуудлыг цогцоор нь шийднэ. Тэгэхгүй бол бид олон нийтийг талцуулж байгаа юм шиг төсөв хэлэлцэж байна гээд субъектив байдал руу орж байгаа нь өөрөө буруу жишиг юм.
Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Чуулганаар гишүүдийн олонх дэмжих шаардлагатай байна.
Надтай хамт 30 орчим гишүүн хуулийн төслийг хамтран санаачилж, гарын үсэг зурсан. Энэ дунд Ардчилсан намын гишүүдээс гадна бүх намын төлөөлөл оролцсон учраас нэлээд дэмжлэг сайтай байх болов уу. Мөн дээрээс нь бид намаржингаа нэг файлын асуудал ярилаа шүү дээ. Тэрийг нь Ерөнхий сайд нь гарч ирээд үгүйсгэх юм. Нөгөө талд нь байнгын хороон дээр тараасан материал ч гэх юм. Энэ бүхнийг сонссон иргэд аль нь үнэн, аль нь худал вэ гэдгийг шүүн тунгаах боломжгүй болж байна. Хууль тогтоогчид өөрсдөө их тодорхой байх ёстой. Төсвийн тухай мэдээллүүд нь ил тод байвал зөвхөн зарчим дээрээ ярилцах боломжтой болно. Ер нь Монгол Улс төсвөө их хаалттай хэлэлцдэг. Энэ байдлаас болж маш их хэмжээний мөнгийг шамшигдуулах асуудал яригдаж байна. Бид төрийн албан хаагч, багш, эмч нарын цалинг хамгийн бага хэмжээгээр арайхийн нэмэх гэж байна. Нөгөө талд нь төслийн Ажлын албан нэгж гээд газруудын дарга нар нь 12 сая төгрөгийн цалинтай байх жишээтэй. Гэтэл тэр хүмүүс ямар сонгон шалгаруулалтаар дээрх албан тушаалд очив. Хархорум хотын Зөвлөлийн Ажлын албаны ажлын үр дүн ямар байна вэ. Монгол Улсад тулгамдсан олон асуудал байтал хүнгүй хотын дарга нарыг ийм өндөр дүнгээр цалинжуулах шаардлага байна уу.
–Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан онцлох ямар заалт байна вэ?
-Миний өргөн барьж буй хуулийн төсөл дээрх нэг чухал заалт бол улсын төсвөөр хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэх. Сангийн яам улсын хэмжээнд хамгийн чухал гэсэн төслүүдээ оруулж ирдэг ч тухайн жилийнхээ санхүүжүүлэх дүнд багтааж чаддаггүй. Тэгэхээр Сангийн яам аргачлалаа боловсруулж байгаад ач холбогдлын эрэмбүүдийг гарган "Энэ төсөл ийм ийм шалтгаанаар багтаж, эдгээр төсөл ач холбогдлын эрэмбээр хасагдсан" гэдэг тайлбараа УИХ-д танилцуулмаар байна. Учир нь, өнөөдөр бидний харж байгаа төсвийн дүнг хэрхэн эрэмбэлж оруулж ирсэн бэ гэдэг нь ил тод харагддаггүй. Жишээлбэл, сум хооронд зам тавилаа гэхэд хөгжлийн төлөвлөлтөөрөө ач холбогдлын хувьд хэдэд эрэмбэлэгдсэн замыг санхүүжүүлэх гэж байнавэ гэдгийг мэдэх ёстой. Тэр эрэмбийг гаргаж, ил тод хардаг болбол чухал төслүүдээ нэн тэргүүнд шийдэх боломж бүрдэнэ. Гэтэл өнөөдөр тойргийн гишүүдээс хэн илүү гишүүдэд ярьж, ойлгуулж чадна, тэр хүмүүс нь тойрогтоо илүү төсөв тусгаж байна. Хамгийн бага төсөвтэй аймгаас зарим аймаг нь 15 дахин их төсөв батлуулах тохиолдол ч байна. Энэ өөрөө эрх мэдэл дагасан төсвийн хуваарилалтыг зохицуулах үндсэн аргын нэг болох юм.
Бас нэг онцлох заалт нь УИХ-ын хаврын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө баталдаг. Хөгжлийн төлөвлөгөөгөө баталчихаад намар нь ямар төслүүд байна вэ гэдгээ баталдаг. Гэтэл намар орж ирж байгаа төслүүд нь төсвийн төлөвлөгөөтэйгөө ямар ч уялдаагүй байдаг.
Бид тэр уялдааг нь бас харж чаддаггүй буюу хөгжлийн төлөвлөгөөний хэдийн хэддүгээр заалт дээр энэ төсөл байна вэ, яаж холбогдож байна вэ гэдгийг энэ хоёр баримт бичигт огт тусгаагүй байдаг. Тэгэхээр хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөгжлийн төлөвлөгөөний дэс дугаарыг хамтад нь тусгаж, төсөл хөтөлбөрүүдээ төсөв дээр оруулж ирэх шаардлагатай. Тэгэхээр цаг зав зарцуулж гаргаж байгаа хоёр баримт бичиг маань уялдаа холбоотой болж эхэлнэ. Бид хөгжлийн төлөвлөгөөн дээр маш их ач холбогдол өгч, хийх ажлуудаа оруулдаг ч төсөв батлах үеэр тэр эвдэгддэг. Тэгэхээр бид төлөвлөгөөнийхөө дагуу төслүүдээ тавьдаг болох алхмыг хийж өгч байгаа.
"ГАДААД ТОМИЛОЛТУУДТАЙ ХОЛБООТОЙ ЗАРДЛЫГ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХАСУУЛСАН"
-2025 оны төсөв хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн гадаад томилолтын асуудал шүүмжлэл дагуулсан. Тэр дунд та хамгийн олон удаа гадаад явсан гишүүдийн нэгээр нэрлэгдэж байв. Энэ оны төсөв дээр гадаад томилолтыг яг хэдэн төгрөгөөр хэмнэсэн байна вэ. Та энэ зардлыг анзаарч харав уу?
-Би зарчмын зөрүүтэй санал гаргаж, 2026 оны 10, 11, 12 дугаар сард зарцуулах байсан гадаад томилолтуудтай холбоотой зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр хасуулсан. Нэг жилийн өмнө хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой нэлээд олон зарчмын зөрүүтэй санал гаргахад намайг олон нийтийн сүлжээгээр "Гадаад томилолтоор хамгийн олон удаа явсан гишүүн" гэдэг худал мэдээллээр гүтгэж, дайрсан. Монгол Улс дэлхийн улс орнуудтай холбоотой байж, хөл нийлүүлэн алхах ёстой. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд анхаарах шаардлагатай.
Миний хувьд өөрөө томилолтын зардлаа гаргаж, олон улсын арга хэмжээнд оролцох хүсэлтээ илэрхийлж, илтгэл тавих гэх мэтээр оролцдог.
Гэтэл өнөөдөр манай гадаад томилолтын зардал аль нэг сайдын айлчлалаар хамт дагалдан явдаг. Тэр гишүүд тэнд очоод нэг илтгэл танилцуулж байна уу, том хэмжээний уулзалтад үүрэгтэй оролцож байна уу гэдгийг тунгаан бодохгүйгээр явж байна. Тэгэхээр энийг харж, ялгаж ойлгох ёстой. Нөгөө талдаа Монгол Улс дэлхийн нэг хэсэг. Тэр утгаараа дэлхийтэй харилцдаг шугамуудаа үргэлж нээлттэй байлгах ёстой. Гэхдээ энэ нь хэмжээ хязгаартай, томилолтоор ажил хийдэг хүн явах ёстой гэдэг байр суурийг баримталдаг.
"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР 50 МВТ ЧАДЛЫН ДУТАГДАЛТАЙ БАЙСАН БОЛ ӨВӨЛ 150 МВТ ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА"

-УИХ 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж, бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороо руу шилжүүллээ. Эрчим хүчний салбарт 200 тэрбумын татаас олгохоор тусгасан ч 107 тэрбум төгрөг болгож хаслаа. Эрчим хүчний салбарын төсвийг хассан нь хэр зөв бэ?
-Ер нь эрчим хүчний салбар маш олон жил хамгийн бага төсөвтэй явж ирсэн. Олон жилийн турш урсгал засваруудаа хийхгүй, хойш нь тавьж, аргацаасан байдлаар явсаар байгаад өнөөдөр тоног төхөөрөмжүүдийн 70 хувь нь элэгдэлд орчихсон. Энийг бүтэн засварлахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Тэр агуулгаараа өнөөдөр бид чадлын дутагдалд орсон. Өнгөрсөн өвөл 50 МВт чадлын дутагдалтай байхад ямар хэмжээнд тог цахилгаанаа тасалсан билээ. Харин энэ өвөл 150 МВт-ын чадлын дутагдалд орох төлөвтэй байна. Энэ бол гурав дахин их буюу маш хүнд өвөл болох төлөв харагдаж байна. Салбарын асуудлыг нэг амьсгаагаар шийдэх боломжгүй. Маш том хэмжээний хөрөнгө оруулалт татаж, том хэмжээний урсгал засваруудыг хийх шаардлагатай.
Дээрээс нь Улаанбаатар хот маш их хэмжээгээр тэлж, хүн амын өсөлттэй зэрэгцээд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Энэ хэрэглээтэй таарахуйц шинэ эх үүсвэрийг барьж чадахгүй байна.
Хуримтлагдсан хүндрэлүүд маань явсаар байгаад ийм байдалд хүрч байна. Улсын төсөвт энэ хүндрэлүүдийг заавал өнөөдрийн байдалд аваачихгүйгээр өмнө нь шийдвэрлэх боломж маш их байсан. Гэтэл бид төсвийн сахилга батгүй хандаж, элдэв хөшөө дурсгал, олон арга хэмжээ зохион байгуулахад төсвийг зарцуулсаар байгаад хамгийн шаардлагатай гэр орон дулаан байх, цахилгаантай байх асуудлаар хойшлуулсан балаг өнөөдөр үүсээд байна. Төрөөс эрчим хүчний салбарт 107 тэрбум төгрөгийн татаас олгож байна. Энэ мөнгөөр өнөөдрийн үүссэн бүх зүйл, тоног төхөөрөмжөө шийдвэрлэх ямар ч боломжгүй. Бид хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг оруулж ирж байж, энэ том зовлонгоос гарах болов уу. Жишээлбэл, тог цахилгаан тасарлаа гэж бодоход ганц цахилгаан станц дээр асуудал үүсэхээс илүүтэй дийлэнх тохиолдолд ахуйн шинжтэй тасалдал нь цахилгаан түгээх, дамжуулах хэсэг асуудал үүсгэж байна. Тэр хэсэгт мөнгө зарцуулж чаддаггүйгээс хүчин чадлын дутагдалд орж байна. Тэгэхээр бүрэн хэмжээний системийн шинэчлэл хийхийн тулд маш том бодлого хэрэгтэй байна. Тэр бодлогоо хийхдээ том хэмжээний хөрөнгө оруулалт тавьж байж асуудлыг шийднэ. Тэрнээс биш улсын төсвөөрөө яваад байвал эргээд мухардалд оруулах эрсдэлтэй.
-Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэр сайн ажиллаж байна вэ. Анх удаа олон улсын нээлттэй аукцион зохион байгуулсан. Үр дүнтэй гарц шийдэл болж чадах уу. Дотоодын эрчим хүчний асуудлаа шийдээгүй байж гадаад улс орон руу эрчим хүч экспортлох асуудлыг ярьж байгааг шүүмжлэх гишүүн ч байна шүү дээ?
-Нээлттэй аукционыг Эрчим хүчний сайд Б.Найдалаа анх удаа хийлээ. Тэр аукционоор эрчим хүчний үнэ тарифыг маш их хэмжээгээр багасгаж оруулж ирсэн. Зарим инженерүүдийн тооцооллоор бол боломжгүй хэмжээнд бага дүнгээр оруулж ирсэн гэдгийг хэлж байна. Таван байршилд зарласан аукционы биелэлт 50-60 хувьтай хэрэгжиж байгаа юм байна. Хэрвээ энэ төслүүд энэ жилдээ ашиглалтад орж чадсан бол өнөөдрийн чадлын дутагдлыг бууруулахад дэм болох байсан. Гэсэн хэдий ч миний харж байгаагаар хараахан ашиглалтад орж чадахгүйгээр өвөлтэй золгох юм шиг байна. Цаг хугацааны хувьд асар их хэмжээний цаг хугацаа зарцуулдаг. Эрчим хүчний салбар өөрөө бүтээн байгуулалт, төлөвлөлт шаарддаг учраас богино хугацаанд үр дүн гарах боломжгүй.
Гэхдээ энэ ажилд хувийн хэвшлийн оролцоо байх ёстой гэдэг үүднээс эх орондоо цахилгаан станцтай болох бодлого нь зөв гэж харж байна.
Миний хувьд эрчим хүчний сэдэв олон улсын геополитикийн сэдэв. Улс орнууд яагаад дайн хийж байна вэ. Хамгийн том эх үүсвэрийг эзэмшихийн төлөө дэлхийн улс орнууд хоорондоо өрсөлдөж байна. Орчин үед хиймэл оюун ухаан, дата шилжилт, цахим эрин үе ирсэн. Тэр агуулгаараа бид энэ том шилжилтээс хоцормооргүй байна. Өнөөдөр тогоон дотроо маш их хэрүүл уруул, ахуйн зовлонгоо шийдэж чадахгүй байхад дэлхий өөрөө асар хурдтай хөгжиж байна. Нөгөө талдаа бид маш том хэмжээний хөрөнгө оруулагчдыг эх орондоо татах боломж нь эрчим хүчний салбараар дамжин орж ирж байна. Хэрвээ бид энэ том цахим шилжилтийн ард хоцорч, үлдвэл Монгол Улс Казахстан улсад өөрсдийн байр сууриа алдахад ойрхон байна. Казахстан улс Монгол шиг өргөн уудам нутагтай. Тэнд ч гэсэн маш том хөрөнгө оруулалтын суурь орчнуудаа сайжруулж, том том гэрээ хэлцлүүдийг хийгээд эхэлчихсэн байна. Манай улсын хувьд Казахстан улсаас дутахааргүй боломжтой, ардчилсан чөлөөт эдийн засгийг дэмждэг учраас дотоодын улс төрийг хэтэрхий их хийж, улсаа хаагдмал болгох хаах нь улс орны эрх ашиг гэж харахгүй байгаа.
-Ирэх 2027 оны төсвийн төсөл 10 их наяд төгрөгөөр тэлсэн нь шүүмжлэл дагуулж байна. Тэр дунд Оюутолгой төслөөс хүртэх 3 их наядын ногдол ашгаас 2 их наяд төгрөгөөр нь 10 аймгийн дулааны станцыг ажлыг санхүүжүүлэх саналыг Засгийн газраас гаргасан. Авлигын хэрэг нь шийдэгдээгүй ажлыг өөр эх үүсвэрээр санхүүжүүлэх нь зөв үү?
-Би өмнө нь Ерөнхий сайдтай мэтгэлцэх үеэр энэ тухай хөндсөн. Оюутолгойн ногдол ашгийг 2027 онд авахаар хүлээж байгаа. Энэ дээр тодруулах ёстой асуудал бол яг хэдэн төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцооллыг бүрэн гаргаж өгөөгүй байна. Тэгэхээр Засгийн газар хүлээлт үүсгэж байна гэж ойлгож болно. Засгийн газраас энэ хүлээлтдээ тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэж зарласан. Тэр дунд 10 аймгийн дулааны станц барих ажлыг үргэлжүүлнэ гэсэн байна лээ. Гэтэл энэ төслийг хэрэгжүүлэх байсан БНСУ-ын компани дампуурч, салбар яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарыг хуулийн байгууллагаас шалгуулж, хэрэг нь шүүх рүү шилжсэн. Ийм өндөр дүнтэй мөнгө шамшигдуулсан асуудлыг нэг талд нь эцэслээгүй байж, нөгөө талд нь өөр мөнгөөр орлуулаад төслийг хийж дуусгая гэж байгаа нь буруу. Дарга нарын хулгайлсан мөнгийг эргэн төлүүлэхгүйгээр ард түмэнд ногдох ашгаас эрчим хүчний төслүүдийг үргэлжлүүлэх ёсгүй. Эхлээд хариуцлагын асуудлыг хөндөх ёстой.
Гэрэл зургийг Б.БАТЦАГААН
3,605.46





















































Болд 2026-10-12 66.181.190.134
одоо хар лллл bcdedit /set {current} hypervisorlaunchtype off
Bold 2026-10-12 66.181.190.134
ор роорхр reg add "HKLM\SYSTEM\CurrentControlSet\Control\DeviceGuard\Scenarios\HypervisorEnforcedCodeIntegrity" /v Enabled /t REG_DWORD /d 0 /f
ТАМИР 2026-10-12 202.21.113.254
ЦЭНГҮҮН ГИШҮҮН ЗӨВ ЯРЬЖ БАЙНА… ҮР АШИГГҮЙ ТӨСВҮҮДИЙН ТАНАВАЛ МАНАЙ УЛС МӨНГӨГҮЙ БИШ ШҮҮ… ХЭДХЭН ЖИЛИЙН ДОТОР БОСООД ИРЭХ НӨӨЦ БИЙ… ЭРҮҮЛ САРУУЛААР СЭТГЭДЭГ ЦЭНГҮҮН МЭТЧИЛЭН ГИШҮҮД УЛАМ ОЛОН БОЛООСОЙ
Нэргүй 2026-10-12 203.17.23.177
ОРОСЫГ ШҮТЭГЧ МОЯА ОРКУУДЫН ҮЗЭН ЯДДАГ ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ХАМГИЙН ӨНДӨР БОЛОВСРОЛГҮЙ, ЗӨВ САНААЧЛАГА ГАРГАДАГ, ЦЭГЦТЭЙ ЯРЬДАГ, ХЭРҮҮЛ УРУУЛ ХИЙЖ ЯВЛАГГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН БАЯРМАА, ЦЭНГҮҮН. ХАРИН ДЭМЖДЭГ БИШИРДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ЯГ ӨӨРСӨД ШИГЭЭ БОЛОВСРОЛГҮЙ, БҮДҮҮЛЭГ, ХЭРҮҮЛЧ, ХИЙСЭН АЖИЛГҮЙ, ХУУЛЬ Ч САНААЧИЛЖ ҮЗЭЭГҮЙ, ТӨСВИЙН ТУХАЙ Ч ОЛИГТОЙ ОЙЛГОЛТГҮЙ ПЕДО АВГАЙ, ШҮҮРТ ШУЛАМ, ӨНӨР, УЯНГА ГЭХ ХӨГИЙН АВГАЙ НАР.
Аүүа 2026-10-12 138.252.29.40
Энэ жаахан охиноос маш зөв санал санаачлагууд гарах юм аа. Энэ МАН-ы авилгачид ичиж амьдраасай.
ХУУЛЬЧ 2026-10-12 202.9.46.103
ТЭР ИЛ ТОД МЭДЭЭЛЭЛТЙ БАЙХ ,ИРГЭДЭД ТЭГШ ХАНДАХ АНХНЫ АЛХАМ ШҮҮ ДЭЭ.
Нэргүй 2026-10-12 59.153.112.56
Олон улсын валютын сангийн мэдээллээр бидний үргэлж муу хэлж байдаг дайнтай байгаа ОХУ-ын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 17 хувь манайх 60 хувь, төсвийн алдагдал 2хувь манайх 5.5 хувь ингэхээр аль улс нь дайн ба барууны орнуудын эдийн засгийн хоригт орсон байнаа. Мөн сангийн мэдээгээр удахгүй дэлхийн улсуудын гадаад өр удахгүй100 хувьд хүрч АНУ 126, Хятад 109 хувьтай байгаа нь эрсдэл үүсгэж байна гэжээ
Нэргүй 2026-10-12 66.181.161.226
ЦЭНГҮҮН ОНГОН УУ, ОНГОН БИШ ҮҮ
зочин 2026-10-12 66.181.181.100
Монголчууд энэ эмэгтэй мэт мэдрэл,эрүүл биш хүмүүсийг алдаршуулдаг, Баатар гавьят мэт сурталчилдаг,Үүнийхээ үр дүнг амсдаг,,
зочин 2026-10-12 202.21.108.53
төрийн төсөв шилэн ил тод блгоно гхээр уурлахыг бдоход төрийн дарга нарын угжны төлөг болтой. МАН Булгантуяа тэргүүтэй эмэгтэй гишүүд урвагчид эх орон ард түмний төлөө юу хийсын?
Нэргүй 2026-10-12 59.153.112.56
Хоншоор чинь хүрвэл шалгаач
зочин 2026-10-12 202.21.108.53
МАН шимэгч паразит дарга нар үхэхнээ, бүх зардал зарцуулалт шилэн болбол та нар хулгай хийж чдхгүй блно доо